15 March, 2013

Эхнэртээ оч доо одоо



Дуу сонсооооол машины хойд суудал дээр ганцаараа юу ч дуугарахгүй цонхоор ширтээд л давхиад баймаар. Жолооч юу ч битгий асуугаасай, юу ч битгий яриасай, улаан гэрэл битгий таараасай, хурдаа сааруулахгүй удаан давхиад л байгаасай. Миний дуртай дуунууд л яваад байгаасай.

" Шөнийн хотын гэрэл эрээлжлэн анивалзаад гоё
Ширтсэн харцаараа юу ч юм өгүүлэх чиний тухай бодол урт  2013.03.15"

Анх танилцсан тэр өдөр чи намайг олсон
Ахиад уулзах шалтгаан үлдээж хүрмээ нөмрүүлсэн
Гарын чинь дулаанд би шөнөжин тэврүүлж хоносон
Гадаа минь хүргэж өгөөд буцахад үүр цайж байсан

Таван сарын борооноор би чамайг олсон
Танхил ааштай гэнэн бүсгүй явсан
Үлгэрийн шаахайгаа гээгээд орхимоор үдэш байсан
Үлдээх гунигаа бодоод өвөртлөөд буцсан хайр байсан

Зүрхнийхээ халуунд хэсэгтээ хоёулаа шатлаа
Зүсний гоод дурлаж сүйн бөгжөө мулталлаа
Томчуудын дурлал эндээс хэтрэх дэмий
Тоглоомоо дуусгаад эхнэртээ оч доо залуу минь...


Хамгийн сайн найздаа зориулав. Бүсгүй хүн энэ ертөнцийн чимэг юм.

9 comments:

Anonymous said...

Пөөх чи одоо ямар со-той юм бэ!
Эхнэртэй хүнийг шөнөжин дагуулаад наран сарны хилээр гэрээд нь явуулсан бгаам даа.
Ийм байж тануус - Энэ эрчүүд болдоггүй гэж хэлэхдээ хэл чину ээдэрсэн бил үү!!!!!!

Эртний анд. said...

өө уран зохиол ойлгодог хүн уншаасай

Anonymous said...

Чамайг над эр цэргийн баяр хүргэж алив нэгийг, эсвээс амтшууртай пост тэрлэх болов уу гэтэл үгүй шүү.
Харсаар байтал "Бухын доодохыг хүлээсэн үнэг" лүгээ тархины хүлээх систем турж үхэх алдлаа.

Өнгөрсөн цагаан сараар нөгөө тог цохидог нэвтрүүлэг гарсан даа. Чи санаж байна уу? Нэгэн Солонгос охин ийм шүлэг уншсан.
Буузаа их идвэл
Би бүдүүн болно
Би бүдүүн болчуул
Надтай хэн суух вэ?

Хэ хэ хөөрхөн шүлэг шүү. Хамгийн гол нь өөрийнхөө сурсан хэмжээний хугас монгол хэлээр санаагаа бүтэн хэлж чадсанд л байгаа юм. Чи вээр элдэв баярсаж "бүдүүн" болоод яваад байна уу үгүй юу. Сайхан мэдээрэй бүсгүй минү.....! Наад сайхан галбир чинү үл эвдэгдэж над дээр ирэх чин ёсон тэгш авай. Санагтун!!!

Эртний анд. said...

ha ha yasan yasan genee. ner usaa heleed bicheech de

Anonymous said...

Эртний анд эм лүгээн бээр
Та яасан таагүй хандана вэ?
Миний тосон дурыг царцуулж
Сүүн сэтгэлийг ээдүүлээд байх юм...Хэ хэ

Anonymous said...

Халз тулав бидэн хоёр өнөөдөр
Хажуугаар төс хөндлөн саваад гарахуйяа
Зүрхэн дээрээ би гишгэчихээд
Зүүдлээрээ цуурсан тэнгэр луугаа
Аюумшигт унах ину
Аяа бас бэрх

Эртний анд. said...

yooy chi yamar uhaantain be. yadjaahad tanidiin bish bizde

Сэгсгэр said...

Ёоох Unforgiven-2 ийг бас сонсдог айн. Янзтай янзтай

Эртний анд. said...

tiimee minii hamgiin durtai duuu