10 December, 2011

Хээнцэрхэн бүсгүй үнэнч байгаад яах юм


Эмзэгхэн л хайрладаг юм шүү Оюухай минь
Эрхэлж дуусаад өсгийгөө дуугарган одох
Эрхэмсэг хагацлыг бэлэг болгодог юм шүү
Энэлэл шаналал үгүй яасан амрав чамд.
Хөнгөхөн л дурладаг юм шүү Оюухай минь
Хундага  дарс шиг наргиж болмоор амьдралд
Хээнцэрхэн бүсгүй үнэнч байгаад яах юм
Харцаа л шидээд өнгөрвөл болоо бишүү түүнд.



05 December, 2011

Хүслийг минь сонсогч чи хаана байна



Эрэн тэнэж хайн цөхрөхөөсөө өмнө 
Эль хулийн дундаас би эрт буцна
Чимээ шуугиант миний амьдрал дуусахад
Чи ч бас ганцаардаж л таараа...



02 December, 2011

Ээжээ, бүсгүй хүн яагаад ийм гоо байдаг юм бэ?

Ээжээ,  нар  дандаа л яагаад цацран гялалздаг юм бэ? 
Ээжээ,  бүсгүй хүн яагаад ийм гоо байдаг юм бэ?  

Ээжээ та мэдэх үү? Та дандаа л нар мэт цацран гялалздаг аа. Тоос шороот өлөн өвс шиг өдрүүдэд таны инээмсэглэл, энэрэл, өр сэтгэл байдаг болохоор энэ ертөнцөд хавар ирдгийг. Таныгаа дууриаж би цэцэг болон ургадгийг?  Цэцэглэн нахиалах гэж, өнгөө дэлгэх гэж, улам өөдөө тэмүүлэн яваа үр жимсхэн чинь тандаа халуун сэтгэлийн тэврэлт илгээх гэсийм. 

Өнөөдөр миний, таны бас миний аавын баярын өдөр. 

Үртэй хүн жаргадаг даа. Та хоёрыгоо жаргаана даа л гэж санах юм. Томоос томоор ачийг тань хариулаад л, хүсэл бүхнийг тань  биелүүлээд л, хөөрхий бяцхан хотоо хүн бүхэн жаргадаг диваажин болгоод гээд л ...  гараа алдлан хамгийнхаа томоор энэ дэлхийг төсөөлдөг тэр гэнэн хүүхэд зан минь одоо ч хэвээрээ л байх юм. Хэзээ л нэг ухаан сууж та хоёрыгоо жаргаах тэнэгхэн үр юм бэ дээ би.

 Харин та хоёр минь энэ цаг мөчөөс, эглийн эгэл амьдралаасаа аз жаргалыг олж чаддаг.  Гоё машин, хувийн хаус, төлбөртэй сургууль бидэнд байгаагүй. Одоо ч байхгүй. Аав ажилдаа яваад л, ядраад ирэхэд нь ээж инээж угтаад л, цаг наргүй өдрүүдийнхээ шагнал болгож цалингаа хамт тоолоод л... 

Гэхдээ анир гүмхэн амар жимхэн бидний амьдралд аз жаргал дутаагүй. Хамтдаа байхын сайхныг, харамгүй хоолоо хувааж идэхийн амтыг мэдэрч өссөн минь миний хамгийн том хүмүүжил. Ээмэг бөгж шиг нандин чамин аашаар эр хүнийг хайрлаж, хайрлуулж чаддаг ур ухаан  үзэсгэлэн, нар мэт сэтгэл ээжээ таных. Уул уулс сүүдрээ дардаггүй өргөн дэлхийд уулсын энтэй  уужимхан амьдарсан нь та ааваа. Та хоёрынхоо хамтдаа байгааг харж буй энэ цаг хугацаа минь надад хамгийн үнэтэй. Тийм болохоор илүү урт удаанаар өнгөрөөх аз жаргалтай, сэтгэл хангалуун өдөр хоногуудыг би эндээс, сэтгэл зүрхний гүнээсээ үргэлж илгээсээр байх болно. 

                                                                                                ОХИНООС НЬ.  2011.12.02

30 November, 2011

Сайн хүн байх сайхан л байдаг байхдаа

      За ойрд ёстой цаг агаарын мэдээ солигдмол үйлтэй салхи баруунаасаа секундэнд тэдэн миллийн хурдтай гэдэг шиг ерөөсөө ар араасаа хөврөөд хөврөөд явчдаг болцын биш үү одооны энэ амьдрал чинь. Ингэлээ аав ээж хоёртойгоо яриагүй нилээн хэд хонолоо. Тэгээд залгаад яриал айлаа яриал айлаа ярьж ярьжаад за баяртай хайртай шүү гэсэн чинь гатантан хатагтай юугжээнэ гэнэ үү вээ - за хайртай хайртай гэсэн гэжийштээ надруу? Аймар айгааздээ уурлаад байгаач юм шиг ккк. Тэхээр нь за болчий тэгүүл томчуудаар оролдоод яахуу угаасаа тэ, зүгээр эгч мэгчхэнтэй чатлаад сонин сайхан сонсчий ухааны, тэгсэн бас юугдэг гэнэ үү - өө ойрд ёстой сургуулийн хорин жил болох гээд бөөн... ... is typing бичээл байхын бичээл байхын гэснээ таг алга из тайфинг ч байхгүй хаха. Би гэдэг хүн хог дээр үсэрцийн биш үү ингэхэд. Тануус ямар аймар эрч хүчтэй амьдарчийна аа намайг ч тоох завгүй тэ? Дургүй хүргээд байвал чинь давхиа очий шүү хохьчий шдээ? юугнээ тэг ээ? мөнгөө хийчих тэгүүл гэссс.

Гэснээс бас нөгөө юу юугүй баяжчих юм шиг санагдаад байдаг өвчин  сэдэгсэээ. Гэхдээ энэ жилийнх нь өмнөх жилээсээ юугаараа ялгаатай гэхээр ерөөсөө амархан оноштой. Зүгээр суужаал хүний мөнгийг үрээл явжээвал жаргал юм шиг этр... нэг тийм сонин гаж мэдрэмж илэрдэг болсон байналээ. Бодвол нас дагаж санаа явжаан байгааз угаасаа удахгүй төрсөн өдөр нь болохжоом чинь аргагүйм байгааздээ.

 Болдог бол тэ? тэгээд тултал тултал төлөөд төлөөд явчдаг бол тэ? тэгээл ерөөсөө болоо явжчаагааздээ бүсгүйчүүдээ. Хэл л дээ, тануус ч гэсэн гүсжил байгааздээ дотроо хэлж 
ад болдог нь л би болохоос. 

Өө бас нэг муухай юм хийцөөө одоо яахуу хаашдаа өнгөрсөн, цайсан, яадын үхсэн хэлдгээ 
хэлсэн би. Гэхдээ мессежээр бичих хэлээрээ хэлэх ялгаа юу байхуу дээ, нүгэл л бол нүгэлиздээ. Яааадын ер нь хаач хэлсэн.

  Би чинь уг нь амьдралдаа хүнрүү дунд хуруугаа гаргаж үзээгүй ариун цайлган амьтан явсын, үнэн, өнөөдрийг хүртэл. 

Алба уу?  Гохь нь, гохь чинь гэхгүй юу ккк.  

Сайн хүн байх сайхан л байдаг байхдаа гэж боддог болсон тэгээд өнөөдрөөс хойш. 

24 November, 2011

Сэрж бар

       Ерөөсөө хүн гэдэг амьтан чинь байгалиасаа төрцөн нэг тийм аминчхан амиа бодсон шинж чанартай  шүү дээ. Надад бол байнга илрээд байдын. Би ч яахуу ашиглаал ашиглаал явчдын тэр дор нь хаха. Өрөөндөө би чинь нэг орос охинтой байна гэсээр байгаал  арай гэж нэг юм хамт орсын. Нөхөрлөл найзлал этрээ хасвал тэгээд ерөөсөө цэвэр ашиг болоод явчжаам л даа. Ашиг дотроо бас олон жимтэй гэжуугаа бид хоёр чинь хэл усаараа ашиглалцчаж байгаам,  за тэгээд хоол ундандээр хамт идчихнэ ханьтай, хоёулхнаа хүмүүс чинь нэг нэгнээ бараадаад оройдоо хөөрхөн салхилчжаам ккк. Зайрмаганд дуртайн болохоор нь гарч оронгоо намайг тэжээчихийн хаха. Жоохон онцгүй юм болуул хамаг муу муухай үгээ ашиглаад болку бол хөл гар хуруу муруугаараа  дүрсэлжаагаад ярьжчаам. Тамхи татсан шиг л тайвшраад явчина шүү дээ, яджаахад нөгөөх нь сэтгэл судлаач байж таарахын. Ингээд бодоод байхаар би ерөөсөө хэнийг ч хайрлаж чадаагүйм шиг байхым. Дандаа л хүнээр хайрлуулсан халамжлуулсан туслуулсан авсан идсэн уусан ашигласан... хариуд нь би ер нь юу хийсийн? Балиар хүүхэн байшдээ бодоод байсан чинь.

Хүмүүс яаж ер нь хүнийг  хайрладын. Хайрлаал байвал дуусах уу, тэр юм нь. Хайртай хүмүүс дараа нь хайргүй болохоор чинь хайр нь дуусчлаа гэсэн үгүү ?  

       Ээж хэлдийн хүн нойрыг сэрж бардын гээл... ухаан нь одоо унтаал нь байвал унтаал байх л дээ.  Тэхээр одоо хайрыг яадаг байж таарахнуу? Хайрлаал байвал хайрлаал байх нь мөн үү? ммммханннн..

Тэгээ яагаа манай найз яг одоо аймар хэцүү  байгаад байдын тэгүүл. Хайр чинь ингэхэд тийм сэрж боломгүй гоё юм юмуу? Зүгээр ашиглаал хаячиж болдгүймуу тэр хайрнуудаа. Тэгж хар дарж байхаар сэрчээч дээ наа  хайрархуу юмнуудаасаа. Лайтайн... сална л гэнэ нийлнэ л гэнэ.Салсан ч юмгүй нийлсэн ч юмгүй. Над шиг амиа бодсон хүн ямрымаа ойлгохуу дээ.  

Хайрладаг л юм бол уу,  сэрнэ ч гэж ёстой гонжийнжоо доо....  ХАЙР СЭТГЭЛ-ээ
  Гэхдээ чи муу манай найзыг дээрэлхэхээ болиорой өөөе. Лийшууу  :)

21 November, 2011

Сүрчиг усгүй бие чинь уусмаар төөнөм халуун

Санахнээ чи яг ийм л байсан долоон жилийн өмнө
Надаас  гээгдэхийн  төлөө урсан гарах
Нандигнаж дийлэмгүй  дулаан үгс чамд хүрсэн мэт
Сүрчиг усгүй  бие  чинь уусмаар төөнөм халуун


Санахнээ яг ийм л байсан тэр зун
Санаанд минь үлдэхдээ гуниг хорсолгүй
Сүрчиг усгүй цайлган сэтгэл, гурван мод
Сургуулийн хашаа, чамдээр нэмэх нь би...

Санахнээ би бас ийм л байсан өчигдөр ч
Хаа нэгтэй хайрын үг дурлалын болзооноос
Хайж олсон бүхэн минь хоосон байдаг
Сүрчиг усгүй чамайг санах яасан хэцүү

Санаандаа мөнхийн галтай миний бодолд чи байдаг
Сахилгагүй чиний зүрхэнд ч би анхных хэвээрээ байдаг
Сийлсэн үсгийг минь л харин арилгаж модод ургасан
 Санахнээ  аз жаргал гэдэг ийм дурсамж л мэт...

14 November, 2011

Гол нь тэгээд call me

Аялгуу сайхан монгол хэлээ гэж... ай бас л яруухан юмаа. Ярьдаг хүн нь л би болохоос тиймээ ккк. 
    Сая нэг тоглолтонд ороод ирлээ. Тэгсэн тэгнээ, улс улсаа танилцуулаач, унаган хэлээрээ бидэнд  ярьж үзүүлээч гэнэ.  Өө манай хэдэн гарууд сайнуу оройн мэнд л гэцгээгээд байгаа болтойдог. Ойлгохгүйм, ална ч гэж байгаамуу, шудна ч гэж байгаамуу хэн мэдэхэв юутай ч мик дамжсаар над дээр ирлээ. Миний сандарчийгаа монгол хэлний баялаг байгаа хоёр ч  харшилджийна гэдэг тамтаггүй. Ямар сайн уу гэлтэйш, сайхан өвөлжжийнө уу гэлтэйш, мэндээ амархан сайн байцгаана уу гэлтэйш юу гэхвээээ гээл баруун зүүн мөрөн дээр өнөө улаан цагаан чөтгөрүүд нь сууцан этр. Би вол яахууу дээ угаасаа цайцан нөхөр ш дээ. Өөөө хээвнэг  тааз мааз  харсаншигээ  зогсжэээж чадна, санаа зовох зүйлгүй сайхан. Хүмүүс ч тэр тэнэг тэгнээ гэсэн янзтай хүлээж аваад сурцан бүр хаха.  Хэллээ дээ би ч. 

Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл
Чин зоригт өвөг дээдсийн минь өв их эрдэнэ
Сонсох бүр яруу баялгийг гайхан биширч гээл ... Авч өгчийнаа, тэгснээ араас нь хөөрхөөн хөв хөндлөн манай хэл чинь бол баялаг сайхан шуудэээ таминь этр гээл ай. Мэнд усаа мартцан...

Танхим бас нам жим болжээнэ лээ шүү цус гэж. Ооооррр" :) Энгийн үед гадаадууд бидний яриаг тхх тхх тхх гэдэг гээд байдын. Тэхээр нь өнөөдөр өшөөгөө аваад хаха.

  Миний дараа америк залуу зогжээгаад eeyy what,s up? гэссс, гээл болццц.
 Алдарт Их гүрний Эх хэл...

Тэгсэн дараа нь найзууд хүүе чи сая юу ярьсан юм бэ гэжээнэ. Өөө яахуу ойр зуур найз залуу байхгүй шүү ерөнхийдөө дажгүй шүү гол нь тэгээд call me шдээ л гэлээ гэсэн гайхаад байх шиг байгаан хаха тэнэг золгиуд.

     Уянга яруу эх хэл минь, горхин чимээ, эгшиг дуу шиг унаган хэл минь. Би чамаар л амьсгалж, чамаар амьдарч, чамаар зүрх сэтгэлээ, хайр харууслаа, гомдол итгэлээ илэрхийлж, нандигнан шивнэж,  хүсэл, цөхрөл, гуниг, жаргал бүхэн минь цөм чамаар урсан ирж чамаар урсан одох нь яасан гайхам? 

                                                                                                   Эх сайхан монгол хэлээ хайрлая.

13 November, 2011

Уй гуниг чамд яасан гоё зохино вэ

Цас ороод
Цонхны тавцан дэрлэн би уйтгарлаад
Цав цайлган охин мэт бүхэнд итгэж
Хуруугаараа тоглохдоо чамайг тосон гүйгээд...

Од хэлхээд
Орондоо сэмээрхэн залбирч бурхнаас гуйгаад
Гэв гэнэхэн гүнж мэт торондоо хоригдож
Гэгээ бүдэгхэн өдрүүдээр өөрийгөө чимээд...

Дандаа л хүлээгээд
Даашинзны хормой нулимс шиг тунараад
Гарын бэлзэг, чихний гоёлоос илүүгээр
Гуниг л яагаад надад ингэтлээ ганган зохидгийм бол...

11 November, 2011

Ай амраг минь, аялгуу нь зангирсан дуу минь

.... гээл гарчиглаад ороод ирүүл одоо алуулдын болуу. Аягүй бол эээ салак чинь одоо хүртэл нөгөө нэг юмаа бодсоор л яваан байх даа. Арчаагүй ш дээ зүгээр, анкиагүй ш дээ зүгээр этр гээл зарим нь бол загнажээж мэдэх туучийнууд бас бий шүү дээ энэ хавиар кк.
Өө ястой тийм юм байхгүй болсышдээ хө, өөдрөг л байгаад байгааздээ яачаадаан бэ тануус өөрсдөө яагаачгүй хүнийг яалгах гээд зүгээр хэхэ.

    Өнөөдөр чинь тэгээд яадаг яадаг яасан айхтар өдөр гэний?

Сая замаар явжээваа би. Өөдөөс чиглэн нэгэн залуу айсуй. Тэгээд улаан зам дээр халз тулснаа  сайнуу сайхан бүсгүй минь чамд траст байгаа юу гэж авдийн хаха. Нэг  алгадаад авчих уу яадын кинон дээр нээх гоё харагдаал байдышдээ гэсэн бодол орж иржээнэ. Бас яаж дээ ч юмуу мумуу гэж олон юм боджоох хойгуур алиа хэзээний нөгөө эгзэгтэй агшин нь дуусчилгүй ч яахуу дээ тэ. Нэг мэдсэн ам нь хөдлөөл байнаа.
- Хосгүйн чинь төлөө хоёр пиво бэлэглэнэ шүү манай пабад ирвэл этр .... ӨӨӨөөө браво, госгүй гээд мэдцэн намайг ай.... өнөөдөр шоудахгүй бол  ханийн заяа гомдоно биздээ этр тархийг минь угаажаан байна лдаа архидалтаар. Нөгөөх нь одоо тэхээр яах ёстой байхнуу, сингличүүдийн мандан бадралын төлөө ч юмуу эсвэл элив галавын залуу малуу ч юмуу юу нь чухал биш гол нь өнөөдөр баярын өдөр гээд бодчиход л болоод явчих нь байна л даа. Даварчаан шүү нээрээ.

Готов нь авна уу, Шатав нь авна уу би л аавыгаа асрах минь зүгээр...

Өмнөх ажлаа яая гэж нусаа хацартаа наажээж юун баясгалантайн.  Шарандаа шөнөжин ажиллахын хумдаа.

29 September, 2011

Өөөе өөрсдөө бич гэссс хаха

      Зээээргэц.. дундаааа ! гэхээр цэргүүд нээх хөөрхөн зэргэцнэээ тэ. Өөдөөс нь гууццц.. гээл зогсжэээвал бас л сүртэйз ай. Би ер нь сүүлийн үед тийм нэг санаатайгаар зөрмөөр санагдаадайгаан. Багшийг юм асуухаар байжжжээээ.. юм боджээ шдээ этр үнэндээ хариулж мэдкүү. Найзыг хоол идэхүү гэхээр нь өөрөө ид өөөөе, тэгээд гарангуут нь гялс очиж хам хум халбагадаж малбагадаад хаха.

Аймар их бичих юм байгаад байхын тэгээд бодохоор л больчмоор санагдаад байх чэнн тэгээд ариун явдал уу ?
Энэ блог ертөнц бүр нээрээ утгаа алджээ та нар тийм завгүй болцымуу намайг эсвэл намаас хасцымуу?

Эсэргүүний үлдэгдэл гэж дээр үед над шиг хүмүүсийг хэлдэг байсан гэнэ ээ тэхээр нь би гуцц ллл гэссс.. яаааадын ккк. Биии вол яахуу дээ тэ элдэв юм хольж хутгаал өөрийгөө зугаацуулаад, инээж хөхрөөд тэрэндээ хахаж цацаад, тэгэнгүүтэй юм идэх нь дээ ашгүй шүлсэндээ цацсан шүү өгөлцөөрэй гэээчэээ гэлдэээ хөөе гэж хавийн хүн рүү гүйж очиж албаар цохиулж этр болоод л байгаан, хөөрхий дөөө тэр нэгэн хүү тиймаа. Манай энд нэг тоглоом ойлгодгүй нөхөр байдын, яаамар ч гошин шогийн мэээдрэмжгүй тэр муу амьтны үр нээрээ хорвоог яаж барнаа гэснээс помогите нам хоёр дээр Лхагваа тэ? би яахуу дээ ядарсан нэг муу дээрэмчинннн.... гэдэг гэжаан гэсэн чинь харин тийн тэ хөөрхий амьтан гэдийн ваахаха..