02 April, 2013

Бусдын хайрыг харахаар би дандаа атаархдаг

Миний хайртай залуу зөндөө хол байдаг. Харин тэрнийх хажууд нь байдаг.  Миний хайртай залуу завгүй байдаг. Харин тэрнийх дандаа л хамт байдаг. Тэгэхээр гоё. Миний хайр аль дээр эхэлсэн ч одоо хүртэл оргилдоо очоогүй. Харин тэрнийх саяхан эхэлсэн мөртлөө алиа хэзээний дүрэлзэн шатсан. Тэрний хайртай залуу найзыг маань дандаа дагуулж зугаалдаг. Харин минийх намайг хичээлээ хий гэж загнадаг. Тэрний найз залуу энд тэнд гоё үзвэр гарсан тухай ярьдаг. Харин минийх эрт баларын ном уншаад дараа нь өөртөө ярьж өгөөрэй гэдэг. Тэрний найз өглөөхөн салсан байж санаж байгаагаа хэлэхээр өдөртөө хэд залгадаг. Харин минийх өдрийн турш бизий, тэгснээ наадмаар хоёулаа уулзана, тэр хүртэл хүлээх хол уу гэж асуудаг.
Хүмүүсийн хайртууд хүүхнүүдээ яаж эрхлүүлэх вэ гэж боддог. Харин минийх хөөрхөн хөөрхөн юм яриад, хэзээ том болно доо гэж  "унтраадаг".  Хүмүүс нэгнээ хайраа гэж дууддаг. Харин намайг "......" гэж дооглодог. Үүрд хамтдаа гэж хосууд ам тангараг өгдөг. Харин намайг "үнсье" гэхээр тэр "бултлаа" гэдэг. 

Хүний найзуудыг харахаараа би дандаа атаархдаг. Хажууд минь байхгүй түүнийг хайрлах шийтгэл мэт байдаг. Гэхдээ хувь тавилан мэт учирлаар дандаа уяатай явдаг, гэнэнд минь дэндүү зохидог түүнийг мартаж ердөө чаддаггүй. Миний инээдээр сэтгэлээ чимдэг чиний маргаашийн амьдралыг өөрөөр төсөөлдөггүй. 

 Ухаантайд чинь, уулаас царайлагт чинь ч биш өмнө чинь байгаа бүхнээ дэлгэхээс өөрөөр байж чаддаггүйдээ би чамд хайртай.  Сайхан үг, гоёмсог хачиргүй чиний салахын тухай бодлын сэжүүргүй итгэлд чинь хайртай.

Гэхдээ л бусдын хайрыг харахаар би дандаа атаархдаг.   :(

26 comments:

Erhtsas said...

Өвс нөгөө талдаа ногоон харагддаг аа гэж... Магадгүй танайз найзууд бас чамд чиний хайранд атаархаж л суудаг байх даа.

Хайртай хүнээсээ хол байх хэцүү гэхдээ удаан хол байж уулзах өдөр ирэх хамгийн жаргалтай санагддаг шүү :)

Эртний анд. said...

erhtsas- tnx harin tiimee bi yavahaar ter end. ter yavahaar bi end

doctor bolchood irehed ni yadaj magistr suujaahiimsanda kkk za za hicheelee hiiye duuuu te :)

baidag l negen said...

tegsh bich tegsh bich chi muu ulaan noil chin hicheelee hii kkkk

Эртний анд. said...

haha ajliin tsag duusaaguilaishde

Anonymous said...

Найз залуутай байсан, одоо ч байгаа юм байна тийм үү....

Эртний анд. said...

toglosiimooo kkk

Anonymous said...

Чи их гоё бичих юмаа. Та хоёр баттай уулзана. Хөндлөнгийн янз бүрийн хүмүүсийн үгэнд авталгүй, ганцхан "...." ингэж дууддаг, "наадам болтол хүлээгээрэй" гэсэн түүндээ л итгээд, хүлээж байвал, тэнд хамгийн гоё уулзалт болно, түүнээс өөр сайхан хаа байна.
Хүмүүсийн бэрх аашийг сонсоогүй юм шиг л өнгөрөөж байгаарай. Мөн хайртдаа "өөрийгөө хадгална" гэдэг өндөр хариуцлагыг ойлгож байгаа бизээ. Насан туршдаа аз жаргалтай амьдрах "эрхийн бичиг" тэр юм шүү дээ.

Эртний анд. said...

bayarlalaa. chi deer neg udaa bas erhiin bichig gej bichsen anon mun uu. dahin bayarlalaa ter comment mash goyo sanagdsan ene ch comment ch bas

Tsetsgee said...

Хүлээх хэцүү гэхдээ уулзах өдрийн сайхныг бодохоор, учрах амьдралын амтыг бодохоор хүлээх гэдэг дурсамж болон үлдэх нь сайхан...

Эртний анд. said...

@ tsetsgee yamar udjeej orj irdiin zunduu sanalaa shde chamaig

yag unende aiamr hetsuu bna

Гуталчин said...

hezee ch irehgui huniig huleegeed l baih bur hetsuu yumaa gej...

baidag l negen said...

erchuud als holyvj busguichuud dandaa l huleedeg buh tsag ued
ymar kinond ingej heldeg bilee

Anonymous said...

"Ухаантайд чинь, уулаас царайлагт чинь ч биш өмнө чинь байгаа бүхнээ дэлгэхээс өөрөөр байж чаддаггүйдээ би чамд хайртай. Сайхан үг, гоёмсог хачиргүй чиний салахын тухай бодлын сэжүүргүй итгэлд чинь хайртай".

Энэ залуу хэн юм болоо. Миний хүлээж байгаа ах л биш байгаасай. Гуйж байна Андаа: Миний амьдарлыг бүү харлуулж орхиорой. Би чиний л адил эмэгтэй хүн шүү...!:))

baidag l negen said...

humuus olon horvoo uujim

Эртний анд. said...

@baidag l negen - goyo ug bna bi chin chaavaas tegeheer emegteilhuniim bolohoor te kkk

Anon- za duu min tegeheer iim bna. uur uursdiinhuu l huniig hariutsaya ain. esvel zugeer show mow hiih gej bga bol demiizde ho

baidag negen- ter unen shu gj.

Anonymous said...

Анд: Чи одоо намайг тэнэг гэж бодоод байгаа юмуу. Харсаар байтал энд "миний хүн" яваад бн. Оронд нь бас нэг чам шиг тэнэг юм орлон тоглоод байгаамуу хаашаан. Чи түүнтэйгээ л алцагнаач. Би чамд нэр усыг нь өгсөн биз дээ. Нэр усыг нь дуудаад "ичээгээд" явуулаач. Хачин юм бичээд миний хүнийг дуудаад байж гэнэ.Хохь чинь шүү..Амаа баривдаа!

Эртний анд. said...

Нэр усыг нь энд биччихээ хөгшөөн, Чи намайг таньдаг байж магадгүй ч би чамайг мэдэхгүй юм

Тэгээд ч энэ миний блог.

Anonymous said...

oo bazarvaani. yasan dogshin hairhan be gej.tanidag hun chn bndaa andaa

Anonymous said...

neg hunii tuhai heleed zugtlaa geed bsan anon bn te ?bi lav tegj bodloo

Эртний анд. said...

харин тэхх миний блогийг минийх гэж мэддэг хүн хэн хэн гэдгийг мэднэ л дээ кк

Эртний анд. said...

тиймүү тэрийг бол харин би таньдаг хүн гэж бодоогүй шүү

Anonymous said...

Чи түүнтэйгээ л алцагнаач. Би чамд нэр усыг нь өгсөн биз дээ. Нэр усыг нь дуудаад "ичээгээд" явуулаач. Хачин юм бичээд миний хүнийг дуудаад байж гэнэ. Ãýýä áàéøäýý òýð àíîí ìºíäºãºº

Anonymous said...

End odoo uy boloodaina.....
Andiig uuriinhuu huntei alctagna geed bgaamyy orlon toglogchtoi alctagna geed bna yy. Ter miniih geed bga hun ruu n linkiig n hurgechih uu?

baidag l negen said...

andaa end baigaa zarim huniig origoor n olood uguhuu utas ajil ner geed jaahan hugtsaa l heregtei baih mongol jijighen gedegdee odoo bol bur jijig bolsiishdee

Эртний анд. said...

Өөө тэр аноныг яриад байсымуу, би тэгсэн ойлгохгүй шаал өөр юм бодоод бичээд байсан ккк. Энэ элдвээр бичээд байгаа хүн өөрөө үйлдлээ бодоод үзэхэд гэмгүй. Нэр усыг нь өгсөн гээд байхаар гайхаад байсан юмаа, "миний хүн" л гээдайхын мөн л юм бол авна л биздээ.

Би одоо өөрийнхөө блогт өөрийнхөө бодлыг бичиж болохоо байсан хорвоо юу.

Anonymous said...

Уучлаарай эртний андаа. Бүх юм надаас боллоо. Ийм болно гэж ёстой санаж байсангүй. Хаа нэгтэй, хэзээ ч юм уулзах биз ээ.
Тэгээд ч ажил ихтэй үед энэ миний сонгосон арга барил цаг үрэх, санаа хоёрдуулах, төвлөрөлт алдуулах гээд их муу үр дагавар ихтэй юм шиг байна. Цаашлаад, Магадгүй сайн найз нөхдийг ч муудалцуулж мэдэх осолтой эд байна. За, сайн сайхныг хүсий.