Сайрхах юм даанч биш дээ
Санчигандаа бууралтай эр хүнд би хайртай... Ц.Хулан
"Би тантай хамт явмаар байна." Ингэж хэлж зүрхлэхгүй, тэгээд мартаж чадахгүй.
20 December, 2012
12 December, 2012
Анддаа бичсэн захидал буюу эрчүүд хаачив
Чамдаа энэ өдөр, энэ цаг хормын биш гэрэлт ирээдүйн мэндийг дэвшүүлье. Магадгүй өнөөдөр чи сэтгэл гундуухан явж байж мэднэ. Гадаа хүйтэн, гар хүйтэн, ганцаардмаар тийм өдрүүд найзад нь ч бас байсан. Хэний ч хамаагүй энгэрт тэврүүлж эхэр татан уйлмаар, гудамж хэрэн өдөржин алхмаар, гулсуур шат, дүүжин даажинтай хүүхдийн талбайд очмоор... Бүсгүй л амьтан шүү дээ бид чинь.
Ганган, хээнцэр, ихэмсэг, бүхий л амьдралдаа хангалуун мэт давилуун ч харих замдаа яарах эзэнгүй бүсгүй яасан олон юм бэ дээ. Алдаагүй амьдрал гэж хаана л байх вэ гэхэд хаягдсан хаясан, хүүхдээ өсгөсөн, өрх толгойлсон эмэгтэйчүүд арай л олон байх шиг санагдах юм. Монгол улсаа би хөгжиж байгаа гэж ярих дуртай. Цаг нарны давчуугүй, замын түгжээ, цагдаагийн бухимдалгүй гадаадын орноос яаран тэмүүлэн ирсэн үйлт ажилдаа ч дуртай. Өглөө бүхэн нойроо харамлаж сэрүүлгээ ад үзэх, сэрсэн хойноо угаалгын өрөө, хувцасны шкафаа сандаачин түйвээх, хам хум будсан нүүрээрээ таксины жолоочтой мэндлэх, хальтирч унан алдан өрөөндөө гүйж ирэх, үүдээр шагайчихаад хаалга саван одох уур цухалтай эгч нар, өвөө нар, үрсийнхээ төлөө өвдөг бохироогүй амьдрагчид, уурлаж идчихээд уурлаж баадаг тэдний ухаан муутай хүүхдүүд, гавьяатууд, эрдмийн эзэд, улс төрчид, уулгалан магтмаар миний багш нар, инээдэм, баясал, баахан түгжирч ирдэг арав дугаар хороолол, солихын шаардлагагүй адилхан сувгууд, идсэн уусан нэгэн, идэж уусанг нь дэндүү сайн мэдэгчид, хамтрагчид, хам хэрэгтнүүд, танил ахын танил, авилга, андууд, ахиад л шинийг санаачлагчийн дуудлага, маргаашийн 7 цагийн болзоо, одоо 21-нд монголд дэлхий сөнөнө гэсэн үү гэж солонгосоос залгасан тухай онигоо, залгадаг дугаараараа ялгардаг муухай монголдоо жаргал зовлонт амьдралынхаа залуу насыг үрж байгаадаа би харамсдаггүй.
Заримдаа гомдмоор үе байдаг л юм. Хүчирхийлэл, хүний наймааны эсрэг сайн дурынхан ажиллахад хүүхнүүд, Эрээн замын үүдийн гаалиар өнгөрөгчид, дэлгүүрийн лангуунд суугчид, их сургуулийн багш нар дахиад л дийлэнхи нь хүүхнүүд. Бааранд орсон ч бас л баахан охидууд. Тамхи татсан, татсан тамхиныхаа ишийг газар нясалсан, эр нөхрөө харамлаж элдвээр биенээ дайрагсад, хардагсад, хамт ууж, уйлж сэтгэлээ тайвшруулагчид, эрүүлжүүлэгдсэн эмэгтэйчүүд бас л багагүй. Түргэний эмч, ТЭЦ4-ийн инженер, тэр бүү хэл хот хоорондын тээврийн жолооч ч эмэгтэй байх. Эрчүүд хаачив аа.
Их сургуулийн боловсролтой, гадаадад төгссөн дипломтой гаднаас нь харсан надад атаархал үлддэг сайхан бүсгүйчүүд бүгд л гэрлээгүй гэх юм. Тэдний хайрладаг эрчүүд хаачив аа. Боловсролын түвшинд хүүхнүүд илүү анхаараад хүдэр чийрэг эрчүүд нь Оюу толгой яваад хамт амьдрахад соёлын зөрүүтэй болсон гэж нэг судлаач бичсэн байсан. Би итгээгүй. Бас сайхан сайхан залуу гэр бүл Солонгос явуулдаг гэрээний золионд салаад дууссан шүү дээ гэсэн бас л итгээгүй.Үнэндээ нүдэн дээр минь байгаа бүхэнд итгэхгүйдээ биш эмзэглэсэндээ олж харахыг хүсээгүй хэрэг. Өчигдөр нэг найз минь хүүхдээ авахуулахаар эмнэлэг явсан. Өөдгүй, үнэт эрдэнэгүй, хана мэт түшиггүй, хариуцлагын өмнө түрүүлж ам нээж чаддаггүй, амьдрал амлаж чаддаггүй халирамхай эрчүүд нь энд үлдэж.
Хүүхнүүд газардахгүй ээ. Хүчирхэг, чадалтай эмэгтэйчүүд олон байна. Би хүндэлдэг тэднийг. Гэхдээ бас өр өвддөг. 9000 долларын төлбөртэй сургуульд явдаг хүүгийнх нь нүд дэндүү дарууханг тэд өөрчилж чадахгүй. Хийсэн хэргийнхээ төлөө ам дүүрэн хариуцлага хүлээж чадах зориг чадалтай эрчүүд эндээс эхлэн торнидог. Аавтай хүүхэд айдаггүй.
Одоо бидний буруушаан бодож суугаа эрчүүдийн доройтол бүр эндээс эхтэй ч байж мэдэх юм. Эрчүүдээр дутахгүй гэж би хэзээ ч хэлж чадахгүй. Бүсгүй хүний ур ухаан дээр гэр бүл тогтдог ч гэдэг. Гэвч тэр нь өрх толгойлоод өөрөө бүхнийг хий гэсэн үг биш нь лав шүү.
Эр цээжний нөмөрт сэтгэл дулаахан амьдрахын, эрэмгий зориг, эр хүслийн хүлээнд уятай явахын жаргал дутуу санагдаад гадаа хүйтэн, гар хүйтэн өдөр байна уу. Гэвч сэтгэлээ битгий уймраа даа анд минь. Сайхан л зүйл одож явахад амьдрал өөрөө зохиогдоно, аз жаргал нэг л өдөр алган дээр чинь унана. Хааяахан би ч гэсэн ганцаарддаг л юм. Хажууд минь яагаад эр хүн байхгүй байгаад гайхдаг ч хаанаас ч юм намайг өөрөө олоод ирнэ гэдэгт нь итгэдэг. Бүсгүйчүүдээ хайрлах, туяхан гарыг нь дулаацуулах, уужимхан бодолт эрс ирж л яваа, бидэн рүү...
05 December, 2012
Орон тооны цомхотгол хийв
Нөхөр тэр овогтой тэр, тэр овогтой тэр болон тэр овогтой түүнийг би хэдэн сарын өмнө мэссэнжэр хаягийнхаа прэйндс бүлгээс ай лоов бүлэгт шилжүүлэн татсан болно. Тэрхүү ай лоов бүлэгт миний хамгийн дотно гэр бүл хамаатан садан хайртай залуу болон хамгийн сайн найзууд багтдаг бөгөөд өнөөдөр тэрхүү бүлгээс 3 хүнийг хасаж уугуул асан прэйндс бус бусад хэмээх нэр, зүс танил иргэдийн бүлэгт багтааж буйгаа энэхүү олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зарлаж байна. Учир гэвээс мунхаг би бээр бодит байдлыг харж чадалгүй, бусдыг зөвхөн ганц өөрийн зүгээс үнэлэн дүгнэж, асуудалд нухацтай хандалгүй, цаг хугацааны шалгуурыг үл харгалзан хэт итгэсний улмаас өнөөдрийн энэхүү байдалд хүрсэн байна гэдгээ ухаарсан болно.
Эдгээр гурван ай лоов асан нь тус бүр өөр өөрийн гэсэн түүх дурсамжийг үлдээн одож буй тул өчүүхэн би бээр үнэн сэтгэлээс талархахын сацуу цаашдын ажил амьдралд нь аз жаргал сайн сайхныг хүсэн ерөөж байна.
Та нөхдөд хайртай явсан үе надад бий. Хаана ч хэлэх шалтгаан гарах ахуйд би үл айна.
Хүндэт нөхөр нэгд хандах нь: Нэг ээ. Би үргэлж чамайг нэгд тавьдаг байсан юм шүү. Одоо салах хагацахын өмнө ч адил чи л хамгийн түрүүнд санаанд орж ирэх юм. 2000-аад оны эхэн үеийг хэрвээ чи санавал бидэнд олон дурсамж бий. Тэгээд хэсэг хоосон зай.. Өнгөрсөн 6-р сар. Хамт өвөртөө орж унтсан шөнө бидэнд зөндөө. Яриагүй, ярьж болохгүй зүйлсээ ч бид ярилцдаг байсан. Нэгнээсээ үгүйгээ олж хардаг, нөхдөг, эрч хүч өгдөг, мөнгө зээлдэг, уулзаж салаад маргааш нь дахиад л уулзая гэдэг найзууд явсан. Гэхдээ чи бусдаас ашиг харж чаддаг, бусдыг ашиглаж чаддаг харин би аймхай, аминдаа хайртай, нэрээ хичээсэн, нэрэлхүү. Атаархах чинь муухай ч авч үлдэх зүйл зөндөө байдаг болохоор би буруутгадаггүй. Эрч хүч, эрмэлзлэл ирдэг болохоор. Эдийн баялаг ч тэгж олддог. Уулзаж суугаад удчихлаа даа гэж бодолгүй салдаг болохоор, бидний өнгөрсөнд дэмий үрсэн, чалчиж суусан цаг хором байхгүй болохоор, эрчүүд шиг ажил хэрэг, амжилтын тухай ярьдаг байсан болохоор би чамайг санахгүй гэж, чамаар дутахгүй гэж хэзээ ч хэлж чадахгүй найз минь. Магадгүй цаг хугацааны шалгуур бидэнд дахин боломж өгөөсэй. Анд минь, үнэн сэтгэлээрээ бусдад хандаж байгаасай, өөр бусдын өмнөөс өөрийгөө тавьж бодоосой, аль ч нөхөрлөлдөө ашиг битгий хараасай, атаархах зүйлгүй амьдраасай, ахиад ай лоов бүлэгт минь ороосой гэж хүсэх юм. Сэтгэл төвдөхгүй юм.
Хүндэт нөхөр хоёрт хандах нь. Танил минь гэе чамайг. Ойлгоосой гэхдээ үгэндээ үг хавчуулж хэлсэн, чи ойлгоогүй. Ойлгох генгүй гэдгийг чинь мэдэх болохоор шууд утгаар нь хэлсэн, чи бас л ойлгоогүй. Одоо ингээд конец филма. Уучлал гүйх шалтгаан надад байхгүй. Чи тэнэг, чиний амьдралд алдаа олон, гэвч алдаагаа олдоггүй, олоод хэлсэн хүнийг ойлгох ухаан чамд дутдаг. Чи хар энергитэй. Чиний амьдралын зовлон бүхэн чиний гараар бүтдэг, чиний санааны хараас үүсдэг. Хаа очиж чи хүнд сэтгэлээсээ сайн ханддаг. Гэвч дахиад л сэтгэлээсээ муу санадаг. Би айдаг. Яагаад надад сайныг чинь бас гайхдаг. Надад чамд өгсөн үнэлэмж байхгүй болохоор гомдох болоод атаархах хадгалах хоргодох зүйл алга. Хүн жаргаж болох ч зам мөрөндөө цагаан амьдраасай гэх хүслээ чамд үлдээе дээ
Хүндэт нөхөр гуравт хандах нь: Сайн уу. Уулзалгүй удсан байна шүү. Сайн сайхан цаг үе бидний дундаас тасраагүй мэт санана. Чиний амгалан, элдэв санаагүй, эвдрээгүй занг чинь би хүндэлдэг шүү. Олон дунд, олон аашин дунд, олон магтаал, олон ховын дундаас чамайг хайн бэдэрч, үгүйлж явсан үе надад бий. Гэхдээ чи хэт энгийн, хэнтэй ч өрсөлддөггүй, амьдралын амтанд шунадаггүй, урагш алхах зам бүхэн амаргүй ч чи тэмүүлдэггүй. Найз залууд чинь би дургүй. Чи эгэл байхыг хүсдэг. Би хол явахыг хүсдэг. Би чиний амьдралд сэтгэл ханадаггүй болохоор зарим зүйлийг чинь буруушаадаг. Чамайг илүү амьдрах ёстой гэж боддогтоо би олон зүйлийн тухай санал тавьдаг. Чи ойлгосон ч тууштай байдаггүй. Магадгүй сүүлийн үед чи надтай уулзахаас зугтдаг болсон. Ажил амьдрал чинь хэдий завгүй ч анд нөхөддөө зориулах 60 хором байхгүй байгаа бол уучлаарай чи миний нөхөрлөлийн түвшинд хүрч чадахгүй. Хэзээ ч нэгнээн гээж яваагүй тэр халуун тойргоос чи өөрөө холдож байна. Харамсаж байна.

03 December, 2012
Амьдрал бол хувьсал
Амьдрал бол хувьсал. Хором мөч бүхэн давтагдахгүй. Тэр бүхэнд юмс улиран өөрчлөгдөж байдаг. Юм бүхэн, би хүртэл.
Яаж гэж үү, уржигдар би шүдтэй байлаа. Өнөөдөр байхххгүй, хааччихсын, мээдкүү этр хаха. Өчигдрийг хүртэл миний сүүн шүд унаагүй явжээсан байх нь байна ш дээ таминь. Ингээд би том хүн болдын байжээ гэж кк. Өөр бас яажээнэ, өчигдрийг хүртэл би түүнийг сайн найзаа гэж бодож явсан байх нь. Өнөөдөр тэгсэн тэр хүүхэд төрсөн өдрөөр минь яав. Онцгүймаа нээрээ.
Хүн ер нь их хачин амьтан л даа тэ. Хамгийн хайртай хүндээ хамгийн их ачаалал өгдөг хамгийн их гомддог хамгийн их уурдладаг этр. Вааа үхсэн запасны гар байсан бол би тэгж хүлээхгүй л байсан байх л даа. За тэр ч яахуу. Халуураад хэвтэж байгаа хэрнээ хотын гудамжаар үстэй дээл, үнэгэн лоовуузаа өмсөөд гудийхчгүй алхаад ирдэг найз байгаам чинь. Тэгсэн мань эрийг машинууд явуулкуу хамт зургаа авахуулья тэхүү этр гээд салдгүй наасан хаха.
Сониноос манай найзууд хөдөөг зорьж соёлын үрийг тарихаар болов. Зөв биззз. Зөв.
Өө нээрээ өнөөдөр нөгөө хөөрхөн залуугийн маань төрсөн өдөр бас болж байгаа. Би уг нь гоё бэлэгний санаа аль дээр бодож олсын даанч биелүүлж чадаагүй л дээ хэхэ. гэхдээ яахуу хэзээ нэг төрсөн өдрөөр нь бэлднэ гэж боджийгоо.
Өөр чинь гоё юм юу боллоо. зөндөө л байсымдаа яаруу сандруу бичихээр бантанг нь хутгахымаа. Тэгжаад нээх гоё бичий даа му бэбигүүд минь ажлын амжилт...

17 October, 2012
Допинг
Бодсон санасан зорьсон бүхэндээ хүрэх хүсэл тэмүүлэл бүхэн минь дандаа биеллээ олж байгаасай.
Магадгүй зарим үед дүрэм журмаас илүүтэй зөн билгээ дагах нь зөв ч байж мэдэх юм гэж бодно. Өчигдөрхөн Их аваргын оролцсон нэг нэвтрүүлгийг үзлээ. Том харж амьдар гэсэн үг байна. Том харах...
Нээг их уртаар санаа алдмаар, өөрийгөө чамламаар, амьдралын зорилгот хуучин дэвтрээ гаргаж уншмаар болов. Нэгхээн жилийн өмнө би яасан хичээнгүй байгаа вэ. Өглөө бүхэн олж мэдэхийн ганцхан орой цэг, оргилийн төлөө сэрж, орой бүхэн амьдралын тухай гэгээн бодлууддаа дараатай нам унтаж орхидог... Олон юмыг хүсдэг, оргилуун тэмүүлэлтэй байж. Одоо гэвч орон хотынхоо ороо бусгаа, бухимдалт өдрүүддээ нэгэнт дасжээ. Хийнэ дээ, уншина даа, уулзана даа, очно доо... Нэг л их хийхсэн гэх бодолтой хийж амжаагүй үгс. Мууд үг хурц, муухайд нүд хурц байсан шиг. Одоо харин дассан. Өдөр хоногууд үнэт эрдэнэс мэт байсан шиг. Одоо бас л гамгүй үрдэг, гарзаддаг. Яасан амархан...
Би багадаа нээг их том мөрөөдөлтэй хүүхэд байсангүй ээ үнэндээ. Зүгээр л хичээлдээ явах, зураг зурах, будгийн харандаанууддаа гараараа кошлонк хийж цүнхэндээ эвийг нь олоод багтаах, аавын авчирч өгсөн дипломат шар цүнхний арын салаанд нь хамгийн нандин юмаа хадгалах, мөнгөө цуглуулах, нохиотой цамц, цэнхэр өмдөө өмсөөд л байх дуртай хачин охин байв. Тэр жил ангийнхаа тэргүүний сурагч болов оо. Ангийн багш маань гараараа дурсамж бичиж өгсөн нь одоо ч байдаг юм. Дээр нь "... ангийн анд Баасаннямыг даан авч уншиж, бичүүлж сургасан ... " гээд л их инээдтэй үгтэй. Түүнээс хойш тэргүүний сурагч юм чинь онц сурахгүй бол болохгүй, хичээл тасалж, даалгавар хийхгүй ирэх өдөр гэж байж болохгүй. Энэ мэт нэр төрөө хичээсэн, хариуцлага үүрсэн өдрүүд тасраагүй санагдана. Бүр хожим сургуулийнхаа удирдах зөвлөл дахь сурагчдын төлөөлөгч байлаа. Ширээний найзынхаа төлөө биш сургуулийнхаа 700 хүүхдийн сурлага, сурах орчин, сурган хүмүүжүүлэгч багш нарын асуудалд ч анхаардаг болов. Нийгмийн ажил, нийтийн төлөө их явлаа. Шилдэг байсан гээд магтаал биш матаас, муулал их байсанд гомддог л байв. Гэвч юм хийдэггүй хүнд амжилт атугай алдаа ч байдаггүйг яаж мэдэх билээ жоохон байж. Их аварга уйлсан өчигдөр. Эрүү нь ээрээд их л гомдсон бяцхан жаал шиг. Үнэн шүү дээ. Түүний уйлаад хэлсэн үг шиг амьдралын алалдаан дундуур шүдээ зуугаад сэлэм шиг зурж ирсэн зам мөр түүний алдар гавьяа байлгүй яадгийм.
Тэгээд дунд сургуулиас хойшхи нэг хэсэг цаг хугацааг би их гайхдаг юм. Нөгөө эрч хүч, эрмэлзлэл, идэвхи хаачсан юм бүү мэд. Зураг зурахаа байсан. Урлагийн үзлэгт эмгэн болдгоо больсон. мөнгөө хадгалахаа байсан. Тэмдэглэлийн дэвтэртээ хүслээ бичихээ больсон. олон нийтийн ажилд оройлох нь бүү хэл оролцохоо байсан. Онц сурах гэж хичээдгээ больсон. Он жилийн дарааллаар өөрийгөө төсөөлж амьдралд тэмүүлэхээ байсан. Урсгалаар амьдрагчдийг хүн муулдгүйг, урсгалт амьдралд нь төвөг учирдаггүйг, тэдэнд тэмцэл байдгүйг, тэндээс өөр орчин байдаггүйг, тэдэнд амьдрал амархан ирдэг ч аз жаргал амжилт нь дундуурхан байдгийг, тиймдээ арай өөр хүмүүсийг өөлөх дуртай байдгийг харин мэдсэн байж болох юм.
Тэгж явсан дөнгүүр өдрүүддээ ном уншихаа харин болиогүй. Гадаадад байлаа. Амралт болгож монгол ном хүнээс гуйж уншаад уйлмаар болсон шүү. Тэнд би байсан. Тэр номонд. Өөрийнхөө багын дүр төрхийг, үнэн голын хүсэлт амьдралаа өөрөөс нь олж харсан тэр залууд би одоо хайртай. Өглөө бүхэн гэрэлт бодлоор хөшгөө нээх тэр ирээдүйн амьдралаа би түүнтэй хамт төсөөлдөг. Учрал ойрхоон гэж итгэе.
Дөнгөж саяхан би дэвтэртээ эргэн ирсэн зорилтот ажил мэргэжил албан тушаал, шинэ амьдралынхаа хэмнэлийг бичсэн. Сайхан байна.
Төсөөлөлт энэ амьдралынхаа зарим зүйлийн төлөө зарим зүйлээ золиосолж, заримд нь том эрсдэлтэй алхам хийж байна. Шийдвэрийг гаргах амар байсангүй ээ. Гэхдээ хүн нэг л амьдарна. Дүрэм журам гэхээсээ зөн билгээ дагах нь заримдаа үнэн байдаг шүү дээ гэж өөртөө дахин хэлье. Амжилтанд хүрнэ гэдэг ардаа том хариуцлага, эгэл олны итгэл найдвар, түшиг тулгуур нь байдаг. Их аваргадаа баярлалаа. Таны хэлснээр том харж амьдарна гэдэг өнөөдрийг биш маргаашийг харахын нэр шүү дээ.
Багын л хариуцлага үүрэх, нэрээ эрхэмлэх, бусдын дургүй дэг ёст дээдсийн амьдралд тэмүүлэгч охиндоо сэхээрэл өгөгч, намайг буй болгогч, хурцлагч, амжилтанд хөтлөгч, атааг минь төрүүлэгч, дэргэд минь алхагч, бахархагч, үл тоогч, өндрөөр нисдэг ч харамгүй сэтгэлтэйдээ гэж өчигдөрхөн намайг дүгнэсэн эгчдээ баярлалаа. Та наргүйгээр, өвс цас, шороон шуургагүйгээр амьдрал үхэл мэт..

10 October, 2012
Чамайг дахиад л санах нь дээ маргаашаас
Дандаа завгүй, даруухан гэвч дахиад яриад л баймаар чиний тухай бодолгүй гурван долоо хонож. Харих замдаа хамт алхана гэсэн гудамжинд чинь намар болсон байна. Уйтгаргүй байна гэж үү.
Хэзээний л ирэх учиртай мэт эл хульхан намраар дахиад л ганцаараа, чиний үнсэлтэт тэр учрал яасан хол...

02 October, 2012
So busy ba so sa
- Buzz ! ! ! BUZZ л даа. Байна уу л даа, сайн уу юу байнааа со са? ажил ихтэй байгаа юмуу ми найз
- сайн уу, харин тиймээ хө, ажил их
- Аан харин тиймээ би ч ялгаагүй ажлаас л их юм алга.
- no answer .........
- Ядарч байна шүү, юу хийгээд байна даа со са ?
- no answer .........
- байна уу, ёооё нэг сайхан амрах юмсан тэ. Сониноос нээрээ is typing ...
- Найз нь дараа утсаар ярья, sorry ...
- Хэннн нээх худлаа тэгдийн. Тэгээл нээх бийзийдсэн хүүхэн. is typing ...
- no answer .....
- Хүүеэ байна уу, - Өнөөдөр юу хийх гэж байна аа со са л даа? Уулзах уу.
BUZZ BUZZ зооз та ч бүр тоохоо байжээ... is typing ...
Сонинийн тэ. Завгүй байна гэхээр харин тиймээ ядарч уналаа завгүй ажил их гэчээл со са ? гээд мэссэнжэрдээд байдаг хүмүүс. Дээрээс нь BUZZ-дахыг нь яана. Зарим нь бүр игнордоод байхад л ээддлээд байдаг наасан хаха. Блоклоод хаямаар гарууд байхымаа нээрээ.
Би тэгээд бодку юу. Ямар азтай хүмүүс нь ийм гоё байдын болоо гээл гайхку юу. Арчаатай туучийнууд юмаа гээл атаархжийна ч гэж элж болно. Тэгсэн мань мэт нь байгалийн шалгарлаар чад хийх шахаал, байхгүй ам нь гэмтсэн хоол орку, ажиллаал байдаг ажиллаал байдаг.
Энэ сард ч олон найз үг хаяж байна даа. Одоо яг 7 л хоночихвол амьдрал хэвийн үргэлжлэх гээд байдаг. Хүйтрээд байдаг. Таарчийнаа нээрээ. Даарчийнаа нээрээ. Ганц гутал олж өмсье гэснээс ядаж аяга кофе уучихийнсан. Нэг мэдэхэд л өдөр будаамаа нээрээ..

13 September, 2012
Найзууд надаас холдоно
Найзууд. Энэ үг их л холын горьдлого минь юм гэж мэдлээ. Энэ горьдлогод итгэл найдвараа үлдээхээс зориг минь дутаж байна. Уг нь би зоригтой шүү дээ. Хийнэ гэсэндээ, хэлсэн үгэндээ хүрдэг гэвч амлалтаас айсан удаа минь энэ болог.
Нөхөрлөлийг дэндүү их хүндэлдэгтээ, хүндэтгэдэгдээ би айж байна. Өнөөдөр хамт инээсэн чиний дүр маргааш миний нөхөрлөлд сэв үлдээхвий гэхдээ. Би дандаа л чам шиг сугадан гүйж, хамт хооллож, машинаар зугаалж, магадгүй хол ойрын сонин дуулгаж өдөртөө нэг утсаар ярихгүй. Тэгэхээр чи дургүйцнэ. Найзын тангараг тавиагүй авч надаас чи холдоно. Дараа нэг уулзахадаа магадгүй бөөн гомдолтой ирнэ. Харин би өндөр уул, өргөн дэлхий шиг юм бодон уулзана. Уйлмаар болно. Миний буруу, найзаа таниагүйнхээ төлөө -1 оноо. Эсвэл найзлал таараагүйнхээ төлөө чамд 1 оноо. Аль нь ч бай найзын тоо багасаж надаас чи холоно.
Өөрөөр болсон явдал №1
Далдуур чи намайг муугаар хэлсэн байхад, буруу бодсон байхад дамжуулагч нь надад бас хүргэсэн байж таарна. Тэгвэл би гомдоно.Гомдолдоо дараачийн итгэлээ бартал бугшина. Гэсэн ч дамжуулагчид -1 хэмээх ухаан санаанаасаа хөөн бодно.
Өөрөөр бодсон явдал №2
Чамд үгэндээ үг хавчууулан дайна. Чи үл ойлгоно. Гэсэн ч ойлгосон мэтээр талархаад надаас чи үл холдоно. Холдохгүй байхын шалтгаан бас байдаг нь би чамд хэрэгтэй байна, хэрэгцээ нь дуусахгүй эсвэл хэзээ нэгэн цагт хэрэг болно.
Өнөөдөр чи уйдаад хань хийе гэтэл би завгүй гэв. Өнөөдөр чиний найзууд бөөндөө суугаад ууж дуулья гэтэл би онгоцны буудлаас хүн тосно гээд очсонгүй байв. Өнөөдөр чи надтай хамт хүнтэй уулзая гэх нь үнэндээ чимэг хийсэн байв. Өнөөдөр чиний тусалья гэх нь ашиг горьдсон байв. Өнөөдөр чи надаас ажил амьдрал асуух чинь ардаа атаархлын агуулгатай байв. Өнөөдөр миний бодсон шиг залуус олон биш байгаа нь гомдмоор байв.
Өнөөдөр би бодол шигээ нөхөрлөж чадаагүйдээ гунимаар байна. Бодол шигээ нөхөрлөж чадах найзаа олохгүй яваадаа зугтмаар байна орчмоосоо..
Энэ мэт өөрөөр болсон, бодсон явдлууд сэтгэлийг үймрүүлэв. Өдөржин утсаа унтраагаад өрөөндөө ганцаараа толь ном 2-оо тэврээд өнжив. Өөрийгөө олохын төлөөнөө амьдарсан юмсан...
Өнөөдөр бодохнээ би дахиад амьдрах хэрэгтэй юм байна. Өрөөлийг ойлгохын төлөөнөө...

23 August, 2012
Эмзэг сэдэв
За нэгдүгээрт эрхэмсэг ноёд хатагтай та бүхний энэ өдрийн амар амгаланг эрэн мэндчилье, хоёрдугаарт өнө удаан хугацааны туршид үгүйрэн байсан шинэ полловердоо талархсанаа илэрхийлж таны ганц удаагийн энтэр товч даран өчүүхэн миний эсэргүү үзлийг уншиж буйг илэрхийлсэн явдал туйлын их баяр баясгалан авчирч ахин бичих эрч хүч өгснийг хэлэхэд таатай байна. Гутгаарт этр гээд байвал үнэн гайтай тэ ккк.
Ойрын үед гоё гачин юм юу болжийнаа нөхдөө. Нэг л назгай байна уу үгүй юу дэмий шоооо,,,
Миний амьдралд хэдэн ийм юм боллоо албан гүчээр сонирхуулахад. Зун амарлаа. Зугааллаа. Хар тамхи татлаа этр хаха. Нээрээ энэ эх орон эмзэг сэдэв болжийно шүү. Үндэсний аюулгүй байдал майдал гэж огт байхгүйм байна. Хуулиар хориотой. Хууль нь ийм. Ингэвэл алуулна баригдана хоригдоно гэж боддог байсан эсвэл би хөөрхий.
Ажил орлоо. Албан болоод албан бус уулзалтууд байлаа. Хууч хөөрлөө. Сэтгэлээр уналаа. Энэ ард түмний амьдрал хэцүү байгаа нь үнэн. Гэхдээ тэрнээсээ өмнө сэтгэл зүрх сэтгэлгээ нь аль хэзээний арилан замхарч. Баячууд нь өөр юм ярьдийн байна. Баян болох гэж байгаагууд нь худлаа дүр эсгэдийн байна. Ядуучууд нь юу ч ойлгодгүйн байна. Оюутнууд нь аймар завтайн байна. Оюунлаг бусад нь нэрээ хичээдийн байна. Залуучууд нь гадагшаа явахыг л хүсдэг юм байна. Завсраар нь яахуудээ нэг нь албан тушаалд очдын байна. Хүүхнүүд нь хөөрхөн байхад л хүнтэй суучдын байна. Хөрөнгөтэй зарим нь хувийн онгоцоороо синга орж вийкэнд хийдийн байна. Эх орон үнэндээ эмзэг сэдэв болцын байна. Эргэж ирээд хөгжүүлнэ гэсэн нөхөд нь эхнэр аваад тэндээ дашийн шог юм байна.
Өөрөө хоосон байж өвдөг цоорхойг шоолно гэгчээр үзсэн харан дуулсан уншсан юм дулимаг бол хэндээ юугаа ч хэлэх билээ хэллээ ч ямар утга байх билээ гэж бодон өнөө маргаашийн цаг хугацаагаа өөртөө л зориулж байна даа би гэдэг хүн чинь. Хааяа үзэл бодлын яриа өрнүүлсэн шөнө нойр ч хүрэхээ байх янзтай насны доройтол юмлуу даа ккк. Хэдэн найзтайгаа энэ цагийн соёлын довтолгооныг хийнээ гэж зорьж хүсэж явна. Эхлээд өөрийгөө дараа нь өөрсдийгөө хөгжүүлье. Харин аажуухан хүрээгээ тэлэх болно бидний сайхны төлөөх тэмүүлэл. Соёлт их хотын амьдралд тавтай морил гэж өөр өөрсдөдөө хэлцгээе өнөөдрөөс. Эх орон эмзэг сэдэв мөн. Гэхдээ бидний эх орондоо хийж чадах хамгийн эхний алхам өөрсдийгөө хөгжүүлэх. Өрөөлийн төлөө бүү санаа зов. Тэд ч гэсэн өөрсдийнхө төлөө байгаа. Болохгүй байгаад бусдыг битгий буруутга. Түүний оронд та байгаагүй, байж чадаагүй л хойно эрх баригчдыг битгий хараа.
Харах өнцгөө өөрчил. Бидний эмзэг сэдэв эх орон биш эх дэлхий байх ёстой. Оногдсон зайдаа бус орчлон ертөнцийн энгээр амьдарья 21-р зууныхааан...
Гэхдээ би сэргэн мандлын үед төрөхгүй яав даа гэж харамсдаг нэг найз надад байдаг юм. Түүний
Амьдрал гэдэг чинь энэ шүү дээ гээл...Орчлон ертөнц дээр утга учиргүй зүйл гэж нэгээхэн ч үгүй гэдэг үгийг санаанд минь үлдээсэн юмдаа

Subscribe to:
Posts (Atom)