05 March, 2011

Би гэрлэмээр байна этр..


      Хэд хоногийн өмнө нэг найзтайгаа яахоодлоо. Насны зөрөө үл хайхран найзалсан хоёр л доо бид чинь. Би бол байнга чи л гэдийн. Тэгсэн аххүүтэй ярьсны дараа би нээх сонин болцон. Хамаг чиг шугам минь муруйж тахийгаад, амьдралын зорилгодоо хүртэл эргэлзээд ч унах шиг...  Ойрын хэдэн сар ер ийм юм бодохгүй явсан байхгүй юу уг нь.  
       Би бодохдоо хүн мэдрэмжтэй л байх хэрэгтэй гэж боддын, мэдлэг нтр хоёрдугаарт. Харин нийгэмшлийн хувьд хүн хүчирхэг байх ёстой, хөрөнгө нтр хоёрдугаарт. За тэгээд эндээс гаргалгаа хийхээр яалтачгүй мэдлэгтэй байжийж хүчирхэг байхым. Хүчирхэг гэдэг нь хоёр жимтэй гээд явчихуу. Эхнийх нь болвоос сэтгэлийн чадвар буюу нөхөрлөл хайр ажгуу. Сүүлийнх нь болвоос оюуны чадвар буюу хийж бүтээх үйлс ажгуу. Мэдрэмжийн тухайд гэвэл... би  тайлбарлаж чадахгүй нь, тийм ер бусын нтр гэхээр нээх олон үг нуршна. Сэтгэлзүйн нэр томьёо болоод сэрэл биш шүү. За энэний тухай дараа ярья аа ерөөсөө.
        Тэгээд яагаад тэр нөхөртэй ярьсны дараа сэтгэл хэдэн минутын турш гацалтын байдалд оров оо гэдэг чинь нээрээ сэдэв шүү дээ. Хальж, хадуурнаа цаад чинь. Уг нь надад санаа тавьж байгаам л даа хөөрхий. Би тэр хүний сэтгэлд бол баярласан үнэндээ. Харин эрчүүд болоод эмэгтэйчүүдийн талаарх нээх сонин бодол толгойд эргэлдээ хаясын. Залуу дээрээ хүнтэй суу гэнээ намайг. Ээ юу хэлжийнаа чи мээнн. Би чинь хурим, хүүхэд энэ тэр бодохоо байгаад уджийшдээ л гэсэн. Тэгсэн одоо тэгээд суухгүй бол хуримаа хийхэд чинь хүүхэдтэй хүн л олдышдээ мангараа гэж нассс. Яанаа би одоо тийм майр гөхширциймүү, монголын залуучууд тийм майрр эрт хүүхэдтэй болцгооцымуу.. хэсэг бодлоо. Би нээрээ нэг найз залуутай байлуу яалаа, хэдэн сарын өмнө билээ, бараг жил болох гэж байгаан биш үү. Өө таг мартцан явжийшдээ нтр гээл. Тэгсэн дахиад үг иржийнэ:  - чамайг сургуулиа төгсөхөд бид хоёр бараг 3,4 хүүхэдтэй болцон байхын байна даа гэнээ. Хэхэ шургуухан ажиллавал бас болох л юм. За яахав дээ тэгээд чаддаг чаддаг юмаараа эх орноо хөгжүүлж л сууя даа хэдүүлээ гэсийн би. 
          Гэснээс би ингэхэд хэзээ хүнтэй гэрлэхийн бээ таминьээ. Нөхөр авалтай биш дээ, аваад суучих залуу байгаа л байлгүй дээ. Ёооё өөртөө майррр итгэлгүй болдог байна ш дээ гэнэт. Гудамжаар явжийгаа хосуудыг харахаар нээх хөөрхөн нэг нэгнээ олцон байхымаа тэ. Хоёулаа иштэй чихэр идцэн ч явжаах шиг.. Хавар болчоод байдаг синдром энэ тэр байдгүй ээ. Хажууд хүмүүс хайр ярихаар улс төр, эдийн засаг ярья л даа гэчкээд л, нэг нь санаад байна шаналаад байна гэхээр нь гайхаал наад дурлал чинь яахав ээ тэгж л байдын үзээд өнгөрсөн толгой байна би, цаана чинь уур амьсгалын дулаарлаас болж ингэж тэгжийнэ, эх орон хэцүүдлээ уул уурхайн асуудлаа өөдтэйхөн цэгцэлчкүм байхдаа энэ нөхдүүд, боловсролын системийн гажиг бүр гэтэрлээ, эмч нарын ёсзүй хайцан хорвоо вэ, зэвсэгт хүчин гэж худлаа нэг сүртэй гутал гувцнаас цаашгүй юмнууд буу зэвсэг, бөмбөгөөр хангахынсан, хурдан том болоод дарга болохийнсон тэгвэл ёстой нтр ухааны юм бодоол.  Зарим хүмүүс яаж ийм гоё юу ч бодохгүй амьдарч чаддын бол. 
           Хайр, хоол, хувцас гуравтайгаа байхад хэн баян бэ, би баяааан гээл. 
Цаана нь хичнээн хүн хуулийн цоорхойг ашиглаж төчнөөн хүн тэр цоорхойн золиос болж байгаа, элдэв эдгэршгүй өвчин, өөр хүмүүсийн жаргал зовлон, өөрөөсөө хойшхи дэлхийн амьдралд огтхон ч санаа зовохгүй. Ямар их аз жаргал вэ.
Тийм дээ та нар минь сэтгэл тайван амьдар. Би хийе.  
  Харин надаас том, надаас хүчтэй, надаас хөөрхөн, надаас ухаантай,  надаас уужуу, надаас илүү хайртай, надаас илүү нөхөрлөлийг дээдэлдэг, надаас илүү ихийг бүтээх, надаас илүү эх орныхоо төлөө зовдог, надаас илүү энэ дэлхийн төлөө зовнидог, надаас илүү эгэл хүмүүст дуртай, надаас илүү алсыг хардаг, надаас илүү тийм залуу миний дэлхийд гарч ирэхэд би харин сэтгэл тайван амьдарна. Гэрээ цэвэрлэж, хоолоо хийгээд л...    
Бүсгүйчүүдээ жаргаах, энгэрт нь хяраад унтахад энэ ертөнц хамгийн тайван, хамгийн амгалан хамгийн жаргалтай, хичнээн жилээр ч ингээд л амьдармаар, амьдарч болох мэт санагдах түшигтэй, ханхар монгол эрчүүд олон л байж таараа.   Ингэхэд би юундаа эргэлзсийн бол..     Шал утгагүйн

7 comments:

moog said...

Ertnii andda bayrallaa.
Amjilt amjilt

Anonymous said...

harin tiin yundaa ergelzsiin. oroihon garaad l shirvvhen dairuulchi. gehdee tiim ih ymand sanaa zovj yvdag hvn erni uriiguu haytsan bdiim shde. jaahan bagtsaatai ain kkkk. bidniig neg 40 shahaad irehed arai oor bolnoo ene Mongol maani. tegeel Mongoliin anhnii emegtei erunhiilugchid vzeed bj dee. odoonoos muriin hutulburuu ain... belen bn shvv.

Эртний анд. said...

moog-d zugeeree hu, bayarlalaa gesniig bodohod uuruu saihan zaluugiin toond bol yaltachgui bagtaad bgan bnashde te hehe.

sublunerey-d za tegj amitan hunii amidralaar toglood ch yahuu, harin surug huchin bj bol bolohiin, nasaaraa l muu angiin darga nariin uiliig uzej yavlaa shivde

Badman said...

Заяаны хань зам дээр л гэдэг дээ. Хаа нэгтэй байж л байгаа. Болоог дотор тааралдаад зөрөөд явж байж ч магад.

Эртний анд. said...

хүүеээ нээрээ эндээс нөхрөө олж бас болохын байна ш дээ. блогоор хайрлалцана дурлалцана ханиа хайжийна этр..

Tsetsgee said...

Чиний бичлэгүүдийн заримыг нь уншлаа бүгдийг нь уншмаар л байна тэгэж байгаад уншнаа. Ямар ч байсан чи бас чиний философи надад их таалагдлаа. Чамаас илүү сайн нөхөр олдноо олдоно. Гэхдээ тэр гэртээ сууна нтр бол худлаа юм шигээ. Би лав өөрөөсөө хэд дахин илүү нөхөртэй байж яагаад зүгээр байж чаддаггүй шдээ. Чиний бичлэгийг уншсан чинь би буруудаад ч байгаа юм шиг санагдчихлаа ккк

Эртний анд. said...

bayarlalaa, yooy chi yamar aimar goyiin goyo nuhurtei etr,,, za ireeduin minii saihan zaluugiin yuruul bat orshig eee