27 May, 2013

Нүдний чинь гал голын чулуу шиг

Хар аяндаа инээмсэглээд, хаа нэгтээ намайг санаж явааг чинь мэдрээд, гэрэлт инээд  тодроод, гэрээс гарснаасаа хойш чамайг санаад...

------------------------

Уруул чинь цэцэг шиг
Уруулын чинь хээ цэцгийн дэлбээ шиг
Хүрч боломгүй эмзэгхэн минь чамаас
Хүсэх юм зөндөө байна
Үнсмээр 
Өөдөөс чинь ширтмээр 
Өөрийнхөө тухай сонсмоор байна
Миний юу чамд таалагддаг вэ
Миний нүд юу өгүүлдэг вэ
Чиний инээд заримдаа минийх шиг санагддаг
Чи яагаад ийм нууцлаг юм бэ?
Хүрч боломгүй энхрийхэн минь чамаас
Хүсэх юм зөндөө байна
Үнсмээр
Өөдөөс чинь ширтмээр
Өөрийн чинь тухай яримаар байна
Нүд чинь горхи шиг 
Нүдний чинь гал голын чулуу шиг

05-26 Happy birthday to guriltai shul 






4 comments:

Anonymous said...

Сайн уу миний.......?
Үнэхээр гайхалтай сайхан шүлэг. Намайг биччихсэн мэт....Гхдээ үгүй биз дэ...Би чамайгаа санаад л бгаа.Өдөр өнгөрсөөр, бидний хэлц наадам ойртсоор л бна...Амьдрал минь Лардьма бүү бгаасай да...

Anonymous said...

Хариу өгөөгүйг бодуул чамд зориулсийм бишүү. Ориг анон би бас чамайг хэн бэ гэж сонирхоол бгаа шүү хихи

alice said...

exleegyi amidraliig Laridma byy bgaasai gesen ni taalagdsangyi ee.

Эртний анд. said...

Сайн уу анон, чамтай хийсэн хэлц мэлц гэж санахгүй л байна шүү