09 April, 2011

Авьяасандаа дарагдцан хүн байна би


Би заримдаа нээх агуу хүн шиг санагдаад байдын дэнэг чинь өөртөө.Үе үе сэтгэл хөдөлнө, юу ч байсан чадах юм шиг  этр..
   Сая нэг хэсэг уран бичлэг сонирхов оо би. Өө жигтэйхэн бийр бэх янтай болоол.. Тэгсэн чадсын. Гэхдээ нэг тэгээд дэлгээд суучихаараа  ухаанаа алдчихна. Хэцүү хүн шүү дээ.  Шалгалт, хичээл байтугай хоол цайгаа мартаад шөнөжин сарааччина. Тэгээд энэ сонирхолоо хэт хөгжүүлвэл амьдралаа алдахын байна гэж санаад нээх тууштай хичээллээгүйм бөөн дурнаас цаашгүй л дуусгасан даа хөөрхий. Зав зайтай үедээ хаа нэг гаргаж ирж бэх үнэрлэчээл, уран бүтээл туурвичаал, жаазалж ханандаа өлгөчөөл, бас нэгийг бичиж найзынхаа төрсөн өдөрт бэлэглэчээл этр байвал л болоо доо. Мөнгөний гарзгүй гэхгүй юу... Хаха миний галеграф хийх гэж ч үнэндээ юу байхав.
    Тэгсэн бас гоёлын плажны проблем ид өрнөсөн шинэ жилийн үеэр нээх юм оёх сонирхол хөдлөөд сууж чаддаггүй ээ. Өөрөө л хийгээд өмчмөөр санагдаал.. Уг нь утас зүү нийлүүлэхдээ уран юм байгаанш дээ этр.  Ээж тарган, ээжийн плаж том. Тэгээд хайчилж хайчилж дуусахад надад хангалттай хүрдэг л байсын. Эхэндээ ээж их дэмжнээ намайг чинь. Ёстой зөв ингээд санаж сэдэж л явбал зүгээр тв хараад суужээдаг хүмүүсийн дэргэд миний охин хавь илүү гээл тэгсэн сүүлдээ өмскү хувцасаа ч илүүчлэхээ байсан надад. Хаха аргагүй ш дээ эцэстээ күүкэлдэйний л юм болоод дуусдаг байсым чэннн...
      Тэгээд дэлгүүр явж бараг л шинэ плажны үнээр нээг их гоё гулганаж гөлөгнөсөн торго шиг юм аваал шинэ жилийн өмнөх 2 шөнө сууваа чи минь. Бараг л болоод явчлаа. Тэгснээ нээх жоохон юмандээр гэдэн хөдлөөд хуучин даавуун юмаа углаад очцыш дээ яадын. Тэгнээс хойш ч юм оёсонгүй дээ  кк.

    Нилээн дээр бичиг баримтаа ухаж байгаад арван жилийн хувийн хэргээ уншлаа. Тэгсэн ингэжийна аа, гуравдугаар ангийн тодорхойлолт дээр.   Эцэг эхийн хурал дээр ар гэрээс нь хүн ирдэггүй гэсэн байгаан. Хаах валайрын намайг тоодгүй байсын байна ш дээ аав ээж эгч ах нар, өшөөгөө авахын хумдаа. Уг нь би хэлдэг байсын, эгч манай сургуулийн хөгжмийн багш байсан байхгүй юу тэгээл өө уулзчихна багштай нь гээл, би хөөрхий итгээл явдаг байсын байна л даа одоо бодохноо. За яахуу надтай хамаагүй асуудал л даа энэ бол. 
     
     Тэгсэн за эртний анд нь болвоос: үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх чадвартай, зураг зурах авьяастай гэсэн байгаам. Базарваань гэж. Би бас зураг зурдаг байсын байна ш дээ. Ёстой санаагүй юм гарч ирдэг гэжийшдээ. Ойрд ер нь энэ авьяасаа дахин хөгжүүлдэг ч юмуу.  Муур нохой, мадагаскаруудаа зураал явжаахад хэн чи намайг адилхан зураагүй байна, хөөе чи одоо болиоч этр гэж загнахын тийм биздээ.Хүн зурах нь алба уу тэ? Хөрөг зурвал харин олон хүнийг өөртөө итгэлгүй болгож мэдэхийн. Гэхдээ л авьяасандаа дарагдцан хүн байнаа би нээрээ, итгэхгүй байгаамуу чоодоо? тэгээд байвал чинь  зурчий шүү хохий шүү...
     Сониноос бас нэг шинэ мэдээтэй. Манай ойрхон нэг бассейн нээгдэж байгаа гэнэ. Би ч одоо байр сургууль гээл тав зургаахан минут л алхдаг хүн шүү дээ. Энэ янзаараа удвал хөгширч биш хөшиж бурхан болох магадлал маш өндөртэй гэжуух чинь уу. Гэтэл усанд сэлэх авьяас болоод туршлага уудлаад өгийч байхгүй дээ харин. Одоо үзээд л алдана даа. Үхэхээс наагуур живжээ гэж сонсогдохгүй л бол цаадах чинь бас нэг авьяастай байжээ л гэж бодоорой таминь.

    Намайг дэмжээрэй, саналаа өгөөрэй гэчмээр ч юм шиг, айгаад ч байх шиг.. Юу волоодийна аа. Амьсгалаа л зөв авах хэрэгтэй гэжийш дээ ерөөсөө, авлаа гаргалаа, авлаа гаргалаа.. гээл тоолохоор хорин зургаа хүрээл манараад байгаан. Энийг цагаан лонх тоолдгоос арай өөрөөр л хийгээд байх шиг байгаамдаа этр...


8 comments:

Лили said...

haha, tiim ba aviyasandaa daragdaj

Anonymous said...

butelgui tarhi min avlaa gargalaa ged amisgaa avaad dahiad avaad garga ..

Anonymous said...

demjjiine huuy. seleed bai shumbaad bai

Эртний анд. said...

dunguj say uuruu uuriinhuu usiig zaschlaa gevel yahuu bi neeree hun bish yum bna burhan yum bna etr kkk. udur sudar haraagui l haichilchlaa sh de duursen, odoo negent hojimdson ungu zus saijirna gesen bgasai gel bodchihoos..

Anonymous said...

huurhun sh de hair hvrged haychdiin bi eregtei bsan boluu chi ungursuun ali ert my baby gargad suujihgvi yu kkkkkk sain ergvvlne dee harin gehdee hatuu samar gej bga kkkkk

Эртний анд. said...

Хоёр эмэгтэй байж болдог л гэжүүлээ ш дээ вахах... За за энэ үгийг Дэлгэртээ л хэлье этр

Tsetsgee said...

Huurhun bichleg ve. Odoo baigaa chini ugaasaa bagadaa yamar baisniig chini heleed l baina daa kk

Эртний анд. said...

bagiin l iim nuhur bsan bj taaraa l da tee gehdee humuus yanz yanzaar l dugnediin teheer yanz yanzin helber durseer l usuj undiisun shig bgan hehe