28 May, 2012

Эрт буцахын тухай ярих болоогүй ч ...

Гарыг нь шуудхан атгаад авч болдог ив илхэн, илч дулаандаа харамгүй найз минь дандаа л надад сэтгэлээ дэлгэж ирдэг цагаахан занг чинь санан бичиж сууна үүнийг. Өнөөдөр чиний төрсөн өдөр биш л дээ. Минийх ч биш. Зүгээр л гадаа шороо хийсч, машин зам түгжирдэг нөгөө л жирийн өдрүүдийн нэг. Гэхдээ замаа олох гэж, гэрэлт бодлоо гүйцэх гэж хурдлан яваа бидний алтан гинжит цаг хугацаа болохоор алдахыг хүссэнгүй. Алсад яваа найздаа амжилт хүсье гэж саналаа.

 Тоглоомоо хормойлж ирээд асгадаг тэр багын өдрүүд, хамар хашаа, хамт алхдаг сургуулийн зам, харгүй гүн итгэлтэй анд минь амьдралын уртаа зам бидэнд нөхөрлөл бэлэглэжээ. Нандин дурсамж бүрийнхээ инээд гунигтай ихээ олон өдрүүдийг хөвлөө. Чиний урт гэзгийг би мөрөндөө давуулан зүггүйтэж байх юм. Чихэр идэх гэж будаалсан айлын гадаа нэгнээ хүлээж зогсох юм. Чи л намайг шүлэг бичсэн гэж шоолохгүй юм. Чимээгүй харин цээжилчихсэн байх юм.

Чи дурлачихсан гэнэ. Чиний мөөм аз болж минийхтэй адил ургаж гэнэ. Хамгийн анх хоёулхнаа даруулганы тухай нууцхан зөвлөлдөж гэнэ.Чиний найз надад хайрын захиа өгүүлсэн гэнэ. Шокладьных нь талыг чи ирэх замдаа идчихсэн гэнэ. Чи үнсэлцэж үзсэн гэнэ. Чи их муухай гэнэ. Муу охидтой найзалдаг гэнэ. Удаж удаж уулзсан гэнэ. Уйлмаар болтлоо санасан байна гэнэ. Уулс даваад би яваад өгсөн гэнэ. Уулзахдаа өгөх гэж өдөржин бэлэг хайж гэнэ. Өнгөрсөн зун амралтанд яваад залуусаа тоолгүй хүзүүгээрээ тэврэлдээд дуулаад л байсан гэнэ.Удахгүй хоёулаа мөрөөдлөө биелүүлнэ гэнэ... Тиймээ, бидний түүх ийн эхэлнэ. Энэ бол эхлэл.


Эрт буцахын тухай ярих болоогүй ч энд найз нь гэрээсээ бичлээ. Амьдралын саарал мананд араар минь хэл очвол, атаа төрвөл, усан бороо шиг гуниг ирвэл, уйлмаар өдрүүдэд дэргэд чинь үгүй бол найздаа гомдов гоо бүсгүй минь. Эрт буцахын тухай ярих болоогүй ч энд найз нь итгэлээ үлдээлээ.

/ Ирэх өдрүүд бидэнд бэлэг бэлдсэн гэнэ. Ихээ удаан нөхөрлөлөөр.../  



Зориулав.  to   http://moonglade-sublunary.blogspot.com/



18 May, 2012

Гэсэн чинь яалаа даа

Зун цаг зун цаг сайхан даа зугаатай цэнгэлтэй жаргалтай гэж... Сүүлийн үед өдөр хоног өргөрөг уртрагийн 24 биш өдөр шөнө гэсэн хоёрхон хэмнэлээр өнгөрдөг болсны улмаас би гэдэг хүнд блогдох цаг мөч гэж үгүй болсон байна. Хамгийн сүүлд бичсэн ухаантай юмыг нь хараарай тануус. Хүнийг яаж байгаан тэ. тэгж хэлж болохгүй. Муухай ёс суртахуунгүй гэдгээ харуулсан байгаа юм. За яахуу уучиллаа. Харин өнөөдрөөс хойш зүгээр л хөөрхөн тэнэгтээд явж байдаг асан хуучин үеэ эргэн санагалзав, тэр хэвээр амьдрахаа мөрийн хөтөлбөртөө тусгав би. Зүүн мөрөн дээр минь цагаан шонхор шувуу нар сарыг атган ирэв этр хаха.

Сониноос миний төлөвлөсөн юмнууд ерөөсөө бүтээгүй ш дээ. Хүслээ ярихаар биелдэггүй гэсэн шаал худлаа. Би зүгээр та нарт дэлгэе одоо хаашдаа ичихгүй нь сайхан юм чинь яахуу дээ тэ. Би ингэлээ.

За тусдаа гарнаа. Тэгээд л ерөөсөө өглөө оройгүй англи хятад радиог чинь аль байдаг чангаар нь тавиад л хэлээ үргэлжлүүлэн сурах  юм болсон яасан.Таван тивийн хүн ардтай хэлээрээ ойлголцоод л, хэлмэрчгүй ярилцаад л, халууныг нь мэдрээд л, уйлж инээгээд л,  улсынхаа нэрийг мандуулаад л гэсэн яасан.

За машин авнаа. Тэгээд л ерөөсөө өнөө муу аав ээж эмээгий чинь авч давхиад л салхилуулаад л шорлог идүүлээд л жаргаах юм болсон яасан. Залуудаа эдлээгүй баяслыг нь өгнө дөө, жаргаана даа, наран тонгойхоос өмнө хайрлана даа, намайг буй болгосон ачийг нь хариулна даа гэсэн яасан.

За найз залуутай болноо. Тэгээд л ерөөсөө үнсэлдэж мүнсэлдээл цаг минутаар санаад л хавай мавай яваал хамт амьдарна гэсэн яасан. Төр улсын төлөө их хатад ухаан зардаг даа, тэнд нь л шигтгээ болж очно доо, тэгвэл монгол минь мандана даа гэсэн яасан.

За баян болноо. Тэгээд л ерөөсөө хаа сайгүй шофингдоод л харсан таалснаа аваад л хэрэглээд л эдлээд л ах эгчдээ гоё бэлэг авч өгөөд л баярлуулаад л, ахиад илүүгээр нь аймаг сумаа тэтгэнэ дээ, африкийн хүүхдүүдэд харандаа бэлэглэнэ дээ, алаг дэлхий нэг л тэнхлэгт эргэдэг дээ гэсэн яасан.

За цаг зав гарганаа. Тэгээд л ерөөсөө бие галбиртаа анхаараад л битамин этр аваад л фитнесс бассейнд яваад л наргиж цэнгээл найзуудаа дуудаж буу халаал хонож өнжөөл хоол хийж өгөөл, хөл хүнд бүсгүй яван өнгөртөл хүлээдэг хүндлэл ёсоо дэлгэрүүлнэ дээ, сурталчилна даа, хүүгээ төртөл хөдөө зэлүүд зусландаа ном бичнэ дээ гэсэн яасан.

 Тэгээд бодлоо. За яахуу дээ бүтэх цаг нь болоогүй л байж таарах нь. Бүтээхсэн гэж боддог мөрөөдөлтэй л яваа хойно, том биш ийм бяцхан хүслээс л амьдрал бүрэлддэг хойно болно доо гэж. Юм мэддэг хүний хажууд ичмээр ч дамшиг даа гэдэг шиг эвийн эгэл энэ өдрүүдэд минь аз жаргал байгаа л байж таараа даа. Агуу амьдрана даа гэж. Аажуу тайвуухан буцна даа гэж.

17 April, 2012

Надад дурласан зүрх бүхний төлөө

хундагаа өргөхөөс цааш юу ч хийж чадахгүй нь даанч юм даа тэ. Болдогсон бол хайрыг нь хайрлаад хайрлаад явчихийнсан. Тэгвэл миний дурласан хүн бас намайг хайрлаад хайрлаад л явчих байсан байх даа гэж. Ээ хорвоо чи хайрын гурвалжинд уйдах болоогүй юу этр...

Би заримдаа бодноо. Тэр яагаад харахаас л тийм ялдамхан юм байдаг юм бол, тэрэнд яагаад тийм тэнэг гэмээр бүтэл төрх нь зохидог юм бол, тэр л яагаад тийм гоё дуулдаг юм бол, тэгж байгаад гэнэт хадуураад тэрмууг дахиж юм гуйвал тусална байгаа даа ёстой гонж юм чинь гээл ккк,,, Орон дээрээ дээшээ харж хэвтчихээд хөлөө савласан шэээг үзэмтэй үрэл ганц нэгээр нь амруугаа чулуудангаа юм бодох бас зүгээр. Би тэгээд өчигдөр ингэж хэвтэж байгаад нэг гоё юм бодож оллоо л доо. Түүх ингэж эхэллээ. Би 7-р анги байлаа хөөрхий. Ангийнхаа нэг хүүд дуртай байлаа лүд чинь.  Дараа нь 8-р ангид орлоо. Өөр нэг хүүд дуртай болдын байна. За тэгжээтал надад дуртай нэг хүү гарч ирдийн байна. Тэрний дараа  нэг, бас нэг, өөр нэг, дахиад нэг....Тэр болгонд миний дурласан залуус дандаа л тэдний хайраас гадна байлаа.

Би бодож олов. Учрах хүмүүс л учирдаг байх нь.

 Харин хайр гэдэг явсны чинь дараа ч байгаад л байдаг тэр нэг зүйл... гэж үг санагдлаа. Та нарт тийм нэг зүйл одоо ч гэсэн байдаг уу. Надад лав байдаг аа. 

09 April, 2012

Үнэнийг минь мэдэх мөч

Та нарт хэнд ч хэлээгүй зүйл байдаг уу, эсвэл худлаа хэлсэн, хүн гомдоосон ч юм уу. Нэг тийм юу ч байж болно л доо, зүгээр л өөрөөсөө өөрөөр байсан үе байдаг уу. Надад лав байсааан. Гэхдээ би  одоо дахиж хэзээ ч өөрийгөө өөрчлөхгүй, хэзээд зөвхөн байгаагаараа л байх болно одооноос. Бүх үнэнээ одоо хэлнэ. Тэгээд тэрнээс цааш намайг та нар юу гэж бодох, яахахыг тэнгэр мэдсү :)  би угаасаа л нэг ийм муудуу хүн байсан юм шүү гээд юу ч гэсэн хэлье.

За эхлэе. Уучлаарай миний дөөө. Эгч нь чиний ноолууран малгайг угаасаа хаячихсын. Гэхдээ мэдээж санаандгүй, тэгээд худлаа хэлээгүй юу яагаав, дээрэмдүүлчихлээ гэж хэхэ. Жолооны дадлага хийж дуучихаад энхтайвны гүүрэн доороос такси авах гээд зогсож байсан чинь хоёр баагий малгайг минь аваад зугтаагаад би араас нь элдэж гүйгээд бүр гурвалжингийн гүүр даваад тэгээд тэр чигээрээ алхсаар байгаад ирлээ гээл нэг өдөр нээх со царайтай орж ирснээдээ. Тэр чинь шал худлаа шүү sorry. Гэхдээ та нар оройжин намайг шоолоод итгээгүй. Тэгсэн ч би үнээн гээл гүрийгээд байсан. За нэг юм хэлж санаа амарлаа. Уйлмаар ч юм шиг хүний юм алга болгочихоор бас хэцүү л юм билээ ккк.


Өөр худлаа хэлсэн юм байхгүй байхаа. Харин өөрөө ч мэдэлгүй гомдоосон юм байвал уучлаарай гэж би хэлкү. Яагаад гэхээр чинь байнаа. Миний буруу байсан ч юмуу үгүй ч юмуу, чиний бодол буруу байсан ч юм билүү тийм биздээ. тэрийг бол харин ярьж хэлжийж уучлал гуйна шүү. Энэ чинь бас тийм ч хамаагүй хэлээд байх үг бишшүү хөөе таминь ээ :).

Аа тийн ихэнхи гомдол энэ дээр ирдийн. Уучлаарай найзуудаа. Үнэнийг хэлье анд нөхдийн тухай дандаа ярьдаг мөртлөө надад найз хамгийн цөөхөн байдаг. Та нар сайхан сэтгэлээр намайг найзаа гэж хайрладаг байхад би тэн хагасын чинь талыг л найзаа гэж боддог тийм муухай хүн. Харин тиймээ. Зүсэм талхаа ч хувааж хадгалах андууд минь тийм цөөхөн. Хүнд итгэх шиг амархан зүйл байхгүй ч харин нөхөрлөлдөө үнэнч явах яасан хэцүү гээч. Нэг өдөр муудаж нэг өдөр сайддаг охидуудын найзлалыг тэвчдэггүй болохоороо тийм хана хэрэм шиг, тэнд орсон нь эргэж гардаггүй тамын орчинд хамт оршигч та нартаа харин баярын мэнд хүргэе. Өнөөдөр анд чинь үнэнээ хэлж байна. Та хүссэнээ асууж хариулж хэлж хашгичиж загнаж уйлж гомдож гомдлоо тайлж архи нэхэж араас минь чулуу шидэж харааж хайраа илэрхийлж эсвэл хаалгыг минь саваад гарсан ч болно. Утас, майл мэссэнжэр болоод биечлэн оролцохыг зөвшөөрөх боловч гагцхүү хариултыг эндээс олж уншина уу.

                                                          Энэ таны орон зай....

05 April, 2012

Үнсэлт, тэврэлтгүй харивал чинь харин гомдоно

Энэ хаврын чиг хандлага эрчүүдийн харцаар зонхилж байна даа гэж. Өчигдөр яав тэр залууг нэрийн хуудсаа өгөөч гээд гуйгаад байхад нь харамлаад би гүйгээд явцан юм даа. Тоогүй ч юм болов уу даа. Тоглодог ч байж уу дээ этр.. хэхэ за  марзаганах яахуу. Одоо жинхэнэ гарчигаа өгье

Хорин хэдэн насыг алдаршуулья

Хорвоогийн хамгийн гоё нас бол энэ. Хүүхэд биш бас хүүхэн ч биш  зүгээр л Гоо Бүсгүй юм. Чихэр, дарс аль алинтай нь хамт чиний өмнө хувцсаа тайчиж болдог.  Галтай инээд, ганган өсгийн товшилтоор гайхуулж явах,  энгэсэг үнэргүй, үнсэлт, тэврэлтгүй харивал гомдох залуу нас юм. Залуу насны оргил нь энэ юм.

Гоо бай бүсгүйчүүд минь. Гандсан навч шиг уйтгараа сэгсчээд инээ. Цаана чинь хавар ирж байна.

30 March, 2012

Намбагархан бүсгүй болсоон би

 Намбагархан бүсгүй болсоон би
 Намар хаврын мод дагаж өөрчлөгдсөн
 Надаас хань гуйж хамт алхдаг навчист төгөлдөө чамайг мартсан
Инээд минь өөр болсоон
Цацаж халгиадаг чанга эгшиг минь туяа болсон
Гэрэл асгах гэж биш гишгэсэн мөрөндөө сүүдэргүй орчлонг хайрлах болсон
...........                               соон би
...........                                        сан
 Хүсэлдээ дэлхийг багтаан энэрдэг ээж болсон

26 March, 2012

Хайртай гэвэл хэт энгийн юм шиг..

 зүрхнээсээ хэлэх үг минь дэндүү яруу юм яаж бичиглэх вэ

02 March, 2012

Уйлмаар үед бодох бодол

Намайг загнавал чинь би үг хэлгүй тэр дороо уйлж л орхино. Миний сэтгэл гарган хийсэн бүхнийг минь юман чинээ санахгүй бол  би бас л уйлж орхино. Миний бодлоос тэс өөр аашлахад чинь ч уйлмаар болно. Санаандгүй хэлсэн тоомжиргүй үгэнд чинь хүртэл уйлмаар болно. Хаалгаар гарахдаа хаачих гэж байгаагаа хэлэхгүй бол чинь би хоолойндоо зангирна.Хамт байхдаа үг дуу, инээдгүй өрөө өрөөндөө суугаад байвал бас л зангирна. Хорвоо мөнх бусын гэхэд чинь би толгой сэгсэрнэ. Хонгорхон минь аз жаргалаа ав гэвэл чинь бас л сэгсэрнэ. Хоёрхон алхмын цаанах зүрхий цохилт шигээ холдохын аргагүй догдлол өгсөн болохоор чинь би чамаас явахгүй. Яв гэвэл чинь би уйлж орхино. Гэхдээ уйлуулж усан нүдлүүлэхгүй уул шиг эр бодолд чинь гүн итгэнэ. Залгасан шалтгаан чинь надаас хол байсан ч би дандаа авна. Залуу нас, цайлган бүхнээ чамд өгөхдөө би баярлана. Нулимс нэрж намайг уйлуулахгүй уужуу бодлын чинь төлөө би бүгдийг тэвчинэ. Чиний дэргэдээс хоолойндоо нулимстай салж одох минь нэгэн цагт болохоор чимэг болж хамтдаа алхах надад амьдрал мэт үнэтэй.

29 February, 2012

Харшилдам гурав

Шинэ найз 1.  Өдрийн хоол хамт идэх зуураа өглөө таксинд өгсөн мөнгөнийхөө хойноос харамсана. Тагнаа ташин шогширно. Хайран мөнгө, хайран мөнгө... Хоолоо идчихээд гарахдаа аяга тавгаа хамж тавина. Ширээн дээр асаасан лааг унтраана. Үйлчлэгчийг нь дуудна.Төлбөрийн хариулт 200 төгрөгөө нэхнэ. Гарч яваад өчигдөр орой уйлснаа тайлбарлахдаа уншсан номын нэг хэсэг нь өөрийнх нь амьдралтай адилхан санагдсан гэнэ. Хажуунаас хачиг шиг зуурна. Хальтарч ойчихоос айгаагүй хазгай туруй гишгээд байна өнөөдөр өсгийтэй гутал өмссөн байгаа биз дээ хар л даа гэнэ. Хөөрхөөн бүр нэг. Тэр надаас тэс өөр.

Шинэ найз 2. Охин нь надтай чацуу. Ааш нь ил. Ширүүн хурц төрхтэй ч чимхлүүр хүүхнүүдийн ярианд нугасгүй. Дургүйг нь хүргэсэн хүнийг алгадаад авахдаа зүгээр л нусаа нийсэн мэт хөнгхөөн хүлээж авна даа гэмээр танхай. Тамхи татна.Угсруулна. Долоохон хоногийн өмнө өрөөсөн талруугаа татаж өвдөөд эмнэлэгт хүргэгдсэн байж өнөөдөр ганц тайгэр гусий л гэнэ. Өмсөж зүүсэнг минь анзаарна. Өөдөөс шууд асууж үнэ хөлс, өгзөг хонго ярьдаг нь цагаан. АТМ-ээс мөнгө авахдаа гарч ирэхээс нь өмнө картаа аваад арилж одно. Эргэж очоод тас загнана. Тэгснээ нэг мэдэхэд л учраа ололцчихсон инээж харагдана.  Тэр бас л надаас өөр.

Тэдэнд намайг татах учир байдаг нь тэр " өөр" нь ч байж мэдэх юм. Тэднээс би байхгүйгээ олох гэж биш, байгаагаа уусган шингээх гэж ч биш, харшилдам тэр зан зандаа зохицон байдгаа, заавал тэр олны дундаас хамт удаан байдгаа, хааяа нэгнийдээ очиж мар мар хийхдээ харихсан гэж яардгүйгээ би найзлахын шалтгаан гэж боддог. Бид гурав тэс өөр.

28 February, 2012

Хувь заяанд хүсэлт гаргах нь:

Хүсэл бүхэн минь биелээсэй гэж шунаагүй ээ
Хүүг чинь хайрлахсан  гэхдээ яарлаа
Бусдын хатуу гэх амьдралд жаргал багадаагүй ч
Бурхны хишиг чамд би хүсэлт гаргая
Бодлын зураглалт түүнд минь учрал хайрлаж
Бодолдоо удаан хүлээсэн намайг бэлэг болгооч