Хүний дор орохгүй, дор хүмүүсээр өрөвдүүлэх дургүй. Сэтгэл тавгүй хэрнээ сэнсэртэл хамт дуулаач гэж хүн гуйх дургүй.
Найз нь нэг тиймэрхүү.. гэж эхлэв үү үгүй юү, харин тиймээ би ч бас гэж ирээд л өөрийгөө ярьж гарах. Тэгээд дахиад л өөр нэгний зовлонг сонсох, дотроо залхах, тэгсгээд тэрний оронд орондоо ороод ганцаараа бодох нь жаргал санагдах. Өчнөөнөөр урсгамаар санагдсан үгээ хураагаад дуугүй гарч одох.
Өчигдөржин юмаа гээсэн хүн шиг, юу ч юм хүлээсэн хүн шиг хоосров. Энгийн өдрүүдэд уйдаж хамт зугаалдаг найзуудаас утасны дуудлага ч алга. Номын дэлгүүр оров. Явган алхав. Үсээ өөрөөр самнаж, хамгийн гоё даашинзаа өмсөв. Шинэ кино үзэв. Худлаа ч гэсэн инээдээр өнөөдрийг угтав. Хүмүүс тоть шиг юу байна гэж асууна. Юу ч болоогүй мэт нам тайван хариулна.
Харин дотор минь хана үгүйлэгдэнэ. Тулж түшиж зогсож болмоор, бодлоо ил дэлгэж болмоор үнэн дутна.
Амьдрал ирэх, явах тохиол тавилангаас хүнийг таньж сур гэсэн болохоор нь ингэж бодлоо. Бусдаас юу ч битгий хүлээж бай. Бүгд л юм бүхэнд өөрийгөө боддог. Өнөөдөр найзад минь гунигтай байгаа тухай бус өөрийг минь хэн ирж тайвшруулах бол гэж хардаг. Жаргалтай үедээ харин чамайг мартдаг.
Тийм болохоор нь би тэрийгээ хэлдэггүй тийм нэг хачин зантай. Хүнд төвөг уддаггүй, төвөгшөөх хүмүүст сэтгэлээ уудалдаггүй өөдгүй араншинтай.
7 comments:
tustei zan bna. Ingexed duu taalagdsan uu?
oo heleegui bilu bayrlasan shu. duunii ayiig bish ugiig sonsoj boldog yum bilee shde :)
chinii bichleguud bas ih taalagdsan shine naiztai bolson do bayartai bna
minii bichleg ee? bi ni bichdeggyi, xarin idevxitei unshigch shyy dee.
aliig xaraad minii bichleg gej bodson yum bol?
oo tiimu. gants hun dagasan bhaar chin chiniih gej bodsiin kkk
xaxaxaxa, namaig Enxriimaa bna gej bodoo yu? Ygyi ee, chi namaig yamar xyn bdgiig Gutalchingaas asuugaarai.
bi end bichij exleed odoog boltol yrgeljlyylj chadku bna daa.
http://xarinee.blog.gogo.mn/index.html
өө яг л над шиг. асар их юм хэлмээр байсан ч гэнэт гөжүүдлээд бүгдийг хамаад дотроо нуучихдаг, найздаа хамаг зовлонгоо ярих дургүй, шалтгаан нь найзынхаа сайхан амралт, сайхан цагийг бохирдуулахыг хүсдэггүйгээс, өрөвдүүлэх асар дургүй гээл
Post a Comment