Дээр нэг удаа найзуудтайгаа сууж байгаад манай захирал намайг ном уншаад л суугаад байвал нөхөр олдохгүй шүү гуравдугаар төрлийн хүн минь гэсэн тухай ярьсан чинь, юу вэ Андаа одоо чамайг тэгж дүгнэлээ юу, чи одоо тийм номын байлаа юу. Харин ч чам шиг энд тэнд тас няс инээсэн хүн байхгүй байх гэжийлээ. Би бүр гайхаааал суусан.
Бас эмээ намайг их буурьтай, хэрсүү хүүхэд гэдэг. Харин ээж болохоор агаар дээр амьдардаг гэдэг. Зарим хүмүүс намайг харьцахад амар, илэн далангүй эмэгтэй гэдэг. Хагас зарим нь болохоор юу ч болж байсан юугаа ч ярьдаггүй со хүүхэн гэдэг.
Надад заримдаа тогтуун тайван амьдрал сайхан байдаг. Гэсэн хэрнээ шинэ орчинд дасах огтхон ч хэцүү санагддаггүй. Би бас ном уншаад умгар өрөөндөө суугаад л байж чадна. Гэсэн хэрнээ хэрэн тэнэж, олонтой бужигнасан эрэл хайгуулт амьдрал надад бас л зохидог. Би аймар аймхай, сохор хар ч байсан айдаг. Тийм байж үхлийн тухай хэзээ уулзахаа товлон товлон бичдэг.
Ингээл бодоод байхаар би нэг тийм харьцангуй хүн шиг санагдаад байгаа юм. Хамелеон шинжтэй, өөрөө ч дүгнэж боломгүй өөдгүй хачин ойлгомжгүй амьтан :P
4 comments:
Ylgaagui dee uudgui hachin oilgomjgui amitan bi ch bas er n tegeed buh yum oilgomjtoi bolchuul yaj amidarah bilee dee
ойлгомжгүй амьтан :P
Энэ ганц Р гээ гүйцээгээд ПИЗДА гээд биччихгүй яагаав охин минь....
Хүн болгон өөр өөр гэдэг чинь л энэ дээ. Нэг хүнийг ийм олон янзаар үнэлдэг эсвэл нэг хүн ийм олон янз болж чаддаг.
baidag l negen - tiim ch yumu do te. tehde bas oilgoltsood bgama heduulee kk
anon - odoo bolichuul yasiimde ho. muuhai yum bodoj yavaa bol uurt l hetsuu gehiim bilee.
piglet - yaaaag unen.unshuulsan bi ch bur oilgomjgui getel ter oilgomjguig unshsan buhen uuruur huleej avchiishde kkk
Post a Comment