06 March, 2011

Яавал чиг яана

         Идэр залуудаа би дэлхийг өөрчилье гэж боддог байлаа. Өтөл насандаа эх орноо, гэр бүлээ өөрчилье гэж боддог боллоо. Үхэхийнхээ өмнө өөрийгөө л өөрчлөх хэрэгтэй байж шүү дээ гэж бодсон тухай нэг гоё үг байдаг даа.  Энэ үгийг ийм эртдээ олоод сонсчихдог би яасан азтай хүн бэ? Үхэх хаа ч байсын одооноос өөрийгөө мэдээд, таниад сэтгэл ханамжтай амьдарчихаар чинь үгүй мөн жаргалтай өөд болох нь ээ дээ.

Өнөө өглөө хувь хүний зан төлөв болоод харилцааны тухай  нэг лекцэнд суугаад аа. Амралтын өдрийг ашигласан байгаа биз дээ. Уг нь мэддэг юм шиг хэрнээ мартчихсан ч юмуу, эсвэл дахин нэг сэргээх хэрэгтэй тийм зүйл байлаа. Нэг үгээр өөрийгөө өдөөх, мотиваци гэх юмуу. Бөөн эрч хүч л орж ирлээ ш дээ. Хүү хаа яахуу ийхүү юу хийхүү нтр гээл..

       Тэгсэн их хөгийн юмаа. Өөрийнхөө зан төрхийг тодорхойлох гээд үзцэн чинь аль нь ч биш байвал яахуу. Саармаг темпераменттай гар. За холерик бол угаасаа биш байгаан. Шахаад шахаад 4-г дугуйлж чадсануу даа үгүй юу. Яагаав нөгөө тестээр тодорхойлдог ш дээ тэр. За меланхолик дээр бас хэд гараад иржийна шүү.  Дугуйлж байх хооронд лектор хэлжийна:  суут ухаантнуудын ихэнхи нь энэ төрлийн хүмүүс байдаг учир нь анхаарлаа нэг зүйлд маш хүчтэй төвлөрүүлж чаддаг байх нь энэ тэр гээл ёоооё меланхолик болчихийнсон. Гичээгээд гичээгээд амжсангүй, холерикийг бодвол яахав хэдээр илүү гарчийнаа. За флекматик байж таарах нь дээ гээл орж явчлаа. Байнаа, эмх цэгцтэй нямбай гэжийнэ тийшдээ би чинь ёстой гэр орноо цэвэрлэнэ цэгцэлнэ гэж жигтэйхэн, номын шүүгээ, хичээлийн ширээ, цүнхэн доторхийг минь хүмүүс хараасай, за тээр хоосон чалчих дургүй гэнээ, нээрээ нээрээ би ёстой чалчих дургүй, хүмүүс заримдаа бүр юм ярьдгүй дуугүй энэ тэр гээд надад дургүй байдаг байх гэж би боддийм.  Өө тээр би ёстой уур уцааргүй, нэг удаа бүр манай найз надад яг ингэж хэлж байсым чэнн. Энэ мэтээр жирийгээд л байлаа гайгүй хэд тааржийшүү. За бараг өөрийгөө олчлоо гээл маадгар суужийдийн байгааз дээ. Хүмүүсийг ажиглаал нтр, тэгсэн хажууд сууж байгаа Баагийгийнх флекматик дээр 16 гараа хаясан хөөе. Хүн чинь ингэж өөрийгөө тодорхойлдын байна бурхан минь гээл дөнгөж боджийтол лектор намайг нам араанд хийж байгаа байхгүй юу. За тэгэхээр нэг төрөл дээр 15аас дээш гарвал өөрийгөө мэдэж байнаа гэж хэлж болно гэдийн. Би одоо юу вэ? юун 15 бэ. 8-г дугуйлчаад би өөрийгөө олчжээ ухааны юм бодоод суугаад байвал яахуу. Цаашаа бөглөе дөө одоо. Уг нь флекматик болуул болчмоор байдаг, аливаад буурь суурьтай ханддаг, үнэн зөвийг нягтлаад хүнд сэтгэлээсээ зөвлөгөө өгдөг, эхэлснээ дуусгадаг энэ тэр гээд авчмаар гоё гоё чанарууд байнаа нээрээ. Тунаж үлдсэн ганц дээрээ буулаа даа яалтачгүй.  

Шинийг санаачилж явдаг, гэхдээ эхэлснээ дуусгадаггүй  (сэдээд сэдээд хаячдаг савчиж үсэрсэн салан палан байх нь санал нийлмээргүй л байна байгаа юмыг хаашаа нуухуу дээ одоо), 
зохион байгуулах дуртай (миний хобби тэхүү, бүр НҮБ-ын сайн дурийн ажилчин больё гэж бодож байсан удаатай), 
шинэлэг зүйл болоод ажилд дуртай (тиймээ өрөөний байрлалаа ядаж хагас жилд нэг өөрчилмөөр байдаг, даанч өрөөний найз өөр үзэлтэй, хэлүүл уурлана) 
ямарч нөхцөлд амархан дасдаг ( дасаж ядаад байх юу байхав, хаа ч явсан гэртээ байгаам шиг л  байна нтр хэхэ) 
 хүнтэй амархан танилцаж чаддаг (хүмүүс л надтай амархан танилцчихаад байх шиг байдыш дээ)
нүүр гарын хөдөлгөөн оролцуулж түргэн ярьдаг ( үйл хөдлөлөөрөө л ярьчдыш дээ, хэл мэдэхгүй үед харин ч нэг хэрэг болжийгоом доо) 
сониуч (  сонирхохгүй өнгөрвөөс алдас болох бусуу, энэ ертөнц дээр утга учиргүй зүйл гэж нэгээхэн ч үгүй нээрээ шүү),
анхаарлаа түргэн төвлөрүүлж чаддаг ч түргэн сарниаж бас дөнгөдөг (хэд хэдэн үйлдэл зэрэг хийсэн ч чадна. багштай уралдаал өөр хүмсүүдтэй ярийшдээ тайлбарыг нь сонску, гэхдээ дараа бодохноо ойлгоцон л байдын хэзээ нь сонссын мээдкү. үнэн уймруулна), 
цайлган нийтэч, уриалгахан ( эгээ тэрийг аваад өгөөч гэнгүүт нь эгээн дөө өөрөө авдаа гэжаам чинь  маййр эелдэг.  Нээх айхтар зөрүүд гөжүүд, хахир бишээ би чинь дажгүй ш дээ нтр )
юмыг хурдан шийддэг (зурхай уншдын нэг удаа тэгсэн нумын ордныхоны сул тал нь хуумгай, давуу тал нь ч хуумгай гэжүүлээ, таарчийшдээ. Бодож шийдэх гэж гялалзуулийшдээ ёстой, тархины хурд өндөртэй аая даанч хуумгай байхдаа яахуу дээ )
өөрийгөө хэт үнэлдэг, биеэ тоох магадлалтай (хүмүүс дургүйгээ хүрэхээр намайг дандаа л ингэж хэлдиймдоо, гэхдээ.. нтр гээд өөрийгөө өмөөркөөд үзээд байгуул яасын).  

Өөрийхнөө мууг  дугуйлах чинь  яасан эвгүй золиг вэ нээрээ? Би Сангвиник баймааргүй байна дөхүү? Ямар нөхөр нь  ийм юм зохиодог байнаа  тэр лав  меланхолик байсан гэхэд мөрийцсөн ч алдку ээ.

       Би уг нь улс төрч болно гэж бодож явсын гэсэн улс төрч зан чанар гэж алга юм биш үү надад, ихэнхи нь холерик гарууд байдаг гэжийшдээ. Үнэн чигээрээ зүтгэдэг, ширээ цохиж босч ирж чадку би ми бол амжилтанд хүркүн байна л даа. Угаасаа тэр темперамент нь заяагаагүйм чинь яалтай вэ болихуу даа одоо, хайран чиг хүсэл минь. Би бас өөрийгөө суут ухаантай гэж боддын, биш юм шив дээ, ээ хайран чиг мөрөөдөл минь, меланхолик минь. За тэр тогтсон хэв шинжиндээ дуртай суусан газраа суугаад л байж чаддаг, нэг юмаа нухсаараан байгаад эцэст гарч байж дараагийн ажилдаа ороод дахиад нухсаар л байж чадах флекматик тэвчээр ч ёстой даанч нэг үгүйн байгаа биз дээ бодоод ч яахуу. Ээ тэгээд эцэстээ урлагийн л хүн болох байж шүү дээ сангвиник сэгсгэр минь. Багаасаа би урлаг соёлоор  уг нь багагүй явсым ш дээ. Мөнхбаатар эмч хүртэл намайг жүжигчин болоо эмчээр яах гэсийм гээд байхад нь зөрсөөр байгаад яруу найрагч болчихдог би мөн ч тэнэг хүн дээ. Яруу найрагч гэнэ ээ мөрөөдөж ханахгүймаа тэ. За яадын өөрийнхөө дуртай темперийг олж л таараа, болку бол өөрчлөнө дөө, бүр болку бол дараа бөглөхдөө өөртөө таалагдсанаа дугуйлна даа.  Бурханд итгээгүй байж тестэнд итгэх нь ч хаашаан зүгээр, цаад чинь бол юу ч хийжээж чадах, ямарч темпераментын ааш гаргаж мэдэх л хүн.
             Яавал чиг яана дөө нээрээ..  Яааадын

4 comments:

biiiiiiii said...

ha ha ha. minii nz ter sangwinik ni mun bh ooo. tehdee ariin tailbartaigaa hamtdaa mun shu. kkkkk.

Эртний анд. said...

uuriiguu todorhoiloh chin hamgiin hetsuu yumiim ble huuy, huniig bol maiir amarhan oo chi muu tiimshde tegdiishde ntr geel te.ta nar min l todorhoilj uguhgui bol bi gedeg hun chin uuriiguu olj chadku yavaan ble shde soninoos..

ЗҮРХ СЭТГЭЛТЭЙ ХҮН ШҮҮ said...

huurhun monbi ve chi chin taniltsah uu taliin tsetseg edr gej baahan seegii hiisniihee daraa taniltsaj edr, zaaz manaihaar bas orj garch bgaarai huurhun mondi bn shuu chi kkk

Эртний анд. said...

huuy taniahaar orood irlee tegsen hoyor baagii hulgaigaar beegii unshjiine teheer ni seegii uldeegeeree kulgaichuudaa gej hashgirchaad zugtchlaa etr kkk