24 November, 2011

Сэрж бар

       Ерөөсөө хүн гэдэг амьтан чинь байгалиасаа төрцөн нэг тийм аминчхан амиа бодсон шинж чанартай  шүү дээ. Надад бол байнга илрээд байдын. Би ч яахуу ашиглаал ашиглаал явчдын тэр дор нь хаха. Өрөөндөө би чинь нэг орос охинтой байна гэсээр байгаал  арай гэж нэг юм хамт орсын. Нөхөрлөл найзлал этрээ хасвал тэгээд ерөөсөө цэвэр ашиг болоод явчжаам л даа. Ашиг дотроо бас олон жимтэй гэжуугаа бид хоёр чинь хэл усаараа ашиглалцчаж байгаам,  за тэгээд хоол ундандээр хамт идчихнэ ханьтай, хоёулхнаа хүмүүс чинь нэг нэгнээ бараадаад оройдоо хөөрхөн салхилчжаам ккк. Зайрмаганд дуртайн болохоор нь гарч оронгоо намайг тэжээчихийн хаха. Жоохон онцгүй юм болуул хамаг муу муухай үгээ ашиглаад болку бол хөл гар хуруу муруугаараа  дүрсэлжаагаад ярьжчаам. Тамхи татсан шиг л тайвшраад явчина шүү дээ, яджаахад нөгөөх нь сэтгэл судлаач байж таарахын. Ингээд бодоод байхаар би ерөөсөө хэнийг ч хайрлаж чадаагүйм шиг байхым. Дандаа л хүнээр хайрлуулсан халамжлуулсан туслуулсан авсан идсэн уусан ашигласан... хариуд нь би ер нь юу хийсийн? Балиар хүүхэн байшдээ бодоод байсан чинь.

Хүмүүс яаж ер нь хүнийг  хайрладын. Хайрлаал байвал дуусах уу, тэр юм нь. Хайртай хүмүүс дараа нь хайргүй болохоор чинь хайр нь дуусчлаа гэсэн үгүү ?  

       Ээж хэлдийн хүн нойрыг сэрж бардын гээл... ухаан нь одоо унтаал нь байвал унтаал байх л дээ.  Тэхээр одоо хайрыг яадаг байж таарахнуу? Хайрлаал байвал хайрлаал байх нь мөн үү? ммммханннн..

Тэгээ яагаа манай найз яг одоо аймар хэцүү  байгаад байдын тэгүүл. Хайр чинь ингэхэд тийм сэрж боломгүй гоё юм юмуу? Зүгээр ашиглаал хаячиж болдгүймуу тэр хайрнуудаа. Тэгж хар дарж байхаар сэрчээч дээ наа  хайрархуу юмнуудаасаа. Лайтайн... сална л гэнэ нийлнэ л гэнэ.Салсан ч юмгүй нийлсэн ч юмгүй. Над шиг амиа бодсон хүн ямрымаа ойлгохуу дээ.  

Хайрладаг л юм бол уу,  сэрнэ ч гэж ёстой гонжийнжоо доо....  ХАЙР СЭТГЭЛ-ээ
  Гэхдээ чи муу манай найзыг дээрэлхэхээ болиорой өөөе. Лийшууу  :)

21 November, 2011

Сүрчиг усгүй бие чинь уусмаар төөнөм халуун

Санахнээ чи яг ийм л байсан долоон жилийн өмнө
Надаас  гээгдэхийн  төлөө урсан гарах
Нандигнаж дийлэмгүй  дулаан үгс чамд хүрсэн мэт
Сүрчиг усгүй  бие  чинь уусмаар төөнөм халуун


Санахнээ яг ийм л байсан тэр зун
Санаанд минь үлдэхдээ гуниг хорсолгүй
Сүрчиг усгүй цайлган сэтгэл, гурван мод
Сургуулийн хашаа, чамдээр нэмэх нь би...

Санахнээ би бас ийм л байсан өчигдөр ч
Хаа нэгтэй хайрын үг дурлалын болзооноос
Хайж олсон бүхэн минь хоосон байдаг
Сүрчиг усгүй чамайг санах яасан хэцүү

Санаандаа мөнхийн галтай миний бодолд чи байдаг
Сахилгагүй чиний зүрхэнд ч би анхных хэвээрээ байдаг
Сийлсэн үсгийг минь л харин арилгаж модод ургасан
 Санахнээ  аз жаргал гэдэг ийм дурсамж л мэт...

14 November, 2011

Гол нь тэгээд call me

Аялгуу сайхан монгол хэлээ гэж... ай бас л яруухан юмаа. Ярьдаг хүн нь л би болохоос тиймээ ккк. 
    Сая нэг тоглолтонд ороод ирлээ. Тэгсэн тэгнээ, улс улсаа танилцуулаач, унаган хэлээрээ бидэнд  ярьж үзүүлээч гэнэ.  Өө манай хэдэн гарууд сайнуу оройн мэнд л гэцгээгээд байгаа болтойдог. Ойлгохгүйм, ална ч гэж байгаамуу, шудна ч гэж байгаамуу хэн мэдэхэв юутай ч мик дамжсаар над дээр ирлээ. Миний сандарчийгаа монгол хэлний баялаг байгаа хоёр ч  харшилджийна гэдэг тамтаггүй. Ямар сайн уу гэлтэйш, сайхан өвөлжжийнө уу гэлтэйш, мэндээ амархан сайн байцгаана уу гэлтэйш юу гэхвээээ гээл баруун зүүн мөрөн дээр өнөө улаан цагаан чөтгөрүүд нь сууцан этр. Би вол яахууу дээ угаасаа цайцан нөхөр ш дээ. Өөөө хээвнэг  тааз мааз  харсаншигээ  зогсжэээж чадна, санаа зовох зүйлгүй сайхан. Хүмүүс ч тэр тэнэг тэгнээ гэсэн янзтай хүлээж аваад сурцан бүр хаха.  Хэллээ дээ би ч. 

Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл
Чин зоригт өвөг дээдсийн минь өв их эрдэнэ
Сонсох бүр яруу баялгийг гайхан биширч гээл ... Авч өгчийнаа, тэгснээ араас нь хөөрхөөн хөв хөндлөн манай хэл чинь бол баялаг сайхан шуудэээ таминь этр гээл ай. Мэнд усаа мартцан...

Танхим бас нам жим болжээнэ лээ шүү цус гэж. Ооооррр" :) Энгийн үед гадаадууд бидний яриаг тхх тхх тхх гэдэг гээд байдын. Тэхээр нь өнөөдөр өшөөгөө аваад хаха.

  Миний дараа америк залуу зогжээгаад eeyy what,s up? гэссс, гээл болццц.
 Алдарт Их гүрний Эх хэл...

Тэгсэн дараа нь найзууд хүүе чи сая юу ярьсан юм бэ гэжээнэ. Өөө яахуу ойр зуур найз залуу байхгүй шүү ерөнхийдөө дажгүй шүү гол нь тэгээд call me шдээ л гэлээ гэсэн гайхаад байх шиг байгаан хаха тэнэг золгиуд.

     Уянга яруу эх хэл минь, горхин чимээ, эгшиг дуу шиг унаган хэл минь. Би чамаар л амьсгалж, чамаар амьдарч, чамаар зүрх сэтгэлээ, хайр харууслаа, гомдол итгэлээ илэрхийлж, нандигнан шивнэж,  хүсэл, цөхрөл, гуниг, жаргал бүхэн минь цөм чамаар урсан ирж чамаар урсан одох нь яасан гайхам? 

                                                                                                   Эх сайхан монгол хэлээ хайрлая.

13 November, 2011

Уй гуниг чамд яасан гоё зохино вэ

Цас ороод
Цонхны тавцан дэрлэн би уйтгарлаад
Цав цайлган охин мэт бүхэнд итгэж
Хуруугаараа тоглохдоо чамайг тосон гүйгээд...

Од хэлхээд
Орондоо сэмээрхэн залбирч бурхнаас гуйгаад
Гэв гэнэхэн гүнж мэт торондоо хоригдож
Гэгээ бүдэгхэн өдрүүдээр өөрийгөө чимээд...

Дандаа л хүлээгээд
Даашинзны хормой нулимс шиг тунараад
Гарын бэлзэг, чихний гоёлоос илүүгээр
Гуниг л яагаад надад ингэтлээ ганган зохидгийм бол...

11 November, 2011

Ай амраг минь, аялгуу нь зангирсан дуу минь

.... гээл гарчиглаад ороод ирүүл одоо алуулдын болуу. Аягүй бол эээ салак чинь одоо хүртэл нөгөө нэг юмаа бодсоор л яваан байх даа. Арчаагүй ш дээ зүгээр, анкиагүй ш дээ зүгээр этр гээл зарим нь бол загнажээж мэдэх туучийнууд бас бий шүү дээ энэ хавиар кк.
Өө ястой тийм юм байхгүй болсышдээ хө, өөдрөг л байгаад байгааздээ яачаадаан бэ тануус өөрсдөө яагаачгүй хүнийг яалгах гээд зүгээр хэхэ.

    Өнөөдөр чинь тэгээд яадаг яадаг яасан айхтар өдөр гэний?

Сая замаар явжээваа би. Өөдөөс чиглэн нэгэн залуу айсуй. Тэгээд улаан зам дээр халз тулснаа  сайнуу сайхан бүсгүй минь чамд траст байгаа юу гэж авдийн хаха. Нэг  алгадаад авчих уу яадын кинон дээр нээх гоё харагдаал байдышдээ гэсэн бодол орж иржээнэ. Бас яаж дээ ч юмуу мумуу гэж олон юм боджоох хойгуур алиа хэзээний нөгөө эгзэгтэй агшин нь дуусчилгүй ч яахуу дээ тэ. Нэг мэдсэн ам нь хөдлөөл байнаа.
- Хосгүйн чинь төлөө хоёр пиво бэлэглэнэ шүү манай пабад ирвэл этр .... ӨӨӨөөө браво, госгүй гээд мэдцэн намайг ай.... өнөөдөр шоудахгүй бол  ханийн заяа гомдоно биздээ этр тархийг минь угаажаан байна лдаа архидалтаар. Нөгөөх нь одоо тэхээр яах ёстой байхнуу, сингличүүдийн мандан бадралын төлөө ч юмуу эсвэл элив галавын залуу малуу ч юмуу юу нь чухал биш гол нь өнөөдөр баярын өдөр гээд бодчиход л болоод явчих нь байна л даа. Даварчаан шүү нээрээ.

Готов нь авна уу, Шатав нь авна уу би л аавыгаа асрах минь зүгээр...

Өмнөх ажлаа яая гэж нусаа хацартаа наажээж юун баясгалантайн.  Шарандаа шөнөжин ажиллахын хумдаа.

29 September, 2011

Өөөе өөрсдөө бич гэссс хаха

      Зээээргэц.. дундаааа ! гэхээр цэргүүд нээх хөөрхөн зэргэцнэээ тэ. Өөдөөс нь гууццц.. гээл зогсжэээвал бас л сүртэйз ай. Би ер нь сүүлийн үед тийм нэг санаатайгаар зөрмөөр санагдаадайгаан. Багшийг юм асуухаар байжжжээээ.. юм боджээ шдээ этр үнэндээ хариулж мэдкүү. Найзыг хоол идэхүү гэхээр нь өөрөө ид өөөөе, тэгээд гарангуут нь гялс очиж хам хум халбагадаж малбагадаад хаха.

Аймар их бичих юм байгаад байхын тэгээд бодохоор л больчмоор санагдаад байх чэнн тэгээд ариун явдал уу ?
Энэ блог ертөнц бүр нээрээ утгаа алджээ та нар тийм завгүй болцымуу намайг эсвэл намаас хасцымуу?

Эсэргүүний үлдэгдэл гэж дээр үед над шиг хүмүүсийг хэлдэг байсан гэнэ ээ тэхээр нь би гуцц ллл гэссс.. яаааадын ккк. Биии вол яахуу дээ тэ элдэв юм хольж хутгаал өөрийгөө зугаацуулаад, инээж хөхрөөд тэрэндээ хахаж цацаад, тэгэнгүүтэй юм идэх нь дээ ашгүй шүлсэндээ цацсан шүү өгөлцөөрэй гэээчэээ гэлдэээ хөөе гэж хавийн хүн рүү гүйж очиж албаар цохиулж этр болоод л байгаан, хөөрхий дөөө тэр нэгэн хүү тиймаа. Манай энд нэг тоглоом ойлгодгүй нөхөр байдын, яаамар ч гошин шогийн мэээдрэмжгүй тэр муу амьтны үр нээрээ хорвоог яаж барнаа гэснээс помогите нам хоёр дээр Лхагваа тэ? би яахуу дээ ядарсан нэг муу дээрэмчинннн.... гэдэг гэжаан гэсэн чинь харин тийн тэ хөөрхий амьтан гэдийн ваахаха..

26 September, 2011

Миний инээдгүй амьдралдаа чи жаргалтай юу

                           ***          ***        ****

Гарыг минь атгадаг гар чинь
      эвдэрснийг харахад сэтгэл өвдсөн
Ажилд биш амьдралд нухлагдахвий гэхдээ
      хамтдаа зугтмаар болсон
Араас чинь жижигхэн алга сарвайгаад
      охин чинь байсан
Анх удаа хайрын чинь оронд
      зүрхний минь цаг зогссон

                  ***          ***        ****

Бүх зүйл бидний дундуур  танихгүй мэт өнгөрсөн
Гомдол тунилын дундаас эргэж харахыг минь хүлээлгүй
   чи бусдын гараас хөтөлсөн
Тэр гар чинь одоо эвдэрсэн, эцсэн байхыг харах уйлмаар байна
Чиний байхгүй ертөнц рүү зугтмаар байна

                 ***          ***        ****

Миний инээдгүй амьдралдаа чи жаргалтай юу
Маргааш нь гэрээдээ алхмаар шиг гунигтай юу

24 September, 2011

Амьдралхан минь арваадхан сэдэвтэй

         Юууууу ч бодохгүй амьдардаг хүн гэж байдаг болуу? Бас л хөөрхий хэр хэрдээ амьдарчкаал, амьдралаа төвхнүүлчкээл, ая нь тааруул бас юухан хээхэн ч болохнээ цуглуулчкаал, ажил төрөл авьяасархуу юм байвал амжилт гаргачкаал үзчихдэг байхдаа гэж бодохоор өрөвдмөөр ч юм шиг тэ хүний амьдрал. 

Энд тэнд бичсэн юмнаас уншихнээ хүн амьдралдаа сэтгэл хангалуун л бол аз жаргалтай байнаа гэсэн үг этр гэжуугаам. Аа бас  хаа нэг амьдрал мамьдралхан ярьж суухнаа андууд ч бас тэгжуугаам. Оргүй ч юм бишийм шиг байгаам.  Тэгээд би чинь боддын байгааздээ сэргэлэн ухаантайн болохоороо : )  Одоо ерөөсөө ханачий яшиг зүгээр, амьдрал яаааггг сайхан байна болоошдээ нээрээ гээл.... тэ?   Эцсийст худлаа байгаа байхгүй юу, хаанааагаадаагаан тэр сайхан ханая гээл ханачдаг амьдрал мамьдралхан чинь. Мамьдралхан гэдгийн чинь ард талын - хан этр нь ч ерөөсөө зохихгүй байна за юу. Ааамьддрррал этр гэж бичжээ, амархан юм бишайна энэ чинь за юу. 

      Өөрөө л ханалаа гэхгүй бол амьдрал ханадгүйн бишүү найзаа, тэгээд чи үхэн үхтлээ ханаку ажлаал зүтгээл байна шдээ найзаа чи боддоо этр гэнгүүт нөгөөх нь нээээг их ядарсан өдөр үнэн ч юм шиг санагдаж манагдаал . Гэхдээ сэтгэлийг бол ханаачиж болно л доо тэ, тэгээд тэр чинь яг амьдрал байж чадахуу. Барагтайд ханачмааргүйч юм шиг этр. Миний бодлоор л доо. За тэр над шиг нөхөр байна ч гэж юу байхуу, гэхдээ бас бодуул бодчмоор л байгаан энэ талаар ухаан хүркүүм даанч. Өөр гоё юм ярья.

Миний амьдралд ерөөсөө арваадхан л сэдэв байдын байна гэж дүгнээд байгаашдээ нээрээ би. Бичсэн туурвисан бүтээлүүдээ ахин нэг ажхуйяа этр кк. Амьдрал гэхэд ч бараг томдоод байгаамаа надад бол ёстой "амьдралхан" этр гэвэл арай дөхөм сонсогджийно уу хаха.  

        Гэснээс Цэнццэррээ чиний наад уруул дээрхи мэнгэ... гэдэг шиг тэнэг нь зохидог хүн гэж байхын хачин... Одоо бүр яалтайчивдээ гэмээр хэрнээ бодохоор л хайр хүрээд, бүр аваад суучмаар .. ч гэж арай болкуэ гэхдээ л нэг хамтлллл  байгаад баймаар... Хамт хоол идэхээр харж суусаараан байгаал цадчжаам, үнэн кайфтай. Хоослоол гарышүүдээ газрыг кк. Хамт хоол идлээ түүнтэй энэ зун. Уулзаагүй уджээээ. Хөөртэй ч байлаа баяртай ч байлаа хоёулаа.
       Тэгээд хоолноос гараад машингүй угаасаа. Гар өргөлөө зогслоо суулаа. Таксины жолооч нарын тухай такси биш машины жолоочид ярьж өгөхийн. Сонин юм байхгүйздээ уг нь хаа  холоос ирсэн найзынх нь хажууд бол тэ.  Манайд ирээд би буух болдын, тэгсэн намайг тоохгүй, баяртай ч байхгүй хөөе, нөгөө жолоочтой чинь ахиал Оюу толгойн асуудлыг шинэ гарсан тв-ийн сэтгүүлч яаж тоймлон хүргэсэн тухай онигоо зохиогоол суугаадайхын. Тэгээд яахуу дээ би бас нэг муу юм гоморхон аядаал араййчдээ нээрээ гэж бодоол этр гэртээ ороод хэдэн минут болжээтал хонх дуугардын.  Бино чоко моко барьцан зогсжээнэ. Марзайтал инээцэн... Бүр нэг тэнэгээ  гэмээр төрхөөр шүү дээ  тэр нь . Хүлээхгүй орчжоомуу чоодоо, юм ярьжаахад юм яриадааснуу этр гэцэн хөөе тийм аймар хайнга байхдаа яахуу дээ. тэгснээ хамт хононо гэнээ надтай. Тэгээд бүх зүйл эвэндээ орохоос ч өөр гарцгүй л дээ. Бид хоёрт адилхан юм гэж лав бараг байхгүйээг. Тийм байж яагаад тийм сонин санаа бодол нийлдгээ гайхдагийн би. Магадгүй тэс өөр болохоороо л нэгэндээ илүү ихээр татагддаг байх, нэгнээ нөхдөг байх, нэгнээсээ байхгүйгээ олж мэдэрдэг байх гэж боддын. Тэрэнтэй үүрдийн найзын амлалт тавиагүй ч өнөөдөр хэрвээ түүнгүй бол миний нөхөрлөл үнэгүйднэ.

     Тэгээд тэр өдөр яасан гэсэн би гэрийн халаадны бүсийг газар тэгшилж тавиад загварын алхаа хийжээнэ гэнээ дээгүүр нь,  нэг муу дэнэгшүү юм болохоороо хаха. Сайн эр тэгсэн доошоо хараад хэвтцэн хөлөө нуруун дээрээ савалцан шаал өөр тийшээ харчаад - Тэгш яв тэгш яв л гээдайхын гэнэ ккк... Ай даа бас л тэнэг хүн дээ .

Яавал би чам шиг хэнэггүй, тийм хэрнээ  халуу төөнөсөн, амьдралаас юу ч хүсдэггүй, араас нь шаналан бодох алдаа ч үгүй, амар тайван, адган яарах цаг хугацаагүй, харц татах гоо үзэсгэлэнгүй ч хажуудаас чинь холдохын аргагүй, зорилго тэмүүлэлгүй мэт нэгэн урсгалт өдрүүдээ зол мэт санаандгүй олж ирдэг аз жаргалаараа чимдэг  ид шидтэн  байх вэ?

Энэ дэлхий чамд эсэн бүхнээ дэлгэхэд эрж яваагаа л аваад бусдыг нь гээж л орхих дэндүү харамгүй анд минь дээ. Хайн цөхөрч олсон аз жаргалын минь дэргэдээс хоосон бадраа тэврээд дуулаад л явчихаж мэдэх гэгээнтэн юмаа чи. Ханаж цадамгүй амьдралаас нэгнээ олоход л хамаг бүхэн дүүрч ирдэг хайнга өдрүүдийнхээ төлөө сайхан л зүйл бодож явна даа анд нь. 

20 September, 2011

Бодол дундуур намар орж ирэхээр ...

Амархан сайн сууцгааж байна уу? гэж. 

Гадаа бороо ороод тэрнээс болж хоолой өвдөөд орондоо хэвтээд ойрын амьдрал нэг нам жим.  Ай бас л айхтар удлаа шүү блогоороо оролгүй тиймээ хө айн гоё оо гоё оо гоё оо гэж. Нээрээ сониноос зун өнгөрчжөөн байшдээ. Шшшш чаааааасдаа нэг муу 250хан граммын ашигтай баншны кафе... гээд ийм нэг нэээх хөөрхөн хошин шог гараад өнгөрцийн байлээшдээ аль нодлин өвөл. Хүмүүс хошин шогоор яриадайхын тэрийг нь би ойлгохгүй тэгснээ тээр хойно инээж этр нэг хэсэг яг ёоёотой юм шиг л явлаа ш дээ. Монгол нээрээ гоё байлээ шүү. За тэр ч одоо нэгэнт хожимдоооззз дээ бодуул тэ. Сонин сайханд хүртэл цаг үе гэж байгаад байгаамдаа. Би ингэж бодоод байгаан тэгсэн бодол дундуур намар орж ирэхээр л ...


Дахиад л намар болж навч шарлаад
Надаас чиний тухай гуниг нэхээд
Дандаа л хавар болж чи ирдэг
Нандин дурсамжийн төгөлд минь
Цаг мөнхөөрөө л байх юм
Хэзээнээ л...


10 August, 2011

Сэтгэлд дулаахан хүн гэж байдаг

Сэтгэлд дулаахан хүн гэж байдаг. Яг түүн шиг...