21 November, 2011

Сүрчиг усгүй бие чинь уусмаар төөнөм халуун

Санахнээ чи яг ийм л байсан долоон жилийн өмнө
Надаас  гээгдэхийн  төлөө урсан гарах
Нандигнаж дийлэмгүй  дулаан үгс чамд хүрсэн мэт
Сүрчиг усгүй  бие  чинь уусмаар төөнөм халуун


Санахнээ яг ийм л байсан тэр зун
Санаанд минь үлдэхдээ гуниг хорсолгүй
Сүрчиг усгүй цайлган сэтгэл, гурван мод
Сургуулийн хашаа, чамдээр нэмэх нь би...

Санахнээ би бас ийм л байсан өчигдөр ч
Хаа нэгтэй хайрын үг дурлалын болзооноос
Хайж олсон бүхэн минь хоосон байдаг
Сүрчиг усгүй чамайг санах яасан хэцүү

Санаандаа мөнхийн галтай миний бодолд чи байдаг
Сахилгагүй чиний зүрхэнд ч би анхных хэвээрээ байдаг
Сийлсэн үсгийг минь л харин арилгаж модод ургасан
 Санахнээ  аз жаргал гэдэг ийм дурсамж л мэт...

2 comments:

sain uu andaa said...

өөрөө бичвүү эсвэл орчуулга уу

юутай ч сайхан байлаа

Жаргалсайханы ОРГИЛ said...

Сайхан шүлэг байна. хийц нь өвөрмөц санагдлаа. Амжилт хүсье.