05 December, 2011

Хүслийг минь сонсогч чи хаана байна



Эрэн тэнэж хайн цөхрөхөөсөө өмнө 
Эль хулийн дундаас би эрт буцна
Чимээ шуугиант миний амьдрал дуусахад
Чи ч бас ганцаардаж л таараа...



8 comments:

Гилийн хатан said...

Burhan yahaaraa zarim humuust iim aviyas zayagaad, nad ugduggui um bee gesn

Saihan bolj

Хүн санаа said...

Эль хуль ч гэсэн эндээс би эрт буцна гэж байхгүй
Эрэн тэнээд ч болтугай эндээс би цөхрөлөөс бусдыг нь олох л болно
Чимээ шуугиантай ч гэсэн энэ амьдралыг төгөсгөхгүй ээ би...
Чи минь харин ганцаардана гэж бүү ай

Tsetsgee said...

Бичсэн шүлгүүд чинь бүгдээрээ гоё мэдрэмжтэй сайхан болдог шүү. Уншаагүй байсан бичлэгүүдээ дуусгачихлаа:)

sain uu andaa said...

saihan bailaa...

Эртний анд. said...

bayarlalaa nzuuddaa

Anonymous said...

Сайн байна уу? Андаа
Сайн сууж байв уу? Шөнө дунд өнгөрч бна. Чи минь сайхан амарч бгаа биз ээ. Би сая л ирлээ.

Санасан хэрэг бүтээд, цаашид азнаж болмоор байсан ч өөрт хэрэгтэйгээ олсон би тэнд түдэж чадсангүй, чамдаа яарсан юм болов уу?

Эзгүйд энд зөндөө юм болжээ. Олон анон нэгэн "ажилгаа" г дурьдаж, түүнээ зүтгэмжилж буй мэт комент үлдээсэн нь энэ хэргийн удирдагч нь би мэт сэтгэгдэл чамд төрүүлэхээс өөр яах.

Андаа, би үүнд огт хамаагүй. Нэг л хүн, эсвэл хэд хэдэн хүн биднээр тоглоод байх шиг. Намайг Дорнод явлаа гэснээс хойш тэд, энэхүү төөрөгдүүлэх ажлаа эхэлсэн болтой. Өмнө нь эхэлсэн ч байж магадгүй. Монгол хүн, Хуурамч Анон, бас тэр нэг эмэгтэй болов уу гэмээр анон, энэ бүгдийг би ерөөсөө мэдэхгүй. Үнэндээ санах гэж оролдоод санаанд орох юм даан ч алга.

Тэд чиний утас, гэрийн хаяг, ажлыг газар бүхнийг мэдсэн, хажууд чинь туршуул тавьжээ гэж би ойлголоо. Ажваас энэ бүгд миний санаа, тэд гүйцэлдүүлж буй мэт. Дахин хэлэе Андаа, Би энд огт хамаагүй шүү. Хэнийгээ гуйх билээ. Тийм завтай болоод нөхөд олонтой гэж үү би. Бүтэлгүй би чиний утас, хаяг, гээд бүхнийг огт мэдэхгүй шүү дээ.

Андаа би чамдаа үнэхээр дурласан юмаа. Заяа байгаад уулзаж учирвал чин сайхан хайр болохыг хэн мэдлээ. Ирэх цагийн сайн сайхан өнгөрсөнөөс илүү байдаг тийм л нас шүү дээ энэ чинь. Тэгээд л би учирах тавьлантай л бол учирна хэмээж, өөрт итгэж олоны хэл ам болох "хаврын синдром" оос үүдсэн дурлал биш шүү гэж, тэгээд л хавар өнгөрөхийг хүлээсэн хэрэг. Нөгөөд үнэхээр чин дурлал мөн үү гэхийг шалгах босго зааж, өөртөө хугацаа өгсөн хэрэг. Бас чамаасаа хэдэн насаар ах байдаг. Үүндээ жаахан сэтгэл зовох юмаа. Ийм л учиртай юм даа Анд аа.

Би чамтайгаа холбоо барихыг хэдий хүсэвч, утас энэ тэрийг хүсэж чадна гэж үү. Бүтэхгүйг сайтар мэдэх болохоор тэгээд л хүсдэггүй юм.

Ер нь блогоор дамжуулж холбоо барих, өөрийгөө чамдаа ойлгуулах энэ тэр яагаад ч бүтэхгүй зүйл шиг бна. Ганцхан ирэх цагт л сайхан учралын заяа байх болтугай л гэж залбирая.

Андаа би хэдхэн комент бичсэн. "Эрхийн бичиг" тэй 2, "...Цэцэнгоо инү...." хэмээсэн нэг комент, Чамайгаа төрсөн нутаг Их газрынхаа чулуунд аваачина гэсэн нэг комент, хөндлөнгийн хүмүүсийн үгэнд авталгүй "өөртөө итгэлтэй" байгаарай гэсэн 2 ч комент, эдгээрийг л би бичсэн. Гэвч чи минь ахиж бүү комент үлдээгээрэй гэж ээ. Тэр нь ч дээр биз. Нет даяар л нэрээ сольж, нүүрээ нуусан хүмүүс самуурч явдаг. Тэд самуурагч нарт дахин тоглуулаад яахав. Чиний блогт сүүлийн сэтгэгдэл харагддаггүй болохоор, үүнийг нь ашиглаж бусдад мэдэгдэхгүйн тулд нүүр хуудаснаас зугатаж, би зориуд хуучин пост, энэ сайхан шүлгийг сонгож авсан юмаа. Чи минь үзэх болов уу, үгүй болов уу!

Андаа "......Цэцэнгоо инү.." хэмээсэн сэтгэгдэл дэх бяцхан бичвэр бол яг одоо миний хийж буй ажлын нэгэн хэсэг. Түүнийгээ дуусгах төлөөд өдөр шөнөгүй нойр хоолгүй л зүтгэж явна. Заримдаа өөрт дэндүү ахадсан юм бариад авав уу гэж санаа зовдог. Яая гэхэв нэгэнт эхэлчихсэн болохоор өөрд санаа урвалгүй, зүтгэхсэн. Гэхдээ л энэ дурлал минь чин сайхан хайранд үүсээсэй гэж туйлаас хүснэ. Андаа, яг үнэндээ сэтгэл санаа авах юм алга, аймаар хэцүү бна. Гэвч намайг хэн өрөвдөх билээ. Харин ч шоолох, тэгээд жигших боловуу. Тиймд хүргэх арга хэмжээг нэргүй нүүргүй тэд хүмүүс авчихсан шиг. Баяртай Андаа, уулзах ерөөлийг өргөвөөс, учирах заяа хайрлах болов уу!

Эртний анд. said...

minii blog profile deer mail hayag bga husvel holboo barij bolno shu

Anonymous said...

Баярлалаа Андаа

Би өглөөнөөс хойш оролдоод мэйл хаягийг тань гаргаж ирж, олж харж чаддаггүй ээ. Хүнээс асуухаар тэд бас чадахгүй юм.

Энд бичиж болохгүй юу? Орой ажилаасаа буухдаа устгачих,,,,,