01 May, 2013

Гадгаадад суугаа миний эгчид



Аймар зэвүүн байгааз дээ. Би ч ер нь зэвүүн л дээ. Аль нь жинхэнэ зэвүүн бэ гэссс ккк.

Дээр үед намайг хүүхэд байхад / одоо том болсон байх нь. Аргагүй ш дээ элдэв юм дутсан этр гээд хүмүүст дооз хэтрүүлж уу гэж хүртэл загнуулаад муухай үгийг нь уншмааргүй санагдангуутаа устгаж мустгаад байгаам чинь том хүн л байгааз дээ хаха/ оньсого их таалгадаг байжуулээ. Эгч бид хоёр бага ангийн унших бичиг номноос цээжилсэн хэдхэн оньсоготой чааваас кк. Тэгээд аяга угаах болохоор л оньсого таалцаад эхэлнэ шүү дээ.

мөсөн дээр мөнгөн аяга тэр юу вэ
- сар
авдар дээр алтан аяга тэр юу вэ
- нар
түнтгэр өвгөн түмэн жадтай тэр юу вэ
- зараа
түнтгэр өвгөн түмэн жадтай зараа тэр юу вэ
- тийм оньсого байдгүйн хөөе
байдын хөөе энэ чинь оньсого гэдэг оньсого
- тийм оньсого байдгүйм аа
байж л байгааз дээ, өөрөө тааж чадкуун байж еэеэ бөөө-- ввв--өөө. Аягаа угаагаарай гээл гүйгээд явчдаг баагий байлаа ш дээ. Эгч ч гэж эгч тэгээл дүүдээ зарагдаал аяга угаагаад суужээдаг тэ. Заримдаа мань хоёр сүрхий муудна. Миний хувцасны шүүгээ доор нь, эгчийнх дээр нь байдаг байсын. Тэгээд нэг мэдэхэд миний гага мага давхар андуурцан тууж явна. Бас аав ээж хоёр шинэ хувцас авч өгөхөөр бөөн булаацалдаан болно. Яджаахад тэрсхэн гээд ав адилхан размертай, хоёр өөр өнгийн хувцас авчирнаа.
- Хоооо хөх нь минийх гээл ухасхийгээл шүүрээд гүйхэд эгч ард байнга гомдол нэхэж үлдэнэ лайтай. Яагаад ч улаан өнгөнд тийм дургүй байсын ахах. Би ч авахгүй чи ч авахгүй гээд нээх хөөрхөн улаан плаж байхад чинь. Нэг удаа бүр эгчийгээ уйлуулчихжүүлээ би ч их  живүүн шүрэн толгой байсан байгаам.

Өрөөндөө багтахгүй нь уу та хоёр гэж ээжид загнуултлаа муудалцдаг байсан үеэ их санах юм даа. Өвөртөө орж унтахсан. Тэгж ярихын бол миний мөөм таныхаас том юм чинь гэж хөөрлөхсөн. Тантай уулзах гэж ирдэг ах нараас таныг дуудаж өгснийхөө төлөө 500-ийн шокладь авахсан. Гоё плажийг чинь хэлэлгүй өмсөж зугаалганд яваад заваартуулж орхихсон. Зэмлүүлэхсэн. Хадгалсан мөнгөө нийлүүлж байгаад ээждээ бэлэг авч өгөхсөн. Том болоод дарга л болно гэдэг тэнэг дүүтэйгээ одоо нэг оньсого таалцаач дээ. Тоглоом наргиан дундаа зэмлэл хавчуулсан ч толгойг минь илж дандаа эрхлүүлдэг эрх дүү чинь удахгүй хадамд гарна. Айлын хүн болно. Аавынхаа гэрт хоёулаа ахиад нэг аягаа угааж, аврынхаа ёроолоос ёотон үнэртье л дээ.

Таныг анх гадаад явахад миний бичдэг байсан захиануудыг та одоо ч гэсэн хадгалдаг. Харин би харахаараа бичсэнээсээ ичдэг. Харь холын оронд хань ижилтэй, бяцхан жаалтайгаа амар тайван амьдарч буйг чинь харах сайхан л байдаг. Ахиад бяцхан гүнжтэй болох гэж байгаад чинь баярладаг. Гэхдээ л би таныг ямар их санадаг гээч. Хоол хийж чадахгүй хуруугаа эсгэдэг минь хэвээрээ, хог соруулж яваад булан үлдээдэг минь ч хэвээрээ, ээжийн үгэнд ордоггүй минь, ааваар түрий барьдаг маань ч, өчүүхэн юмандд гомддог маань, өөрийгөө өмөөрдөг маань, сав л хийвэл нэгийг сэдэж суудаг маань, салбадай царайлаад тэр нь бүтэлгүйтдэг маань ч бүх юм хэвээрээ л байхад та алиа хэзээний ээж шиг, дов толгод шиг өдрүүдэд зүгээр л урсаад л амьдарчих юм шиг намбархаг болчихсон байх. Угаас ч тийм байсан шиг. Дандаа л таны үгийг сөрдөг, залхуурдаг, дийлдэг байсан хэрнээ таныг унтсан хойгуур бичгийн чинь хэвийг дуурайж хуулж бичдэг байсныг минь, гаднаа өөрийнхөөрөө зүтгэсэн ч дотроо үргэлж үгийг чинь дагадаг байсныг минь та мэдэх үү. Тэгсэн ч одоо хэрнээ ядаж л таны хийдэг байцааны салатыг ч адилхан хийж сураагүй ухаан муутай дүү чинь өөрөө өөртөө оньсого зохиосоор л явна. Харин тэр тэнэг бүхнийг минь ойлгох, таах, тааварт минь хариу өгөх, хариултаараа ухаан нэмэх хүн дутуу л юм шиг өдрүүд олон байх юм аа.

Үгүйг чинь үгүйлэх охин дүү чинь өнөөдөр яагаад ч юм  ганцаардаад байна.

19 comments:

peakfinder said...

Gaihaltai saihan zahia!

Anonymous said...

Эгчийгээ санах чинь бас л дутагдал шд. Гормоны дутагдал. Гормон нөхөгдөөд ирэнгүүт "Ураг төрлийн хол нь дээр" гэдэг хууль үйлчилнэ.

Anonymous said...

Гэхдээ эгчээсээ гормон нөхнө гэж ойлгов оо. Энэ бол эсрэг хүйстнээс ирэх аминдэм лугаа тийн ачит гормон болой.

Anonymous said...

Saihan egchtei chi ch aztai yum, sain duutei egch chin ch buyantai yum. Ih saihan sanagdlaa, bas ataarhlaa :-).

Canadaas

baidag l negen said...

taalagdav harin egch nadad zahia bichsen bna lee neg hariu bicheh heregteim bna daa

Эртний анд. said...

@peakfinder - bayarlalaa.

@/from canada/ anon - zochilsond bayarlalaa.

@baidag l negen - haha bichij micheech chi odoo guldiicheed haha

alice said...

egch ni ch yum shig, shuud l nulims garax gej bna sh d.

baidag l negen said...

end oroh haalga baihgui bolj baih shig

Tsetsgee said...

Mуухай гэдэг нь уйлуулчих гээд байдаг юм:)

Anonymous said...

БИ ЧАМД ХАЙРТАЙ...Уучлаарай. Гэхдээ авч суухгүй.

Anonymous said...

Би 200 гийн поошиг дүүрэн бензинийг огцомдож чээжин дээрээ гаргаад ирж чаддаг тийм сайхан бяртай залуу л да.

Уучлаарай. Гэхдээ би чамайг өргөмөөргүй бна. Учир нь чиний билэг танхай авьяас түүнээс хүнд....

Anonymous said...

Өө уучлаарай, Ингэхэд бүсгүй та найз залуутай юу?

Anonymous said...

Өнөөдөр би согтуу тэлчлэнэ, дэлхийг үл олдоно
Үзэсгэлэнт бүсгүй та нүднээ ес харагдаад
Өөрт минь үл олдоно

Anonymous said...

Айраг эсэж айлын охин өсөж өө хөөрхий.........

Anonymous said...

Бүсгүй хүн их зантай байх тусам би түүнд дуладаг. Их зангийг нь .......бүсгүйг өмнөө сөхрүүлэх туйлын дуртай..

Anonymous said...

Дуладаг.. "дурладаг" гэж унш нуу.

Эртний анд. said...

@alice @tsetsgee 2too bayarlalaa. huurhun yum bicheedaidiishde alii unsiii :)

@baidag l negen - za yajiina

anon- yamar lagiin

baidag l negen said...

eserguunii ug unshij chadahgui bolohoor l

chuups said...

estoi goe bichejee bi ch bas 2 egchiigoo sanajiin oo : (