Цас ороод
Цонхны тавцан дэрлэн би уйтгарлаад
Цав цайлган охин мэт бүхэнд итгэж
Хуруугаараа тоглохдоо чамайг тосон гүйгээд...
Од хэлхээд
Орондоо сэмээрхэн залбирч бурхнаас гуйгаад
Гэв гэнэхэн гүнж мэт торондоо хоригдож
Гэгээ бүдэгхэн өдрүүдээр өөрийгөө чимээд...
Дандаа л хүлээгээд
Даашинзны хормой нулимс шиг тунараад
Гарын бэлзэг, чихний гоёлоос илүүгээр
Гуниг л яагаад надад ингэтлээ ганган зохидгийм бол...
4 comments:
дурлачиж
UUB chi yaj medjagan
goe shuleg bn :)
irgeed irjee sain uu haaguu yavaad irvee
Дандаа л хүлээгээд
Даашинзны хормой нулимс шиг тунараад
Гарын бэлзэг, чихний гоёлоос илүүгээр
Гуниг л яагаад надад ингэтлээ ганган зохидгийм бол...
гуниг өөрөө цохицох гэж сэтгэл минь ирдэг яг чинийх шиг...,
гэмгүй..., цэвэрхэн..., ялгуун...,
гэнэн цайлганаар амьдралд дөхдөг...,
амттай....................
нэн сайхан байлаа...
Post a Comment