13 April, 2011

Золиосны жил

      За өнөөдөр дахиад түвшин дээшилсэн гэж байгаа. Өөө баярлалаа баярлалаа этр. Тэр яахуу тэрнээсээ эс юм болох юмаа заримдаа. Уг нь хүн нэг жил нэг ангид сурдаг мөн үү? Нэг хэсэг хүмүүс цуг сураад нэг ангийн нөхөд болдог мөн үү? Тэгсэн би яаж байна. Эцэстээ сургууль даяараа манай ангийхан, сургуулийн бүх анги миний анги болжийшдээ. Гэвч аль нь ч намайг ангийн нөхдийн унаган тоонд оруулж боддоггүй бол яанаа айн? Магадгүй ш дээ, муугаар боджоох хэрэгтэй кк. Аа сайнаар бодвол бас өөр л дөө. Хүүе чи минь сайн уу, би минь сайн уу гээл завсар зайгүй мэнд ус болийш дээ ёстой. Уйдах байтугай нойлын өрөө орох завгүй л дуусна шүү даа завсарлагааны арван минут гэдэг чинь. Олонтойгоо явахсан л гэж бодохын амьхандаа. Ааваасаа авсан ганц юм юм даа. Гэхдээ заримдаа гэцүү юм бас байхын, олон хүний аашийг олкож зовцорчихын. Ялангуяа монгол аниа нар..
    Одоо л нэг аажуу тайвуу сурья даа гээл бодно тэгээл тэсэхгүй илжиг модон хударгандаа дуртай гэгчээр өөрөө өөртөө зовлон зохиогоол явахын гэцүү ч хүнээ дээ. Гэхдээ ч энэ жилийг л золиосолчуул ...  тэ? Санасан бүхэн сэтгэчлэн бүтжийнэ даа уг нь. Энэ жилийг золиосоллоо этр гэсэн чинь харин санаж бодоогүй сайхан сайхан зүйлс тохиолдоод, олон олон жилийг зоргонд нь хаячмаар ч юм шиг санагддаг гэжийнэ үү үгүй юу айай анд нөхөд өө?

    Өчигдөр яагааав би нээх сандчаал гүйгээд байгаагүй юу, коммент ч бичих завгүй. Тэгэхэд чинь шалгалт өгөх гээд явжээсан байхгүй юу. Тэгсэн баахан тест ажиллаж ажиллачаал сүүлчийн ганц асуулт гээл харсан чэнн эссэ бич гэжүүгуул яахуу араачдээ нээрээ. Тэгээд яахуу худлаа ярьж сураагүйн биш болохоор гялтгануулаал тавьцан. Гайгүй л юм болсон шиг байна лээ. Тэгээд өнөөдөр шинэ ангитайгаа танилцсан. Ангийн нөхдөө нэг танилцуулнаа тэгжуугаад. Бас л овоо хэдэн ангийн овоо овоо гаруудын овоо хэдэн онигоо гарч ирнэ дээ хаха.

     Сая нэг мангар бацаантай сэц булаацалдаад. Дэнэг чэннн эмэгтэй хүнд ялагдцандаа шээс нь гоожихнээ салдгүй гэжийш дээ. Тэр монголын кино урлагаас л болжоогоон ш дээ, ингэж амьтны алаг үрсийг хооронд нь дээр доор нь оролцуулж яадаг байнаа. Хийдэг нөхдүүдэд хандаж хэдэн үг хэльяааа өөдтэйхөн юм хийцэрчээсээ тануус одоо. Анхаарал тавьсан явдалд баярлалаа. Би бол хийх хүн биш, хийснийг чинь шүүмжилдэг хүнайна. Шүүмжлэгч гэдэг нэр томьёо хүртэл асуудалтай байна. Сайныг нь ярьсан ч шүүмжлэл, мууг нь ярьсан ч шүүмжлэл гээд энэ бас шүүмжлэлтэй л асуудал байна шүү судлаач даа. Би судалдаг биш шүүмжилдэг хүнайна этр.. Би нээрээ мэрэгжлээ олчжээ, олоод төрчжээ энэ хорвоог этр..

    Сая нээрээ бараг л хэрүүл болох дөхлөө ш дээ. Гэхдээ төгсгөлийг бол гачин хийсэн л дээ. Би өөрийнхөө юу мэддэг гэдгээ сайн мэднэ гэнээ. Тиймээ би санал нийлж байна чи бол юу мэддэг гэдгээ сайн мэддэг, харин би юу мэддэгээ  мэднэ, юу мэдэхгүй вэ гэдгээ ч сайн мэднэ хоёулаа үүгээрээ л ялгаатай юм даа. Бусдаараа адилхан л хэн хэн нь тэр мундаг кинонуудыг хийж чадах хүмүүс биш шүү дээ гэсийн. Гэхдээ... гэсээр л гарч однолээ. За тэр яахуу. Эмэгтэй хүн тэнэг байжийж л нөхөрт гарийшдээ би нээрээ дандаа мартчаад байхымаа балай чэнн.

Дараагийн бичлэгүүд нээрээ багшраал багтаж ядаал байхын зав гаркуум даанч. Тэгж яваад заримыг нь мартцан байхын. Алинаас нь эхэлж барьж авдын билээ. Жишээ нь одоо ийм ийм сэдвүүд бараг л  цээжинд бэлэн явна. Ард түмний санал асуулга явуулдымуу этр..

 Нэгдүгээр таван жилийн төлөвлөгөө -  өөрийн тухай
Жаргалтай бухнууд - Эсрэг хаалганд амьдардаг хоёр залуугийн тухай
Дутагдаад байна -  бие болоод сэтгэлийн таашаалд нийцэхгүй болоод шаардлагатай зарим зүйлс
Ангийнхны тухай цуврал 3 дугаар
ДОХ-той эмэгтэйн захидал  .... гэхчилэн 

Санасан дээрээ тэмдэглэж авахгүй бол алга хийчээд суужээж чадах л хүн шүү дээ. Яджаахад ойрд нээрээ шужигнуулжийнаа, вааалала валиар эрчтэй амьдарчийшдээ нээрээ. Ингэхэд өдөр шөнө хоёр хэзээ хаагуур яаж өнгөрөөд байгаан бэ?  Мэдэрмээр байна, шөнө нь зүүдэлж мүүдлээд, өдөр нь гиюүрч мэюүрч гэрээ санамаар байна...


7 comments:

Гуталчин said...

uuuu nananananana 1st ntr gej

beegiig n umshaagui baijiij 1st getsen ain hehe

Лили said...

Congrats for academic achievement. Algaa ureel hevtchii, bichleguudiin uridchsan tsniltsuulgiig huleej avalaa shoo.

Anonymous said...

za sain sain minii nz.mundag bna shooo. yaaanaa ene bichleguud chin hurtel chini tempeer unshigdaad bhiin. aimaar hurdan sandchij unshigdaad bhin, kkkk. ehellee duustsan bhiin yerdoo,

Эртний анд. said...

gutalchin- seegii galtuurdaad aiai

Lily-haha tegsen gachin yum shahchuul yahuu, algaa ureel dairchihuu haa bna ter seegiinii talbar alchii chamaig etr geed..

daraa 7 honogoos amidral jigdernee yahuu, teheer l uudtei yum tuuriya poman mayagiin gehgui yu kk

anon- Henn mundagaa hat.. gesiishde eej. terguun hatagtainhaar bol bi udur shunugui hool hj ideel bval sain hun bolohiin gesen kkk soliorchuugaan shuu neeree, bi yamar tetgevriin hugshin uu tiim bizde

za ehellee duuslaa gedeg chin orchlongiin jam yum etr ged hundluntuud bval yasiin kkk

Anonymous said...

12

Anonymous said...

247

Эртний анд. said...

247 chin yu bilee meddeg ch yum shig etr harin ter 12iig bol unendee taashguin bna ooo. morziin dohiond muu sh de