ххх ххх ххх
Эхний бороо цэцэг түүмээр тийм зөөлхөн атлаа
Энгэрт чинь нөмөртсөн тэр зуных шиг зүсэрвэл яана
Би хайраар чинь дутна даа
Хуримын даашинз минь цав цагаан атлаа
Хормой дахь ганцхан цэцэг нь улаан бол яана
Би чамайгаа дахиад л үгүйлнэ дээ... 2009 он
ххх ххх ххх
Чи мэдэх үү, чамайг санахаас үргэлж зугтдагийг минь. Чиний тухай, хөтлөлцөн алхдаг Ялалтын гудамж, өргөс ордгийг нь мэдсээр байж өвөр дээрээ суулгаад гарыг минь үлээх гэж үргэлж дагуулж ирдэг будаг нь халцарсан модон сандал, хүн бүхэн нойрсож буй гэрэлт хотын шөнөөр нэгнийхээ л тухай бодоод унтаж чаддаггүй догдлол, гадаа ирж гэрлээрээ дохидог, гарч ирэхгүйг минь мэдсээр байж хүлээгээд л байсан тэр үдэш, чиний нүд, инээд, тэврэлт, үнэр бүгдээрээ одоо ч яг л шинэхэн мэт санагдахаас айдгийг, санагдах бүрт чинь өөрийгөө саатуулмаар, бодлоо сарниамаар санагддагийг?
Инээд хөөрийн дунд гунигаа нуусан өдрүүдэд чамайг жаргасан гэж бодоогүй ээ, адилхан санаж шаналахдаа илгээсэн үгсийг чинь би мартаагүй. Удахгүй ирэх бидний уулзалт ямар байх бол гэхээс яарсан хэрнээ яагаадыг мэдэхгүй чиний баярласан, догдолсон, хөөрсөн сэтгэл өөд яаж очих бол гэдгээ төсөөлж ядаад, одоо хэр нь би чамд хайртай хэвээрээ байвал яанаа гэхээс айгаад, яагаад би өөрөөсөө урваад, үйлдэл бүр минь санаанаасаа зөрдгөө гайхаад, бурхан биднийг ингэж үүрдийн мэт учруулаад, үл ойлголцлоор салгахыг нь ялагдал мэт эгдүүцээд, буруутан нь өөрсдөө гэж бодовч бусдын муухайд алдааг тохоод...
Чиний дэргэдээс энэ дэлхий миний хүслээр эргэдэг. Цаг мөч бүрт чи зүрхэнд минь байдаг. Чиний сэтгэлд ертөнц багтах мэт нөхөрлөл байдаг. Чи миний бодлыг таасан мэт оршдог олны дунд. Чи намайг хайрладаг. Хамгийн сайхан дурлалыг ч чи надад өгсөн би мэддэг. Гэхдээ л...
13 comments:
goyo bichleg, thanks
Гоё хайр...
goyo hair, goyo bichleg
two like
Чи өөрөө амаа тат
Neg ohin nadad ..... bi muu hun nadad bitgii ...... gej helsen.
Hair setgeliin asuudal deer muu hun gej yamar huniig heldeg yum be ?
lili tsetsgee gutalchin siilen minii nzuud bayarlalaa iluu goyoiig unshuulnaa ta nartaa
hun sanaa mayalaadaagaarai
anon hair deer muu hun amidral der sain hun gej bhgui blgui de
bi chenn bol yahuu de buhel butneeree l neg tiimerhuu baagii sh de kkk
chi aztai yum. uurdiin met tiim hairtai. bodson chin nadad odo hurtel tiim hair ireegui uchraagui sanagdaad bh yum. gehdee medkumm.
anon min salahaaraa l meddiim shig bleshde nadad l tegj sanagdsiin :)
udku uchrah bhoo bi bas uur goyo hair olno gej mair itgeltei l yavadaashde kk
paaaa chi yaaaar aimeeriin bee, oor goyo hairuu hahaha. sadar sda ve gsn haha. chi namg teneg tsarailchaad gee biz dee. tegee biz dee chi. nisvanis amgaa shig helsii shuu bi hahaha
haha omnoh seegiig bichih gej gantsaaraa baahan ineev sht
aaa muu gutalchin nu pogodiiiiiii... ushuuguu avahaar beegii shahna da teguul chamd zoriulj :O
shahtsan bai daa
shahaach chi chadku sht haha
Post a Comment