20 December, 2012

Би танд хайртай

Сайрхах юм даанч биш дээ 
Санчигандаа бууралтай эр хүнд би хайртай... Ц.Хулан


 "Би тантай хамт явмаар байна." Ингэж хэлж зүрхлэхгүй, тэгээд мартаж чадахгүй.



  

3 comments:

baidag l negen said...

er hun jinhene er hun shig baihad nas ch zus ch neg ih hamaatai bishdee

Anonymous said...

Амьдарч яахын.....Учир нь амьдрах тэмүүллээс л болж бүхий л муухай үүснэ, үржинэ.
Хайрлаж яахын.... Учир нь хайрлах тэмүүллээс л болж хардана. Зарим нь мөнхийн мөрөөдөлд умбасаар хорвоог барна. Ийм хүн хүнээс дандаа сайн сайхныг хайгаад байдаг байна л даа. Чухам энэ л алдаа нь байгаа юм. Сэтгэлд хүрсэн хүнээ хайж байгаа бол эрчүүдээс САЙН ыг бүү хай. МУУГ нь хайх. Хайх хайхдаа "ухаж" хай. Ухав уу. Хамгийн байхгүй гэж санасан, итгэсэн тэр л газарт чинь ЭРДЭНЭ шиг эр хүн байж байгаа. Тэр одоохондоо эрдэнэ гэдгээ мэдэхгүй байгаа. Харин чи түүнд "Чи бол эрдэнэ" гэдгийг нь мэдрүүлэх хэрэгтэй юм.
Агуу эр хүний ард агуу эм хүн байдгаа гэсэн үнэн үг ийм л учиртай юм шүү дээ.
Тэд бусдын адил бэлэн эрдэнэ хайж явсангүй, өөрийнхээ эрдэнийг өөрөө бүтээж чадсан байна... Мөн үү.

Anonymous said...

Бид өөрсдийгөө ХҮН болж төрсөндөө.....гээд ихээр баярладаг. Чин үнэндээ бол ХҮН шиг адгийн амьтан хаа ч байхгүй. Хүн эргэцүүлэх чадвартай ухамсарт амьтан. Энэ нь түүний аврал мөн болов ч бид үүнийг мөхөөх хүчинд ашигладаг байна.
Хувь хүн байхын ач холбогдол нь тухайн зүйл амьтаны орших үндэсийг хангадагт л оршдог юм. Түүнээс биш бусдаас илүүг эдлэх, үзэх гээд АМИН ХУВИА бодох явцуу сэтгэлгээ биш шүү.
Тухайн зүйлийн орших нөхцлыг хангахад шаардлагатай тул чи ХУВЬ ХҮН болж төрсөн байна. Би ч ялгаагүй ...... Миний хэлж буйг ойлгож байгаа болов уу?
Баталгаа нь үржих насанд хүрсэн хувь хүн бүхний сэтгэлд үүсэх ЭСРЭГ ХҮЙСТНИЙ төлөөх тэмүүлэх. Энэ чинь л тухай зүйлийг буюу ХҮН ийг байлгах гэсэн байгалын хууль. Ух л даа. Ганцхан байгальд л хэрэгтэй байгаа биз дээ. Бид бол байгалын хуулинд гарах гарцгүй баглуулсан боолууд юм шүү. Тэгэхээр ХҮН болж төрнө гэдэг бахархал мөн үү, биш үү....Айн