09 May, 2013

Миний үнэн хийгээд худал

Хүнээр тоглож байгаад эргүүлээд тоглохоор нь уурлаад байдаг хүмүүс хөөрхөн тэ. Би лав тэгдийн гэхгүй юу.

За өнөөдөр юу хийдийн билээ байз гээл бодоод суужээдаг хүмүүс бас гоё тэ. Би бас л тэгдийн хаха. Эсвэл хүүе нээрээ... гэж ирээл хов ярьдаг хүмүүстэй юм ярих бүр их аятайхан гээч. Би яг тэгжуугаад зүүдээ ярих гээд хулгайгаа ярина гэдэг болдын байнга хаха. 

Хүмүүс манай нэг найз тэгсэн гэсэн гэж ярихаараа дандаа өөрийнхөө тухай байдаг гэсэн. Би тэгсэн тэнэг царайлчаад хүнд тохиолдсон явдлыг сонсонгуутаа өөртөө болсым шиг бичиж этр. Дараа нь найзууд чи нээрээ намайг байхгүй болгожээ тэр бичлэгээрээ гэж мэж этр ккк. 

Одоо ингэж хэлчихээд өчигдөр манай найз уугаад тасраад нэг ногоон залууд агсан тавиад гэнгүүт тануус ооо худлаа яриал өөрөө согтож булайгаа дэлгэчээд тэрийгээ бичжийнэ гэж бодохын байна л даа тэ. Эсвэл нээрээ нэг залуу намайг сексдээ солиотой хүүхэн байлээ гэж нэг найздаа ярьсан байгаам даа гэнгүүт ааа шаадаг гар вэ, нэг найз нь л нэг найзыгаа тэгж ярьж байхыг сонсчоод этр гэж мэгээд итгэхгүй тэ. 

За тэр ч яахуу. Би бодохдоо би байна уу, миний найз байна уу, гудамжинд таарсан өвгөн байна уу хамаагүй бичлэг л бол бичлэг. Дээр үед зохиолчдын эвлэлээс зохиогчтой уулзах уулзалт гэж их хийдэг байсым гэсэн. Тэгээд хүмүүс та тэр зохиолоо бодит амьдралаас сэдэвлэсэн үү, хэнд зориулсан юм бэ этр гэж асуудаг байсан гэсэн. Тэрэн шиг дараа тануус надаас аль нь үнэн аль нь худал юм бэ хөгшөөн. Аймар будлиантай амьдралын тухай бичжээ этр гэж намайг жоохон хөөргөөрэй за юу хаха. Тэр танд дурласан анонд та яагаад битгий хуцаад бай гэж хэлсиймбэ.Таны блогоор дамжиж тантай танилцаж найз болсон хүн яг одоо энэ уулзалтанд ирсэн үү, Та яагаад зохиол биш нохойн баас шиг юм биччээд тэрнээсээ ичдэггүймбэ, Та энэ блогийнхоо хамгийн үнэн бичлэгийг нэрлээч, таны боддог шиг амьдрал тийм гоё гэж үү, та ч нээрээ л тэнэг хүн юм даа этр гэж мэгээд асуугаарай. Тэр өдөр би бас л худлаа ярихуу эс ярихуу гэдгийг таашгүймдаа  гэж ккк

9 comments:

baidag l negen said...

chi ch neeree l teneg hun yum daa gej bi bas hudlaa yriv

Anonymous said...

Ажил их бна, үүлэн чөлөөнөөс ч ахар завсар үүсэхгүй бна. Тэгээд л чамайгаа эргүүлж тойруулж чадахгүй бна да. Өчигдөр өвгөн багштайгаа нэгэн лонхны ард гарсан маань урьд өдрийн постыг хагас ухаархад хүргэж тэгээд л элий юм биччихэж. Яанам бэ, чи арилгах зөөлөн сэтгэлтэйсэн үү....

Чамайгаа хүнд алдахгүй гэсэн цор ганцхан найдвар энэ Baidgag negen шүү. Kk үүнээс өөр дөмөг эр ороод ирвэл ч би чам руугаа шувуун сааралаа унаад тэлүүлж одох.....

Яахав гүүнд хайртай морь шиг ийм нэгэн сулбагар эр бгаад энд миний сэтгэл хүндгүй, тэр яах хэмээж тайтгарч....

Харин хожим чи "Над дурласан Анон миний хань бсан билээ" хэмээж чин үнэнээ энү блогоо тэрлэж суух сайхан цаг бгаад чи үл итгэхч би итгэж байна. Зэ бидэн хоёр мөнх оршиж бат сууж өнгө өнгөөр дэлгэрэг............

Anonymous said...

Би ямар ч бсан чамайг авч сууна. Тэгээд чи тэр хурал дээрээ намайг тэнэг цэцэн алинаар нь дуудахаа өөрөө мэднэ биз. Би baidag negen шиг "нялцгар" биш.

baidag l negen said...

whawhawhawhawha

Anonymous said...

Kui ee ene blogt mani metiin ailiin avgai nar ynshih um bur oldohoo boliloo kk.Taichdag huuhen shig,bujiglej bgad l hushignii araar orood,ard ni erchuud alaltsaad l.Duu ohin tsaanaas ho ho ho gej ineej haraad l kk.

baidag l negen said...

Ailiin ehneeer end ymar ch alaan baihgui zavtai uedee blog hesch coment bichih chin zugaatai baidagiin tegseneeree chamd bas sonirhoh yum garch l baishdeeee

би said...

хаха, ёооо энэ хүмүүс яацарцын бэ.

Anonymous said...

Энэ анон нээрээ ямар хүн бдг бол. Ийм 1 нзтай болохсон...:)))

Anonymous said...

Ene Anon uug n minii Anon boloh bsii...Hihihi