15 June, 2012

Сайхан амьдрахад шалтгаан хэрэгтэй

Би боддог байв аа ингэж. Багадаа за нэг хурдан сургуульд орчихийнсон гээл. Сургуульд орлоо. За одоо дунд ангид орчихийнсон. Тэгвэл сайхан амьдарчкаад, ядаж өдөр биш өглөө 9-өөс эгч нартай уралдаал хичээлдээ явах нь гоё санагдаал. За тэгсэн 8 дугаар ангиа л хурдан төгсчүүл сайхан болчкийн байна. Оройны томчуудын бүжгэнд ороол этр. Тэгжээтал хурдан бүрэн дунд боловсролтой болчуул л өө ерөөсөө амьдрал ок. Тэрний дараа бол хүнтэй сууна уу хүүхэд гаргана уу чиний л дур тэ. насанд хүрчлээ ш дээ этр гээл. Тэгсэн бас болдгүйэ. Их сургуульд ороол төгсөөл, за тэрний дараа бол харин жинкэнэ амьдрал айн гээл. Их сургуулиа төгслөө ажилд орлоо амьдрал арай бишээ. Гадаад сурку бол хүн биш санагдаал. Сурлаа. Бодсон чинь арван таван жилийг зүгээр л суржээнэ амьдрах гэжээнэ гээл яваад байсан байхын. Харамслаа. Ажил хийе ерөөсөө амжилтанд хүрье, амьдралаа бодьё гэж мэгээл. Хурдан төгсөхийнсөөн монгол буцахынсан гэж яараал. Ирлээ. Ажилд орлоо. Зун боллоо ээлжийн амралтаа авахуу гэжийнэ. Амрахынсан гэж яарлаа. Амрангуутаа хийх ажлаа төлөвлөлөө. Ахиад л гялс тийм нэг юмыг сурчихья гэж саналаа. Ай миний өдөр хоногоо гэж...  Хэзээ тэгээд амьдрах юм болжийно оо.. Яараад л яараад л, амжиж амьдарчихгээд юунд мэдэхгүй яараад л дайраад л давшаад л. Гэвч энэ цаг мөчид тогтон сууж бодохуй хамгийн аз жаргал минь хаана байсан юм болоо. Сайхан амьдрахын төлөөнөө санаа амаргүй явах минь хэзээ ч тасраагүй тэгэвч жаргаагүй мэт санагдав. Гомдмоор юм. Сайхан амьдрах гээд л яваад байсны шалтгаан нь юу юм. Сайхан амьдрал гэж юу байв.
Гэхдээ нэг юм байгаад л байх шиг байгаам. За яахуу заавал олно доо чамайг...

Магадгүй хамгийн сайхан, аз жаргалтай үе минь хаа нэгтээгээс хайж явсан, яарч амьдарсан цаг мөч, ирэх өдрүүд, ирээд өнгөрсөн энэ 21-р зууны эхэн хагас байх. Тэгээд би яараад байгаам. Түүнийгээ мэдэхийн төлөөнөө, мэдрэхийн төлөөнөө төгсгөл рүүгээ, үхэл рүүгээ...

3 comments:

ЗҮРХ СЭТГЭЛТЭЙ ХҮН ШҮҮ said...

Istoi gogo bn chi bol ene unguruulsen yaarch amidarsaar irsen tsag much honog bur chinii az jargaltai amidral shuu dee huseltei muruudultei.

Тэмээчин бүсгүй said...

ГОго бичжээ хѳ. Одоо маамаалчихвал АЗ ЖАРГАЛаа оллоо л гэсэн үг. Гэр бүлгүй ганц бие болохоор амьрал аймаар утгагүй санагдаад байды ш дээ. Худалцгааяаа охидуудаа.

sain uu andaa said...

би дээрх 2той санаа нийлэхгүй байна оо хэхэх сорриии
байгаадаа сэтгэл ханамжтай байна л гэдэг аз жаргалын эхлэл гэж би боддог...

миний хувьд...
ажлаасаа гадна. өөр хэн нэгэнд цагаа зориулахыг эрмэлздэг аав ээж ах эгч дүү. бас нэг асрамжийг газар хааяа очдог өөр олон юм байна аа бусдад өгч тусалснаараа би аз жаргалыг олдог, хийж бүтээсэн юм шиг, биш ээ хийх ёстойгоо хийсэн юм шиг санагддаг...:D