29 September, 2011

Өөөе өөрсдөө бич гэссс хаха

      Зээээргэц.. дундаааа ! гэхээр цэргүүд нээх хөөрхөн зэргэцнэээ тэ. Өөдөөс нь гууццц.. гээл зогсжэээвал бас л сүртэйз ай. Би ер нь сүүлийн үед тийм нэг санаатайгаар зөрмөөр санагдаадайгаан. Багшийг юм асуухаар байжжжээээ.. юм боджээ шдээ этр үнэндээ хариулж мэдкүү. Найзыг хоол идэхүү гэхээр нь өөрөө ид өөөөе, тэгээд гарангуут нь гялс очиж хам хум халбагадаж малбагадаад хаха.

Аймар их бичих юм байгаад байхын тэгээд бодохоор л больчмоор санагдаад байх чэнн тэгээд ариун явдал уу ?
Энэ блог ертөнц бүр нээрээ утгаа алджээ та нар тийм завгүй болцымуу намайг эсвэл намаас хасцымуу?

Эсэргүүний үлдэгдэл гэж дээр үед над шиг хүмүүсийг хэлдэг байсан гэнэ ээ тэхээр нь би гуцц ллл гэссс.. яаааадын ккк. Биии вол яахуу дээ тэ элдэв юм хольж хутгаал өөрийгөө зугаацуулаад, инээж хөхрөөд тэрэндээ хахаж цацаад, тэгэнгүүтэй юм идэх нь дээ ашгүй шүлсэндээ цацсан шүү өгөлцөөрэй гэээчэээ гэлдэээ хөөе гэж хавийн хүн рүү гүйж очиж албаар цохиулж этр болоод л байгаан, хөөрхий дөөө тэр нэгэн хүү тиймаа. Манай энд нэг тоглоом ойлгодгүй нөхөр байдын, яаамар ч гошин шогийн мэээдрэмжгүй тэр муу амьтны үр нээрээ хорвоог яаж барнаа гэснээс помогите нам хоёр дээр Лхагваа тэ? би яахуу дээ ядарсан нэг муу дээрэмчинннн.... гэдэг гэжаан гэсэн чинь харин тийн тэ хөөрхий амьтан гэдийн ваахаха..

26 September, 2011

Миний инээдгүй амьдралдаа чи жаргалтай юу

                           ***          ***        ****

Гарыг минь атгадаг гар чинь
      эвдэрснийг харахад сэтгэл өвдсөн
Ажилд биш амьдралд нухлагдахвий гэхдээ
      хамтдаа зугтмаар болсон
Араас чинь жижигхэн алга сарвайгаад
      охин чинь байсан
Анх удаа хайрын чинь оронд
      зүрхний минь цаг зогссон

                  ***          ***        ****

Бүх зүйл бидний дундуур  танихгүй мэт өнгөрсөн
Гомдол тунилын дундаас эргэж харахыг минь хүлээлгүй
   чи бусдын гараас хөтөлсөн
Тэр гар чинь одоо эвдэрсэн, эцсэн байхыг харах уйлмаар байна
Чиний байхгүй ертөнц рүү зугтмаар байна

                 ***          ***        ****

Миний инээдгүй амьдралдаа чи жаргалтай юу
Маргааш нь гэрээдээ алхмаар шиг гунигтай юу

24 September, 2011

Амьдралхан минь арваадхан сэдэвтэй

         Юууууу ч бодохгүй амьдардаг хүн гэж байдаг болуу? Бас л хөөрхий хэр хэрдээ амьдарчкаал, амьдралаа төвхнүүлчкээл, ая нь тааруул бас юухан хээхэн ч болохнээ цуглуулчкаал, ажил төрөл авьяасархуу юм байвал амжилт гаргачкаал үзчихдэг байхдаа гэж бодохоор өрөвдмөөр ч юм шиг тэ хүний амьдрал. 

Энд тэнд бичсэн юмнаас уншихнээ хүн амьдралдаа сэтгэл хангалуун л бол аз жаргалтай байнаа гэсэн үг этр гэжуугаам. Аа бас  хаа нэг амьдрал мамьдралхан ярьж суухнаа андууд ч бас тэгжуугаам. Оргүй ч юм бишийм шиг байгаам.  Тэгээд би чинь боддын байгааздээ сэргэлэн ухаантайн болохоороо : )  Одоо ерөөсөө ханачий яшиг зүгээр, амьдрал яаааггг сайхан байна болоошдээ нээрээ гээл.... тэ?   Эцсийст худлаа байгаа байхгүй юу, хаанааагаадаагаан тэр сайхан ханая гээл ханачдаг амьдрал мамьдралхан чинь. Мамьдралхан гэдгийн чинь ард талын - хан этр нь ч ерөөсөө зохихгүй байна за юу. Ааамьддрррал этр гэж бичжээ, амархан юм бишайна энэ чинь за юу. 

      Өөрөө л ханалаа гэхгүй бол амьдрал ханадгүйн бишүү найзаа, тэгээд чи үхэн үхтлээ ханаку ажлаал зүтгээл байна шдээ найзаа чи боддоо этр гэнгүүт нөгөөх нь нээээг их ядарсан өдөр үнэн ч юм шиг санагдаж манагдаал . Гэхдээ сэтгэлийг бол ханаачиж болно л доо тэ, тэгээд тэр чинь яг амьдрал байж чадахуу. Барагтайд ханачмааргүйч юм шиг этр. Миний бодлоор л доо. За тэр над шиг нөхөр байна ч гэж юу байхуу, гэхдээ бас бодуул бодчмоор л байгаан энэ талаар ухаан хүркүүм даанч. Өөр гоё юм ярья.

Миний амьдралд ерөөсөө арваадхан л сэдэв байдын байна гэж дүгнээд байгаашдээ нээрээ би. Бичсэн туурвисан бүтээлүүдээ ахин нэг ажхуйяа этр кк. Амьдрал гэхэд ч бараг томдоод байгаамаа надад бол ёстой "амьдралхан" этр гэвэл арай дөхөм сонсогджийно уу хаха.  

        Гэснээс Цэнццэррээ чиний наад уруул дээрхи мэнгэ... гэдэг шиг тэнэг нь зохидог хүн гэж байхын хачин... Одоо бүр яалтайчивдээ гэмээр хэрнээ бодохоор л хайр хүрээд, бүр аваад суучмаар .. ч гэж арай болкуэ гэхдээ л нэг хамтлллл  байгаад баймаар... Хамт хоол идэхээр харж суусаараан байгаал цадчжаам, үнэн кайфтай. Хоослоол гарышүүдээ газрыг кк. Хамт хоол идлээ түүнтэй энэ зун. Уулзаагүй уджээээ. Хөөртэй ч байлаа баяртай ч байлаа хоёулаа.
       Тэгээд хоолноос гараад машингүй угаасаа. Гар өргөлөө зогслоо суулаа. Таксины жолооч нарын тухай такси биш машины жолоочид ярьж өгөхийн. Сонин юм байхгүйздээ уг нь хаа  холоос ирсэн найзынх нь хажууд бол тэ.  Манайд ирээд би буух болдын, тэгсэн намайг тоохгүй, баяртай ч байхгүй хөөе, нөгөө жолоочтой чинь ахиал Оюу толгойн асуудлыг шинэ гарсан тв-ийн сэтгүүлч яаж тоймлон хүргэсэн тухай онигоо зохиогоол суугаадайхын. Тэгээд яахуу дээ би бас нэг муу юм гоморхон аядаал араййчдээ нээрээ гэж бодоол этр гэртээ ороод хэдэн минут болжээтал хонх дуугардын.  Бино чоко моко барьцан зогсжээнэ. Марзайтал инээцэн... Бүр нэг тэнэгээ  гэмээр төрхөөр шүү дээ  тэр нь . Хүлээхгүй орчжоомуу чоодоо, юм ярьжаахад юм яриадааснуу этр гэцэн хөөе тийм аймар хайнга байхдаа яахуу дээ. тэгснээ хамт хононо гэнээ надтай. Тэгээд бүх зүйл эвэндээ орохоос ч өөр гарцгүй л дээ. Бид хоёрт адилхан юм гэж лав бараг байхгүйээг. Тийм байж яагаад тийм сонин санаа бодол нийлдгээ гайхдагийн би. Магадгүй тэс өөр болохоороо л нэгэндээ илүү ихээр татагддаг байх, нэгнээ нөхдөг байх, нэгнээсээ байхгүйгээ олж мэдэрдэг байх гэж боддын. Тэрэнтэй үүрдийн найзын амлалт тавиагүй ч өнөөдөр хэрвээ түүнгүй бол миний нөхөрлөл үнэгүйднэ.

     Тэгээд тэр өдөр яасан гэсэн би гэрийн халаадны бүсийг газар тэгшилж тавиад загварын алхаа хийжээнэ гэнээ дээгүүр нь,  нэг муу дэнэгшүү юм болохоороо хаха. Сайн эр тэгсэн доошоо хараад хэвтцэн хөлөө нуруун дээрээ савалцан шаал өөр тийшээ харчаад - Тэгш яв тэгш яв л гээдайхын гэнэ ккк... Ай даа бас л тэнэг хүн дээ .

Яавал би чам шиг хэнэггүй, тийм хэрнээ  халуу төөнөсөн, амьдралаас юу ч хүсдэггүй, араас нь шаналан бодох алдаа ч үгүй, амар тайван, адган яарах цаг хугацаагүй, харц татах гоо үзэсгэлэнгүй ч хажуудаас чинь холдохын аргагүй, зорилго тэмүүлэлгүй мэт нэгэн урсгалт өдрүүдээ зол мэт санаандгүй олж ирдэг аз жаргалаараа чимдэг  ид шидтэн  байх вэ?

Энэ дэлхий чамд эсэн бүхнээ дэлгэхэд эрж яваагаа л аваад бусдыг нь гээж л орхих дэндүү харамгүй анд минь дээ. Хайн цөхөрч олсон аз жаргалын минь дэргэдээс хоосон бадраа тэврээд дуулаад л явчихаж мэдэх гэгээнтэн юмаа чи. Ханаж цадамгүй амьдралаас нэгнээ олоход л хамаг бүхэн дүүрч ирдэг хайнга өдрүүдийнхээ төлөө сайхан л зүйл бодож явна даа анд нь. 

20 September, 2011

Бодол дундуур намар орж ирэхээр ...

Амархан сайн сууцгааж байна уу? гэж. 

Гадаа бороо ороод тэрнээс болж хоолой өвдөөд орондоо хэвтээд ойрын амьдрал нэг нам жим.  Ай бас л айхтар удлаа шүү блогоороо оролгүй тиймээ хө айн гоё оо гоё оо гоё оо гэж. Нээрээ сониноос зун өнгөрчжөөн байшдээ. Шшшш чаааааасдаа нэг муу 250хан граммын ашигтай баншны кафе... гээд ийм нэг нэээх хөөрхөн хошин шог гараад өнгөрцийн байлээшдээ аль нодлин өвөл. Хүмүүс хошин шогоор яриадайхын тэрийг нь би ойлгохгүй тэгснээ тээр хойно инээж этр нэг хэсэг яг ёоёотой юм шиг л явлаа ш дээ. Монгол нээрээ гоё байлээ шүү. За тэр ч одоо нэгэнт хожимдоооззз дээ бодуул тэ. Сонин сайханд хүртэл цаг үе гэж байгаад байгаамдаа. Би ингэж бодоод байгаан тэгсэн бодол дундуур намар орж ирэхээр л ...


Дахиад л намар болж навч шарлаад
Надаас чиний тухай гуниг нэхээд
Дандаа л хавар болж чи ирдэг
Нандин дурсамжийн төгөлд минь
Цаг мөнхөөрөө л байх юм
Хэзээнээ л...


10 August, 2011

Сэтгэлд дулаахан хүн гэж байдаг

Сэтгэлд дулаахан хүн гэж байдаг. Яг түүн шиг...

31 July, 2011

Өнөө орой би заавал юу яана

Амлья би.  Өнөө орой ...


Бичлэг бичнэ.

22 July, 2011

Өөртөө дахин дурлах эрх чөлөөг олгов

Гал шиг шатаж ганцхан хайрласан хэрнээ
Гараасаа хөтлөөд зөндөөн хол гүйгээгүй
Гуравхан үгээ харамлаж зүрхэн гүндээ нуучихаад
Гуньж араас нь өчнөөн жил шаналсанд
Намрын навч, хаврын цэцэг шиг гэнэн
Надад битгий гомддоо, надаас гоо бүсгүй минь

Ондоо, өөрөөс минь тэс ондоо бүхэн рүү
Одоо чи үлгэрийн шувуу шиг нис
Огтор даашинзаар үдшийн болзоогоо гоёж
Охин зангаараа яг тэр жилийнх шигээ дурла                        

04 July, 2011

Гашуун ч гэсэн дахиад нэг гэмээр ад хүсэл

Зүүхийн аргагүй гангараа минь
Чи байсан
Зүүсгэл гоёлоо тайлаад
Зүрхэн өөд чинь би
Нүцгэн очсон
Халуун байсан
          
Асгарч ирдэг аз жаргал чинь
Би байсан
Ахиад жоохон л удвал уучилж орхих
Гэнэн байсан
Аз болоход анхны хайр бүтээгүй нь
Амттай байна
        Санагдах нь нулимс шиг...
                   
    

     Баярын мэнд хүргье.   

30 June, 2011

Би зөндөө удаан бодлоо

       Чи өөрийгөө яг ямар гэдгээ тодорхойлж чадах уу? Чаддын бол байш дээ тэ, тэ нөгөө юу байш дээ тэ  лайтай тэ ганц өгүүлбэрээр гаргаад ир дээ. Би харья тэгжаагаад хуулан бичлэг хийжуугаад өөрийгөө тодорхойлж сурья. 

Бас байш дээ тэ, нөгөө юу байш дээ тэ лайтай тэ, чиний туйлын зорилго юу гэдгээ чи хэлдээ надаа? Би биелүүлж өгч чадах юм шиг худлаа ингэж асуужаагаад өөрөө яг юу хүсдэг гэдгээ мэдэхжаагаан. Ийм үнэнээ хэлдэг хулгайч байвал яажээнэ, дэлгэрүүлье гэж саналаа гэнэт. Дэмжийшүү ил хулгайг, эцэст нь бас хулгайн тайлан тавьна би.

       За нөхөд өө ийм нэг асуудал урган гарч ирлээ эндээс. Юу гэхээр байшдээ тэ, нөгөө юу ш дээ тэ, лайтай тэ чиний хувьд амьдралын үнэт зүйл юу вэ? Гучин секунд боджоогоод эсвэл харьж оройн хоолоо идчээд эргэж орж ирээд, бүр орондоо орж хэвтжаагаад этр ч бичсэн болноо, яаараал юу юугүй яахжаан чи этр гэсэн сээгий үлдээгээд яахуу бөгдөөрөө, дараа долоо хоногийн турш дараагийн бээгийгийн хугацааг хойшлуулах гэрээнд гарын үзэг зурцан тэхээр хөрөнгө оруулалтанд санаа зоволтгүй анд нь зохицуулцааа, зохицуулийшдээ этр тэ, нөгөө юу тэ, лайтай тэ гэхдээ чи ч гэсэн ингээд нэг бодоод нэг өгүүлбэрт шахаад үзэх өөрт ч хэрэгтэй тэ.  Би зөндөө удаан бодлоо, бодоод бодоод дахиан бодоод байхад ч бодоод олчжоом шиг санагдахгүйм, энэ одоо юуных вэ. хайрынхаа...? Д1-ээд байгаарай :)

Муу хүн гэсэн дээрээ дөрөөлөөд нэг мордчий.

     Бодлоо л доо.  Хэрвээ би илүүдэл жинтэй байсан бол бас ингээл 14 хоногийн тураах япон хоолны дэглэм барьж мариад гүйжаах л байсан байхдаа гэж. Ойрд энүүгээр л дүүрэн гоо сайхандаа анхаарсан хүмүүс байна. Тэр нь ч яахуу дээ барьдаг л юм байгааз, турдаг л юм байгааз. Майр туулширхын яджаахад, мундагтаа таргалцымуу хаашаан, хөөрлөөд байгаамуу хаашаан мэээдкүү одоо. Сайн талыг нь ярьку өнөөдөр учир нь би муу хүн, мөн үү?

     Хоёр хоолны дэглэмт уулзжээнэ гэнээ. Яаанаа найзаа чи ёстой тууржээнаа,, би яажийна? яанаа нээрээ өмнөхөөсөө аймар турсааа чи лав, би яажийнааа? өмд чинь томдку байна уу? Иииссстой гоё харагджийнэ. Одоо дэглэмээ л алдахгүй байвал тэ,, би яажийна л даа?. Эмэгтэй хүн байш дээ тэ угаасаа гоё л харагдах хэрэгтэй ш дээ тэ,, би ямар байна? би би... этр. Өмнө нь хөөрхий нөгөөхөө балайр бүдүүн гэж боддог байсын байна л даа мань тураачин тэ. Үнэндээ тураад гавьцан ч юм алга тэрэнд нь. Битий та нар тэгж муухай бялдуучилжаач, хэзээ нээх нэгийгээ найз залууд нь гуалиг харагдуулах сайхан сэтгэлээр зөвлөдөг болцын, эцсийст зөвлөөд ч байгаамуу зүгээр зөрүүлж өөрийгөө өөд нь татуулкаад ч байгаамуу, нөгөөх нь гэж хэлээд өгчихнөө ч яадын тэгж олон асуулгажаахаар. Болдог бол хол явж турцгаа гэчмээр л байна. Орчин тойрондоо майр дараатай, даяргаатай найзалдаг хүүхнүүд байхымаа нээрээ. Сугадаж гүйлдээл, сүрэг сүргээрээ бэлчээл, дээгүүр доогуургүй хамж яриал этр..  Эмэгтэй хүн өдөрт дунджаар найман мянган үг ярьдын гэнэ. Ярьж амждаггүй мань мэт нь ялаа үүрээд тамруу явахын байналдаа. Найзууд бол диваажингийн үүдээр сүүфффф... ккк. Аягүй бол эмэгтэй хүнийхээ үүргийг ёсчлон биелүүлж байгаагийн чинь төлөө долоон кг мах үнэгүй өгье этр гэдэг байхоо бурхан.

        Тэгээд өнөөдөр нэг найздаа хэллээ энэ тухай бас яахуу даа эмэгтэй хүн байна даа би чинь тэ. Гол нь сайн юм ярьку учир нь юувлээ манайхаа? өнөөдөр чинь тэрэн дээр л дөрөөлөөд байгаа ш дээ тэ дөххх...

- найз нь сүүлийн үед жирэмсний хордлого шиг шинж тэмдэг илрээд байнаа. 
- тийм үү яасан сониен, яажээнэ тэгээд?
- нээх бухимдаад байгаа ч юм шиг санагдаад байна
-аанхаа..
 -хоол идэхээ заримдаа мартчаад байна
-айн? тэгнээ тэр, чи ч тэгж л хордоно доо хаха
- нээрээ ээ, эмэгтэйлэг байдаг ч юмуу гэдэг бодол хааяа хааяа их хүчтэй орж иржийнэ, би өдөрт найман мянган үг ярьж үзмээр байна гэсэн гошин гүсэлт, туршилт, онол, судалгаа, ажиглалт маягийн аястай сонин мэдээгээр чаат эхэллээ, сайн уу майн уу байхгүй хаха. Яг тэр үед миний цусны даралт 180 дөхсөн байсан байх. Учир нь эмэгтэйчүүдийн тухай ярих эмэгтэй найз байхгүй байсын эрчүүдийн бүлгийн эмэгтэйн дэргэд.

Найз тэгсэн  зөрүүлээл - тийм үү ашгүй дээ найз нь бас нэг ийм юм....бла бла... хоёулаа нээрээ чамайг ирэхээр шөнөжин ярьж хоноод... дахиад өглөө нь босч яриад...өдөржин яриад... дахиад бас гэхээр нь за больё оо тэгүүл ккк. Тэгээл тайвширчжоогооздээ хаха майр амархан нэгнийхээ бухимдлыг яаж тайлах уу гэдэгт бүр мэргэшцэн хулгайчууд ай. Гарцаагүй үед л найзыгаа "ашигла"- жээ гэж би боддын. Тэрнээс юм бүхнээр бодлыг нь үймүүлээд яахуу дээ. Илүүхэн инээд хөөрийг л нэгэндээ өгч байхсан гэх ийм бяцхан наргиан найман мянган үгээс илүү ихийг илэрхийлж чадах чинь зүгээр хэлэхэд юу ш дээ.

      Тэгээд ч байнга болохгүй байна бүтэхгүй байна гэсэн юм ярьсан хүн тээртэй, тэрнийх нь хэрээр бүтдэг ч юмгүй дагаад баахан санаа зовоож хавь ойроор л нэг зууралдсан юм болдогиздэй кинон дээрээс харахад ч тэр. Би бол хамгийн гоё биеэ тоосон их зантай тийм хүмүүстэй л найзлахыг хүсдэг. Яадын би яг одоо үнэнээ хэлжийнэ. Надад сайхан сэтгэлтэй сайн хүмүүс хэрэггүй, зүгээр амьдарлаар наадагчдыг хайжийнэ. Муу хүний уруу татлагад битгий авт та нар зүгээр умш. Тэгээд дараа нь юу ч хийсэн болно.

Далимд дуулгарад эмэгтэйлэгчүүдийн орой болгоны яриа яг одоо хадмын том хүү, найзын нөхөр, эмэгтэй хүн орондоо янхан шиг байх, залуу хүүхдүүд та нар амьдрал мэдкү байна этр гэдэг хэсэг дээр яваа гэсэн шүү. 
       Яагаад инээмсэглээд сонсож болмоор, ирээдүйн тухай бодол нэммээр, зорилго тэмүүлэл ТОМ зүйл, энэ ертөнцийн тухай юу ч байхгүй байгаан бэ? Би байсан бол амиа хорлохоор явах байсан тэдний дэргэдээс...  тэр нь арай утгатай. Азаар ухаантай хүмүүс намайг юу гэж тоохуу дээ.

 Гэхдээ би хэлье өөрийн талын татарууддаа. Хэний ч зөвлөгөөг битгий сонс. Өөртөө итгэлтэй амьдар. Өөрөөрөө бай. Бусдын алдаан дээрээс юуг ч битгий сур. Учир нь тэрний алдаа чиний амьдралд тохиолдохгүй. Чи өөрөөр амьдрах ёстой. 

Санаанд чинь нийцэхгүй байвал хараалын үг чөлөөтэй. Би муу хүн угаасаа яаадын өнөөдрийн акцэнт энд байна, гараа дээшээ этр..