21 February, 2013

Баян ноёны хүү шал тэнэг байх ёстой

За тэгэхээр өнөөдөр юу ярьж буу халах уу.  Анд ер нь л нээх суудаг ажилд дургүй байхгүй юу. Азаар ч суудаггүй ажил хийдэг. Тэгсэн сүүлийн үед суумаар санагдаад байдаг болчихсон байна. Судлааааал суугаа тийм нэг дүр төрхийг төсөөл дөө.

Нүдний шилтэй, ширээн дээгүүрээ бөөөн номтой, тэр дунд нь заримдаа сонин ч явжээдаг. Том цэнхэр балтай, тэрүүгээрээ палийтал  палийтал  тойм бичдэг, утсаа ашигладгүй, фэйсвүүк ч байхгүй тийм нэг дүр дүрс орж иржийна уу. За тэгвэл тэр чинь би байна гэж хаха. Энэ жилийг авчуул ахиж юу ч суркуээ гэхгүй юу..

Удахгүй нээрээ мартын найман боллоо тэ. Ээжийгээ яаж баярлуулах гэж байна даа тануус. Энэ баяр нь ч гайгүй олон юм, баяраар бизнес хийдэг хүмүүс нь ч гамгүй олон юм даа тэ. Манайхан дундаа би бага нь талдаа төрсөн баагий гээд бодохоор яалтачгүй bigfamely  байгааз дээ. Тэгсэн тэрийг телевизийнхэн мэдчихсэн ээж аавруу утасдаад, урьж залаад амраахгүй сүүлийн хэд хоног хэрдээ л хөөрхөн авч хэлэлцэх асуудалтай өдрүүдийг өнгөрөөж байна. Ач гучаа тойруулсан сайхан айл мөн байлгүй л яахуу. Би ч бас боддог юм гэр бүлийнхээ тухай нэг уран бүтээл хийнэ дээ гэж... Тэгэхдээ нэвтрүүлгийн саналыг сонсоод баяраар далимдуулж халтуурны хэдэн төгрөг хийчих санаатай сэтгүүлч найруулагчидбайна гэж дүгнэсэн учраас дөнгөж сая татгалзчихлаа.

Яривал зузаан түүх дэлгэх өвөг дээдэс үр хойчийн буян байна. Тийм шүтээнүүдээ ийм аар саар юмаар хугаслаад ч дэмийз дээ тэ. Янзын юм хийнээ тэгжуугаад өөрөө.

Ер нь юм их сонин ш дээ. Аймар баян ноёны хүү тэнэг байдаг тэ. Тэгсэн мань өвөө айхтар ухаантай хүн байжээ. Түүх ингэж эхэлвэл үлгэр шиг байна уу. Энэ  түүх  худлаа, эсвэл өвгөний ухаан буруу этр... Аливаа зүйл гаж биш л бол гайхамшиггүй шүү дээ. Тийм болохоор л би тийм бардам байдаг байхгүй юу.  Тэгсэн тэр найман хүүтэй айлын отгон  хүүгийн ганц охин нь дахиад найман хүүтэй байдаг гээд л.. Номтой лам нарыг хэлмэгдүүлж явсан 37 оны түүхийг ардын их хурлын депутатын эхнэрийн ээж болох миний эмээ амьдралаараа өгүүлдэг. Хоёр ихэр өвгөн дээр эрхэлж өссөн хүүгийн найман сайхан үр элэг бүтэн амьдарцгаадаг аз жаргалтай гэр бүл гээд алдар гавьяаг нь өргөж, дээдлэн шүтэж явахаас аргагүй сайхан удмыг миний хүү, охин хоёр үргэлжлүүлнэ гээд л...  ер нь гэж хэлэхэд ээж аавыгаа л шүтэж хайрлаж яваарай. Удам судраа мэдэж хүндэлж, бахархан дээдлээрэй. Бахархах сайхан түүхийг бүтээж яваа шүү бид гэж санаж амьдраарай..

За эргээд мартын наймандаа орьё оо. Түүх яахуу.

 Ном, үзэг, хуучин дэвтэр хүсдэг хүн алтан гинжинд дуртай ганган ээжээс төрсөн юм чинь лав номын дэлгүүр орж хэрэггүй байх тэ ккк. Харин аав элдэвтэй зохион бүтээгчийн эрэг шурганд л дуртай даа. Арван наймны бэлгээ давхар бодоод амжнаа өнөөдөр.

Гэхдээ авсан бэлгээрээ биш амьдралын сайхнаараа жаргааж явах учиртай юм даа бид.

5 comments:

Тэмээчин бүсгүй said...

Их суугаад нуруу муруу час час гээл эвгүй л байна шүү. Яаж дундуур нь босдог ажилтай болхов гээл.

За тэгээд ээж аавтайгаа элэг бүтэн байж, энх тунх амьдрах нь одоо хамгийн том бэлэг юм уу даа тээн.

Лили said...

bi tursiim daa Eejiin udruur :)

Эртний анд. said...

@temeechin busgui ooo ugaasaa minii suugaad bga chin chamaas l bolsiin bshde. duurailgasan yuma tulj uguurei etr kkk

@lili yamar goyiin tursun udriin mend hurgeye uridchlaad. hariltsan bayrlaltsah saihan udur bna

Piglet said...

Нээрээ эмэгтэйчүүдийн баяр болох гэж байгаа юм байна шд, тийм баяр тэмдэглэдэггүй газар байгаа болохоор мартчих юмаа. Одоо ч тэгээд нэвтрүүлгүүд бүгд шахам ашгийн төлөө болж дээ, цаад утга учираа бодолцохгүй

Anonymous said...

Бүсгүй нарын баяраа гэж.........нээх баяраа мөрөөдсөн хүмүүс. Эрс бид эс үгүйсэн болвоос эмс та нар ер яах улсууд вэ? Айн.

186 см өндөр 93 орчим кло. Ийм нэгэн залуу вээр нааж буувал яахуу та нар. Уулга алдан, бүхнээ дэлгэх ас уу, Айн

Баярын тань мялаалга шөө, миний энэ сайхан дүр. Ккк