18 May, 2012

Гэсэн чинь яалаа даа

Зун цаг зун цаг сайхан даа зугаатай цэнгэлтэй жаргалтай гэж... Сүүлийн үед өдөр хоног өргөрөг уртрагийн 24 биш өдөр шөнө гэсэн хоёрхон хэмнэлээр өнгөрдөг болсны улмаас би гэдэг хүнд блогдох цаг мөч гэж үгүй болсон байна. Хамгийн сүүлд бичсэн ухаантай юмыг нь хараарай тануус. Хүнийг яаж байгаан тэ. тэгж хэлж болохгүй. Муухай ёс суртахуунгүй гэдгээ харуулсан байгаа юм. За яахуу уучиллаа. Харин өнөөдрөөс хойш зүгээр л хөөрхөн тэнэгтээд явж байдаг асан хуучин үеэ эргэн санагалзав, тэр хэвээр амьдрахаа мөрийн хөтөлбөртөө тусгав би. Зүүн мөрөн дээр минь цагаан шонхор шувуу нар сарыг атган ирэв этр хаха.

Сониноос миний төлөвлөсөн юмнууд ерөөсөө бүтээгүй ш дээ. Хүслээ ярихаар биелдэггүй гэсэн шаал худлаа. Би зүгээр та нарт дэлгэе одоо хаашдаа ичихгүй нь сайхан юм чинь яахуу дээ тэ. Би ингэлээ.

За тусдаа гарнаа. Тэгээд л ерөөсөө өглөө оройгүй англи хятад радиог чинь аль байдаг чангаар нь тавиад л хэлээ үргэлжлүүлэн сурах  юм болсон яасан.Таван тивийн хүн ардтай хэлээрээ ойлголцоод л, хэлмэрчгүй ярилцаад л, халууныг нь мэдрээд л, уйлж инээгээд л,  улсынхаа нэрийг мандуулаад л гэсэн яасан.

За машин авнаа. Тэгээд л ерөөсөө өнөө муу аав ээж эмээгий чинь авч давхиад л салхилуулаад л шорлог идүүлээд л жаргаах юм болсон яасан. Залуудаа эдлээгүй баяслыг нь өгнө дөө, жаргаана даа, наран тонгойхоос өмнө хайрлана даа, намайг буй болгосон ачийг нь хариулна даа гэсэн яасан.

За найз залуутай болноо. Тэгээд л ерөөсөө үнсэлдэж мүнсэлдээл цаг минутаар санаад л хавай мавай яваал хамт амьдарна гэсэн яасан. Төр улсын төлөө их хатад ухаан зардаг даа, тэнд нь л шигтгээ болж очно доо, тэгвэл монгол минь мандана даа гэсэн яасан.

За баян болноо. Тэгээд л ерөөсөө хаа сайгүй шофингдоод л харсан таалснаа аваад л хэрэглээд л эдлээд л ах эгчдээ гоё бэлэг авч өгөөд л баярлуулаад л, ахиад илүүгээр нь аймаг сумаа тэтгэнэ дээ, африкийн хүүхдүүдэд харандаа бэлэглэнэ дээ, алаг дэлхий нэг л тэнхлэгт эргэдэг дээ гэсэн яасан.

За цаг зав гарганаа. Тэгээд л ерөөсөө бие галбиртаа анхаараад л битамин этр аваад л фитнесс бассейнд яваад л наргиж цэнгээл найзуудаа дуудаж буу халаал хонож өнжөөл хоол хийж өгөөл, хөл хүнд бүсгүй яван өнгөртөл хүлээдэг хүндлэл ёсоо дэлгэрүүлнэ дээ, сурталчилна даа, хүүгээ төртөл хөдөө зэлүүд зусландаа ном бичнэ дээ гэсэн яасан.

 Тэгээд бодлоо. За яахуу дээ бүтэх цаг нь болоогүй л байж таарах нь. Бүтээхсэн гэж боддог мөрөөдөлтэй л яваа хойно, том биш ийм бяцхан хүслээс л амьдрал бүрэлддэг хойно болно доо гэж. Юм мэддэг хүний хажууд ичмээр ч дамшиг даа гэдэг шиг эвийн эгэл энэ өдрүүдэд минь аз жаргал байгаа л байж таараа даа. Агуу амьдрана даа гэж. Аажуу тайвуухан буцна даа гэж.

7 comments:

Keesh said...

хахах би явж байна бээжин сууж байна гээд сайхан үг байнаа хө

Тэмээчин бүсгүй said...

Харин энэ мөрөөдлөө хүнд хэлэхгүй биш сайн хэлж байх хэрэгтэй гэж байнаа хө. Гэхдээ хүн бүрт хэлэхгүй, өөртөө хэлээд, бичээд, дэвтэртээ хадгалаад, ханан дээрээ бичиж энэ тэр наах утгийг хэлж байгаан гэнэ.
Амжилт хүсье.

sain uu andaa said...

гэгээтэй, гэрэлтэй, гэмгүй цагаан, цайлган, гоё байлаа...
чи дотроо их үзэсгэлэнтэй...

нэн сайхан байлаа...:)

Эртний анд. said...

гаднаа муухайнмуу тэгээд хнгггааа,,,

sain uu andaa said...

гаднаас нь хараагүй л дээ
харах юмсандаа....
чи харуулах юм уу...
гэхдээ хараагүй нь илүү амттай байх оо...
:)
гэхдээ л........:p

Эртний анд. said...

haraltsnaa yahu 2ula

sain uu andaa said...

tegnee... tegeheesee omno bi chamd neg tuuh yarj ognoo...bodoj sanah iumgui setgeleesee blog deeree biche ee ... he he he