16 April, 2013

Миний нүдэнд хайртай бол надад хэлээрэй

Гүн бодол газрын үндэсгүй харцаараа чамайг ширтэх тийм сайхан бодогдвол надад хэлээрэй
Бусдаас нууж явсангүй ч бодлын цаанаас нүдийг минь олж харсан хүн өмнө ер үгүй шиг

Гэв гэнэн биш гэхдээ нэг тийм гэм хоргүй харц гэж бодогдвол надад хэлээрэй
Алиахан л гэж аньсага үнэрлэж сууснаас уйтхар үгүйг нь ажсан хүн     урьд ер үгүй шиг

Тормолзсон цолгио, цоргисон хурцгүй тогтуун гэж санавал надад хэлээрэй
Томоо болсон хэрнээ чамаар өөрийгөө магтуулах яасан гоё гээч..

5 comments:

Unknown said...

Чи үнэхээр ер бусын аьяастай юм. Чамайг яруу найргийн охин тэнгэр хэмээж, сэтгэж явахад буруудах юун.

Чамд аз жаргал сайн сайхныг хүсэе. Одоогоор чамд дурлаад байгаа тэр нэгэн бичгийн хүнд би үнэхээр атаархаж байна. Түүний энэ "нүдтэй" чанарт ч атаархаж байж магадгүй. Үнэхээр "..Бодлын цаанаас нүдийг тань олж" харж чадсан нь ганц тэр мөн бизээ. Үүнийгээ удахгүй хэлнэ гэдэгт нь итгэж байна

Элдэв юм бичиж, энэ тэр болж явсныг минь УУЧЛААРАЙ охин тэнгэр ээ.

Аа тийм. Чамайг хүсвэл Охин Аноныг би хэлж өгч болно шүү. Хариу өгөөрөй Андаа. Өөрөө л шийдвэр гаргачих. Ориг Аноноосоо асуух хэрэг юу байна. Учир нь тэр Охин Аноныг мэдсэн. Хүн чанар заагаад хэлээд хэрэггүй гэх ч юм билүү, өөрөө л шийдвэр гаргаарай.

Anonymous said...

ene mongol hun bas tegj bgaad tavitargui nohor uu? neg bol huniig yanz bureer helj doromjilj ugeer idne, esuul neeh surtei ohin tenger mini ch gej baih shig...LOL yer n ene orig anon, mongol hun oor bas neg anon 3iin bichij bgaa baidal, ugiin songolt ene ter yag l neg hun shig l sanagdaad bgaam daa gej...

sain uu andaa said...

нэг соммент г мартжээ дээ...
__________
харин бал бурам
хархыг хүсдэггүй нуугдсан үзэсгэлэн
сэтгэлийн гүнд дэх үгсээр нь гоо г нь тамшаалсан
танилцахыг хүсдэггүй бал бурам ...
иймэрхүүдүү

сайхан байлаа

Tsetsgee said...

Нэгэн сайхан өдөр шүлгийн номоо гаргавал гүйж очоод авна шүү Андаа:)

Эртний анд. said...

@tsetsgee bayarlalaa teguul yuruusuu nomoo hevluullee shu :) chi l uuruu ehelsen shu etr