Чиний харц яагаад тийм үнэнч юм
Нүдрүү минь хардаа гэх бүр чинь
Тэсгэлгүй итгэл аван одох юм
Туньсан эрхэлсэн
Духаараа ширтэж хошуугаа унжуулдаг
Тэр төрхөнд минь
Эрмэг шийдэмгий чиний харцыг
Хамгийн гоёор зохидог гэх юм
Хүмүүс биднийг шохоорхон аждаг гэх юм
*** *** ***
Энгэрээс нь холдож дийлэмгүй
Энгэрээс нь холдож дийлэмгүй
Тийм чанга тэврэлт яагаад чинийх юм
Өхөөрдөн шоглосон
Өвдөг дээрээ суулгаад үсээр минь оролддог
Тэр өдрүүд ингээд дуусна гэнэ
Чи ихээ хол явна гэнэ
Уйлмаар байна...
Тэр өдрүүд ингээд дуусна гэнэ
Чи ихээ хол явна гэнэ
Уйлмаар байна...
*** *** ***
Удаан хамт байна гэж хэл л дээ, урьдынх шигээ өөдгүй жаал минь нүд рүү минь хар даа гэж байгаад, загнаж байгаад, гарыг минь хөдөлгөхгүй номхон зогсоож байгаад...
*** *** ***
Удаан хамт байна гэж хэл л дээ, урьдынх шигээ өөдгүй жаал минь нүд рүү минь хар даа гэж байгаад, загнаж байгаад, гарыг минь хөдөлгөхгүй номхон зогсоож байгаад...
*** *** ***
4 comments:
заримдаа тэсэхийн аргагүй болтлоо өвддөг гэсэн
bi yag odoo ovdchood bn :(
Gutal
uvduh yumsan...
hmmmm toogui zuil boljee andaa. odoo biye n ggui gnuu. 2laa l 2 tald uimraad bgaan bn...
Gutal
Post a Comment