24 September, 2011

Амьдралхан минь арваадхан сэдэвтэй

         Юууууу ч бодохгүй амьдардаг хүн гэж байдаг болуу? Бас л хөөрхий хэр хэрдээ амьдарчкаал, амьдралаа төвхнүүлчкээл, ая нь тааруул бас юухан хээхэн ч болохнээ цуглуулчкаал, ажил төрөл авьяасархуу юм байвал амжилт гаргачкаал үзчихдэг байхдаа гэж бодохоор өрөвдмөөр ч юм шиг тэ хүний амьдрал. 

Энд тэнд бичсэн юмнаас уншихнээ хүн амьдралдаа сэтгэл хангалуун л бол аз жаргалтай байнаа гэсэн үг этр гэжуугаам. Аа бас  хаа нэг амьдрал мамьдралхан ярьж суухнаа андууд ч бас тэгжуугаам. Оргүй ч юм бишийм шиг байгаам.  Тэгээд би чинь боддын байгааздээ сэргэлэн ухаантайн болохоороо : )  Одоо ерөөсөө ханачий яшиг зүгээр, амьдрал яаааггг сайхан байна болоошдээ нээрээ гээл.... тэ?   Эцсийст худлаа байгаа байхгүй юу, хаанааагаадаагаан тэр сайхан ханая гээл ханачдаг амьдрал мамьдралхан чинь. Мамьдралхан гэдгийн чинь ард талын - хан этр нь ч ерөөсөө зохихгүй байна за юу. Ааамьддрррал этр гэж бичжээ, амархан юм бишайна энэ чинь за юу. 

      Өөрөө л ханалаа гэхгүй бол амьдрал ханадгүйн бишүү найзаа, тэгээд чи үхэн үхтлээ ханаку ажлаал зүтгээл байна шдээ найзаа чи боддоо этр гэнгүүт нөгөөх нь нээээг их ядарсан өдөр үнэн ч юм шиг санагдаж манагдаал . Гэхдээ сэтгэлийг бол ханаачиж болно л доо тэ, тэгээд тэр чинь яг амьдрал байж чадахуу. Барагтайд ханачмааргүйч юм шиг этр. Миний бодлоор л доо. За тэр над шиг нөхөр байна ч гэж юу байхуу, гэхдээ бас бодуул бодчмоор л байгаан энэ талаар ухаан хүркүүм даанч. Өөр гоё юм ярья.

Миний амьдралд ерөөсөө арваадхан л сэдэв байдын байна гэж дүгнээд байгаашдээ нээрээ би. Бичсэн туурвисан бүтээлүүдээ ахин нэг ажхуйяа этр кк. Амьдрал гэхэд ч бараг томдоод байгаамаа надад бол ёстой "амьдралхан" этр гэвэл арай дөхөм сонсогджийно уу хаха.  

        Гэснээс Цэнццэррээ чиний наад уруул дээрхи мэнгэ... гэдэг шиг тэнэг нь зохидог хүн гэж байхын хачин... Одоо бүр яалтайчивдээ гэмээр хэрнээ бодохоор л хайр хүрээд, бүр аваад суучмаар .. ч гэж арай болкуэ гэхдээ л нэг хамтлллл  байгаад баймаар... Хамт хоол идэхээр харж суусаараан байгаал цадчжаам, үнэн кайфтай. Хоослоол гарышүүдээ газрыг кк. Хамт хоол идлээ түүнтэй энэ зун. Уулзаагүй уджээээ. Хөөртэй ч байлаа баяртай ч байлаа хоёулаа.
       Тэгээд хоолноос гараад машингүй угаасаа. Гар өргөлөө зогслоо суулаа. Таксины жолооч нарын тухай такси биш машины жолоочид ярьж өгөхийн. Сонин юм байхгүйздээ уг нь хаа  холоос ирсэн найзынх нь хажууд бол тэ.  Манайд ирээд би буух болдын, тэгсэн намайг тоохгүй, баяртай ч байхгүй хөөе, нөгөө жолоочтой чинь ахиал Оюу толгойн асуудлыг шинэ гарсан тв-ийн сэтгүүлч яаж тоймлон хүргэсэн тухай онигоо зохиогоол суугаадайхын. Тэгээд яахуу дээ би бас нэг муу юм гоморхон аядаал араййчдээ нээрээ гэж бодоол этр гэртээ ороод хэдэн минут болжээтал хонх дуугардын.  Бино чоко моко барьцан зогсжээнэ. Марзайтал инээцэн... Бүр нэг тэнэгээ  гэмээр төрхөөр шүү дээ  тэр нь . Хүлээхгүй орчжоомуу чоодоо, юм ярьжаахад юм яриадааснуу этр гэцэн хөөе тийм аймар хайнга байхдаа яахуу дээ. тэгснээ хамт хононо гэнээ надтай. Тэгээд бүх зүйл эвэндээ орохоос ч өөр гарцгүй л дээ. Бид хоёрт адилхан юм гэж лав бараг байхгүйээг. Тийм байж яагаад тийм сонин санаа бодол нийлдгээ гайхдагийн би. Магадгүй тэс өөр болохоороо л нэгэндээ илүү ихээр татагддаг байх, нэгнээ нөхдөг байх, нэгнээсээ байхгүйгээ олж мэдэрдэг байх гэж боддын. Тэрэнтэй үүрдийн найзын амлалт тавиагүй ч өнөөдөр хэрвээ түүнгүй бол миний нөхөрлөл үнэгүйднэ.

     Тэгээд тэр өдөр яасан гэсэн би гэрийн халаадны бүсийг газар тэгшилж тавиад загварын алхаа хийжээнэ гэнээ дээгүүр нь,  нэг муу дэнэгшүү юм болохоороо хаха. Сайн эр тэгсэн доошоо хараад хэвтцэн хөлөө нуруун дээрээ савалцан шаал өөр тийшээ харчаад - Тэгш яв тэгш яв л гээдайхын гэнэ ккк... Ай даа бас л тэнэг хүн дээ .

Яавал би чам шиг хэнэггүй, тийм хэрнээ  халуу төөнөсөн, амьдралаас юу ч хүсдэггүй, араас нь шаналан бодох алдаа ч үгүй, амар тайван, адган яарах цаг хугацаагүй, харц татах гоо үзэсгэлэнгүй ч хажуудаас чинь холдохын аргагүй, зорилго тэмүүлэлгүй мэт нэгэн урсгалт өдрүүдээ зол мэт санаандгүй олж ирдэг аз жаргалаараа чимдэг  ид шидтэн  байх вэ?

Энэ дэлхий чамд эсэн бүхнээ дэлгэхэд эрж яваагаа л аваад бусдыг нь гээж л орхих дэндүү харамгүй анд минь дээ. Хайн цөхөрч олсон аз жаргалын минь дэргэдээс хоосон бадраа тэврээд дуулаад л явчихаж мэдэх гэгээнтэн юмаа чи. Ханаж цадамгүй амьдралаас нэгнээ олоход л хамаг бүхэн дүүрч ирдэг хайнга өдрүүдийнхээ төлөө сайхан л зүйл бодож явна даа анд нь. 

7 comments:

Лили said...

yostoi goyo, iim l baih goyo doo. telchilj amidrah tenegee

Гилийн хатан said...

sainuu huuhee, heseg yu hiigeed algo bolchvoo, onts sursan uu gesn

Эртний анд. said...

tiim shu goyo shu lili chi shu te goyo tehhdee bi telchilchkeed bdiima kkk

hehe sain sain onts surna l getsen bga
gatantan hatagtai harin haaguur yavaadaina tegjuugaad tanaihar ochij hed honono oo

Эртний анд. said...

tiim shu goyo shu lili chi shu te goyo tehhdee bi telchilchkeed bdiima kkk

hehe sain sain onts surna l getsen bga
gatantan hatagtai harin haaguur yavaadaina tegjuugaad tanaihar ochij hed honono oo

free-liver said...

Юун гоё бичдийн бээ,

Яавал би чам шиг хэнэггүй, тийм хэрнээ халуу төөнөсөн, амьдралаас юу ч хүсдэггүй, араас нь шаналан бодох алдаа ч үгүй, амар тайван, адган яарах цаг хугацаагүй, харц татах гоо үзэсгэлэнгүй ч хажуудаас чинь холдохын аргагүй, зорилго тэмүүлэлгүй мэт нэгэн урсгалт өдрүүдээ зол мэт санаандгүй олж ирдэг аз жаргалаараа чимдэг ид шидтэн байх вэ?

Би энэ үгнүүдийг чинь олж хэлхэх гээд чадахгүй байсын байхгүй юу,

Зээлчие тэгэх үү /энд тэнд бичхихгүй дотроо л бодно гэсэн/

Anonymous said...

арваадхан сэдэвийн тухай ярихийм байна л гэтэл нэг л зүйлийн тухай арваадхан байтугай л ярилаа....

алга болсон шалтгаан нь бол.........

жигүүр

Бонус: анд найзын сэтгэл хаа ч явсан ойр л байх юмдаа

shuvuu said...

Өө яаасан гоё юм дээ, нээрэн чаддагсан бол ийм л хүн болчхымсан... Юм бүр дээр толгойгоо гашилгаж, дэндүү олон юм бодож амьдрах өөрт зовлонтой юм...