28 June, 2011

Хайртай гэж битгий хэл

                                                ххх      ххх     ххх

Эхний бороо цэцэг түүмээр тийм зөөлхөн атлаа
Энгэрт чинь нөмөртсөн тэр зуных шиг зүсэрвэл яана
Би хайраар чинь дутна даа
Хуримын даашинз минь цав цагаан атлаа
Хормой дахь ганцхан цэцэг нь улаан бол яана
Би чамайгаа дахиад л үгүйлнэ дээ...                                              2009 он

                                               ххх      ххх     ххх
      Чи мэдэх үү, чамайг санахаас үргэлж зугтдагийг минь. Чиний тухай,  хөтлөлцөн алхдаг Ялалтын гудамж, өргөс ордгийг нь мэдсээр байж өвөр дээрээ суулгаад гарыг минь үлээх гэж үргэлж дагуулж ирдэг будаг нь халцарсан модон сандал, хүн бүхэн нойрсож буй гэрэлт хотын шөнөөр нэгнийхээ л тухай бодоод унтаж чаддаггүй догдлол, гадаа ирж гэрлээрээ дохидог, гарч ирэхгүйг минь мэдсээр байж хүлээгээд л байсан тэр үдэш, чиний нүд, инээд, тэврэлт, үнэр бүгдээрээ одоо ч яг л шинэхэн мэт санагдахаас айдгийг, санагдах бүрт чинь өөрийгөө саатуулмаар, бодлоо сарниамаар санагддагийг?
Инээд хөөрийн дунд гунигаа нуусан өдрүүдэд чамайг жаргасан гэж бодоогүй ээ, адилхан санаж шаналахдаа илгээсэн үгсийг чинь би мартаагүй. Удахгүй ирэх бидний уулзалт ямар байх бол гэхээс яарсан хэрнээ яагаадыг мэдэхгүй чиний баярласан, догдолсон, хөөрсөн сэтгэл өөд яаж очих бол гэдгээ төсөөлж ядаад, одоо хэр нь би чамд хайртай хэвээрээ байвал яанаа гэхээс айгаад, яагаад би өөрөөсөө урваад, үйлдэл бүр минь санаанаасаа зөрдгөө гайхаад, бурхан биднийг ингэж үүрдийн мэт учруулаад, үл ойлголцлоор салгахыг нь ялагдал мэт эгдүүцээд, буруутан нь өөрсдөө гэж бодовч бусдын муухайд алдааг тохоод... 
    Чиний дэргэдээс энэ дэлхий миний хүслээр эргэдэг. Цаг мөч бүрт чи зүрхэнд минь байдаг. Чиний сэтгэлд ертөнц багтах мэт нөхөрлөл байдаг. Чи миний бодлыг таасан мэт оршдог олны дунд. Чи намайг хайрладаг. Хамгийн сайхан  дурлалыг ч чи надад өгсөн би мэддэг. Гэхдээ л...      

13 comments:

Лили said...

goyo bichleg, thanks

Tsetsgee said...

Гоё хайр...

Гуталчин said...

goyo hair, goyo bichleg

ЗҮРХ СЭТГЭЛТЭЙ ХҮН ШҮҮ said...

two like

Хүн санаа said...

Чи өөрөө амаа тат

Anonymous said...

Neg ohin nadad ..... bi muu hun nadad bitgii ...... gej helsen.
Hair setgeliin asuudal deer muu hun gej yamar huniig heldeg yum be ?

Эртний анд. said...

lili tsetsgee gutalchin siilen minii nzuud bayarlalaa iluu goyoiig unshuulnaa ta nartaa

hun sanaa mayalaadaagaarai

anon hair deer muu hun amidral der sain hun gej bhgui blgui de
bi chenn bol yahuu de buhel butneeree l neg tiimerhuu baagii sh de kkk

Anonymous said...

chi aztai yum. uurdiin met tiim hairtai. bodson chin nadad odo hurtel tiim hair ireegui uchraagui sanagdaad bh yum. gehdee medkumm.

Эртний анд. said...

anon min salahaaraa l meddiim shig bleshde nadad l tegj sanagdsiin :)

udku uchrah bhoo bi bas uur goyo hair olno gej mair itgeltei l yavadaashde kk

Гуталчин said...

paaaa chi yaaaar aimeeriin bee, oor goyo hairuu hahaha. sadar sda ve gsn haha. chi namg teneg tsarailchaad gee biz dee. tegee biz dee chi. nisvanis amgaa shig helsii shuu bi hahaha

Гуталчин said...

haha omnoh seegiig bichih gej gantsaaraa baahan ineev sht

Эртний анд. said...

aaa muu gutalchin nu pogodiiiiiii... ushuuguu avahaar beegii shahna da teguul chamd zoriulj :O

Гуталчин said...

shahtsan bai daa

shahaach chi chadku sht haha