Чимх дурлал, хүсэл тачаалын орчлонд чи оршиж чаддаг
Эрээн даавуу цэцэгт алчуураар биеэ ороогоод
Этгээд ааш, нүцгэн бодлоо зуран суудаг...
Энэ миний нөгөө ярьдаг алдарт найз Оксана шүү дээ. Өчигдөр над руу ярьж байна. Уулзаагүй уджийна оо бид 2. Гэсэн ч мартагдахгүй, мартахын аргагүй сэтгэлийн холбоо бидэнд байдаг шиг санагддаг юм. Бид хоёрын ялгаа дэндүү их. Дэндүү их тэр ялгаа аанай л хэвээрээ. Тэр намайг загнана. Тэнэг минь том болооч гэнэ. Тэгсгээд мэргэжлийн өвчнөөрөө надад стилист хийнэ. Тэр зурган дээр өмссөн байсан хогийн улаан өмдөө шатаасан уу гэж асууна. Уулзаагүй өдрийн тооноос олноор уулзахаараа үзүүлэх зураг зурсан тухайгаа ярина. Зурахдаа бодсныг минь чи л таадаг гэж онгирооно. Чин сэтгэлийн үгээ ярина. Юунд ч хармын сэтгэлээ гээж чадах хов хоосон, нүв нүцгэн бодлоор бид нөхөрлөнө.
Эмх замбараагүй, хаа ч юм хамаг бүхнээ гээж л орхисон мэт чиний хачин этгээд амьдрал одоо ч хэвээрээ гэж сонсох сайхан байна анд минь. Амьдралд шунан дурладаг хүслээрээ, амь тавин сонсдог хуучин оны хөгжмөөрөө, ахиад хичнээн ч жил амьдарсан дурлаж чадах адилхан зангаараа чамайгаа чанга тэврэн угтья.
Чи бидний сэтгэл шиг бүхнээ дэлгэж цэцэг дэлгэрдэг зунаар гэрт минь ирээрэй миний хайртай Оксаа..
10 comments:
Амраг чамаасаа олон өдрөөр холдож, уйтгарласаар хөөгдөөд
Алтан бугуйвч шуунд тогтохгүй мултарч унатлаа, туржээ
Мөнх жаргалтай бүхэн сэдэв үзээд уйтгарлах атал
Энхрийдээ хөөгдсөн энэлэнт миний зовлонг хэлж барах уу?
Эрээн давуун алчуураар биеэ ороосон чигээрээ алга болдым байх да.
Уржигдараас хойш гудамжинд нэг эрээн алчуур нөмөрсөн шалдан хүүхэн гүйгээд бгаам тэр Анд байсыму
Даанч алга болчихсон юм хөөрхий. Шалдан гүйж яваа бол аргагүй аргагүй....
Тануус одоо больчооч дээ. Дурласан хүн шалдан байтугай л гүйнэ бид д. Харин ч хөөрхий минь нэг эрээн давуу ороогоод гарсан нь яамай.
ezgui aild hov yriad suuh saihan l baidiin baihdaa
Энэ нэг гүүнд хайртай морь шиг амитан хүүхнүүдийн блог хэсээд л үнээний бөгс үнэрлэдэг бяруу шиг,.....ганц нэг сэтгэгдэл бичиж, "баярлалаа" нт ээр сэтгэлээ хуурч явдаг болтой. Би baidag l negen г хэлэв
Эммммммммнэ. Бид чадсан, за юу! Наадах тэнэг авгай чинь бидний найзын хайртай хүнийг булаах гээд байсын. Тэгээд л бяцхан тоглолт хийхэд Анд гэж өөрийгөө том нэрийдсэн авгай будаа болж байгаам. Тэр "Дахиж үүгээр бүү үзэгдээрэй" гэж Ориг Анонд хэлсэн. Ам алдвал барьж болдоггүй билээ. Хохь чинь....хэлсэн, тэгээд л гүйцээ.
танилцах-г хүсдэггүй анд гэж байдаг
хазаарлах хэрэггүй сул тавь намайг талын салхийг сөрөн, үнэрлэн...
чамайг бас сул тавина салхи сөрөн...
Ля ля ля ля. Аялан дуулна би, Аялгуундаа баясана би. Хөнгөмсөг хүнийг ялахад амар.
Анд: "надад дурлалсан дурлал ингэж үнэгүйдэг юм гэж санасангүй" гэсэн. Энэ бол түүний хөнгөмсөгийн баталгаа. Үнэндээ тэр дурлал "үнэтэй дурлал" байсын.
Ингээд би өөрийнхөө сүүлчийн даалгаварыг биеүүлэв. Шүрээ би чамдаа үнэнч найз чинь хэвээрээ шүү...! Чи бол арга ухаан төгөлдөр чин зоригт охин.
Сайнуу андаа сайн ууу, ямар сонин хүн явж байнаа намайг аймар дээрэлхжооздээ анонууд ккк
байдаг л нэгэн - би одоо гайхаад байхын энэ нэг аноныг, хэлж байгаа үгээрээ л хүн танигдана доо.тийм болохоор тэр найз нь бас нэг тиймэрхүү хүн биз.
жингийн цуваа явж жингэр нохой хуцаж л байдаг хойно
kkkk bi hoshin zuild durtai hoshin shog shig hunuusiig harah bur durtai tedniig harahaar mash ih bayrldag tiim erguu turuugui dee
Post a Comment