20 March, 2013

Тоглож наадахад цаг гарга

Бяр чадлын ундарга тул
Бодож сэтгэхэд цаг гарга
Бага залуу харагдах тул
Тоглож наадахад цаг гарга
Орчлонгийн жам өршөөлгүй тул
Мөргөж сүслэхэд цаг гарга
Оюун ухаан дундаршгүй тул
Уншиж мэдэхэд цаг гарга
Ариун хишиг бурхных тул
Хайр сэтгэлдээ цаг гарга
Аз жаргалын харгуй тул
Найз нөхдөдөө цаг гарга
Зүрх сэтгэлийн дуудлага тул
Инээж баясахад цаг гарга
Зүдрэх цаг ээлжтэй тул
Өглөг хишигт цаг гарга
Хөлс болгон шагналтай тул
Ажил хөдөлмөрт цаг гарга
Хүрэх диваажин нэхэлэй тул
Буян хураахад цаг гарга

Ирланд.

5 comments:

Anonymous said...

Энэ биеү өсөхүйд
Эр бэлгэс ханажухуй
Хорвоо намайг тугаар анзаарч
Хосын хуулиар амьдар хэмээж
Бэдэрхүйеэ халирам
Санахуйяа зүрхшим
Алс хэтийн зүгт
Чиний л төлөө шүү гэсээр
Чин цаазаар зарлигдав

Замбуу тивийг нам тайван туулахсан
Зарлиг лүндэнгээс бусгаж хаа нэгтэй нуугдахсан
Гэтэл чи...........!

Ёооооооооо! Би чинү одоо яагаад байнаа
Дурлаад энэ үү
Галзуураад энэ үү....!
Галзуурсан л байгаасай.
Учирд, Дурлах инү тэр бээр
Улайдсан зуухны таган дээр
Улаан нүцгэн хэвтэх лүгээ гэж
Ахмад нэгэн ах
Айхтар их анхааруулсан даа.

Anonymous said...

Миний бичсэн бүх коментийг устгаад өгөөч. Ялангуяа энэ дээдэхийг. ГУЙЖ БАЙНА.
Дахиж орж ирэхгүй, чамайг тайван байлгая. АМЛАЖ БНА.
Устгаарай, за.

Эртний анд. said...

Яасан ? таалагдаагүй зүйлсээ ингээд л засчихдаг бол амьдрал аймар утгагүй байх байсан байх даа тэ :)

baidag l negen said...

amidral utgagui baih tusmaa utgiig oloh husel turuuldegee

Эртний анд. said...

yag zuv