09 January, 2012

Эрдмийн их өргөө минь сайн байна уу?

      Эмтэлж, эрээчиж элээсэн оюутны шаргал ширээ. Эндээс л эцэж цуцашгүй их мөрөөдлийг олж авсан санагдана. Тэр оргиж буцалсан омголон их хүслээрээ одоо ч хөглөөстэй л явна даа. Цагаан сахлаа имрэн судар дэлгэн суугаа өвгөн эрдэмтэн шиг чуулсан түмэн оюутны эрдмийн их өргөө минь сайн байна уу? Шуугин угтах чимээнд чинь өөрийн эрхгүй сэтгэл дэгэлзэнэ.Санахгүй байхын аргагүй гэгээн ордон минь. 


        Халдаж зүрхлэхгүйдээ бус хүндлэн дээдлэхдээ хажуугаар нь зөрөхдөө ч харцаа доошлуулж өнгөрдөг эрхэм багш нар минь янзаараа байна. Өглөө бүхэн дуу хангинааж угтдаг үйлчлэгч эгч, авсан номоо удаачихаад айн бэргэн байж ахиад л ордог хоёр давхарын номын сан, өнөөдрийг хүртэл нэгнээ түшиж яваа андууд минь, өгсөж уруудахдаа өдөр өдрөөр хэлхэж үлдээсэн бидний дурсамж, одоо ингээд санахнээ хамгийн сайхан бүхэн минь эндээс л эхлэлтэй шиг. 

Энэ ертөнц дээр утга учиргүй зүйл нэгээхэн ч үгүй гэж би боддог юм. Бодлыг минь батлах мэт ирэх учрал тохиол бүр өөрийн шалтгаантай байх.  Амьдралын зураг төөрөг гэж байдаг бол би тэр замаараа л яваа юм болов уу даа гэж заримдаа гайхдагЭсвэл цаг нь болсон бүхний биелэл өөрөө ирдэг байх.

Тэр жил их сургуулиа төгслөө. Ажилд орлоо. Цаг наргүй, цалин багатай, санаанд багтаад л байх тэр сэдвүүдээрээ санаандаа тултал  юм хиймээр тогтож суухын аргагүй болтлоо адган яараад, ингэж бодохдоо эрх чөлөөгүй мэтээр өөрийгөө төсөөлөн бухимдаад .. Болохгүй болохоор нь шантарч эхэллээ. Ахиж ажилдаа явмааргүй санагдаад нэг өглөө сэрэхдээ өвдчихдөггүй юм байхдаа гэж хүртэл бодож байсан тухайгаа эгчдээ яриад инээлгэж байсан юмдаг. Харин анхны хамт олондоо би хайртай.

     Тэгээд хүний хэлснээр хийхээс хэтрэхгүй нэгэн урсгалт уйтгартай гэмээр өвөл хаврын өдрүүдэд орь ганцхан хүслээр л дараатай явлаа. Гэрэлт хотууд даллан дуудаад, гадаадад л байвал жаргал юм шиг эндээс залхаад... Гэтэл гэнэт л нэг өглөө урилга  хүрээд ирсэн. Хачин шүү. Ингээд номын дуунаас уятай явж одлоо. Сураад л байсан. Хэдэн сар жилээр зөвхөн өөрийнхөө л тухай бодоод, үзсэн мэдсэнээ хав дарж хураагаад л, хуурамчхан инээмсэглэдэг хүний нутагт амьдраад л байсан. Нутгаа санасан, уйлсан, өчнөөн шөнө ээжийгээ зүүдэлж сэрсэн. Ихээ өөрчлөгдсөөн би. Хүн болсон. Өөрийгөө л биш өрөөлийн тухай бодож сурсан. Ирмээр санагдаад, эх орныхоо тухай сонсох бүр ийшээ огшдог болсон.  Даанч буурайхан шүү дээ Монгол минь. Болдогсон бол дахиад л санаанд минь багтаад байгаа бүхнээ санаандаа тултал хиймээр...  

Багаас нь эхэлнэ ээ. Барилгачин болно би. Мөрөөдлийн хотынхоо элс тоосго бүрийг бид өөрсдөө зөөнө. Өвөө эмээ, үр хүүхдүүдийнхээ өглөөн нарыг амгалан угтах тэр өдрүүдийг  авчирна. Залуус минь оюунлаг байгаасай гэхдээ замынхаа эхлэлийг би Их сургуулиасаа тавьж байна. Шат нь өндөр байг.

Хүмүүс нь бүгдээрээ өглөө ажилдаа инээмсэглэн ирээд орой гэрээдээ яаран харьдаг аз жаргалыг  хүсч байна  би эх орондоо.

7 comments:

Keesh said...

muisiin 2-iin nomiin san

Эртний анд. said...

tiimee uulzah gazar tend l bdag bla kkk

alice said...

Goyo post, big LIKE.

Эртний анд. said...

баярлалаа :)

Монгол бүсгүй said...

энэ эрч хүчээрээ ядаж нэг жил болоосой гэж туйлаас хүсч байна. хувь хүнээс өөрөөс шалтгаалахаа чинээнд нь тултал хийлээ ч хөндлөнгийн саад бэрхшээл, дараас нухлаас их бий шүү... битгий уусч зэврээрэй анд минь...

нэг тогооноос ногоотой шөл уужээ, манууд...

Anonymous said...

Arai ih surguulid bagsh bolj bgaa eum bish bizdee ain?

Эртний анд. said...

bayarlalaa mongol busgui, chirmainaaa kkk

anon-uguiee tegj ardiin olon huuhdiin amidralaar toglood yahuu :)