20 May, 2011

Чамайг жирэмсэн болсонг

       Чамайг жирэмсэн болсонг өөр хүнтэй ярьж байгаа утасны чинь хариултаас олж мэдсэн, муухай байсан. Тэгсэн ч тэр оройжин би нэтээс жирэмсний эхний саруудын шинж тэмдгийн тухай хайж уншаад, маргааш нь найздаа хэлээд хамт дэлгүүр явж шим тэжээлтэй хүнс, шил пивоны оронд хэдэн сав тараг авч байгаад баяраа тэмдэглээд тулгаж ууна даа гэж өглөөг хүлээсээр сэрсэн. Харин чи өөр нэгэнтэй сугадаж гүйгээд надад олдоогүй.
Өдөржин  хичээл бэлтгэл гээд ядарч унахаа алдан орж ирэхэд минь чи бас л буруу хараад хэвтэж байсан. Яагаад чиний зан гэнэт ингэтлээ хувирсныг би гадарлаж байсан ч өнөөдрийн сонссон шиг зүйл бодож явсан гэж үнэндээ санаагүй. Гомдож байна. Нүүрэн дээр чинь тоглоом шоглоом хийдэг ч нүднээс чинь далд би үргэлж найз минь гэж өмөөрдөг байсан юм шүү. Тэр нь надад илүү үнэтэй санагддаг байсан.

Харин яг одоо би чамайг хэн гэж бодохоо ч мэдэхгүй нь. Өрөөлийн өмнө хоолойгоо зангируулаад чамд гомдсондоо өөрийн эрхгүй нулимсаа цийлэгнүүлээд сууж байна. Тэсээгүй ээ би уйлсан, чиний намайг тийм муухайгаар ярьж ойлгуулсан тэр хүний өмнө. Өшөө цаашаа намайг юу гэсэн гэнэ вэ анд минь. Яахнав дээ. Хүний газар хоёулхнаа биенээсээ өөр түших ханьгүй анх энд ирж байснаа сана даа. Хамтдаа хийж бүтээнэ гэж ярьдаг байсан тэр хүсэл тэмүүллээ мартаагүй гэдгийг чинь би мэдэж байна. Гэхдээ чи замын дундаас буцсан, бусдын л адил нам жимхэн эгэл амьдралыг сонгосон. Магадгүй хайр сэтгэлээрээ амьдрахад чамд минь юу ч дутахгүйд би итгэдэг. Чинийхээ амьдралын хамгийн баяр жаргалтай мөчид дэргэд чинь байгаадаа баярладаг. Гэвч эндээс бас гуниг эхлээсэй гэж хүсэхгүй. 

Би дургүй нь үнэн, чиний залхуу заримдаа тэвчээр барам удаан, хамгийн тайван шиг хэрнээ хамаг байдгаараа бахиран цочдог, хэнэггүй, өөрийнхөө төлөө юу ч хийхээс буцахгүй мэт аминчхан айлын отгон хүүхдийн зан бүхэнд чинь. Гэхдээ л чи хамтдаа амьдардаг, харцаараа ойлголцож, хамгийн түрүүнд санаанд минь бууж ирдэг гэр бүлийн минь гишүүн шүү дээ. Энд ийм дотно хүн надад чамаас өөр байхгүй. Орондоо орчихоод шөнөжин ярьдаг тэр үгс минь үнэн сэтгэлийнх байсан, хүн хүнээс илүү итгэдэгтээ л чамд бодсон санаснаа би ив илхэнээр хэлдэг байсан.

Харин өнгөрсөн өдрүүдэд надад юу юу тохиолдоод өнгөрснийг, аман дээр гарч ирээд арайхийн байж залгисан хүлцэл, хүлээлт тэвчээр, найзынхаа ирээдүйн аз жаргалтай гэр бүлийн төлөө хэлмээр санагдсан, хэллээ ч хүлээж авахын аргагүй болтлоо дурласан тэр сэтгэлийг чинь би ойлгох гэж хичээсэн.  Гэтэл найз минь дээ...

Магадгүй чи ч гэсэн надад гомдоод л яваа байх. Тийм байгаасай, яг одоо би үүнийг л хүсэж байна бид ойлголцоогүй байгаасай гэж. Учир нь би ингэж ойлгохыг хүсэхгүй нь. Өөр тайлбар өгөөч гуйж байна

6 comments:

ЗҮРХ СЭТГЭЛТЭЙ ХҮН ШҮҮ said...

Хамгийн ихээр итгэдэг хамгийн дотны хүндээ гомдох, тэр хүнээс төсөөлж ч байгаагүй зан ааш гарахад ямар хэцүүг мэдэрч байна. Анд минь миний адилаар итгэсэн хүндээ бүхнээ өгдөг өгөөмөр сэтгэлтэйн гэвч тэр сэтгэлийг хүлээж авах чадваргүй найзтай байх гомдмоор л байдгийн гэхдээ зүгээр дээ сэтгэлээр баян бол хэн баян чи баян

Anonymous said...

oilgoltsoogui l bgadaa nz mini. uund 100 huwi itgeltei bna, 2 biyenee hen negnii helseneer dugneed hedii udaan yawah yum be. hen neg ni uchraa olotsoh alham hiisen ni l deer bolow uu, teglee geed negendee buuj ugch bga, eswel buruutai bolj bga hereg bish l.

Tsetsgee said...

Uu ingeed ul oilgoltsol baigaad baihaar tamtai shdee negbol evler neg boli boli ch geh shig kkk

Эртний анд. said...

siilen- bayarlalaa nzaa

anon- tegj bodsiin bi ug ni, tegeed minii oroltsooguiger uil yavdal urnuud bhiimo

tsetsgee- hehe harin tehh tevcheeriin chavhdas yalaaa ilee bilee

sain uu andaa said...

bi chinii blogiig unshij eheleh tr ue yag 3 n sard bailaa goy baisan neg bogsond heden omd heretai iin, minii ohin eejdee ir,Anir gum .....navchis, chinii toloo bi ingene. yadgaa aldtal bayjah minii sanaa,geh met ynan saihan seteliin ... yalan guya tulaad irdiin bol tusheed zogsii etr bol ai.......
tuunees hoish chi bologtoo baihgui ium shig etr baisnaa yag onoodor ergeed irjiigaam shig bolloo
urmiig chin huglii gesengui muhai ch baisan saihan ch baisan negch ug orhilgui unshsiin bolhoor ingij heleh erhtein boluu gej bodsiin setegsiin ....
odoo l neg uramtai unshih ni gej bayralsiin and min saihan bailaa
nen saihan bailaa

Эртний анд. said...

баярлалаа сайн уу андаа, тиймээ чамд тийм эрх байгаа, өөрийнхөө өөрчлөгдөж байгааг харах хэрэгтэй л болж байгаан байна даа,зав гаргаж эхнээс нь блогоо нэг уншдым билүү