06 February, 2013

Тэнэг хүн тэнэгээрээ л үлддэг

 За зөв бурууг мэдэхгүймаа. Би бол уур ихдэхээр үг ч гардаггүй юм байна гэдгээ л мэдлээ.

Өнгөрсөн зун нэг найз хүүхэн хоёулаа компани байгуулья л гээд байлаа. Би хөрөнгө оруулагч олсон гээл. Өө за тэгвэл тэгье хөөөөп гээл нэг хуулийн этгээд байгуулсан. Нэг сайт ажиллуулья хоёулаа гээл байлаа. Өө за тэгвэл тэгье хөөөп гээл бас нэг сайт бий болголоо. Уг нь би багаас нь мэдэхийн. Тийм болохоор л өө за гээд байсан хэрэг. Хөрөнгө мөнгийг ч найз олсон нь үнэн.

Тэгээд л ширээ сандал мандал авья гээл хамт эрээн явдымаа намар. Би ч яахуу айхтар муу санаатайн болохоор ер нь янзыг нь үзэх маягтай янз янзаар л авир гаргаж үзлээ. Муулжийна гэнээ. Мөнгө үзээгүй, мөнгө нарийлдаг, мөнгөнд л санаатай, эсвэл бүр мөнгөний сонирхолтой этр. Тэгээд ч ер нь удаан зам нийлэхгүй шинж ажиглагдаад ирэхээр нь нүдээ аньж яваад нэг юм монголд ирлээ, больё буцья гэж бодсон. Мань хүн гоё оффистой болсон гэнэ, мань хүн гоё ширээ сандлаа тавьсан гэнэ, мань хүн найзуудаа дуудаж ажиллуулж байгаа гэнэ... Болоод бүтээд л байгаа сурагтай. Би ч оролцохгүй яваад л байлаа. Оролцох хүсэл ч байсангүй. Ёсыг бодож яажийна ийжийнэ гэж асууна. Анхнаасаа яах ч гэж нийлж эхэлсэн юм гэж аль дээр үед эрээн явж байхад л бодож эхэлсэн. Тэгээд санаа таарахгүй хүнтэй сайн муугаа дуудалцаж байхаар яшиг бүгдийг нь өгчихье гэж бодлоо. Адаглаад тэр хүний ажил амьдралд гай тус болохгүй нэг нэр хоосон бөглөө байлгаж байхаар хоёрт би ч өөрөө энд тэнд нэр хочоо оролцуулж явахаар цэвэрлэж авья гээд л бодов оо. Тэнэг хүний ухаан үдээс хойш гэгчээр анхнаасаа бодох асуудал л даа. 

За тэр яахуу тэнэг хүн нь би юм. Тэгсэн өчигдөр найз залгаад л нэг нотиратаар орох ажил байна 2улаа. компаний хувиа авья би өөр нэг найздаа өгөхжаан этр гэвээ. Тэгээд ч би бодку юу яшиг төвөг өгч амарья. Чи ч ав би ч өгье ухааны юм бодцон явжээваа.  Гэсэн сая залгажийна. Одоо гарч ир гэнээ. Би завгүй байна гэсэн. Надад өөр зав байхгүй, аятайхан байжаад аятайхан өгцөн чинь дээр байх шүү гэнээ.  Тэр хүн одоо хэн бэ. 

Би одоо тэрнээс юм гуйж авчаад буцааж өгөх гээд байгаамуу хаашаан. Тэгэхээр нь бүр гэдиймээр санагдаад, эцчийст өгөх өгөхгүй нь миний дур биз дээ ингэхэд. Ажил дээр ирж хонгилоор нэг баахан орилсон гэнэ. Яджаахад би өрөөндөө байхгүй. Нэр нүүрээ боддоггүй хүмүүс гэж байдаг тээ. Яаг тийм. Коридороор би мөнгөө авмаар байна авчраад өг чи ми гэснээ өрөөгөө түгжцэн байна чи гараад ир энэ чинь миний амьдрал энэ тэр гэж баахан жүжиг тавьжээ. Манайхан бүр айцан байш дээ хөөрхий кк. Арай л харуул дуудаж гаргаагүй байх гэж найдья. Аргагүй ш дээ эрдэм номын өргөөнд ийм хүн орж ирэхээр. Мань хүн яахуу нөхөр сүүдэр, ховчин хорчин найзууд гээд өчнөөн муухай хэрүүл уруул хийж явсаар байгаад дөжирнө, хэрүүлийн муухай шүглэнэ гэдэг  шиг тийм юмыг тоохоо байсан л байх. 

Хэрэлдэж байгаа үг нь: "Би захиралд чинь албан бичиг барьж ороод чамайг гаргаж ирнэ" тэр одоо хэнд ямар хамаа байна аа. "Шүүх цагдаа болгуулах гээд байгаамуу" Би тэгье шүүх дээр чинь уулзья гэсэн. Тэгээд одоо энэ хүн эзэмшдэг хувиа надад өгөхгүй байна гэхийм байхдаа. 

Муу нэрийг хусавч арилахгүй ээ гэж. Суурь хүмүүжил, хувь хүний уг чанар ухаан ген гэдэг хувиршгүй зүйл юм байна. Хүн өөрчлөгдөж болно гэхдээ өмссөн хувцас нь гоёдно уу гэхээс хүнд дөрөвдүгээр ангийн боловсрол ч багаддаггүй л юм байна.  

Яаж олсон юуны мөнгөөрөө тэр компанийг хэрхэн ажиллуулна хэдэн төгрөгний ашигтай байна надад үнэндээ түй ч падлийгүй. Зохор зоос ч би авахгүй. Тэндээс нэрээ салгаж авна. Гэхдээ гуйж биш хэзээ хүссэн цагтаа. Тэр хүн ингэж харьцаж байгаа бол би өгөхгүй ч байж болно ш дээ. Тийм үү. Эсвэл гудамжинд таарсан хэн ч хамаагүй нэг хүнд бэлэглэчихсэн ч яадын буян болог. 

Чи хэн ч байж болно, хэн ч байсан байж болно, хэн ч болж болно. Гол нь "ХҮН" л байх ёстой. Хүн нэрээ тогос өдөө гэдэг дээ. 

11 comments:

Гуталчин said...

bi odoo buh beegii deer chn comment uldeehees bas sanaa zovood bdg boljee, ene neg zav ni ihedsen um gej bodjiigaa boluu geed sanaa zovood bhin hehe.

ingeed hamag umaa uudalsan chn taivshirchihsan biz dee, iimerhuu humuus neg bish tohioldnoo. gol ni tevcheertei bj l surah heregtei yum shig bgaamoo.

jinhene um uzeegui sonin huuhen bn da hehe, uneheer yumaa avah geed bgaan bol naanatai tsaanatai ayataihan arga eviig ni olj bgaad avchihna biz dee ineed hurgechihlee balai huuhen be kkk

Эртний анд. said...

би харин чамайг миний бичлэгийг уншихаа байцын байна гэж бодоод байдыш дээ ккк.

тайвширчихлооо.

Уулын оройдох зорилгоо харсан хүнд гутлын чулуу тээглэдэггүй гэж үг байна. Өчүүхэн юм бодоод яахуу л гэж санахымдаа.

Баярлалаа

Anonymous said...

Боловсрол гэдэг чинь жинхэнэ алуурчны хутга байхгүй юу. Хүнд "сайн" болоод "муу" талын төрлөх чанар гэж нэг юм бий. "Сайн талын", Энэ чанар одоо ер нь улаан номд орохоор ховордсон байхаа даа. Өнөөх 21 ширхэг мазаалай ч үүнээс олон байж болох.
Эхээс төрөхдөө "сайн байна уу" г хэлж чаддаг нохой. Төрсөн хойноо "Сайн байна уу" г сурцаар олж авсан нохой хоёрын аль нь илүү вэ?.

Боловсрол бол дагавар, зүгээр л зэвсэг. Төрлөх чанрыг хүчлэгч юм шүү дээ. Аймшигтай шуналт хүнд энэ очвоос, 2 литрийн багтаамжтай ходоодондоо 2 сая тонныг чихэж авахын төлөөд өнөөх боловсролыг ашиглах буюу. Мэдээллийн эрин үед энд жишээ дурьдуулна гэж үү. Тиймээс "Би боловсролтой" гэсэн болгонд ...!

Харин алив хүний төрлөх чанрыг онц анхаарч сур. Ийн хүний нүд цаанаа нэг "тогтонги" байдаг юм. Тогтонги шүү. Өнгөц харахад тэнэгч юм шиг байж болно. Чи суутнуудыг нэг уншаач. Бетховен, Балькак, Дюма, Таагүр, ... ӨӨ нөгөө мэргэн боол чин хэн билээ дээ, Тэр боол. За тэгээд манай Дамдинсүрэн гуай, Ренчин гуай. Эд бүгдийн нүд цаанаа нэг "тогтонги" байгаа. Жишээлээд байвал дуусахгүй. Батэрдэнэ аваргыг хар л даа. Түүний нүдийг Баярцогтын нүдтэй жишээд үз дээ. Аль нь тогтонги байна. Батэрдэнэ аваргын бяр тэнхээ бол байгаль эхийн өөрийнх нь бэлдэж гаргасан "боловсрол". Үүнийг сурцаар олж авч болно гэж үү. Олж абваас хүн зодох энэ тэрд ашиглаж...."зэ" тэр болох бус уу. Тэгэхээр байгаль эхийн өөрийнх сайн талын бэлдэцүүд "тогтонги" нүдтэй. Муу талын бэлдэцүүд "тогтворгүй" нүдтэй байдаг байх нь дээ......Охин минь.
Аймшигт алуурчин Батэрдэнэ аваргын бяр тэнхээг сурцаар олж авбаас за тэгээд дуусах. Үүн лүгээ адгийн луйварчин сайн сурцыг эзэмшвээс, бид ийм хүмсийг тахин шүтвээс,, мөдхөн бид ..........Аяа, ямар аймшигтай бодлыг энэхэн зуурд би бодов оо!!!!!.

Anonymous said...

deed talin hun boduushtai setgegdel uldeejee gesnees

http://www.youtube.com/watch?v=BjQIv1KI59s

ene hoorhon kinog uzeerei, neted mgl hel deer bn. ystoi hoorhon kino bn.

Gu ni

Эртний анд. said...

баярлалаа манайхаан, анд нь тайван байг оо ямар худлаа ярьж хулгай хийсэн биш дээ тэ

Anonymous said...

huniig tanij medeh hetsuu yumdaa... hun huniig oor shigee boddog gej yag unen shuu... ter hun chin chamaig oor shigee bodool tiim zan gargaj baigaa.... aimaar hel amtai humuusees hol yavsan n deeree... neg yum bichih gesnee bolichloo neeh urt bolhiim shig sanagdaad

Эртний анд. said...

anon bich l de

Piglet said...

Энэ удаагийн явдлаас сургамж аваад өнгөрөх нь дээ. Be strong!

Эртний анд. said...

баярлалаа, харин тиймээ

аль юм тохиолдохыг тэр гэх үү тэндээс нэг юм бодож чадвал тэгээд болоо доо болоо

би said...

Хөөх, нөгөө өнгөтөөр ярина гэдэг шиг, нүдэнд харагддаг бээшд ажил дээр чинь ирж агсамнасныг уншсан чинь.

Эртний анд. said...

hehe bi bas ajliinhaniihaa yarianaas ingej nudendee harsan tegeheer eh huviaraa yamar gedeg aimar [[