20 March, 2013

Өнөөх л маргааш ирэхгүй

Маргааш бороо орвол 
Би заавал уйлна
Гутлаа нортол хэрэн тэнэж
Гудамжаар мөрийг чинь хайж алхана

Маргааш бороо заавал орно
Мартсанаа санаж би уйлна
Урьд эртийн тухай дахиад л үнгэж
Уйлж дуусахад минь бороо арилна 

       2011.03.20 

18 comments:

Anonymous said...

Маргааш би чамтай "мэндэлнэ"
Харин чи их гоё ирээрэй

Эртний анд. said...

Угаасаа л гоё ш дээ ккк

Anonymous said...

Би чамд нэг шүлэг уншиж өгий. Энэ бол Барнангийн Доржпалам агсны шүлэг. Энэ агаагаас нээх тийм "задарсан их авьяас" харагдаад байдаг

Дуниартсан намрын хонгор өдрүүдийг нар сартай нь
Дурсгал болгон бие биедээ солилцож бид саллаа
Дурлалын хоёр багана бараа бараагаа харалцсаар
Дундаа сэтгэлийн зэл татан холдлоо
Холдож явсан энэ мөчөөс эхлэн
Хонгор минь би чамдаа очиж яваа юм
Хойтон болтол суниах уртын урт замаас
Хорж яваа юм энэ би ирж яваа юм чам руу
Өгсөж давах тусам өдөөсургаж босоод байдаг
Өчнөөн уулсын нэгийг давж яваа юм би ирж яваа юм чам руу

Ажил дууслаа харилаа. Харьж байгаад дахиад нэг үүгээр эргэлдэе. Маргааш өглөө өнөөдрийнхөөсөө яг 5 мин өмнө гэрээсээ гараарай. Харин дахиад зүрхэн дээр .......... Хэ хэ. Намайг таних болохоор одоо төсөөлж байгаа байх.

baidag l negen said...

neg hun boroo ordog uliral hurdan ireesei gesen bi udahgui dee dotroo bodson dahiad l end boroo


tiimees bi udahgui borooo yvuulnaaaa

Эртний анд. said...

baidag l negen- za tegj l neg tus bol kkk

Anonymous said...

Өөдгүй амьтан. Өглөө харахгүй байгаам даа. Хүн нүдээ бүтийтэл гоё болчихоод урдуур хойгуур чинь хоёр удаа эргэлдэв байна. Ер харсангүй, ядахнаа ....... хэлэх ч үг алга.

Эртний анд. said...

shuudhan hurch ireed goyo saihan ugluunii mend hurgej chadaagui l bol olon yum yariad demii shde hugshuun kk

Anonymous said...

Ёстоой ёстой

Anonymous said...

Эртний андаа месенжир хаягаа үлдээгээч. эсвэл утас

Anonymous said...

Надтай хүн шиг харьцана гэсэн итгэл байсан бол би очих л байсан. Даан ч ийм шинж чамаас харагдагдахгүй байсан. Нэг л тийм "тэнгэрт"

Anonymous said...

Сайн байна уу?
Би уг нь тийм ч аймхай хулчгар нэгэн биш л дээ. Гэхдээ л чамайг хараад өнөөх эр зориг бүхэн яг л савангийн хөөс шиг хага тусаж, над лугаа өчүүхэн бээр энү орчлонгийн хаана байна хэмээж, би өөрийгөө зүхьюү.

Энэ бүхнийг ялан дийлж болно л доо. Гэвч чи нэг л тийм эрмэг, ер зүйргүй зорьмог шинжтэй. Өөрийн эрхгүй л халгам.

Ийм л нэг зовлонтой учирлаа даа. Ядаж нэрийг тану огт мэдэхгүй. Өнөөдөр өглөө чамайг аль нэгэн чухал юмаа гээгээсэй. Эсвээс зам дээр очоосой гэж бодоод,,,, хэ хэ чамд туслаж мундаг хүн болж өөрийгөө харуулж, тийн танилцах юм биз дээ. Инээдтэй мөрөөдлийн гэнэн аашинд өөрийгөө дахиад шоолон инээюү.

Дандаа сайхан дүрд үүсэж, баяр баяслаар халгиж яваарай. Би чамайг өдөр болгон харж явна. Чамтай танилцах, тэр нэгэн хязгаарт хэзээ тулж, чамд тоогдох болзлыг дүүрэн хангаж, тэр торгон агшиныг тэсэн ядаж хүлээе. Тийн зүтгэсээр нэг л өдөр ер зүйргүй сайхан залуу чам дээр очих, аяа бас сайхан. Энэ сайхан цагийн баярт учралд одооноос өөрийгөө өдөр шөнөгүй бэлдэюү.

Баяртай сайхан бүсгүй минь. Учир нь би мөн чиг "болоогүй" явснаа чамайг харж эхэлсэн тэр цагаас ухаарсан инү, тэр чин үнэн. Дахин хэлэхүйеэ баяртай бүсгүй минь.

Anonymous said...

Мөн чамд нэг онцгой эрхэм зүйл байнаа. Ерөөсөө л бүхий л амьдралдаа аз жаргалтай амьдрах тэр эрхийн бичиг болвоос тэрү "эрхэм зүйл" мөн болой. Үүнийг санах тусам улам ихээр хайрлаж, өдрийг цагаар товчлон үтэрлэмээр. Гэвч яарч үл болно. Ингэвээс яарвал даарах буюу, зэ.

Эртний анд. said...

Баярлалаа, сайхан үг сонсох сайхан байна, сайхнаар нь хадгалж явахыг хичээе дээ

Чамд бас аз жаргал хүсье

Keesh said...

Маргааш бороо орвол
Би заавал уйлна
Гэхдээ гадаа гарахгүй
Хаврын салхинд боссон шороо
Хамаг борооны дусалтай холилдоод
Хээнцэрхэн пальтоны минь хормой дээр
Хээ үлдээвэл дахиж угаах нь хэцүү
Гэхдээ л би уйлна. гш...утгагүй хаха

Эртний анд. said...

аливаа аман зохиол ингэж л үүсдэг байх даа гэж, кээш андын авьяас билиг ундартугай :)

Anonymous said...

ИРНЭЭ ИРНЭ, ОХИН МИНЬ.

baidag l negen said...

zailuul ene neg huu bur duraltsarsan boltoi

Anonymous said...

гоёиймоо гоёийн,:)