02 March, 2012
Уйлмаар үед бодох бодол
Намайг загнавал чинь би үг хэлгүй тэр дороо уйлж л орхино. Миний сэтгэл гарган хийсэн бүхнийг минь юман чинээ санахгүй бол би бас л уйлж орхино. Миний бодлоос тэс өөр аашлахад чинь ч уйлмаар болно. Санаандгүй хэлсэн тоомжиргүй үгэнд чинь хүртэл уйлмаар болно. Хаалгаар гарахдаа хаачих гэж байгаагаа хэлэхгүй бол чинь би хоолойндоо зангирна.Хамт байхдаа үг дуу, инээдгүй өрөө өрөөндөө суугаад байвал бас л зангирна. Хорвоо мөнх бусын гэхэд чинь би толгой сэгсэрнэ. Хонгорхон минь аз жаргалаа ав гэвэл чинь бас л сэгсэрнэ. Хоёрхон алхмын цаанах зүрхий цохилт шигээ холдохын аргагүй догдлол өгсөн болохоор чинь би чамаас явахгүй. Яв гэвэл чинь би уйлж орхино. Гэхдээ уйлуулж усан нүдлүүлэхгүй уул шиг эр бодолд чинь гүн итгэнэ. Залгасан шалтгаан чинь надаас хол байсан ч би дандаа авна. Залуу нас, цайлган бүхнээ чамд өгөхдөө би баярлана. Нулимс нэрж намайг уйлуулахгүй уужуу бодлын чинь төлөө би бүгдийг тэвчинэ. Чиний дэргэдээс хоолойндоо нулимстай салж одох минь нэгэн цагт болохоор чимэг болж хамтдаа алхах надад амьдрал мэт үнэтэй.
Subscribe to:
Post Comments (Atom)
9 comments:
yanztai mundagaa
busgui
vulnerable and sensible ... beautiful human being
uneniig uneheer goy ilerhiilj bichjee mash ih taalagdlaa
bayarlalaa yurtuntsiin buh busguichuud gaihaltai shu ta nartaa udahgui boloh emegteichuudiin bayriin mend hurgeye
сайхан байлаа
huushee sain uuu sanalaa sh de chamaig..
he he sansan sansan bi chi
sanaashraad huleesan ireegui chi bi
he eh bid 2 sh uu ha ha ha
tanidagui taniluud aa gej saihan... amdttai bainaa
saihan baidag sh uu
hehe, huurhuniin..
Post a Comment