30 April, 2011

Ихээ удаан амьдралын аз жаргалыг түүгээд

   Дүүтэй утсаар ярьсан чинь аав ээж хоёр хөөрхөн нь аргагүй хоорондоо одоо ч охин минь ирлээ дээ гээл ярьж байх юм гэнэ. Битүүхэндээ хоног тоолоод л суугаа бололтой. Илүүхэн хамтдаа байхсан даа гэж санах юм. Удахгүй очлоо доо ... 

      Жоохон байхад эрхийн тэнэг гэхээр хамгийн муухай санагддаг байж билээ. Одоо тэгсэн эрхийн тэнэг өссөндөө баярлах юм. Ямар их аз жаргал, инээд хөөрийн дунд хүн болоо вэ. 

Дураараа нь дэндүү зан минь өнөөдөр намайг дураар минь авч яваа. Үгүй бол өөр бусдын л адил нэг шугаманд санаж бодон алтан дунджаар амьдрах байсан. 
Дураараа нь дэндүү зан минь өнөөдөр намайг өөрөөр минь авч яваа. Үгүй бол бусдын зохиосон дүрэм журмыг зөрчихгүй явах нь л сайн хүн гэж санах байсан. 
Дураараа нь дэндүү зан минь өнөөдөр намайг хүслээр минь авч яваа. Үгүй бол мэдлэг биш мэдрэмж чухал гэж бодохгүй л байх байсан. 


Эмх замбараагүй сэтгэх минь, энэ орчлонгийн тухай бодол минь, юунд ч итгэдэггүй мэт аашлах минь, юуг ч өөрийн мэт хүлээж авах минь,  лав муу биш байтлаа сайн нэгэн байх гэж хичээдэггүй эрх чөлөөт бяцхан ертөнц, ер этгээд сэтгэхүйг минь, эмэгтэй хүнд зохимгүй хачин тойм үзлийг дэндүү дураараа зан минь л надад өгсөн. Бусдын ойлгоддоггүй ийм зангаа бусад шиг болгохсон гэж бодож явсангүй.  Гэхдээ заримдаа юм бүхнээс зугтмаар санагддаг ч дураараа, хүслээрээ, зовлон гэж нэрлэмээр жаргалаасаа залхахад эрхийн тэнэг минь гэж загнах аав ээжтэйдээ дахиад л эрхэлмээр, эрх дураараа амьдармаар болдог.

   Илүүхэн хамт байхсан гэж санах ч илүү ихийг бүтээхийн төлөө, илүү их аз жаргалыг бусдад түгээхийн төлөө, илүү удаан аз жаргалтай амгалан амьдралын төлөө ихээ удаан л хүлээх нь дээ та хоёр минь... Эрхийн тэнэг охиндоо эх захгүй томоо мөрөөдөл бэлэглэсэн болохоор ээжээ ааваа охин нь эмх цэгцгүй ч эрж хайвал эрдэнэ ч олж мэдэх энэ бяцхан цээжиндээ ихээ удаан амьдралын аз жаргалыг түүгээд яарсаар л явна даа...

13 comments:

Лили said...

neg l medehed ochno doo gertee

Windy said...

like button haana bdag bilee?

Энзо ба Эрх чөлөө said...

Тааваараа байжийж, тайван сайхан зорилготой, мөрөөдөлтэй, аавын ээжийн баярласан сэтгэлтэй байх ч сайхан шүү тиймээ

Сувдаргана said...

удаж удаж яваад ирэхэд хүлээгээд л сууж байдаг хүмүүсийн нэг нь байхгүй болцон бодхоор очмооргүй байна,,, гэхдээ би муу хүн юм бусдыг боддоггүй өөрийгөө л боддог ,,,

Tsetsgee said...

Hun er ni hairtai humuuseesee hol baih tusmaa setgeldee oir yavdag yumshig ee.

Гудиггүй эр said...

Сайхан юм аа. Удахгүй уулзы даа.

Эртний анд. said...

lily- harin tehh yuhan huuhan bhuu neg l medehed ochno

windy- manaih neeree likeguin bshde te hehe

enzo- ee tehh saihan

suvdargana- neg ni bnashu de hu

tsetsegee- hun gj uu hachin amitan AMITAn shu haha

gudiggui er- tegelgui yahav udahgui uulzaya

Xurgan said...

irj bgaad unench fanuuddee geneen dagina dureen haruulj neg nud bayasgah yum baigaazde........
be well, be safe, be happy to be welcomed back.

Эртний анд. said...

bi chin bol dagina shu de gess haha, uulzahiig tesen yadan huleej bna aa tsag zavaa beldej bgarai anduud

Anonymous said...

nzni chinii zarim bichlegees uuriiguu olj harah ym. esvel uur shig chini baihiig hvssendee ymuu. gehdee baga nasnii amidral oirhon ym daa.

Эртний анд. said...

bayrlalaa andaa

sain uu andaa said...

eej maani baihkuu
gehdee neg gazar huleej lbaigaa!!!!!!!!!!!!

nen saihan bailaa

Эртний анд. said...

tegelgui yahav, haaach yavsaan tsug gej medeerei gedeg chin eejuudiin duu biluu yu bilee kk..

Burhan yum shuu de tsaaduul chin