04 April, 2013

Би яг одоо яамаар байна

Яг одоо бол би ингэмээр байна. Юуны түрүүнд нөгөө юу яамаар байна. Энэ ажлынхаа өрөөг түгжээд гарч явмаар байна. Амьдралаа амталмаар байна. Гэртээ оронгуутаа гутлаа тайлж шидээд, хөргөгчөө онгойлгож алимны жүүсийг саваар нь тонгойлгож уумаар байна. Эргэж хараад шкафаа ухмаар байна. Намхан гутал, урт юбка, савхин жакетаа өмсмөөр байна. Үсээ хамаа замбараагүй боогоод, харилцуураа авч хаана явааг нь асуумаар байна. Хөдөө хээрийн замаар сүнгэнэтэл давхимар байна. Би яг одоо ингэмээр байна. Найзуудтайгаа хотоос хол амралтын газар очмоор байна. Шөнөжин хөзөрдөж нэгнээ шийтгээд, элгээ хөштөл инээмээр байна. Багынхаа явдлыг ярьж нэг нэгнийхээ онигоог дэлгэмээр байна. Хочоор нь дуудаж, хонгор найзуудаа шогломоор байна. Тэврэлдмээр байна. Тэгээд тэндээ хономоор байна. Ханш нээсэн хаврын өдрүүдийг угтаж хацрыг чинь үнсэж сэрээмээр байна. Өглөө нар тусахад босож уул толгодоор алхмаар байна. Юу ч юм бодмоор байна. Худлаа ая зохиож амандаа дуулмаар байна. Гараа савлан том том алхаж, газар дээр чам дээр нэмэх нь би гэж бичмээр байна.

Шувуу жиргэдэг зунаар тэнд очсоноо санамаар байна. Шулганадаг бяцхан охины гурван хүслээ хэлмээр байна. Эргэцүүлэх юм зөндөө байна. Эндээс хэд тоолоод эргэж харвал чи инээчихсэн зогсож байхыг таамаар байна. Эрч хүч авмаар байна. Уулнаас бууж ирэхэд өрөөндөө үлдсэн хэд унтаж байхын хармаар байна. Уурлуулж хөнжлийг нь хуулмаар байна. Дахиад баахан хөхрөлдмөөр байна.

Амьдралд хааяа нэгхэн ирдэг ч ийм өдрүүдээс залхмаар байна. Ахиад хэзээ ч ингэж амьдраа билээ энэ уйтгараас зугтмаар байна.

Чи яг одоо яамаар байна?
Би яг одоо яамаар байна.

4 comments:

Anonymous said...

Одоо цаг, өнөөдрөөс залхасан мэт. Уйтгараас үүдэж өнгөрсөнд одсон хөгжилтэй үеийг эргүүлэн авчирахыг хүсээ юу. Гэвч энэ л цагтаа, энэ л өнгөөрөө байсаар байхыг ихэд хүссэн байна.

Андаа өөртөө л итгэлтэй байл даа. Тэгээд цовоо сэргэлэн бай. Уйтгар гуниг, сэтгэл зовоосон санаашрал сайн үрийг авчирахгүй.

Хур хувьтай хүний бэлгэ. Гадаа цас орж байна. Салхи нь зүүнтэйгээ байгаад байгаа болохоор цаашид орсоор л байх болов уу. Чиний амьдралын чинь ирэх цагийн урт жаргалыг энэ цагаахан цас бэлэгдэж байж болох бус уу.

Хэнийг ч үгийг бүү тоо. Тэгээд хөөрсөн дэвэрсэн сэтгэлийг хазаарлаж, ухаалаг агаад итгэлээ бүү алд. Тэр хүн чинь чамд наадмаар ирнэ гэдгээ хэлсэн ш д. Тэр худалч биш ээ. Ажил нь амжихгүй л байгаа юм. Цагаахан цаснаар уйтгарлаж бүү гуниглаарай.

alice said...

xavar bolood setgel ni gegelzjee. Bi bol yag odoo zyleg nogoon tald duutai shuutai ursax goliin ereg deer tsenxer tengeriig shirteed nydee oniilgood, garaa aldlaad yu ch bodoxgyi xevtmeer bna. Xotiin shuugian, ajil ixtei amidraliin xurdan xemnelees xoldmoor bna aa.

Keesh said...

архи уудаг хэсэг оруулаачээ

Эртний анд. said...

anon - bayarlalaa. yun huurhun yum bichtsiiin :)

alice - gol manaihan heleh bish hiimeer bna kkk


keesh - haha ter bol ugaas bdag tul martsan bna