24 January, 2012

Өврийн дэвтрээ харахаас халгах юм

         Гаднаа харахад гундуухаан,  хэлж ярихыг нь хүмүүс юман чинээ санаж сонсохоо байсанд цөхрөхөөсөө илүү дассан төрхөөр хүлээцтэй гэгч нь сайд даргын үүдийг сахин суух нь өрөвдмөөр хэдий ч нэгэн цагт боловсролын салбарын галтай цогтой залуухан боловсон хүчин явсандаа гэмээр цаанаа л нэг сэхээтэнлэг донжоор монтгор бажаанкныхаа хоншоорыг гялалзтал арчсан  нэг өвөө орж ирлээ. Хичнээн олон орж гарч байгааг нь анзаарсан болохоор хэлэхгүй байж тэссэнгүй та минь өгөх барих юм байвал үлдээгээд явахгүй юу даа гэлээ. Уг нь миний ажил биш л дээ.

- үгүй хүүхээ, өвөө нь... гэж ирээд л  оч нь бүүдийсэн саарал нүдэндээ баяр тодруулан босч ирэв. Өр ч өвдөх шиг, дагаад хөөрмөөр ч болох шиг...   Эртний эд болтой түгжээ оосор нь гарцаагүй л орос ахынхдаа гэмээр хүрэн ширэн цүнхээ ухаж ухаж навсарч хавтас нь салсан ч эргүүлээд нилээдгүй олон удаа эргүүлж наасан хуучин тэмдэглэлийн дэвтэр гаргаж ирээд хэсэг зогслоо.  Намайг анхаарлаа сарниулчихвий эсвэл ажлаа хийгээд алга болчихвий гэсэн шиг яаруу сандруу хааж далд хийснээ - уг нь энд би бичиж авч л байсан юм. Одоо ч олохоо байжээ. Алгын чинээхэн дэвтрийн хаана юу бичсэнээ хайгаад олохгүй ард урд нь будлиад хөгшин хүн ч дээ, миний хүү ерөөс тэр даргын утсыг шинээр бичээд аль ...  гээд өнөө дэвтрээ ямар нэг зүйлээс халгасан уу,  сэтгэл нь өвдөв үү гэмээр санаа алдалттай хамт энгэрийнхээ халаас руу бушуухан шургуулж орхилоо.
    Муу аавтай минь ч адилхан шиг санагдав. Аавд минь яг нэг ийм утасны жагсаалттай жижигхэн дэвтэр байдаг юм. Бас хайгаад л суучихнаа, олохгүй будилна, нэгийг хоёр удаа бичиж авна, хөгжилтэй ээ. Хороо хорин гээд л улс нийтийн ажилд ямар дутуу үлдэх биш дээ.  За та нар одоо тийшээ очоод тийм юм бүрдүүлж өг, тэгж бүртгүүл гээд л заримдаа бидэнд хүртэл тээртэй санагддаг хүнд тэр засаг захиргаа олон байгууллагын ажилчид яажшуухан ханддаг бол,  яалгаа юу байх уу энэ мэт хүмүүс дурамжхан байдаг болуу гэж бодлоо. Арай ч үгүй юм болов уу манай хорооны тэр, манай дүүргийн тэр гэж нэр цохож ирээд л танимхайрдаг юм чинь харин ч сайн байдаг байх. Гэхдээ л хаа газар ахмад нь биш аль эрх мэдэлтэй нь хүндлэгддэг энэ цагт хүн байж чаддаг нь хэд байдаг юм болдоо.

Хүүхдээ хэлтэй устай нэртэй хүндтэй нэгэн болгохоосоо урьтаж хүн болгож, хүн байлгаж, хүмүүжүүлж сурах юмсан. Өнөөдрийн өвөө хэлсэн юм надад. Миний охины ажил нь өөдрөг байг гэж. Өөрийн мэдэлгүй босон хараймаар тийм их баярласан, тэр өвөө хэлсэн юмчинь лав үнэн байж таараа өөдрөг байж таараа гэмээр болтол сэтгэлд хүрсэн. Гэхдээ өөрт нь тусалсанд биш, өөрийг нь өчүүхэн хүндэлсэнд ч бус зүгээр л чин сэтгэлээсээ хэлмээр болоод хэлсэн нь харцанд нь ил байсан. Гарахдаа хаалгаа хичээнгүйлэн дарж хаачихаад сэв сэв алхан одох нь залуужсан гэмээр хөнгөхөн байсан. Дараа нь би удаан бодлоо өвөөгийн хэлсэн өөр нэг үгийг. Өврийн дэвтрээ харахаас халгамаар болжээ, бүгд л өнхрөөд өгч хөөрхий. Одоо энэ муу дэвтрээ солиод ч би яах юм билээ гэх нь удахгүй өвөө нь ч гэсэн өнхрөөд л өгнө дөө гэх шиг эмзэг сонсогдоно. Хоолой зангирна...

19 January, 2012

Байна уу, параламентийн ордон уу?

... гэдийн би.  Аа тэхээр нэг эмэгтэй авна аа аягүй. Байнаа, ажил сайн уу Андаа гэж мэгнэ. Тэхээр нь би шууд загнадын алив ажлаа хий л дээ чи муу одоо. Тэр Баярцогттой яриулаадах , -байхгүй ээ, тэгүүл Батболдтой.. -Сү нь ээ.. - Тэгвэл Су нь байсан ч яахуу дээ ямар нэг хүнтэй л ярьчуул болкоодайна. - диид... диид...  Дахин залгана. За Уранаа маяглаадайлдаа цайндаа орсымуу гээл навс унажаамдаа миний дуу хоолойны өнгө хаха. Манай найз төрийн ордонд амьдардыш дээ, лаг уу. Би лав лаг гэж боддын. Аааа ястой аниа ажлаа хийнгээ утсаар яриал, утсаар ярингаа хумсаа хараал, дээрээс нь  хөлөө ачцан хөдөлгөж мөдөлгөөл худлаа том том улс орон эдийн засаг яриал суужээдаг байхдаа гэж би боддын. Ямар орж үзжээсан ч биш :). Тэнд байдаг хүмүүс чинь тэгж л харагдаад байдышдээ зурагтаар. Амьдаар нь харж үзэхийнсан гэж бодоод байхыг бодоход би атаархаад байгаан байна л даа тэ. Ойрд чинь нээрээ юу болоод нээх майр улс төржөөд байдаг болчивоо би. Улс төр намайг сонирхоод үнэн гай болжийнаа нээрээ. Би ямар сонирхох биш этр ккк.

Хүн зүгээр гоё найзынхаа тухай бичих гэж байхад бичлэг алаа хаячлаа л даа. За болье. Муу найзыгаа ингэж муухай төсөөллөөрөө гутгаад яахуу тусгай бээгий шахнаа тэгжуугаад. Миний найз чинь бол заваан муухай юм хийхнүү хэлэлцэхнүү хохьно болгоод өгөхийм шүү гээл засаг төрийг зүгээр ажиглаад суужээдаг цэвэр ариун хүн л дээ.

17 January, 2012

Байр байрандаа л байвал гоё, жишээ нь би эндээ...

     Заа хөөрхий захирал боулинг тоглох гээд гараад явчдын байж. Жаргацымаа нээрээ тэ. Ажлын цагаар нэг нэгрүүгээ сэв сэмхэн утас цохиол сэв сэмхэн гараад явцарчихын. Өглөө яасан нэг захирал ирдгүй ээ, чухал уулзалтын цаг тохирцон гэж мэдсээр байж утсаа хаагаад алга болцон гээл гадаад харилцааны ажилтан нь сандарч гүйгээд байсан. Өчигдөр би бас өөр нэг захирал дээр оров оо. Тэгсэн хачин хөмсөг мөмсөгөө атирцан л байнаа дөхөөд очсон  хөзөр тоглоцон суужаамдаа муу гахай чинь харин. Захирлуудын орон тоог хасчмаарын зүгээр, тэхээр одоо ажилгүйчүүд нэмэгдчих байхдаа тэ ккк.  

Тэр яахуу өчигдөр нэг нэвтрүүлэг үзлээ би. Тэгсэн нэг гудамжны нөхөр эхнэр хүүхэдтэйгээ орж байна. Дээр үед бол транщэээнь гэдэг байсын одоо танк гэдэг болсон гэнэ. Өдөрт 15000 төгрөгний юм түүдэг гэжээнэ хөөе. Дундаж цалинтай ажилтан шиг орлоготойн байш дээ. Тэрүүгээрээ юу хийх үү гэсэн за эхлээд бол 3 шил архи авна ах нь, тэгээд охиндоо дуртай юмыг нь авч өгнө тэр нь юу юм болдоо бас гишүүдийн ярианы хэлбэр орцон ай, за би энэ дөрвөн жилд ийм ийм юм хийсээн гэдэг шиг... Тэгээд байшдээ миний дөөөө гээл согтуу л болтоймаа шүд мүд ч байхгүйм угаасаа. Өө тэгсэн бас ингэнээ - яахаараа энэ муу улсын их хурлын гишүүд дандаа улсын их хуралд гарчэээдийн. Манай танкныхнаас яахаараа гарч болдгүйм ер нь. Тэр сонгуулийн сурталчилгааны мөнгө төгрөг нь бол хамаагүй бид нар 1000-аад танкчид өдрийн 15-аа өгөөд нэг танкчинаа улсын их хуралд оруулмаар байна гэсссс.. 

Юу вэ ай, бааснууд чинь яахгаадайнаа ер нь. Дуртай нь улс төр ярина тэ, болно тэ. Ийм үнэгүйдлийг нь өөрсдөө бий болгочоод  үхэр ямаагаараа дуудуулаад явжаахдаа ч таарсын. Би бол муусайн баячууд энэ тэр гэж ярих хамгийн дургүй. Өө муу гуйлгачин ч гэж боддоггүй. Угаасаа байх байх газраа зөв байж л чадвал хаа ч байдаг л зүйл.

      Өглөө бас ингэлээ. Үйлчлэгч эгч тэгжийнаа
- пэээ ёстой автобусаар дүүрэн архичид зүгээр..  /тагнай ташаад л эгч бол сүртэй ярина л даа ккк/
- Яагаа вэ? 
- яах юу байхуу өнөө хорин нэгэн мянгаа авахгүй юу ,өчигдөр чинь 15 билүү юүвлээ 16ш дээ тийн, тэгээл гударцгааж байхгүй юу?Яасан хүмүүс гэхээрээ ингэж явдаг байнаа..... энэ мэтээр эгч яриал би сонсоол, өглөөний мэндтэй хамт инээдэм болгоод өнгөрдөг ч үнэндээ эмзэглэл болон үлдсээр л байна.

Манай аав ээжүүд лав сонгууль өгнө гээл гоё дээлээ өмсдөг байсныг би санадын. Ээ төрийн минь сүлд өршөө гэж уулгалдаг хүндлэл нь байсымсан. Одоо харин биш болжээ. Төр түмнээ дээдэлдэг тэр ёс жудаг хаачаавээ.

Энэ төр нээрээ лав бишэээггг.  Чадку бол  тэр танкчиддаа өг дөө яшиг.. нүдний булай.


13 January, 2012

Ном битгий унш

 Сэргэлэн, хөөрхөн, ухаалаг, мэдрэмжтэй, нүүрний баясгалантай нүдэнд дулаахан, хүсэл тэмүүлэлтэй, бусдын бишээр амьдрагч тийм нэгнийг олох гэж удаан хайлаа. Олсонгүй ээ.Одоо хэр нь миний хүсэл биелээгүй л яваа юм байна даа. Би алга...

Зэ энэ яахуу гол өгүүлбэр гэхдээ голоос чухал нь өөр юм байгаан гэхгүй юу. Ном уншдын би заримдаа, \тэр нь ховор л доо :)\ тэгээд нэг юм уншчингуут гээв гэнэт өөрийгөө голоол унадын гачин. Тэгээд бодсон чинь ном уншихаар нэг бодлын юм мэдэж аваад ч байгаан шиг нөгөө бодлын өөртөө итгэх итгэл нь унаад ч байгаан шиг бүр эсвэл нөгөө уншсан том юмнуутайгаа өөрийгөө зэрэгцүүлж тавьчаад ч байгаан шигтэрнээсээ болоод урсаад л амьдарчих юмыг ургуулан бодож ядрал зүдрэлт замыг сонгоод ч байдым шиг эргэлзээ гэдгийг чинь бол харин жинхэнэ утгаар нь бий болгоод байдын.

Тэгээд нэг дүгнэлтэнд хүрлээ л дээ. Юм их унш... дутуу байна, түүхий байнааа гэж.

Яая даа хө.

11 January, 2012

Эр гормон давамгайлаад байна

       Тийм болохоор надад жоохон наастр хэрэгтэй байна.
 Би боддог байваа ирэхээсээ өмнө. Очжоол ёстой хамгийн түрүүнд хэдэн өдөр сапппь үсэрнээ яадын гээл. Тэгсэн яасан амжаагүй байжээтал л шууд ажил эхэлчлээ ш дээ. Яажаанбэ, найзууд жоохон анхаарал тавиул яасын над дээр. Хагас бүтэн сайн өдөр гэж байдын л юм байлээ ш дээ энэ орчлон ертөнц дээр чинь. Гэхдээ одоо нэг өдөр шөнө ууж идээд дуулчуул аягүй бол явдлаа даахгүй этр булай болох байхоо, үгүйн болуу. Та нар нэг шалгаач намайг гэссс кк


Би бас бодоод ингэж дүгнэвээ. Хамт олон дунд ороод хамгийн түрүүнд хов, хар яриагаар бол  тэ элдэв бусийн дэл сул тийм юм ярьж сур. Тэгвэл тэгээл танилцаж ядаад байх юм байхгүй ш дээ ерөөсөө мөн үү. Аниа нартай бол ааа ёстой та бол нээрээ тэ тасархай эмэгтэй дээ, яаж ингэж гоя тураадайн бэ, танай охин нээрээ яг та шүү гэж мэгээд. Тэгжээтал нэг хүн орж ирээд гарна за юу тэгэнгүүт нь өлгөж аваал гус хамаагүй. Өмссөн хувцас, өнөөдөр үсээ яасан маасан яриал ай. Энэ чинь заавал муулах гэсэн үг биш, зүгээр магтаж ч болийшдээ гол нь л ам хуурайгүй бай, ярь ерөөсөө дээр хэлээд байгаа тэр дэл сул юмыг нь. Үгүй над шиг ингээл өвгөн дарга нартайгаа улс орон яриад суугаад байвал хэн чамтай баасан гаригийн орой явахын бээээ... тйиш дээ.

    Сүүлийн үед нээрээ нано өмд цамц их өмсдөг болжээ хүмүүс. Хүргэн ах л бүр салахаан байсан байна лээ гэснээс  би нээрээ нэг машин авах санаатай, тэгсэн үнэмлэх байхгүйн байлээ ш дээ би гэдэг амьтны үр чинь хаха. Энэ дээр л харин эм гормон хэт ялгараад байгаам даа.  Тэгээд жолоонд суух санаатай, тэгсэн 2 сар гэсэн билүү юувлээ ингэж явжээтал аягүй бол худлаа болохын байна л даа. Нөгөө бороо орохоор л за хоёулаа маргааш янзын дулаахан байшин баринаа  гээл маргааш нар гарахаар гэдсээ илж хэвтээд л байдаг сармагчингийн күүкэлдэй байдаг шиг би гэж нэг юм болохоор л санахын нэг юмыг кк.Сармагчны гормонтоймуу хаашаан.

       Ноднин билүү би нээг их найз залуутай болмоор санагдаал баахан шуураагүй юу кк. Тэгсэн тэр үед нэг залуу бий боловоо надад. Тэгээд дараа нь бүр мартцан байгаам даа. Гэнэт саяхан саналаа ш дээ гэхгүй юу.

Би нээрээ чамд сайн байхааггг. Чи намайг хүрээд ирээч гэсэн, хамт монгол явья гэсэн, тэгээд бас хөөрхөн гэсэн, хөдөлгөөнтэй гэсэн энэ янзаараа чи лав удахгүй нөгөө юу яах байхаа гэсэн тэхээр нь уур хүрээд дахиад мартчмаар санагдсан... Тэхдээ л уржигдар би аймар эрт орондоо орж байгаад бодоод хэвтээд л байсааанггг чиний тухай. Чиний төрсөн өдөр минийхээс нэг жил нэг өдрөөр ах тэ? бодоод байсан чинь гоя ч юм шиг тавилан ч юм шиг этр хаха . За тэр чи ч яахуу...

    Манай захирал нээрээ их гоё хүн ш дээ. Би ч өмнө нь идэж уудаг муусайн юмнууд гээл муулдаг байсооон үнэн. Гэхдээ миний боддогоос өөр байдын юм шиг байна зарим нэг зүйл.

Ээ тэгээд элдэв юм ярьж суухаар энэ хэдэн эрчүүдтэйгээ уул ус ярьсан шигээ суух нь над хавьгүй дээр  санагдахын миний хүйс солигдоод төрцөн байхөө яагүй бол..  Эсвэл жоохон наастр дутаад байгаан болуу :) 

09 January, 2012

Эрдмийн их өргөө минь сайн байна уу?

      Эмтэлж, эрээчиж элээсэн оюутны шаргал ширээ. Эндээс л эцэж цуцашгүй их мөрөөдлийг олж авсан санагдана. Тэр оргиж буцалсан омголон их хүслээрээ одоо ч хөглөөстэй л явна даа. Цагаан сахлаа имрэн судар дэлгэн суугаа өвгөн эрдэмтэн шиг чуулсан түмэн оюутны эрдмийн их өргөө минь сайн байна уу? Шуугин угтах чимээнд чинь өөрийн эрхгүй сэтгэл дэгэлзэнэ.Санахгүй байхын аргагүй гэгээн ордон минь. 


        Халдаж зүрхлэхгүйдээ бус хүндлэн дээдлэхдээ хажуугаар нь зөрөхдөө ч харцаа доошлуулж өнгөрдөг эрхэм багш нар минь янзаараа байна. Өглөө бүхэн дуу хангинааж угтдаг үйлчлэгч эгч, авсан номоо удаачихаад айн бэргэн байж ахиад л ордог хоёр давхарын номын сан, өнөөдрийг хүртэл нэгнээ түшиж яваа андууд минь, өгсөж уруудахдаа өдөр өдрөөр хэлхэж үлдээсэн бидний дурсамж, одоо ингээд санахнээ хамгийн сайхан бүхэн минь эндээс л эхлэлтэй шиг. 

Энэ ертөнц дээр утга учиргүй зүйл нэгээхэн ч үгүй гэж би боддог юм. Бодлыг минь батлах мэт ирэх учрал тохиол бүр өөрийн шалтгаантай байх.  Амьдралын зураг төөрөг гэж байдаг бол би тэр замаараа л яваа юм болов уу даа гэж заримдаа гайхдагЭсвэл цаг нь болсон бүхний биелэл өөрөө ирдэг байх.

Тэр жил их сургуулиа төгслөө. Ажилд орлоо. Цаг наргүй, цалин багатай, санаанд багтаад л байх тэр сэдвүүдээрээ санаандаа тултал  юм хиймээр тогтож суухын аргагүй болтлоо адган яараад, ингэж бодохдоо эрх чөлөөгүй мэтээр өөрийгөө төсөөлөн бухимдаад .. Болохгүй болохоор нь шантарч эхэллээ. Ахиж ажилдаа явмааргүй санагдаад нэг өглөө сэрэхдээ өвдчихдөггүй юм байхдаа гэж хүртэл бодож байсан тухайгаа эгчдээ яриад инээлгэж байсан юмдаг. Харин анхны хамт олондоо би хайртай.

     Тэгээд хүний хэлснээр хийхээс хэтрэхгүй нэгэн урсгалт уйтгартай гэмээр өвөл хаврын өдрүүдэд орь ганцхан хүслээр л дараатай явлаа. Гэрэлт хотууд даллан дуудаад, гадаадад л байвал жаргал юм шиг эндээс залхаад... Гэтэл гэнэт л нэг өглөө урилга  хүрээд ирсэн. Хачин шүү. Ингээд номын дуунаас уятай явж одлоо. Сураад л байсан. Хэдэн сар жилээр зөвхөн өөрийнхөө л тухай бодоод, үзсэн мэдсэнээ хав дарж хураагаад л, хуурамчхан инээмсэглэдэг хүний нутагт амьдраад л байсан. Нутгаа санасан, уйлсан, өчнөөн шөнө ээжийгээ зүүдэлж сэрсэн. Ихээ өөрчлөгдсөөн би. Хүн болсон. Өөрийгөө л биш өрөөлийн тухай бодож сурсан. Ирмээр санагдаад, эх орныхоо тухай сонсох бүр ийшээ огшдог болсон.  Даанч буурайхан шүү дээ Монгол минь. Болдогсон бол дахиад л санаанд минь багтаад байгаа бүхнээ санаандаа тултал хиймээр...  

Багаас нь эхэлнэ ээ. Барилгачин болно би. Мөрөөдлийн хотынхоо элс тоосго бүрийг бид өөрсдөө зөөнө. Өвөө эмээ, үр хүүхдүүдийнхээ өглөөн нарыг амгалан угтах тэр өдрүүдийг  авчирна. Залуус минь оюунлаг байгаасай гэхдээ замынхаа эхлэлийг би Их сургуулиасаа тавьж байна. Шат нь өндөр байг.

Хүмүүс нь бүгдээрээ өглөө ажилдаа инээмсэглэн ирээд орой гэрээдээ яаран харьдаг аз жаргалыг  хүсч байна  би эх орондоо.

06 January, 2012

Эрхэм анд эх орондоо ирлээ

 ... этр гэсэн гарчигтай мэдээнүүд хаа сайгүй цацагдаад сүртэй байнаа тэ гэвэл яахуу хаха. Гоё л байдаг байхдаа бодвол. Амьдралдаа ганц кинонд тоглочоод үхэхийнсан. Энэ ч гэхдээ мөрөөдөл биш мөнгөтэй хүний л хийдэг ажил болсийм шивдээ. Энэ нэгхэн жилийн дотор тавин хэдэн шинэ кино хийгдсэн байна гэнэ үү.  Сая тв-ээр тэгжийшдээ. Би тэгсэн аршаантын арван наймаа ч үзээгүй явжээдаг араачдээ биздээ. Гэхдээ ч Монголд ирэхээр л нээх гоё амьдралын эрч хүчээр дүүрэн болоод байдгийн би нээх хачин. Авилга мавилга өгнө шүү дээ. Тэгээд л хэдэн найзтай чинь улс төр мөр яриал. Надад зохидгүйм шиг байгаан тэгсэн ч хүн өөрийгөө голохгүй нь сайхан юм даа. Одоо бас сонгууль яриал яваа гээд бод л доо би шүү дээ очиж очиж хаха. Энэ улс орон хөгжкүэггг.. хэрвээ над шиг хүн хөгжил яриад явжээвал. Гэхдээ азаар би биш тэднүүс нэр дэвшдэг нь яамай даа тэ. Тэ гэснээс тэднүүст хандаж нэг үг хэльяа а.

  Замын түгжэээнд хамаг сайхан залуу насаа гээжийшүү. Болзоондоо очих гэж яваад бөглөрөөд хоцроод нэгэндээ гомдоод уурлаад салж байгаа хүмүүс мэр сэр байна шүү. Ингээд байвал хэн хоёр нь ойлголцож нэгнээ хүлээж гэр бүл болж хүүхэд гаргаж улс орныхоо хүн амыг нэмэх юм болж байнаа. тануусын хүүхдүүд ч яахуу гадаадад байдаг гээ биздээ. Соронз сэтгүүл дээр тэгсэн байлээ ш дээ. Тэгж яриул би ч гэсэн гадгаадаас ирсэн хүн байна. Маяглаад байгаарай.Тэгээд байвал чинь хүнтэй суухкуу шүү уг нь би таван хүүхэд гаргах байсын хохь чинь этр  хаха.

 Дээрээс нь хэдэн төгрөг бол зүгээр тахины жолоочид төлөөд төлөөд явчжээнэ. Төлкү бол улс хөгжихгүй биздээ. Ёооёо над шиг ингэж зүрхээрээ шанал л даа тэднуус ээ, тануус биш шүү ккк. Ингэлээ өчигдөр, ойрхоон газар явку юу тэгсэн 3000 гэжийнэ. Үгүй байлгүй дээ гэсэн за тэгүүл 2500,- за тэгүүл гэдэг чинь юу гэсэн үгийн? Юу юу гэсэн үг байхуу дээ тэгээд 2000ийг л өгчөөч дээ гэсссс хохо. Санаанаасаа зохиож хэлдиймүү хаашаан тэ.Тануус харин ийм байвал эх орон хөгжкүүеегг.. Тэднүүсийн хажуугаар тануус минь битгий ингэжийлдаа биднүүсийгаа.


10 December, 2011

Хээнцэрхэн бүсгүй үнэнч байгаад яах юм


Эмзэгхэн л хайрладаг юм шүү Оюухай минь
Эрхэлж дуусаад өсгийгөө дуугарган одох
Эрхэмсэг хагацлыг бэлэг болгодог юм шүү
Энэлэл шаналал үгүй яасан амрав чамд.
Хөнгөхөн л дурладаг юм шүү Оюухай минь
Хундага  дарс шиг наргиж болмоор амьдралд
Хээнцэрхэн бүсгүй үнэнч байгаад яах юм
Харцаа л шидээд өнгөрвөл болоо бишүү түүнд.



05 December, 2011

Хүслийг минь сонсогч чи хаана байна



Эрэн тэнэж хайн цөхрөхөөсөө өмнө 
Эль хулийн дундаас би эрт буцна
Чимээ шуугиант миний амьдрал дуусахад
Чи ч бас ганцаардаж л таараа...



02 December, 2011

Ээжээ, бүсгүй хүн яагаад ийм гоо байдаг юм бэ?

Ээжээ,  нар  дандаа л яагаад цацран гялалздаг юм бэ? 
Ээжээ,  бүсгүй хүн яагаад ийм гоо байдаг юм бэ?  

Ээжээ та мэдэх үү? Та дандаа л нар мэт цацран гялалздаг аа. Тоос шороот өлөн өвс шиг өдрүүдэд таны инээмсэглэл, энэрэл, өр сэтгэл байдаг болохоор энэ ертөнцөд хавар ирдгийг. Таныгаа дууриаж би цэцэг болон ургадгийг?  Цэцэглэн нахиалах гэж, өнгөө дэлгэх гэж, улам өөдөө тэмүүлэн яваа үр жимсхэн чинь тандаа халуун сэтгэлийн тэврэлт илгээх гэсийм. 

Өнөөдөр миний, таны бас миний аавын баярын өдөр. 

Үртэй хүн жаргадаг даа. Та хоёрыгоо жаргаана даа л гэж санах юм. Томоос томоор ачийг тань хариулаад л, хүсэл бүхнийг тань  биелүүлээд л, хөөрхий бяцхан хотоо хүн бүхэн жаргадаг диваажин болгоод гээд л ...  гараа алдлан хамгийнхаа томоор энэ дэлхийг төсөөлдөг тэр гэнэн хүүхэд зан минь одоо ч хэвээрээ л байх юм. Хэзээ л нэг ухаан сууж та хоёрыгоо жаргаах тэнэгхэн үр юм бэ дээ би.

 Харин та хоёр минь энэ цаг мөчөөс, эглийн эгэл амьдралаасаа аз жаргалыг олж чаддаг.  Гоё машин, хувийн хаус, төлбөртэй сургууль бидэнд байгаагүй. Одоо ч байхгүй. Аав ажилдаа яваад л, ядраад ирэхэд нь ээж инээж угтаад л, цаг наргүй өдрүүдийнхээ шагнал болгож цалингаа хамт тоолоод л... 

Гэхдээ анир гүмхэн амар жимхэн бидний амьдралд аз жаргал дутаагүй. Хамтдаа байхын сайхныг, харамгүй хоолоо хувааж идэхийн амтыг мэдэрч өссөн минь миний хамгийн том хүмүүжил. Ээмэг бөгж шиг нандин чамин аашаар эр хүнийг хайрлаж, хайрлуулж чаддаг ур ухаан  үзэсгэлэн, нар мэт сэтгэл ээжээ таных. Уул уулс сүүдрээ дардаггүй өргөн дэлхийд уулсын энтэй  уужимхан амьдарсан нь та ааваа. Та хоёрынхоо хамтдаа байгааг харж буй энэ цаг хугацаа минь надад хамгийн үнэтэй. Тийм болохоор илүү урт удаанаар өнгөрөөх аз жаргалтай, сэтгэл хангалуун өдөр хоногуудыг би эндээс, сэтгэл зүрхний гүнээсээ үргэлж илгээсээр байх болно. 

                                                                                                ОХИНООС НЬ.  2011.12.02