07 April, 2011

Чи санадаг уу?

      Үргэлж нар мандаан угтдаг марзан инээдийг чинь санахдаа би уйтгарлах юм. Тэр хөөрөн баяссан төрх анд минь ганцхан чамд л байдаг. Хамтдаа дэврэн хөөрч, сагаж асгасан хөхүүн өдрүүдээ хайн бэдчиж ганцаардал хормойлох тоолонд минь чи дэргэд ирдэг байсан. Одоо харин холоо байгаа мэт санагдах юм. Тэгсээр атал л би хамгийн ихээр санах юм.

Чи санадаг уу? Бэлтгэлд ордог жилээ хоёулаа ав адилхан гуталтай байснаа. Минийх ягаан, чинийх саарал... Хичээл орохоос өмнө, завсарлагаанаар, хичээлээ тараад дандаа л хамт явахад, зэрэг алхахад, алхаагаа нийлүүлэхэд  хачин гоё зохидог байж билээ. Бусдаас өөр л биш бол өөрийгөө танидаггүй мэт этгээд ааш минь ижилссэндээ адайрлаагүй нь тэр л байсан. Хүү хаа гээд л дайрч явчихдаг алдахаас айдаггүй, алдсан ч амт нь гэнэн зангаараа адилсдаг анд минь.

     Долдугаар ангид байхдаа  ах нарын том жакетыг гуйж өмсөөд, үсээ хэдэн өдөр сүлжин байж буржийлгачихаад " Үхлээ, үхэх болоогүй ээ, Үс ноос дууслаа, дахиад ургачихна аа" гээд дуулж явснаа. Охидууд Үнсгэлжин эсвэл Юнхи л болохгүй бол муухай гэж санадаг байсан дунд сургуулийн урлагийн үзлэгт ингэж Рокийн мангасын дүрээр жижигхэн шинэчлэл хийж байснаа.

Наадмын талбай дээр чиний анхны болзоонд гурвуулаа очиж байснаа, нүдээ аниад цаашаа хараад унтаач гэж Ууганаад загнуулж байснаа, албатай мэт нэгнээ хүлээн хүлээн уулздаг Их сургуулийн гурван давхрыг, шөнөжин мөрөөдлөө ярьж хонодог Их дэлгүүрийн урдахь хажуу өрөөгөө...

   Мэссэж андуурчихаад сандарсандаа утасныхаа батерэйг салгаж байсан дүрийг чинь, мөн ч удаан хүлээсэн анхны хайрын бүтэлгүй түүхүүдээ, биелчихсэн мэтээр төсөөлөн суудаг гэгээн мөрөөдлүүдээ, нэг нэгнээ хөөргөдөн элгээ хөштөл инээдэг марзаганалуудаа, хамгийн түрүүнд л санаачлан савчин явдаг хоёр биенээ, хараахан ирээгүй энэ зуны тухай бодох хүртэл яагаад ийм гоё байдаг юм бол.

     Чи санаж байна уу? Дөрвөн жилийн өмнөх яг энэ өдрийг. Дөрвүүлээ хаа ч билээ нэг газар хамт байснаа. Насан туршдаа нандигдаж явах тийм сайхан дурсамжийг би тэндээс л авч үлдсэн гэж боддог. Хамтдаа ойрхон байсан баяр гунигт өдөр бүхний маргааш өглөө нь  хурдан л ярихсан гэж яаран уулздаг байж билээ. Харин одоо мэндийн үг хэлвэл сураг сонсогдох төдий ихээ алсад л сууна даа. Эгч нартаа загнуулчихаад ирж нэгэндээ гомдоллодог байсан тэр дулаахан үгс, нулимс тэврэлтгүй, өвөртөө орж унталгүй уджээ. Хаа нэгхээн ярихдаа зовлон жаргалаа биш хүсэл тэмүүлэл үлдээчихээд нисч одоцгоох минь хөндийрөл биш ээ. Хэзээ нэг өдөр дахиад л авсаархан золиг шүү гэж чи намайг дооглоод, ааваасаа авсан хэдэн төгрөгөө бүгдийг нь андуудаа дуудах утасны төлбөрт өгчихөөд, аанай л амьдралд тийм баясалтайгаар алгаа цохиж нүдээ ирэмчихээд нэгнийдээ очиж шөнөжин буу халахаар явна.

  Сар шингэх мэт гунигт өдрүүдэд сэтгэлд чинь ойр яваа гэж санахдаа би баярлах юм. Амьдралын баяр гунигийг амьсгал мэт мэдэрдэгтээ амархан хумьж, ахиад хамтдаа дэлбээлдэг догдлолт зүрхээрээ адилхан анд минь. Дандаа инээд цацалж, цалгиж асгасан омголон өдрүүдээ хайн бүдчих тоолонд би дэргэд чинь байх болно. Одоо холоо байгаа мэт санагдаж, тэгсээр атал л чи хамгийн ихээр санаад байгаа биз?
                                                  
Хайртай найздаа төрсөн өдрийн баярын мэнд хүргэе. 2011-04-08



17 comments:

Windy said...

найзад баярын мэнд хүргэе, сайхан баярлаарай.

тэрэнтэйгээ арзаганаж суудаг маань ч гоё шүү, үггүй нэгнээ ойлгоноо гэж жигтэйхэн хэхэ

Anonymous said...

Ёстой жинхэнэ сэтгэлд хүрлээ дээ :)

Лили said...

naiztai baih saihaan

Anonymous said...

4 сарын 8нд баярын мэнд хүргэе. : )
чиний өмнөөс л баярлан догдлон уншлаа. кккк. гоё гоё үнэхээр гоё байна. найз шиг найзтай байх сайхаан...

Эртний анд. said...

anduuddaa bayarlalaa, neg udur bas ta narigaa ingeed dursaal suujaah bhda, bi chin huurhii neg ih gansarsan udur genet l blog yurtuntsruu zorigooroo orj yavtsiim shde. harin ta narig buaynt uhaa deer tosno gj sanaagui e etr..

tsetsgee said...

Yaah yaasan saihan setgeliin ug ve. Yutai ch haritsuulashgui unetei beleg boljee.
Chinii naizad bur ataarahchihlaa. Minii naiz bolchih ntr hi hi hi
Chi bas neeree hun sain yavuuldag yum baina lee shuu. Bi http://tsetsgee.blogspot.com deer uur neg blogiinhoo zuraguudiig achaaldag uhaantai yum. Setgegdeliig chini unshihaad uhtlee ineeleeshdee

Tsetsgee said...

aan neeree zav garval minii blogoor zochlooroi. http://tsetsgeehandmade.blog.gogo.mn

Эртний анд. said...

bayarlalaa hu. za teheer iim bna lam haraas asuulaa udur sudar harlaa tegsen unuudur nar zuunees 8tsag 15munitas mandana,ugaal uildeh, and nuhud barildahad sain gesen baishde. Gyaltganuulchii 2ula aihtar tsusan tangarag etr tavihuu, yahuu samdan bagshaas asuujiij bolohuu hehe.

Anonymous said...

minii muusain naizuud ene ter gd l shvleg mvleg sanaand orj morool za ter yahav nziinha blogiig unshaal bsan chini bichgiin hev mayg ntr ni haldvarlah gd l bn shvv kkkk. hairtai nzda tursun udriin mend dahiad hvrgie. udku uulzana shv de hedvle chini kkkk.

Anonymous said...

NAIZDAA UNEHEER IH BAYARLALAA. MASH IH SANAJ BNA. HURDAN ENE ZUN UULZAY. NZIINHA BICHSENIIG UNSHIHDAA UILJ, INEEJ, BAS UURLAJ HARAMSAJ UNSHLAA. TIIM EE 2LA CHIN TOR TUSHILTSEH TOM NI HAASHAAN GEHED TERUUHEN TENDEE TOMIIG BUTEEH 2 SHU DE AND MIN!!

Эртний анд. said...

Ямар удаан хүлээвээ ёхх... Санаж үхэхнээ 2найзыгаа гэснээс санаад үхнэ гэж байдаг болуу? худлаа ч юмлуу.

Одоо үргэлжлүүлээд ёстой булайг чинь дэлгэнээ та хоёрын, даанч өөрөө яалтачгүй хам хэрэгтэн болчоод байхын ккк

sain uu andaa said...

chinii naiz saihan beleg avch ee dotor ongoison
namaig mend hurgejiin geed havchuulchihaarai he he

nen saihan bailaa

Эртний анд. said...

баярлалаа,та яг одоо өөрийн дуу хоолойгоор мэндчилгээгээ дамжуулах боломжтой, шууд холбогдсон байна дэлхийн өнцөг булан бүрт таныг уншиж байна этр..

citrus said...

uun jaja aasn goy yumbe! naizigaa ingej aimar sanaad iiim goy bichleg hiideg yamar mundag iinbe. bi yostoi naizuudaasaa neeh tegj udaan hol baij uzeegui bolhoor tegj sanaj manaj amjaaguil yavna. tehdee medeej single baihdaa bainga uulzaal , durlatsgaagaal, muruuduul, huuruul , dogdlool.margaash ni hurdan uulzhiimsn , bolson yavduuldaa huvaaltsahiimsn gej yaaraal, elgee hushtul ineej, uilj yavdag baisan uyeuudee sanadag l uym. goy bnaa tnx:)

Эртний анд. said...

баярлалаа

gaag said...

urgeljlel bga biz de??
drama, ineedmiin serioz hiihed ch ahadmaar shu de 2lagiin hog kk.

Эртний анд. said...

huuuy sain uu shi menn, urgeljlel bailgui yahuu udahgui delgetsnee etr