Надад нуур байх зохихгүй
Нулимс шиг тунарч, шувуудаа үдэж чадахгүй
Санаандгүй учрал, цолгин инээдгүй
Цагийн хувьсалд ганцаардаж болохгүй
Би далай байж чадахгүй
Бидэртсэн давалгаа хүчирхэг дүр зохихгүй
Тоглоом наадамд үнэнээ дэлгэчихээд
Томоо ертөнцөд гомдож мэдэхгүй
Чулуунд булгих жижигхэн чамаас өөрийгөө олдог
Чимэг тунгалаг горхи л юм даа миний догдлол
Хамгийн сүүлд би хэзээ гунилаа... Өө тийм өглөөхөн шүү дээ.
3 comments:
Үгүй ээ мөн сайхан бичдэг дамшиг шүү
Өглөөнийхөө юмыг санаж сэрэхгүй Өтлөөд байна уу даа?
Чулуунд булгих жижигхэн чамаас өөрийгөө олдог
Чимэг тунгалаг горхи л юм даа миний догдлол.............
нэн сайхан байлаа...
Post a Comment