31 July, 2011

Өнөө орой би заавал юу яана

Амлья би.  Өнөө орой ...


Бичлэг бичнэ.

22 July, 2011

Өөртөө дахин дурлах эрх чөлөөг олгов

Гал шиг шатаж ганцхан хайрласан хэрнээ
Гараасаа хөтлөөд зөндөөн хол гүйгээгүй
Гуравхан үгээ харамлаж зүрхэн гүндээ нуучихаад
Гуньж араас нь өчнөөн жил шаналсанд
Намрын навч, хаврын цэцэг шиг гэнэн
Надад битгий гомддоо, надаас гоо бүсгүй минь

Ондоо, өөрөөс минь тэс ондоо бүхэн рүү
Одоо чи үлгэрийн шувуу шиг нис
Огтор даашинзаар үдшийн болзоогоо гоёж
Охин зангаараа яг тэр жилийнх шигээ дурла                        

04 July, 2011

Гашуун ч гэсэн дахиад нэг гэмээр ад хүсэл

Зүүхийн аргагүй гангараа минь
Чи байсан
Зүүсгэл гоёлоо тайлаад
Зүрхэн өөд чинь би
Нүцгэн очсон
Халуун байсан
          
Асгарч ирдэг аз жаргал чинь
Би байсан
Ахиад жоохон л удвал уучилж орхих
Гэнэн байсан
Аз болоход анхны хайр бүтээгүй нь
Амттай байна
        Санагдах нь нулимс шиг...
                   
    

     Баярын мэнд хүргье.   

30 June, 2011

Би зөндөө удаан бодлоо

       Чи өөрийгөө яг ямар гэдгээ тодорхойлж чадах уу? Чаддын бол байш дээ тэ, тэ нөгөө юу байш дээ тэ  лайтай тэ ганц өгүүлбэрээр гаргаад ир дээ. Би харья тэгжаагаад хуулан бичлэг хийжуугаад өөрийгөө тодорхойлж сурья. 

Бас байш дээ тэ, нөгөө юу байш дээ тэ лайтай тэ, чиний туйлын зорилго юу гэдгээ чи хэлдээ надаа? Би биелүүлж өгч чадах юм шиг худлаа ингэж асуужаагаад өөрөө яг юу хүсдэг гэдгээ мэдэхжаагаан. Ийм үнэнээ хэлдэг хулгайч байвал яажээнэ, дэлгэрүүлье гэж саналаа гэнэт. Дэмжийшүү ил хулгайг, эцэст нь бас хулгайн тайлан тавьна би.

       За нөхөд өө ийм нэг асуудал урган гарч ирлээ эндээс. Юу гэхээр байшдээ тэ, нөгөө юу ш дээ тэ, лайтай тэ чиний хувьд амьдралын үнэт зүйл юу вэ? Гучин секунд боджоогоод эсвэл харьж оройн хоолоо идчээд эргэж орж ирээд, бүр орондоо орж хэвтжаагаад этр ч бичсэн болноо, яаараал юу юугүй яахжаан чи этр гэсэн сээгий үлдээгээд яахуу бөгдөөрөө, дараа долоо хоногийн турш дараагийн бээгийгийн хугацааг хойшлуулах гэрээнд гарын үзэг зурцан тэхээр хөрөнгө оруулалтанд санаа зоволтгүй анд нь зохицуулцааа, зохицуулийшдээ этр тэ, нөгөө юу тэ, лайтай тэ гэхдээ чи ч гэсэн ингээд нэг бодоод нэг өгүүлбэрт шахаад үзэх өөрт ч хэрэгтэй тэ.  Би зөндөө удаан бодлоо, бодоод бодоод дахиан бодоод байхад ч бодоод олчжоом шиг санагдахгүйм, энэ одоо юуных вэ. хайрынхаа...? Д1-ээд байгаарай :)

Муу хүн гэсэн дээрээ дөрөөлөөд нэг мордчий.

     Бодлоо л доо.  Хэрвээ би илүүдэл жинтэй байсан бол бас ингээл 14 хоногийн тураах япон хоолны дэглэм барьж мариад гүйжаах л байсан байхдаа гэж. Ойрд энүүгээр л дүүрэн гоо сайхандаа анхаарсан хүмүүс байна. Тэр нь ч яахуу дээ барьдаг л юм байгааз, турдаг л юм байгааз. Майр туулширхын яджаахад, мундагтаа таргалцымуу хаашаан, хөөрлөөд байгаамуу хаашаан мэээдкүү одоо. Сайн талыг нь ярьку өнөөдөр учир нь би муу хүн, мөн үү?

     Хоёр хоолны дэглэмт уулзжээнэ гэнээ. Яаанаа найзаа чи ёстой тууржээнаа,, би яажийна? яанаа нээрээ өмнөхөөсөө аймар турсааа чи лав, би яажийнааа? өмд чинь томдку байна уу? Иииссстой гоё харагджийнэ. Одоо дэглэмээ л алдахгүй байвал тэ,, би яажийна л даа?. Эмэгтэй хүн байш дээ тэ угаасаа гоё л харагдах хэрэгтэй ш дээ тэ,, би ямар байна? би би... этр. Өмнө нь хөөрхий нөгөөхөө балайр бүдүүн гэж боддог байсын байна л даа мань тураачин тэ. Үнэндээ тураад гавьцан ч юм алга тэрэнд нь. Битий та нар тэгж муухай бялдуучилжаач, хэзээ нээх нэгийгээ найз залууд нь гуалиг харагдуулах сайхан сэтгэлээр зөвлөдөг болцын, эцсийст зөвлөөд ч байгаамуу зүгээр зөрүүлж өөрийгөө өөд нь татуулкаад ч байгаамуу, нөгөөх нь гэж хэлээд өгчихнөө ч яадын тэгж олон асуулгажаахаар. Болдог бол хол явж турцгаа гэчмээр л байна. Орчин тойрондоо майр дараатай, даяргаатай найзалдаг хүүхнүүд байхымаа нээрээ. Сугадаж гүйлдээл, сүрэг сүргээрээ бэлчээл, дээгүүр доогуургүй хамж яриал этр..  Эмэгтэй хүн өдөрт дунджаар найман мянган үг ярьдын гэнэ. Ярьж амждаггүй мань мэт нь ялаа үүрээд тамруу явахын байналдаа. Найзууд бол диваажингийн үүдээр сүүфффф... ккк. Аягүй бол эмэгтэй хүнийхээ үүргийг ёсчлон биелүүлж байгаагийн чинь төлөө долоон кг мах үнэгүй өгье этр гэдэг байхоо бурхан.

        Тэгээд өнөөдөр нэг найздаа хэллээ энэ тухай бас яахуу даа эмэгтэй хүн байна даа би чинь тэ. Гол нь сайн юм ярьку учир нь юувлээ манайхаа? өнөөдөр чинь тэрэн дээр л дөрөөлөөд байгаа ш дээ тэ дөххх...

- найз нь сүүлийн үед жирэмсний хордлого шиг шинж тэмдэг илрээд байнаа. 
- тийм үү яасан сониен, яажээнэ тэгээд?
- нээх бухимдаад байгаа ч юм шиг санагдаад байна
-аанхаа..
 -хоол идэхээ заримдаа мартчаад байна
-айн? тэгнээ тэр, чи ч тэгж л хордоно доо хаха
- нээрээ ээ, эмэгтэйлэг байдаг ч юмуу гэдэг бодол хааяа хааяа их хүчтэй орж иржийнэ, би өдөрт найман мянган үг ярьж үзмээр байна гэсэн гошин гүсэлт, туршилт, онол, судалгаа, ажиглалт маягийн аястай сонин мэдээгээр чаат эхэллээ, сайн уу майн уу байхгүй хаха. Яг тэр үед миний цусны даралт 180 дөхсөн байсан байх. Учир нь эмэгтэйчүүдийн тухай ярих эмэгтэй найз байхгүй байсын эрчүүдийн бүлгийн эмэгтэйн дэргэд.

Найз тэгсэн  зөрүүлээл - тийм үү ашгүй дээ найз нь бас нэг ийм юм....бла бла... хоёулаа нээрээ чамайг ирэхээр шөнөжин ярьж хоноод... дахиад өглөө нь босч яриад...өдөржин яриад... дахиад бас гэхээр нь за больё оо тэгүүл ккк. Тэгээл тайвширчжоогооздээ хаха майр амархан нэгнийхээ бухимдлыг яаж тайлах уу гэдэгт бүр мэргэшцэн хулгайчууд ай. Гарцаагүй үед л найзыгаа "ашигла"- жээ гэж би боддын. Тэрнээс юм бүхнээр бодлыг нь үймүүлээд яахуу дээ. Илүүхэн инээд хөөрийг л нэгэндээ өгч байхсан гэх ийм бяцхан наргиан найман мянган үгээс илүү ихийг илэрхийлж чадах чинь зүгээр хэлэхэд юу ш дээ.

      Тэгээд ч байнга болохгүй байна бүтэхгүй байна гэсэн юм ярьсан хүн тээртэй, тэрнийх нь хэрээр бүтдэг ч юмгүй дагаад баахан санаа зовоож хавь ойроор л нэг зууралдсан юм болдогиздэй кинон дээрээс харахад ч тэр. Би бол хамгийн гоё биеэ тоосон их зантай тийм хүмүүстэй л найзлахыг хүсдэг. Яадын би яг одоо үнэнээ хэлжийнэ. Надад сайхан сэтгэлтэй сайн хүмүүс хэрэггүй, зүгээр амьдарлаар наадагчдыг хайжийнэ. Муу хүний уруу татлагад битгий авт та нар зүгээр умш. Тэгээд дараа нь юу ч хийсэн болно.

Далимд дуулгарад эмэгтэйлэгчүүдийн орой болгоны яриа яг одоо хадмын том хүү, найзын нөхөр, эмэгтэй хүн орондоо янхан шиг байх, залуу хүүхдүүд та нар амьдрал мэдкү байна этр гэдэг хэсэг дээр яваа гэсэн шүү. 
       Яагаад инээмсэглээд сонсож болмоор, ирээдүйн тухай бодол нэммээр, зорилго тэмүүлэл ТОМ зүйл, энэ ертөнцийн тухай юу ч байхгүй байгаан бэ? Би байсан бол амиа хорлохоор явах байсан тэдний дэргэдээс...  тэр нь арай утгатай. Азаар ухаантай хүмүүс намайг юу гэж тоохуу дээ.

 Гэхдээ би хэлье өөрийн талын татарууддаа. Хэний ч зөвлөгөөг битгий сонс. Өөртөө итгэлтэй амьдар. Өөрөөрөө бай. Бусдын алдаан дээрээс юуг ч битгий сур. Учир нь тэрний алдаа чиний амьдралд тохиолдохгүй. Чи өөрөөр амьдрах ёстой. 

Санаанд чинь нийцэхгүй байвал хараалын үг чөлөөтэй. Би муу хүн угаасаа яаадын өнөөдрийн акцэнт энд байна, гараа дээшээ этр..

28 June, 2011

Хайртай гэж битгий хэл

                                                ххх      ххх     ххх

Эхний бороо цэцэг түүмээр тийм зөөлхөн атлаа
Энгэрт чинь нөмөртсөн тэр зуных шиг зүсэрвэл яана
Би хайраар чинь дутна даа
Хуримын даашинз минь цав цагаан атлаа
Хормой дахь ганцхан цэцэг нь улаан бол яана
Би чамайгаа дахиад л үгүйлнэ дээ...                                              2009 он

                                               ххх      ххх     ххх
      Чи мэдэх үү, чамайг санахаас үргэлж зугтдагийг минь. Чиний тухай,  хөтлөлцөн алхдаг Ялалтын гудамж, өргөс ордгийг нь мэдсээр байж өвөр дээрээ суулгаад гарыг минь үлээх гэж үргэлж дагуулж ирдэг будаг нь халцарсан модон сандал, хүн бүхэн нойрсож буй гэрэлт хотын шөнөөр нэгнийхээ л тухай бодоод унтаж чаддаггүй догдлол, гадаа ирж гэрлээрээ дохидог, гарч ирэхгүйг минь мэдсээр байж хүлээгээд л байсан тэр үдэш, чиний нүд, инээд, тэврэлт, үнэр бүгдээрээ одоо ч яг л шинэхэн мэт санагдахаас айдгийг, санагдах бүрт чинь өөрийгөө саатуулмаар, бодлоо сарниамаар санагддагийг?
Инээд хөөрийн дунд гунигаа нуусан өдрүүдэд чамайг жаргасан гэж бодоогүй ээ, адилхан санаж шаналахдаа илгээсэн үгсийг чинь би мартаагүй. Удахгүй ирэх бидний уулзалт ямар байх бол гэхээс яарсан хэрнээ яагаадыг мэдэхгүй чиний баярласан, догдолсон, хөөрсөн сэтгэл өөд яаж очих бол гэдгээ төсөөлж ядаад, одоо хэр нь би чамд хайртай хэвээрээ байвал яанаа гэхээс айгаад, яагаад би өөрөөсөө урваад, үйлдэл бүр минь санаанаасаа зөрдгөө гайхаад, бурхан биднийг ингэж үүрдийн мэт учруулаад, үл ойлголцлоор салгахыг нь ялагдал мэт эгдүүцээд, буруутан нь өөрсдөө гэж бодовч бусдын муухайд алдааг тохоод... 
    Чиний дэргэдээс энэ дэлхий миний хүслээр эргэдэг. Цаг мөч бүрт чи зүрхэнд минь байдаг. Чиний сэтгэлд ертөнц багтах мэт нөхөрлөл байдаг. Чи миний бодлыг таасан мэт оршдог олны дунд. Чи намайг хайрладаг. Хамгийн сайхан  дурлалыг ч чи надад өгсөн би мэддэг. Гэхдээ л...      

25 June, 2011

Энэ чинь амьдрал дөх үү :)

        За маргааш өглөө 09:00-д нөгөө дуулиан шуугиант шалгалт болно гэж байгаа. Тоглоомчгүй надад авч хэлвэл их чухал юм байгаам уг нь. Тэгээд санаагаар болдог бол бэлдмээр л байгаан гэссс хаха. Өчигдөр ээж аав хоёртойгоо ярьсан чинь эгч миний шалгалтыг 20нд гээд буруу хэлчиж тэгсэн нөгөө хоёр нь хөөрхий тэр өглөө ургахын улаан нарнаар босоол арц хүж уугиулаал аав мэддэг ганц мааниа уншаал этр будлиулж өгсөн байгаан. Маргааш бас нөгөөхөө давтаал хийх байхдаа бодуул мань хоёр. Аягүй шүү дээ тийм юманд хэхэ. Би ч одоо харих бэлтгэлээ  бараг хагас жилийн өмнөөс л хийсийн. Тэгээд тэвчиж тэвчиж тэсвэр алдаад сар гарангийн өмнөөс хоног тоолж эхэлвээ. Тэгсэн тоо маань түрүүлээд дуусчлаа одоо би яахуу ? долоон сар луу орчихуу айай.. 

Ёооё шалгалтандаа бэлдээсэй энэ хүн... Хөөе өчигдөр нээрээ аймар сонин юм сонсоодоо. Гадаа их гоё байсын тэгээд бидний хэдэн нөхөд буу халахгүй юу орой. Түрүүчээсээ нутаг буцаад эхэлцэн болохоор бас дасахчаа аядчиж золигнууд чинь. Савалхийвэл бөөгнөцгөөчөөл, саллаа шүү дээ гэж нэгнээ тэвэрч авцгаагаал.. Өмнө нь би гадаад найз гэж юу байхуу дээ худлаа ш дээ хүн харахад л нэг мундаг хар шар найзтай хүмүүс гэж боддог хөмөрсөн тогооны доторхи хуучин хүү байсын үнэнээ хэлэхэд эсээ шатааж хэлэхэд этр. 

   Тэгээл эхнэр нөхөр яриал суужээснаа гэнэт хальтраад муслим шашинтай залуугийн амьдралын гүн рүү орж явчваа. Өмнө нь яагаад ч юм тэрний тухай сонирхож байгаагүйм билээ. Уг нь дандаа л ярилцаал суужээдаг байсын. Зарим хүмүүс нээрээ их сэргэлэн тэгс ингэсгээд ярианы сэдвээс үлдэж чадаад байхын гоё. Мань зань нь бол байхгүй ш дээ алиа эрт амьдрал замнал, түүхэн үйл явдал төрийн нууц мууцаа илэн далангүй гусчиниздээ харин ч нэг...

За залуу болвоос 24-26 насны, 180см орчим өндөртэй, царайлаг (+ дуу) учир нь миний аптетийн биш хаха,  электроникийн чиглэлээр урдаа улаан хөлтийг гаргадаггүй, гол нь зандан гэссс... Нээрээ шүү бид нар бүр итгэхгүй үйлийг нь барсийм чэнн гэхдээ итгэхгүй байж болохгүй л дээ.  Найзуудын халуун яриа юм. Тэрнээс биш тэр бүр яриад байх зүйл биш шүү дээ тэ. Тэр архи тамхи гэж ямар зүйл байдгийг мэдэхгүй, мэдэж болохгүй. Гэрлэхээс нааш эмэгтэй хүнтэй үнсэлцэж ч үзэхгүй. Сонин байна уу.  Хүний итгэл үнэмшил гэдэг чинь ийм л агуу байна шүү дээ таминь. 
       Бас манай хоёр найз бараг гэрлэх дээрээ тулав. Даанч аав ээж нь зөвшөөрөхгүй байна гэхдээ яадын хүүхэдтэй болчоод очиход хөөхгүй биз хөөсөн ч яахуу дээ одоо этр гээд бөөн л амьдрал ярьлаа. Гэр гэрийн зовлон дор дороо гэж...

Би тэгсэн яахуу дээ бас бодол саналаа хуваалцийшдээ тэ. Яанаа одоо харихаар хүмүүс лайтай нөхөр асуугаад байхгүй гэхээр нүдээ том болгож дэнэгтцгээнээ яг гэсийн хаха. Тэгсэн нөгөө хэд элэг нь татахнээ шоолоод еөөр авч хэлэлцкүү байгаамдаа, ёооё би ямар онигоо ярьжаагаа биш дээ тийм биз дээ, энэ чинь амьдрал дөх үү :)

   За тэр ч яахуу гайхаад байвал өөдөөс нь сөргүүлээд гайхчина даа. Хэхэ тэгүүл нээрээ яах бол? яагуул гэж дээ нээх гоё юм бодож олсон хүн шиг ярьсан уу кк.  Хаа байсан тэр халамжит сайн эхнэр тэ,  ойрын хоёр гурван жилийг гайхсаараан яваал дуусгана гэж боджоон угаасаа. Ганцаараа гэхээр гайхаад байх юм байхгүйздээ би бол ичкүү, гоя л байш дээ яачаад байгаанбээ байдгаараа л байлдаа тануус гэснээ цохиж авч этр..

       Гэснээс шалгалтандаа бэлдэяаа ядаж өмсөх хувцасаа гэхгүй юу.  Манай нэг багш байнга хэлдэг байсын хөөрхий - за нөхөд минь, тайван цагт хөлс их урсгавал дайны цагт цус бага урсгана аа гэж ирээл залуухын байж нээх дээр үеийн яриатай гэж шоолоол суужээснаас нээрээ үнэн үг шүү гэж боджоогоогүйн байна. Маргаашийн цуст дайны төлөө! Ууураааа!!! Дайайрооодддд...  !!!

23 June, 2011

Хүслээ хэл охин минь

... Өнөөдөр, маргааш, тэрний цаад өдрүүдэд магадгүй юу тохиолдохыг, ямархан аз жаргал, гуниг уйтгар ирэхийг таашгүй ч шинэ учрал тохиол, амьдралын чимэг зүүлт мэт гэрэлт өглөө бүхний төлөө би яарч байна. Амьдрах сайхан байна.

Үр жимс, өвс цэцэг, цас бороо солонго аль бүгдээ дэлгэж эрхлүүлдэг ижий минь юм чинь эх дэлхий үрсдээ инээд баяслыг л илгээсэн байж таараа ... Амьдралын хамгийн сайхан хувилбараар чи хэн баймаар байна. Хүслээ хэл охин минь. Бүхэл бүтэн орчлон ертөнц чамд байна шүү дээ.

18 June, 2011

Ойлгохгүй нь, сэтгэл минь хүсэхгүй байна

     Бүх юм бүх юм утгагүй болж амьдрах хүсэл надад ердөө ч төрөхгүй байна.... гэж дуу байдаг тэ. Надад одоо яг ийм болчоод байна. Шалтгаангүйгээр... 
         Блогоосоо нүүрээ буруулсан. Өөрөө уг нь мэдээд л байсын, цаг зав болохгүй байна уу залхуураад байна уу за яахуу дээ хөгширсөн хойноо уншихад эрт урьдийн мэт санагдах энэ өдрүүдийг минь хадгалж үлдэх юм даа гэж бодоод хүчээр бээгийдээл этр. Тэгсэн хүмүүс хэлж эхэлсэн болкуу байнаа гэсэн гэдийгээд бичээд байя гэсэн болий хаяхаар шийдлээ. Болку байна би. Хаягдсан блог минь... харсан чинь өрөвдөлтэй ч юм шиг. Уг нь дээрээс хойш templee сольчих юмсан гээд л бодоод байсан амжсангүй, уг нь бас харахад аятайхан болгочоод орхисон бол тэ.  whiteheming way гээд нэг templ-ийг татаж чаддаггүй, чадсан хүн байвал илгээгээч. Миний хаяг сэгс цагаан богд этр...
     За бас нэг асуудал дутуу үлджээнэ тэ нөгөө алдарт Шаасан дурлал. Хүүе энэ шаах гэдэг үгээр чинь бүх үйл үгийг төлөөлүүлж болдог гэжийшдээ. Нээрээ болоод байгаач юм шиг этр тэ. Тэгээд би туршиж үзсийн зүгээр. Хаха ямар ч шаасан барьсан юм байхгүй зүгээр хүмүүс дурлал шаагаад байхаар нь сөргүүлж шаасаараан байгаал ирсэнг тануус мэджаагааз дээ. Өөрөө нэг шаачихийнсан гэж санааал явна, санах л юм даа саналаа гээд ч яахуу дээ гээд сайхан дуу байш дээ цаад караокед чэнн. Яг үнэндээ аймар ядарчийнаа. Бие биш шүү дандаа юу ч боддоггүй юм шиг, юм бүхэн болоод байгаа юм шиг байхаас, этр мэтр гэхээс хүртэл. Эхэндээ энд сэтгэлээ дэлгэдэг байлаа сээгийдэлгүй сэмээрхэн уншдаг хүмүүс байдгийг мэдснээс хойш үнэндээ өдрийн тэмдэглэл болж хувирсан байна миний үгс. Одоо шийдсэн өөрийнхөөрөө байна гэж гэтэл өнөөдрөөр дуусаж байдаг блог минь за яахуу.
Хайртайгаа учрах хамгийн хөөрхөн хүслээ ч бас хаяж байна би эзэн нь олуул аваад хадгалчаарай гэсс ккк. 
Яг одоо хүсэл минь дуусчаад байна, зөвхөн ээж аав хоёрынхоо энгэрийн үнэрийг л үгүйлж байна. Гэрээ санаж байна. Гэхдээ тэндээс дахиад л орчлонгийн бүхэн эхэлнэ, мөрөөдлөө хайж одно, хүн болж л явна даа гээд хацраа үнсүүлээд холдоно, хүрэх газрын минь чулууг түүхээр тэр хоёр минь надаас эртлэн тэнгэрийн хаяа руу алхана... 
Хүмүүний орчлонг ойлгохгүй нь
Сэтгэл минь хүсэхгүй байна
Харимаар очмоор
Одоохон гэр лүү гээ харимаар байна хүү чинь

15 June, 2011

Нүд рүү минь хар л даа


***    ***  ***
    Чиний харц яагаад тийм үнэнч юм
Нүдрүү минь хардаа  гэх бүр чинь 
Тэсгэлгүй итгэл аван одох юм
Туньсан эрхэлсэн 
Духаараа ширтэж хошуугаа унжуулдаг 
Тэр төрхөнд минь 
Эрмэг шийдэмгий чиний харцыг 
Хамгийн гоёор зохидог гэх юм
Хүмүүс биднийг шохоорхон аждаг гэх юм

***    ***  ***
Энгэрээс нь холдож дийлэмгүй 
Тийм чанга тэврэлт яагаад чинийх юм
Өхөөрдөн шоглосон 
Өвдөг дээрээ суулгаад үсээр минь оролддог
Тэр өдрүүд ингээд дуусна гэнэ
Чи ихээ хол явна гэнэ
Уйлмаар байна...
***    ***  ***
Удаан хамт байна гэж хэл л дээ, урьдынх шигээ өөдгүй жаал минь нүд рүү минь хар даа гэж байгаад, загнаж байгаад, гарыг минь хөдөлгөхгүй номхон зогсоож байгаад...

***    ***  ***