Showing posts with label Юм хум. Show all posts
Showing posts with label Юм хум. Show all posts

28 May, 2013

Хаана байна тэр хавар / Дээврээс дуслах/

Блогчин залуугийн шүлгийн ном гарсан сураг дуулаад номын дэлгүүр орлоо. Олсонгүй. Олуулах гээд чадсангүй.

Цасны чимээ блог ертөнцөд танилцсан хоёрхон найзын минь эрэгтэй нь. Нөгөө нь мэдээж гуталчин. Бусдыг нь би жинхэнээр нь мэддэггүймоо угаасаа намайг тоож танилцаагүйм гэж гомдож явдын этр кк.

Тэгээд тэр номоо надад явуулдаг элийрсэн юм ч гэж юу байх уу тэр залуу тэ. Гэхдээ тэр том номын дэлгүүрээс эрээд олдоогүй номыг эзэн нь өөрөө өгөх гээд байгаан болуу гэж бодлоо хаха. Их жижигхэн  л гээд байгаам овоо муу ном доо анх удаа хайлгаж байж уншуулкаад байгаа. Аятайхан дээрэмдэлт явжээна уу энд. Эзэн нь уншуул надтай цуг байгаарай тв8,  харин танд  таалагдсан бол манай хуудсанд лайк дарна уу этр кк.

Тэгээд уншиж үзээгүй номынхоо тухай ингэж бодсын. Зүгээр л би тэгж бодсын гэдэг шиг юм шахышдээ шахна.

Мөрөнд билүү хаана гэлээ
Шүлэгч залуу амьдардаг 
Миний өвчин шиг дурсамж
Хаврын тухай бичдэг

Түүний шүлгүүд бороо шиг юм
Чи битгий уншаарай
Би урвахаа алдсан 
Тэндээс бас нэгэн дурсамж олсон
Тэрийг л битгий уншаарай
Би одоо өөр залууд дурласан

24 May, 2013

Баярласан хэрээний бахираан

ӨӨӨ майя жооод...

 Шөнөжин юу яацан чинь хамаг бие өвчин орчихсон байна ш дээ. Больё оо маргааш үргэлжлүүлье гээд байхад. Тэгээд өглөө босохгүй хоёулаа ажлаасаа хоцорч байгаа байхгүй юу. 

ӨӨӨ майя жооод... 

тануус юу бодоод байгаан. Яасан балайр юм санадын. Хүн эгчтэйгээ хамт гэрээ цэвэрлэж, тавилгаа өөрчилсөн тухай яриад байхад чинь хаааггггга этр.

Өнөөдрөөс миний дараагийн шинэ эрин үе ирж байгаа шүү мэдүү. Биштий мартуулкаад байгаарай. Миний мартаж санасан, хаясан гээсэн болгон ер нь дандаа тануусаас болдог гэж би боддог шүү  этр хаха. 

за өнөөдөр чинь харин сайхан өдөр байх чинь вээ. Өчигдөр шкафаа янзалж байгаад эгчтэй нэг гоё юбканы наймаа хийсний шинж юм луу даа. Өөр ч одоо надад нээх баярлаад байх юм юу боллоо доо. Өө тийн би нээрээ нэг роман бичээд. Одоо хэвлэлтэнд өгөхжааш дээ этр гэж худлаа яриад ч яахуу хурдан жирэмсэн болохымсааа. Тэгэхгүй бол миний энэ ном бичих бүр нохойн баас боллоо шүү. Хаха жирэмсэн болоход хүүхэд чухал биш ном чухал гэнэ дээ. 

Би нөгөө тэгж боддог байсан байхгүй юу. Хүүхдээ төрүүлэх гээл хүн чинь гэртээ байна ш дээ. Тэгээл нөгөө тэр үедээ нээх гоё амар тайван завтай сайхан сэтгэлтэй байх юм шиг санаал жирэмсэн байхдаа номоо бичээл нөгөө..аймар гоё байдаг байх гэж бодсон байхгүй юу тэгээл нөгөө хаха за үг олдож үхэр холдлоо. Авд мордож аяга кофе олж ууя

өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Аан тийн нээрээ би facebook-ээ устгацын байна. Тэгээл баяртай байгаан байна. Хаха арай ч гүүмлууу ?

23 May, 2013

Сэнсэртэл хамт дуулаач

Төрөлхи чанар гэж байх. Хэзээ ч яаж ч хичээгээд  цухалздаг шиг байгаа юм. Их жижигхэн зүйл дээр ч ажиглагдана. Би ч ялгаагүй нэг тийм хачин муухай зантай.

 Хүний дор орохгүй, дор хүмүүсээр өрөвдүүлэх дургүй. Сэтгэл тавгүй хэрнээ сэнсэртэл хамт дуулаач гэж хүн гуйх дургүй. 

 Найз нь нэг тиймэрхүү.. гэж эхлэв үү үгүй юү, харин тиймээ би ч бас гэж ирээд л өөрийгөө ярьж гарах. Тэгээд дахиад л өөр нэгний зовлонг сонсох, дотроо залхах, тэгсгээд тэрний оронд орондоо ороод ганцаараа бодох нь жаргал санагдах. Өчнөөнөөр урсгамаар санагдсан үгээ хураагаад дуугүй гарч одох.

Өчигдөржин юмаа гээсэн хүн шиг, юу ч юм хүлээсэн хүн шиг хоосров. Энгийн өдрүүдэд уйдаж хамт зугаалдаг найзуудаас утасны дуудлага ч алга. Номын дэлгүүр оров. Явган алхав. Үсээ өөрөөр самнаж, хамгийн гоё даашинзаа өмсөв. Шинэ кино үзэв. Худлаа ч гэсэн инээдээр өнөөдрийг угтав. Хүмүүс тоть шиг юу байна гэж асууна. Юу ч болоогүй мэт нам тайван хариулна. 

Харин дотор минь хана үгүйлэгдэнэ. Тулж түшиж зогсож болмоор, бодлоо ил дэлгэж болмоор үнэн дутна. 

Амьдрал ирэх, явах тохиол тавилангаас хүнийг таньж сур гэсэн болохоор нь ингэж бодлоо. Бусдаас юу ч битгий хүлээж бай. Бүгд л юм бүхэнд өөрийгөө боддог.  Өнөөдөр найзад минь гунигтай байгаа тухай бус өөрийг минь хэн ирж тайвшруулах бол гэж хардаг. Жаргалтай үедээ харин чамайг мартдаг.

Тийм болохоор нь би тэрийгээ хэлдэггүй тийм нэг хачин зантай. Хүнд төвөг уддаггүй, төвөгшөөх хүмүүст сэтгэлээ уудалдаггүй өөдгүй араншинтай.


21 May, 2013

Аль нь ч яахуу гэдэг хүмүүст би уг нь аймар дургүй

- Юу уухын?
- Юу ч яахуу
- Алийг нь авахын?
- Аль нь ч яахуу
-Яахуу ?
-Яасан ч яахуу...  

Амьдрал тэр чигтээ сонголт байдаг гэж би нэг удаа бодож олсын. Мэдээж надаас ухаантай хүмүүс бодоод олчихсон байсан байх л даа тэ кк. Тэгсэн өнөөдөр тэр тэнэг хариултаа жинхэнэ өөрөө хэлдэг байна ш дээ. Би юун дээр хэлсэн бэ? - мээдкү - таа л даа этр аймар аальгүй тэ хаха. 

Өчигдөр намайг яасан амиа хорлоод хонохвий дээ гэж тануус айсан уу: Ёстой гүүшдээ. Өчигдөр орой дуугаа хураалаа, өглөө инээлээ ерөөсөө чоглого гар ш дээ. живүүн байгааздээ. Уйтгарлаж явах зав хаа байна залуу насанд тэ. Ажил дээр асуудал гаруул гараализ. Авгай хүүхнүүд дээрэлхүүл дээрэлхээлиз. Гомдоод байх юм ерөөсөө байхгүй гэж нэг найз хэлсийн. Тэгээл би зүгээр болцийш дээ. Заримдаа тэнэг байх амар л юмлээ. Одоо ер нь тэнэг ч байна гэж бодож байгаа.  Ааая  урд нь лаг ухаантай байсан гэнэ дээ. Гошин шог юмаа би нээрээ.

 Хүн муулжаахаар өөрийгөө бичиж байсан нь зүгээр биз дээ.Харин дандаа өөрийнхөө тухай бодох муухай. Хааяа өөрөөсөө илүү хүний тухай бодох нь хамаагүй дээр санагддаг. Яамаар ч юм бэ дээ гэмээр, яг замын голд зогсчихоод байгаа юм шиг санагдах үе бас зөндөө л байх юм. Тэр үед аль нь ч яахуу, яасан ч яахуу гэж л санаж болохгүй шүү. Бүр болохгүй бол надаас асуугаарай би ээжээс асууж өгье. Ээж дандаа зөв хэлдийн  :)

22 April, 2013

баярлалаа. Гоо үзэсгэлэнт минь


- Нэг бол шүлэг бичмээр эсвэл болзоонд явмаар санагдаад яасан хэцүү үдэш вэ
- Дугаар андуурсан байна
- Андуураагүй ээ
- Тэгвэл андуур !
- Сайхан хариулт байна, баярлалаа. Гоо үзэсгэлэнт минь

2013.04.20

гэсэн чинь эмэгтэй найз маань байсан байвал яахуу хаха. Анд аймар лаг залуучууд эргүүлээд байна майна гээд бодцон тэ

20 March, 2013

Тоглож наадахад цаг гарга

Бяр чадлын ундарга тул
Бодож сэтгэхэд цаг гарга
Бага залуу харагдах тул
Тоглож наадахад цаг гарга
Орчлонгийн жам өршөөлгүй тул
Мөргөж сүслэхэд цаг гарга
Оюун ухаан дундаршгүй тул
Уншиж мэдэхэд цаг гарга
Ариун хишиг бурхных тул
Хайр сэтгэлдээ цаг гарга
Аз жаргалын харгуй тул
Найз нөхдөдөө цаг гарга
Зүрх сэтгэлийн дуудлага тул
Инээж баясахад цаг гарга
Зүдрэх цаг ээлжтэй тул
Өглөг хишигт цаг гарга
Хөлс болгон шагналтай тул
Ажил хөдөлмөрт цаг гарга
Хүрэх диваажин нэхэлэй тул
Буян хураахад цаг гарга

Ирланд.

25 June, 2012

Тайлбаргүй өдрүүд

Долоо хоног бороо орлоо. Уйдахгүйм...

19 June, 2012

Уучлал өршөөлгүй ертөнц рүү чи надгүй

 
Ингэж бодохоор амьдрал аймар сонин тэ. Заримдаа нээх сайхан сэтгэлтэй байх юмсан гэж бодогдохын. Хүн бүрийг хайрлах юмсан гэж бодогдохын. Уучлал өршөөлгүй ертөнц гэж байдаг бол би хамгийн түрүүнд тийш чамайг явуулна аа. Тэнд хэн ч чамайг над шиг гомдоохгүй...

04 June, 2012

Тэврэлт, тэндээс маргааш дэндүү ойрхон



Борооны үнэр... морь тургилах эдлэн газар... ил гал... андууд... хөгтэй дурсамж... хөхрөлдөөн... шийтгэл... уруулын будаг... халуун вино... тэврэлт... тэндээс маргааш дэндүү ойрхон.

                                         2012.05.31  -  2012.06.03

05 April, 2012

Үнсэлт, тэврэлтгүй харивал чинь харин гомдоно

Энэ хаврын чиг хандлага эрчүүдийн харцаар зонхилж байна даа гэж. Өчигдөр яав тэр залууг нэрийн хуудсаа өгөөч гээд гуйгаад байхад нь харамлаад би гүйгээд явцан юм даа. Тоогүй ч юм болов уу даа. Тоглодог ч байж уу дээ этр.. хэхэ за  марзаганах яахуу. Одоо жинхэнэ гарчигаа өгье

Хорин хэдэн насыг алдаршуулья

Хорвоогийн хамгийн гоё нас бол энэ. Хүүхэд биш бас хүүхэн ч биш  зүгээр л Гоо Бүсгүй юм. Чихэр, дарс аль алинтай нь хамт чиний өмнө хувцсаа тайчиж болдог.  Галтай инээд, ганган өсгийн товшилтоор гайхуулж явах,  энгэсэг үнэргүй, үнсэлт, тэврэлтгүй харивал гомдох залуу нас юм. Залуу насны оргил нь энэ юм.

Гоо бай бүсгүйчүүд минь. Гандсан навч шиг уйтгараа сэгсчээд инээ. Цаана чинь хавар ирж байна.

26 March, 2012

Хайртай гэвэл хэт энгийн юм шиг..

 зүрхнээсээ хэлэх үг минь дэндүү яруу юм яаж бичиглэх вэ

02 March, 2012

Уйлмаар үед бодох бодол

Намайг загнавал чинь би үг хэлгүй тэр дороо уйлж л орхино. Миний сэтгэл гарган хийсэн бүхнийг минь юман чинээ санахгүй бол  би бас л уйлж орхино. Миний бодлоос тэс өөр аашлахад чинь ч уйлмаар болно. Санаандгүй хэлсэн тоомжиргүй үгэнд чинь хүртэл уйлмаар болно. Хаалгаар гарахдаа хаачих гэж байгаагаа хэлэхгүй бол чинь би хоолойндоо зангирна.Хамт байхдаа үг дуу, инээдгүй өрөө өрөөндөө суугаад байвал бас л зангирна. Хорвоо мөнх бусын гэхэд чинь би толгой сэгсэрнэ. Хонгорхон минь аз жаргалаа ав гэвэл чинь бас л сэгсэрнэ. Хоёрхон алхмын цаанах зүрхий цохилт шигээ холдохын аргагүй догдлол өгсөн болохоор чинь би чамаас явахгүй. Яв гэвэл чинь би уйлж орхино. Гэхдээ уйлуулж усан нүдлүүлэхгүй уул шиг эр бодолд чинь гүн итгэнэ. Залгасан шалтгаан чинь надаас хол байсан ч би дандаа авна. Залуу нас, цайлган бүхнээ чамд өгөхдөө би баярлана. Нулимс нэрж намайг уйлуулахгүй уужуу бодлын чинь төлөө би бүгдийг тэвчинэ. Чиний дэргэдээс хоолойндоо нулимстай салж одох минь нэгэн цагт болохоор чимэг болж хамтдаа алхах надад амьдрал мэт үнэтэй.

02 February, 2012

Битгий ай, би чамтай суухгүй

Зүгээр л чамтай ярилцах надад сайхан байдаг. Хар илбийн мэт зорилго шалтгаангүйгээр би чам руу buzz хиймээр санагддаг. Завгүй байнаа найз нь гэх тоолонд албаар аривлан гамнадаг цагаас чинь авч үлдмээр, өөртөө өгүүлмээр, өчигдөр өнөөдрийн тухай гоё зүйлээ чамд хэлмээр, чамаас аанхан ч гэсэн хамаагүй ганц үг сонсчихоод ажилдаа явмаар санагддаг.

Бодол, хүсэл, амьдрал, зорилго, болох болохгүй бүх ертөнцийн тухай чамтай ярих л яагаад тэгтлээ гоё байдаг юм бол...Бүсгүй хүний ихэмсэг мэт харагдах  ч дотроо уяхан, уулзая гэхийг чинь хүлээдэг гэнэн, өөрт чинь өөрийгөө даатгаж чадах итгэмтгий, аашлах нь заримдаа эгдүү хүргэм цагаан ааль аягийн тухай чиний хэлэх үг бүр намайг бүсгүй байлгаж чаддаг. Өөдөөс чинь эрхээрээ хатаж, өөрийнхөө хүслээр хувцсаа тайчиж болох, юу ч мэдэхгүй, үг үйлдлийн хяналтгүй өөрөөрөө байдаг орон зайд минь чи байхгүй бол би ганцаарддаг.

Гэхдээ битгий ай залуу минь би чамтай суухгүй. Хайрлан нандигнаж л явах минь хаа нэгтээ байгаа чиний аз жаргалд гэрэл нэмэх болно.

25 January, 2012

Уртаас урт өдрүүдэд яаран очих болзоо шиг

Шүлэг бичихсэн.. Хэнгэнэтэл дуулмаар шиг нэг л зүйлд хөөрөн дэгдээд дахин дахин амандаа мөр бадаггүй уншаад .. Эндээс хэн олж уншаад ямар мэдрэмжийг авах бол гэж дахин дахин орж гараад л..

Эзэн хаяггүй хайрын үгсийг хаа намаа, хайр гамгүй бусдад бэлэг болгоод л тийм өглөгч дуусашгүй ундрага баян сэтгэлтэй явахсан.

Сэмхэн дурлачихаад дуу зориулж аялах шиг, утсанд минь дүүжлээтэй жижигхэн чимэг эзэнтэй байх шиг, уртаас урт өдрүүдэд яаран очих болзоо шиг догдлолтой явахсан...

Шүлэг бичихсэн, дурлалдаа шатсан гал халуун мөртүүдийг санаандгүйгээр өмнө чинь унагахсан.

05 December, 2011

Хүслийг минь сонсогч чи хаана байна



Эрэн тэнэж хайн цөхрөхөөсөө өмнө 
Эль хулийн дундаас би эрт буцна
Чимээ шуугиант миний амьдрал дуусахад
Чи ч бас ганцаардаж л таараа...



10 August, 2011

Сэтгэлд дулаахан хүн гэж байдаг

Сэтгэлд дулаахан хүн гэж байдаг. Яг түүн шиг...

23 June, 2011

Хүслээ хэл охин минь

... Өнөөдөр, маргааш, тэрний цаад өдрүүдэд магадгүй юу тохиолдохыг, ямархан аз жаргал, гуниг уйтгар ирэхийг таашгүй ч шинэ учрал тохиол, амьдралын чимэг зүүлт мэт гэрэлт өглөө бүхний төлөө би яарч байна. Амьдрах сайхан байна.

Үр жимс, өвс цэцэг, цас бороо солонго аль бүгдээ дэлгэж эрхлүүлдэг ижий минь юм чинь эх дэлхий үрсдээ инээд баяслыг л илгээсэн байж таараа ... Амьдралын хамгийн сайхан хувилбараар чи хэн баймаар байна. Хүслээ хэл охин минь. Бүхэл бүтэн орчлон ертөнц чамд байна шүү дээ.

28 April, 2011

Сайхан хүүхэн жаргадаггүй


Сайхан хүүхэн жаргадаггүй ээ гэж үнэн үг юм биш үү? Би тэгж бодлоо..


01 April, 2011

Зүрхнээс минь чи шархгүй явж одсон. Шарх.

Би чамд хайртай.
Хоосон.
Би чамайг охин биеэр хайрлаж явсан.
Шарх.

29 March, 2011

Чи миний жинхэнэ таашаал


     Энийг сонсохоор хөөрөөд ч байгаа юм шиг, хөндийрөөд ч байгаа юм шиг...  бүх зүйл хаос болон хувирна, чи миний жинхэнэ таашаал. Би чамгүйгээр амьдарч чадахгүй