14 February, 2013

Чамайг дурсах минь ийм удаан болсон

Нэг тийм шүлэг бичмээр өдөр байдаг даа. Өв өндөр шилэн байшингаас зугтаж хэн ч тоож орж ирэмгүй буйдхан кафед цонх бараадан суучихаад дэвтрээ гарган чимээгүйхэн шүлэг бичих  гоё.  Дурласан залуу минь хол байх гоё. Хайртай гэчихээд салаад явчихдаг анхны хайр ч гоё. Ер нь сэтгэл хөгтэй л байхад амьдрал үргэлжилж байдаг. Амьдралыг би дурсамж гэж боддог.

Чиний үгэнд гомдохдоо утсаа унтраан орондоо шөнөжин бодол болж, чиний бэлэглэсэн улаан цамцыг нандигнан үнэрлэж, чиний үнэрийг арилчихвий гэхдээ угаалгүй хадгалж, чиний заримдаа гэнэтхэн ирдэг төлөвлөгөөгүй болзоонд баярлаж, чиний нүдний дулаан үргэлжид  зүрхийг минь төөнөж яваа гэж санах надад жаргал байсан. Харин одоо чамайг дурсамж гэж санах минь улам удаан болсон. Гомдохоо байсан. Чамайг зөнд нь явуулчихаад шүлэг бичихээ байсан. Цонхны наранд шанаагаа тулаад чамайг санахаа байсан. Амьдрал бол дурсамж гэж бодохоор би одоо үхсэн.


9 comments:

Сэгсгэр said...

Amidral saihan. amidrah bur saihaan gej...

Keesh said...

Тэр залуу архи уухаар явсаан.

Эртний анд. said...

Өглөө найзынхаа тухай бичсэн чинь энд тэндээс утасдаад гэр бүлийн асуудалд орох дөхсөн. Миний блогийг яаж мэдчээд байнаа энэ нөхдүүд. Тэгээд хаашдаа өөрийнхөө тухай л бичиж байсан нь дээр юм байна гэж мэдээд "Уучлал бодож чадсан л бол хайрла" постыг устгасан болно кк

Keesh said...

бодит явдал юм уу, өгүүллэг юм байх л гэж бодсышд

Эртний анд. said...

бодит бодит,, эхнэр нь надад ярьж өгсөн байхгүй юу кк. гэхдээ нэг өгүүллэг болгох сана байна

Anonymous said...

АМЬДРАЛ БОЛ АЛАЛЦАХ ТЭМЦЭЭН МӨН БОЛОЙ ҮР МИНЬ...........!

Anonymous said...

ХЭРВЭЭ ЧИ САЙХАН АМЬДАРЧ БГАА БОЛ, ТИЙН САНАГДАЖ БГА БОЛ ХАА НЭГТЭЙ ЯГ ТЭР ЖАРГАЛТАЙ ЧИНЬ ТЭНЦЭХ ХЭМЖЭЭНИЙ ЗОВЛОНГ ТЭЭГЧ ЗҮДЭН ЯВАА ШҮҮ.......ОХИН МИНЬ........!!!!!!!!!!!!!!

Эртний анд. said...

@anon санаа нийлмээргүй байна

санаа сайн бол заяа сайн гэж ардын үг бий

baidag l negen said...

amidral bol dursamj dursamj bol uhsen muruudul tegeheer amidral bol ireedui bas muruudul yamraar ch bailaa geed amidral bol iim geed shuud heleh bolomjgui amidral gedeg ug bol harin yaj ch tailbarlaj boloh usgiin niilemj l yumdaa