28 February, 2012

Хувь заяанд хүсэлт гаргах нь:

Хүсэл бүхэн минь биелээсэй гэж шунаагүй ээ
Хүүг чинь хайрлахсан  гэхдээ яарлаа
Бусдын хатуу гэх амьдралд жаргал багадаагүй ч
Бурхны хишиг чамд би хүсэлт гаргая
Бодлын зураглалт түүнд минь учрал хайрлаж
Бодолдоо удаан хүлээсэн намайг бэлэг болгооч

4 comments:

Anonymous said...

Хэн нэгэнд үнэн хайртай байна гэдэг
Хэтэр­хий гунигтай
Түүнгүйгээр амьдарч чадах­гүй­гээ мэдэрнэ гэдэг
Түг­шүүртэй, нэг л түгшүүртэй

Anonymous said...

Surtei huuhnuud shuu shuleglej baritsgaagaad l...

sain uu andaa said...

Болохгүй болохгүй чи бэлэг биш
Болор үнэт шигтгээтэй алтан бэлзэг биш
Хүний хүүгийн хуруунд зүүгдээд хүссэнээр нь талхлагдаж
Хүчээ баран өнгөө алдах эрдэнэ биш

харин бал бурам
хархыг хүсдэггүй нуугдсан үзэсгэлэн
сэтгэлийн гүнд дэх үгсээр нь гоо г нь тамшаалсан
танилцахыг хүсдэггүй бал бурам ...

сайхан байлаа
....

Эртний анд. said...

hooooh bayarlalaa andaa chi goyo shu kkk