Би бүсгүйчүүдийн амьдрал хувцасны шкафандаа байхдаа л хамгийн гоё ч юмуу гэж боддын. Заримдаа найз хүүхнүүдтэйгээ ээмэг бөгж ярьж, оо энгэсэг түрхэх надад лав таалагддаг.
Өглөөн нар ингэж мандсаар байлаа ч бүсгүй хүний гоо үзэсгэлэнгүй бол энэ хорвоо юугаа дэлгэж гэрэлтүүлэх билээ дээ. Охидуудаа би гоё байгаасай гэж дандаа хүсдэг.
Гэхдээ гоё гэхээрээ огтор даашинз, олон санждаг чимэг зүүлт бишийг мэддэг байгаасай гэж бас боддог.
Өөрийгөө үнэлэх үнэлэмж, үнэ цэн гэж байдаг. Өөртөө итгэх итгэл гэж байдаг. Мэдээж өөртөө итгэх итгэл гэдэг бардам байхын нэр биш. Бардаж явахын нэр бүр ч биш. Гэхдээ л ядаж ганц сайхан үг сэтгэлээсээ олоод хэлж чадахгүй баян эрийг сугадаж алхахын төлөө бүсгүй хүн төрдөггүй байх.
Баян эрчүүдийг би муухай гэж боддоггүй. Харин бүсгүй хүн бүхнийг өөрийн болгож чадна гэж боддог тэр бодолд нь бүсгүйчүүд өөрсдөө сайн дураараа багтдагт дотроо харамсдаг. Тэд нар явуулын эмэгтэйд явуулын л ханддаг. Дайрч ирээд, даллан оддог эрчүүдийн бараанаар байдгаа барин гүйдэг бүсгүйчүүд яасан олон байнав дээ. Би лав эрчүүдийн буруу гэж бодож чадахгүй. Хамгийн тэнэг баян эр ч хэнд яаж хандахаа мэддэг ухаантай л байгаа. Тэд ч бас үнэн зүрхнээсээ хайрлаж дурладаг л байгаа.
Хэн нэгнээр хайрлуулмаар байгаа бол хайр татам бай гэж үг байдаг юм. Харин ядуу эрчүүдийг энд ярихгүй. Тийм хүмүүст би угаас дургүй.
Эцэст нь хүн бүхэн хувь тавилангаараа амьдардаг гэдгээр бүгдийг бөөрөнхийлөөд өндөрлөе дөө.
07 May, 2013
01 May, 2013
Гадгаадад суугаа миний эгчид
Аймар зэвүүн байгааз дээ. Би ч ер нь зэвүүн л дээ. Аль нь жинхэнэ зэвүүн бэ гэссс ккк.
Дээр үед намайг хүүхэд байхад / одоо том болсон байх нь. Аргагүй ш дээ элдэв юм дутсан этр гээд хүмүүст дооз хэтрүүлж уу гэж хүртэл загнуулаад муухай үгийг нь уншмааргүй санагдангуутаа устгаж мустгаад байгаам чинь том хүн л байгааз дээ хаха/ оньсого их таалгадаг байжуулээ. Эгч бид хоёр бага ангийн унших бичиг номноос цээжилсэн хэдхэн оньсоготой чааваас кк. Тэгээд аяга угаах болохоор л оньсого таалцаад эхэлнэ шүү дээ.
мөсөн дээр мөнгөн аяга тэр юу вэ
- сар
авдар дээр алтан аяга тэр юу вэ
- нар
түнтгэр өвгөн түмэн жадтай тэр юу вэ
- зараа
түнтгэр өвгөн түмэн жадтай зараа тэр юу вэ
- тийм оньсого байдгүйн хөөе
байдын хөөе энэ чинь оньсого гэдэг оньсого
- тийм оньсого байдгүйм аа
байж л байгааз дээ, өөрөө тааж чадкуун байж еэеэ бөөө-- ввв--өөө. Аягаа угаагаарай гээл гүйгээд явчдаг баагий байлаа ш дээ. Эгч ч гэж эгч тэгээл дүүдээ зарагдаал аяга угаагаад суужээдаг тэ. Заримдаа мань хоёр сүрхий муудна. Миний хувцасны шүүгээ доор нь, эгчийнх дээр нь байдаг байсын. Тэгээд нэг мэдэхэд миний гага мага давхар андуурцан тууж явна. Бас аав ээж хоёр шинэ хувцас авч өгөхөөр бөөн булаацалдаан болно. Яджаахад тэрсхэн гээд ав адилхан размертай, хоёр өөр өнгийн хувцас авчирнаа.
- Хоооо хөх нь минийх гээл ухасхийгээл шүүрээд гүйхэд эгч ард байнга гомдол нэхэж үлдэнэ лайтай. Яагаад ч улаан өнгөнд тийм дургүй байсын ахах. Би ч авахгүй чи ч авахгүй гээд нээх хөөрхөн улаан плаж байхад чинь. Нэг удаа бүр эгчийгээ уйлуулчихжүүлээ би ч их живүүн шүрэн толгой байсан байгаам.
Өрөөндөө багтахгүй нь уу та хоёр гэж ээжид загнуултлаа муудалцдаг байсан үеэ их санах юм даа. Өвөртөө орж унтахсан. Тэгж ярихын бол миний мөөм таныхаас том юм чинь гэж хөөрлөхсөн. Тантай уулзах гэж ирдэг ах нараас таныг дуудаж өгснийхөө төлөө 500-ийн шокладь авахсан. Гоё плажийг чинь хэлэлгүй өмсөж зугаалганд яваад заваартуулж орхихсон. Зэмлүүлэхсэн. Хадгалсан мөнгөө нийлүүлж байгаад ээждээ бэлэг авч өгөхсөн. Том болоод дарга л болно гэдэг тэнэг дүүтэйгээ одоо нэг оньсого таалцаач дээ. Тоглоом наргиан дундаа зэмлэл хавчуулсан ч толгойг минь илж дандаа эрхлүүлдэг эрх дүү чинь удахгүй хадамд гарна. Айлын хүн болно. Аавынхаа гэрт хоёулаа ахиад нэг аягаа угааж, аврынхаа ёроолоос ёотон үнэртье л дээ.
Таныг анх гадаад явахад миний бичдэг байсан захиануудыг та одоо ч гэсэн хадгалдаг. Харин би харахаараа бичсэнээсээ ичдэг. Харь холын оронд хань ижилтэй, бяцхан жаалтайгаа амар тайван амьдарч буйг чинь харах сайхан л байдаг. Ахиад бяцхан гүнжтэй болох гэж байгаад чинь баярладаг. Гэхдээ л би таныг ямар их санадаг гээч. Хоол хийж чадахгүй хуруугаа эсгэдэг минь хэвээрээ, хог соруулж яваад булан үлдээдэг минь ч хэвээрээ, ээжийн үгэнд ордоггүй минь, ааваар түрий барьдаг маань ч, өчүүхэн юмандд гомддог маань, өөрийгөө өмөөрдөг маань, сав л хийвэл нэгийг сэдэж суудаг маань, салбадай царайлаад тэр нь бүтэлгүйтдэг маань ч бүх юм хэвээрээ л байхад та алиа хэзээний ээж шиг, дов толгод шиг өдрүүдэд зүгээр л урсаад л амьдарчих юм шиг намбархаг болчихсон байх. Угаас ч тийм байсан шиг. Дандаа л таны үгийг сөрдөг, залхуурдаг, дийлдэг байсан хэрнээ таныг унтсан хойгуур бичгийн чинь хэвийг дуурайж хуулж бичдэг байсныг минь, гаднаа өөрийнхөөрөө зүтгэсэн ч дотроо үргэлж үгийг чинь дагадаг байсныг минь та мэдэх үү. Тэгсэн ч одоо хэрнээ ядаж л таны хийдэг байцааны салатыг ч адилхан хийж сураагүй ухаан муутай дүү чинь өөрөө өөртөө оньсого зохиосоор л явна. Харин тэр тэнэг бүхнийг минь ойлгох, таах, тааварт минь хариу өгөх, хариултаараа ухаан нэмэх хүн дутуу л юм шиг өдрүүд олон байх юм аа.
Үгүйг чинь үгүйлэх охин дүү чинь өнөөдөр яагаад ч юм ганцаардаад байна.
30 April, 2013
24 April, 2013
Гэгээрч лүд болохвий дээ :)
Шөнөжин дуулав. Өглөө харих гэж явах замдаа ажлаараа дайраад гарынхаа хээгээр цагаа бүртгүүлчье ч гэх шиг хаха. Манай найз тэгдэг гэжээлээ ш дээ.
Энэ дууг сонсохоор нэг тийм дээр үе санагдаад байдышдээ надаа. Бараг хоёр жилийн өмнө шахуу нэг орос охинтой хамт амьдардаг байсышдээ би. Тэр үед бид хоёр өглөө болгон сонсдог байсан байхгүй. Хөөрхөөн 2улаа кааш идэнгээ умгар өрөөнийхөө голд хөлөө жийж суужаагаал өдөр бүр нэг сэдвээр ярилцдаг байлаа. Тэрний китайскый, миний русский хоёр адилхан. Дээр нь хоёулаа англи хэлээр яригч гадны иргэд мөртлөө л сэтгэлийн нарийн мэдрэмж, амьдралыг үзэх үзэл, байгалийн жам ёсны тухай хийсвэр ухагдахуун, ёс суртахуун, сэтгэл зүрхний тухай ойлголцоод л байдаг байсан байгаам. Хааяа найзыгаа их санахымоо.
Би лав хамгийн ойрын хажуудаа байгаа хүнтэй ойлголцож чадахгүй байж нээх том том газрын наймаа, геополитик, эдийн засгийн өсөлт мөсөлт ярьж явдаг хүмүүсийг биштий худлаа хуцаад байгаасай л гэж боддог. Ганган машин унадаг байж болох ч явган хүний гарцаар гарахдаа гэрэл хүлээх соёлгүй хүмүүсийг бас гайхдаг. Тэгснээ брэнд мрэнд ч гэжаах шиг.. Байхгүйдээ би атаархаад байгаачим биш.
Соёлтой хүн бусдаас далд ч соёлтой л байдаг.
Хүн их унших тусмаа ярих юм нь багасдаг. Харин надад бол ярья ч гээд ярих юм олддоггүй л дээ үнэндээ хэхэ. Өөрийн мэдэх юмаа л ярья яршиг зүгээр гэж бодож явдаг болохоор. Тэрнээс хэн ч гэсэн нэг хүнээс сонссоноо өөр нэг хүнд тоть шиг дууриагаад явахад түр зуурын байж болох ч нэг жижигхэн мандан бадралыг олно л доо тэ. Гэхдээ би тэр номонд бичсэнээр бол, тэр аугаа хүний хэлсэнчлэн этр гэж бусдаас ишлэх дургүй.
Аливаа аугаа бүхнийг дийлэнхидээ л шатаж дэлбэрч, утаа манан болж суудаг үл бүтэх лабораторитоо амьдралаас ажиглаж олсон өөрийнхөө бор ухаантай урвалд оруулж мутаци хийх дуртай. Чи надад нэг хүний тухай ярихад би түүнийг биш чиний тухай дүгнэлтийг дотроо бодож суудаг өөдгүй зантай.
Ёс суртахуунтай хүн хүнээс далд ч ёс суртахуунтай л байдаг.
Сүүлийн үед хүмүүс нууцын тухай их ярих болж. Үнэн сэтгэлээсээ хүс тэгвэл мөрөөдлын амьдрал чинь ирнэ ч гэнэ үү. Хамгийн хялбар аргаар илэрхийлсэн сургаал юм даа гэж би боддог юм. Тэрнээс бүхий л цаг үеийн турш хүн төрөлхтөний оюун ухаан үүнээс өөрийг хүсэж явсан гэж үү дээ.
Зүгээр л би заавал ийм гоё байшинтай болно гэж ханандаа зургийг нь наахаасаа өмнө тэр байшинг барьж чадах итгэлээ л цуглуул. Утга нь ийм үгсийг Америкийн баячууд анх удаа чамд хэлээгүй. Аль эртний мэт хуучин сонсогдох ардынхаа үгээс олж мэдэж чадаагүйдээ ич. Юм унш. Юм унших нь чухал ч юу унших нь бүр чухал, уншсанаа бодох нь, боловсруулах нь хамгийн чухал гэж хэлмээр санагдах юм.
Ухаантай хүн нүднээс далд ч ухаантай л байдаг.
Амьдралын өнгөрөгч, ирээдүйн бүхий л цаг үед өөрийн зам мөрөөр явахсан гэхэд минь элс чулуу, элдэв ааш, дандаа л олны хөл холхидог шуугиант гудамж, гуйлгачинтай эх орон минь надад улам бүр зохих юм.
Бодох тусам л хамгийн өчүүхэн зүйлийг хайрламаар санагдах юм. Гэгээрч лүд болохвий дээ :)

22 April, 2013
баярлалаа. Гоо үзэсгэлэнт минь
- Нэг бол шүлэг бичмээр эсвэл болзоонд явмаар санагдаад яасан хэцүү үдэш вэ
- Дугаар андуурсан байна
- Андуураагүй ээ
- Тэгвэл андуур !
- Сайхан хариулт байна, баярлалаа. Гоо үзэсгэлэнт минь
2013.04.20
гэсэн чинь эмэгтэй найз маань байсан байвал яахуу хаха. Анд аймар лаг залуучууд эргүүлээд байна майна гээд бодцон тэ
19 April, 2013
Араар чинь тавих залуучууд байдаг л хорвоо шүү
Чамайг араар чинь тавьж өөр залуутай уулзсын. Яадын. Уулзаад салхилсын. Нар жаргахыг харсын. Тэр тэхдээ айлын охиныг гэрт нь хүргээд буцдаг нь бүр дажгүй юмлээ.
дэмий юм дэмийг би мэдээд байхад чимуу одоо миний ингэж бодож явдгийг мэдчүүл сүртэйн бишүү хөгшөө. Үхсэний чинь хайр майр болкоодайна шүү хөгшөө.
Араар чинь тавих залуучууд байдаг л хорвоо шүү этр .. түй түй :)
18 April, 2013
Би одоо үнэн ярьж болкуумуу хаашаан тэ
Шөнөжингөө л ээмэг зүүсээр айгаад өглөө болгочихдог юм байна гэж.. Ямар учиртайг нь ер тайлж мэддэггүйм би зүүдээ.
Заримдаа шүлэг мүлэг зохиогоод л явж өгнө. Нэг удаа 3 бадагт ардын дууг аятай нь хүртэл бичжийлаа ш дээ мань чинь ямрав дээ ккк. Гэвч тэгээл хайран сайхан уран бүтээл сэрлээ л бол будаа л даа.Яаж ч хичээгээд санадгүйм угаасаа.
Дээр үед найзтайгаа вагонд явж байгаад нээх сонин зүүд зүүдэлсийн. Нэг мундаг хүний далд утгатай 6 мөр шүлгийн утгыг тайлаад л этр.. Тэр шүлэг бүр их тод байсаан. ...... нөхөд гэж....юу юу ... эндээс өөр нэг шат бий тэрийг "хун бээрээс олоорой ч гэлүү хаха нэг тийм утгатай.
Хунбээр гэдэг нь тэгсэн чинь нэг ном байдын. Нэээх хуучин цэнхэр хавтастай бичмэл цагаан гарчигтай этр. Тэгээд би бодлоо. Зүүдэндээ харсан шигээ тийм нэг ном бичдийн билүү гэж ккк.
За за тэгж булай болооод ч яахуу тэ. Би нээрээ байнга бүтэлгүйтлийн жишээ болж явахымаа. Уг нь хөөрхий хэрдээ соён гэгээрүүлэл хийгээл явдым л дээ. Тэгсэн ах эгч этр юугжээнэ гэнэ вэ. Андыг дуудаж жоохон юм яриулж инээе ч гэжаах шиг. Гэхдээ яахуу тэр нь хааяа бас ашигтай л даа над авч хэлвэл. Жишээ нь ажил тарлаа ирж авах хүн хөф.. хөф... гээл гараад ирдийш дээ хөгшинд чинь. Замын бөглөөнд хөгийн хөгийн юм яриад гоё байдын гэсс
Өглөө ч гэсэн хөф хөф гээл ирээд авчийшүү дээ. Бараг Андын машиныг ажлын 5 өдөр дугаараар нь биш эзнээр нь хязгаарлаасай гэж бодож явдымшиглээ ш дээ ккк.
Өнөө өглөө ажилдаа явкуэ гээ бодцон хэвтжээсан ах эгч хоёр ирээд авчжаамдаа. тэгээд би хэллээ. Та 2 зүгээр мөрөөрөө л өөрсдөө ажилдаа явниздээ лайтайшдээ гэсэн кк. Хүн уурлаад байхад инээгээд байхыг би ойлгоогүй өө бүр хөхөн баясаал цааш нь яриулкаад байгаан бишүү. Би ч хэллээ. Ваа үхсэн ажил юуийн бээ зүгээр л ширэн бөмбөг ш дээ. Дарга дургүй хүргээд байвал хаалгыг нь өшгөлөөл гарна бивол, дэхдээ зүгээр дарга тэгж чадкуулд. Над хайртайм чэннн этр ккк баахан худлаа бүлтэрчаан.
Гэхдээ тэр дунд үгэндээ үг хавчуулна л даа Анд айхтар хүн :). Ажил бол ширэн бөмбөг, аа харин нэр хүнд, гэр бүл, эрүүл мэнд, мэдлэг боловсрол бол шилэн бөмбөг юм. Нэг унавал хагарнаа эргэж ойхгүй ээ гэсэн утгатай. Ах хэлжаан: Нээрээ тийм шүү, миний муу нисдэг дүү чинь хааяа хааяа бас үнэн юм яриад байшийдээ алив үнсье этр ккк.
Тэгсэн одоо бүр манай гэр бүлийнхэн дунд ийм хэлц үг үүсжээнэ гэжийшдээ. "нээрээ Анд л хэлсэн болохоос бас үнэн шүү" .
Юугжаан бээ. Би одоо үнэн ярьж болкуумуу хаашаан тэ.
Кино үзнэ ээ. 10 хоногтоо гэр бүлээрээ ямар нэгэн ажил зохион байгуулдаг байхгүй юу миний гаргасан төлөвлөгөөний дагуу ккк. Бөөндөө гоё кино үзэнгээ сэрэл мэдрэмж,санаа оноогоо ярийш дээ. Ёстой сайхан байлаа этр гэхээр нь би дундуур нь дан баг алдын байхөө. Гэхдээ тэр нь газар авку тул бусдад нээх гэм хоргүй лдээ хөөрхий кк
Анд: Шаналсан төрхөөр ярьжээнэ гэнээ толгойгоо шааж аваал этр. Арай ч дээ нээрээ тийм хөөрхөн над шиг нүдтэй хүүхнийг тэ? крупныйгаар өөдтэйхөн гаргаад өгч чадку үхсэн нохойн баас юмаа нээрээ
Гэр бүлийн гишүүд: хариу алга, өөрсдөө л яриад байна.
Анд: одоо байш дээ тэ? би бодохдоо бол кинонд хөгжим хамгийн чухал үзүүлэлтүүдийн нэг...
Гэр бүлийн гишүүд: бас л тоохгүй
Анд: зэргэцэж яваад гүйж өмнө нь түрүүлж очоод эргэж хараад ухарч явангаа дахиад хэлнэ. Хөөе нээрээ манайхаан хэдүүлээ...
Ах: Хөөөөп /машины түлхүүр шиднэ. Түрүүлж гүйж очоод зогсоолоос гаргаад ир хөөрхөн шувуухай минь ч гэжаамуу, эсвэл биштий нүдний өмнө бөртөлзөөд бай ч гэжаамуу хаха/ ёоооё нэг иймэрхүү. Би одоо хэн бэ. Дандаа илүү юм ярьдийн байна л даа тэ больчий л доо.
За бас нэг өдөр бөөнөөрөө хоол идэхжийнэ гэнээ. Би хоцорч очно л доо. Тэр яахуу тэ ккк. Тэгсэн намайг байхгүйд ярьжийна. Эгч: Андад түрүүлээд хоол захиж байх уу.
Ах: намайг дуурайж гар хуруугаа янз бүр болгож аальгүйтснээ
/гэхдээ над шиг гоё хийж чадку л дээ миний цааррраааммыг ккк/
- Цаааррррааммм гээл удку ороод ирнэ цаад чинь, дэмий дэмий тэгээд өө яанаа би ийм хоол идкү шүү мүү гийшдээ хахах. Би ахынд очихоороо ганц нэг вино мино барьцан тэнэг царайлаал цааррааммм гээл ороод ирдийн гэссс ккк. Би тэ? дандаа тэгээл инээд хөөр хамаг эрч хүчээ тараахаа байчийл даа..
Өө нээрээ Анд чинь өнөөдрөөс эхлээд ардын багш болж байна. Нэг оюутантай хаха. Биеэ худалдахаар шийдэв ш дээ. Гэхдээ мэдсэн сурснаа хүнд түгээж байх ер нь их чухал гэж бодсны үндсэн дээр гаргасан шийдвэр шүү. Уг нь гэртээ бол байнга соён гэгээрүүлэгч хийдийшдээ би, манайхан л тоодгүй болохоос..
Уншсан номоо байнга ярьж өгнө. Үнэгүй товчлол хийлгэчжааздээ. Энд тэнд юу болжээна. Шууд бүхнийг биш чухлыг мэдээллээ. ntv news гэдэг шиг байдагиздээ тануус. Маяглаад байгаарай. Илүүдээ гарсан хүн байхгүй шүү зүгээр. Маргааш би ажилдаа явку шүү, албаар тасална яадын этр хаха
Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.

16 April, 2013
Миний нүдэнд хайртай бол надад хэлээрэй
Гүн бодол газрын үндэсгүй харцаараа чамайг ширтэх тийм сайхан бодогдвол надад хэлээрэй
Бусдаас нууж явсангүй ч бодлын цаанаас нүдийг минь олж харсан хүн өмнө ер үгүй шиг
Гэв гэнэн биш гэхдээ нэг тийм гэм хоргүй харц гэж бодогдвол надад хэлээрэй
Алиахан л гэж аньсага үнэрлэж сууснаас уйтхар үгүйг нь ажсан хүн урьд ер үгүй шиг
Тормолзсон цолгио, цоргисон хурцгүй тогтуун гэж санавал надад хэлээрэй
Томоо болсон хэрнээ чамаар өөрийгөө магтуулах яасан гоё гээч..
15 April, 2013
Сэтгэл минь өнөөдөр хөгтэй байна
Чиний өгсөн харцаар өөрийгөө гоёх сайхан байна
Чимэг болгож бусдад гайхуулмаар ганган байна
Алгаа дэлгэвэл цав цагаан байна, цасан орж байна
Аз жаргал намуухан будраад би нисмээр байна
Сэв сэмхэн уянга эгшиглээд
Сэтгэл минь өнөөдөр хөгтэй байна
Чимэг болгож бусдад гайхуулмаар ганган байна
Алгаа дэлгэвэл цав цагаан байна, цасан орж байна
Аз жаргал намуухан будраад би нисмээр байна
Сэв сэмхэн уянга эгшиглээд
Сэтгэл минь өнөөдөр хөгтэй байна
Subscribe to:
Posts (Atom)