27 March, 2013

Хөмсөгөө зангидах чинь хүртэл хөөрхөн

Өглөө бүр хаалганы цаанаас хэнтэй ч бай баяр хөөр, доог наргиантайхан мэнд ус мэдэж, төд удалгүй үүдээ цэлийтэл дэлгэн цааррааааммммм..... гээд л илбийн мэт инээж орж ирдэг хуучин өдрүүд минь сайн байна уу. 

Ширээнийхээ ард үг дуугүй юуг ч юм нухаж суудаг дүрээр хэдий ч олон хоноов дээ. Орсон гарсан бүхэн хачирхан харж, хааяахан нэмж чимэн хов болгон ярьдаг байсан гэлцэв. Энэ сүндэр өргөөний хоёр давхар чиний хөхөн баясдаг тэр тэнэг гэмээр цагаан инээдээр дутсан байж шүү. 

Өнөөдөр нар эртээ мандсан. Захирал цай уух зуураа  эрт үеийнхээ онигодоог ярьсан.  Энхээ эгчтэй кофе найруулдаг өөрийнхөө жорыг солилцсон. Ааш нь дийлсэн гэдэг бусдын дургүй Хишгээ эгч  орж ирээд өчигдөр хэрхэн бүтэлгүйтсэн тухайгаа ярьж баахан хөхөрсөн. Чиний аз жаргал өчүүхэн байсан ч бусдын харцанд тусдаг гэгээн л хорвоо шүү дээ. Үйлчлэгч Дариа эгч хүртэл чиний нэг давхраас дуу хадаан, чав чангаар бүтэн нэрээр чинь дуудан байж мэдсэн мэндийн хариуд уртын урт үг хэлэх гэхдээ угаалгын нунтагаа ихдүүлж гоожуулсан тухайгаа хөөрлөн ярьж явна. Өглөө бүхэн ийм л байсан хуучин өдрүүд минь. Би ч гэсэн чамайг яасан их санаа вэ.

Харахад даруухан үсний засалтаа өөрчлөх гээд ч дэмий юм байна Анд минь. Хийсч, нисч явдаг гоё найзуудад чинь таалагдахгүй байсан ч чамд зохидог юм байна. Хүмүүс чамд хайртай юм байна. 

  Гэхдээ хааяахан хуучин номын дэлгүүрээр ороод гардаг чинь байхгүй болж. Түрүүвч дүүрэн явахад багшийн дээд орох хэрэггүй байж болох ч товчилж бичсэн гоё цагаан хуудаснаас илүү цаг үеийг туулж ирсэн эх хувилбар, шарласан хуудсанд дуртай чинь хаачаа вэ. Хуучин Андын хуучин өдрүүд үнэ цэнтэй л байдагсан. Чи их өөрчлөгджээ. Хумсаа акрилкддаг болж,  дэрвэгэр  ч хиймэл сормуустай болж, дээдсийн амьдрал шохоорхож  дэргэдэх найзаа сонгодог болж. Гэлээ гээд муугүй ч чиний хуучин өдрүүдэд би илүү хайртай. Тэнд чамд хүмүүс хайртай байсан.  Тэнд чи дандаа л эв энгийн байсан. Тэгсэн хэрнээ чиний бодол бусдаас содон байсан. Тийм байж чи даанч явчихсан...   Хэзээ ч уулзахад эрч хүч, гоё сайхныг ярьж ирдэг цовоо инээдтэй андын хамгийн гоёмсог гангараа нь тэр байж. Тиймдээ л хөмсөгөө зангидах чинь хүртэл хөөрхөн байж. 

Чиний эргэж ирсэн өнөө өглөө ямар сайхан байсан гээч. 

Hello my old days

11 comments:

Anonymous said...

.....Цэцэнгоо болоод, охид явцгаав. Төдий атал, бүрийсэх дор алсаас морин туурай тачигнаж, ойртсоор зөөлөрч, анирдан суутал үүд сөхөгдөж, нэгэн нуруулаг хүн орж ирлээ. Өндөр гоолигхон нуруутай, өгзөг цохисон гил хар шивэргэлтэй, авдар лугаа өргөн цээж, буурын хэвэл шиг нарийхан бэлхүүс, ер бүхэн тэгш, тун чиг сайхан залуу байв. Урьд өмнө үзсэн, эс үзсэнээ огтхонч санадаггүй. Гэвч төрлөх зөнгөөрөө, энэ жир нэгэн бус хэмээж, нэг л мэдэхнээ босоод - “Арай, Хүү минь биш байгаа” хэмээж зөөлөн шивэгнэлээ. Гэвч ийн өөрчлөгдөж, орчлонгийн дээд лугаа төрхийг оллоо гэж үү. Алмайрч ахуйд, өнөөх залуу очтох алдам танан шүдийг яралзуулан, хаврын урь лугаа инээмсэглэн нааширч, - “Багштан, та амархан сайн сууж байв уу?” гэлээ. Хэдий танихгүй ч хариу мэндэллээ. Гэтэл өнөөх залуу Монгол заншлаар хацраа өгөн байхыг анзаарч, түүнийг үнэрлэв. Тэр залуу – “Багшаа, би Хүү байна” гэвэй. Хоёр нүднээс халуун ундарч, хацар даган алдарахуйяа. “Ай, Тэнгэр минү, эрдэмт Хүүтэй минь уулзуулсан тэнгэр танаа, өвгөн би баясаад үл ханам” гэсээр, тийн уйлагнах тусав. Өсөж яваа аран, ургаж байгаа алтаргана, тэд ийн хувирч, үлэмж гоосч, өнгө тэгширдэгсэн. Тиймээ, Хүү минь эдүгээ 19 сүүдэрсэж, хангал буга лугаа сайхан дүрд үүсэхүйд, үлэмжийн чанар ханасан Хүү юугаа би, өтөлд эзлүүлсэн нүднийхээ гайгаар таниагүй байжээ.
Маргаашийн хэдэн өдөрт, ер монголчууд өргөн найранд өтгөн бууж, өнөр сууж, тумдаа хуримлахуйд, хуурын эгшиг аялгуулж, залуус “хавиргандаа хуулга ортол, өвдгөндөө өлхөг (тоос) харватал дэвсэв (бүжиглэв)”. Манай нэгэн хүрээ ч хэнээс дутахав. Залуус минү хөгжилдөн дэвсэж, хүдэр эрчүүд цээж нүцгэлэн авалдахуйяа, охид эмс, ер бүхнийг уулга алдуулсан энэ абалдаанд Хүү юу маань түрүүлж, эр хонгор даагаар шагнуулсан билээ. Тас ороолгох жаварт, нүцгэн биенээсээ уур савсуулан инээлсэглэн зогсох Хүү минү, “Ээ Тэнгэрийн хүү морилж ирэв үү” гэмээр, тун чиг бахархмаар, сүртэй чиг харагдаж байсан даа.

ЖИЧ: Дээрх бол миний бичиж буй романы гол дүрийн залуу газрын хол усны уртаас ирэн хийж байгаа нь энээ. Чухам энэ сайхан залууд л таарч тэнцэх нэгэн бээр бүсгүй нь дүрийг би олох гэсэн юм, Тийгээд чамайг элдэвчлэн өдсөн хэрэг. Уучлаарай, чи вээр тун чиг өндөр болосролтон тул өчүүхэн над атгаад авчих үзүүр төдийг ажиглуулалгүй байж чадав.

Аа бас бэрх. Би алив нэгэн үйлдвэрийн бүтээгдэхүүн (болосролтой хүн) хайсангүй. Эх байгалийн унаган бүтээлийг хайв. Тэртээд хагас мянган жил дэлхийн эзэн суусан өвгөдийн агуу соёл иргэншлээс эдүгээ үнэртээд болтугай мэдэгдэг өчүүхэн сэжиг энү нетийн ертөнцөд алга гэж үү. Бид ингэтлээ өндөр "боловсролжлоо" гэж үү. Ардасын тархинд алтан эрин мэт санагдавч, өтгөсийн дэвтэрлэсэн түүхийн дэргэд өдэн мэт жин үгүйдэх нь саранд хуцаж буй саваагүй гөлөг лугаа агаар нэгэн бүтэлгүй биш үү. Би одоо хаачна. Бэрх бүхэн уламд бэрхшээжих инү, аяа би үүнээ өвдөг нугалан туслаа.

Эртний анд. said...

Сайхан зохиол гэж санана. Тэсэн ядан хүлээж уншья даа. Уран бүтээлийн өндөр амжилт хүсье

Хэтүйдсэн үгсийг дааж дийлэхгүй биз ээ. Өөрийгөө олж таньж ядан л явна даа

Anonymous said...

Гэхдээ хэд хоног сайхнаар ярилцаж асан чи болоод чиний найз нарт баярлалаа.

Өнөөх Сэгсгэр ч гэсэн эмэгтэй л юм даа, Байдаг нэгэн бүсгүй, бас нэгэн харь нэртэн бүсгүй. Тануудад их баярласан шүү. Удахгүй зун болно улмаар улам сайхан цаг удаан цагаар зочилно. Тэр цагт та гурван бүсгүйг төрсөн нутаг Их газрынхаа чулуунд аваачиж, хамгийн сайхнаар амраана. Таанын айраг амсуулж, морь унуулж Их газрын чулууныхаа оргил Ерлөг хайрхан дээрээ гаргана. Амлаж байна.

Эртний анд. said...

bi ch dee amlaya etr kkk

Anonymous said...

Эртний андаа:
Нэгэн зүйлийг гуйяа. Хаа газар, нетэд ч ялгалгүй өөрийн жинхэнэ нэр ус, өнгө зүстэйгээ явжийвал, хэтэд энэ дээр дээ. Яг над шиг. Би бүхэл нетийн ертөнцөд өөрийнхөө нэрээр явдаг, блог маань нэгэн ижил

Бид хулгайч уу? эс бол юундаа нуугдах. Элдэв нэрийн сайхан одоо ил л байна даг. "Сэгсгэр ч гэсэн эмэгтэй л юм даа" болчихож байгаа биз дээ.

Хэ хэ хэ. Дахиад буугаа онилоод гохоо дархад үүсчих вий дээ!

Эртний анд. said...

Оооё худлаа намайг харкаааал :)

chi linke uldee l de tegeed

Anonymous said...

Хэ хэ
Би үлдээмээр л байна. Гэхдээ чамаар өөрийгөө олуулмаар байна.

Сэгсгэр said...

Аанха, ингэж явдаг улс юм бий та нар. Бас болоогүй ээ, үг ярианыхаа завсарт үс гэдгийг минь оролдоод, нас хүйсийн тухай ярьж чих хангинуулаад л. Аятайхан байгаарай ккк

Anonymous said...

Шөнө дунд болчиж, унтий даа. Сайхан амраарай

Өвөг дээдэс хэмээх үзүүр үгүй урт дээс, өөр шигээ үзүүр үгүй урт цагийн тэртээгээс эдүгээ над иржээ. Зөвхөн намайг л төрүүлэхийн тулд энэ уртаас урт дээс энд хүртэл хөврөө юү, тэр яагаад 1000 жилийн өмнө, эсвээс 100, бүр наашлаад 50 жилийн өмнө тасарчихаагүй юм бол. Дээс буюу гинж үргэлжлэхүйд, цаашид би өөрийнхээ үүрэг нэгэн хэлхээ нэмэх ёстой юу? Тийм бол яах гэж, Хэний юуны төлөө вэ?.

Дээрх бол ерөөсөө л амьд амьтны хууль юм. Үүнийг зөрчих хүчин над үгүй тул би хуулийн хүрээнд амьдарюу

Гэвч үндсэн үүрэг, түүний хамтад нэгэн бээр ер бусын "нээлт" ийн төлөө энэ насыг өргөе. Олон өдөр сараар хугас нойртой хонох байх. Намайг хүлээж байгаарай бүсгүй минь. Би 6 сарын дараа ирнэ. Тэнд, учралын сайхан тавьлан бидэн хоёроо заяасан байх болтугай. Миний итгэлийг хүндэтгэж, Заавал хүлээнэ шүү. Энэ удаа жинхнээсээ баяртай.

Эртний анд. said...

segsger- haha neg tiimerhuu yum boloh ni ch bolchloo ho

anon- za za ayan zamdaa olz omogtoi bgarai gej l huseye da

Сэгсгэр said...

Хүүш анд аа. Энэ аль газрын албин салхи шанх шүргээд өнгөрөв өө? Зүүд байв уу, зүрх байв уу хэхэ. Зүсийг нь хараагүй баатрыг цэргийн албанд мордуулчихаад зүсээ гундтал хүлээх нь дээ хүүхээ. Эр цэргийн ар тал болсны хувьд эх орныхоо өмнө үүрэг хүлээхээс аргагүй. Амжилт хүсье ккк