02 August, 2016

Маш нууц


Надад ер нь маш их нууц бий. Жишээ нь хамгийн эмзэг нууц минь оймс бандаажны уутанд байдаг байлаа. Одоо гэтэл халдлагад өртөх магадлал маш өндөр болсон цаг үе тулгараад байна. Учир нь аав ээж дүүтэйгээ амьдардаг байхад хэн ч миний оймс бандаажны савыг онгойлгож үздэггүй байсан юм л даа. Гэтэл дүү хүнтэй суугаад явчихлаа, би ч нэг хар юмтай боллоо. Тэр цагаас хойш миний нууц намайг зовоож эхэлсэн. Одоо хаанаа хийж хавчилтай вэ. Онлайн хадгалаад гэрчийг устгах уу гэдэг дээрээ тулаад байна. Гэвч майл дотроо юу, хуучин блогтоо юу, дропбоксдуу гээд үнэндээ бодож суух хугацаагүй л сандарч явна шүү дээ Самдан минь.
Аль нь арай найдвартай арга вэ плийз хээлп ми. Та нөхөд ер нь яадаг вэ нууцаа. Арай одоо хүртэл бандаажныхаа уутанд хийдийн бишийздээ ккк


30 April, 2015

Бороотой өглөө чамайгаа үгүйлээд... гэж мэгээд дуулаач та нар

Өнөөдөр ажлаа таслан, гэртээ ганцаараа хуучин дэвтэрээ ухаж ирээд уншиж буй минь урд шөнө ороод хоносон борооноос болсон ажээ. Гадаа ийм бүүдгэр өдөр хэн нэгэн надад шүлэг хэлээгүй бол гомдох байлаа.


28 January, 2015

Сколько лет сколько зим ?

Амрыг эрье.  

Тэгэхээр ийм байна нөхдөө. Одоо ерөөсөө хавар больё хэдүүлээ. Тэгээд жоохон уйтгарлая. Гоё уу ?


05 August, 2013

Өнөөдрөөс эхлээд надад намар болно.

Өнөөдрөөс эхлээд надад намар болно. Шарласан навчсын чимээгээр модод хөндүүр өгнө. Шүүдэр хаях өглөө нуурын эрэгт очвол ангир дуугарна. Миний дуртай намарт өөр юу байдаг билээ? Өө тийм, чадвал тэндээс чамд үлдээж болмоор өөр нэг гуниг байвал би өвөртлөөд ирнэ ээ. Баяртай уйтгарт зун шиг залуу минь, уйтгарт залуу шиг зун минь... june 30

сэтгэлийг хөглөгч минь чагнаарай

Чамд зориулж би шүлэг бичсэн байна. Чиний харц шиг их холын бараатай уул зурсан байна. Одоо харин хаанаас ч юм хөгжим эгшиглэнэ. Хүүдээ л бүүвэй аялах нь юм болов уу би? сэтгэлийг хөглөгч минь чагнаарай. Чиний өгсөн бүхэн яасан яруу.

02 July, 2013

Олон улсын хэвлэлийн эрх чөлөөний өдрийн мэнд

Олон улсын хэвлэлийн эрх чөлөөний өдрийн мэнд. Баярын мэнд гэх нь ч хаашаа юм.
Өчүүхэн нэгэн иргэн би өнөөдөр үнэнийг мэдэх эрхтэй. Гэхдээ үнэнийг мэдэхийн тулд нэг өглөө доод тал нь 3 сонин гарчиглаж, нэгийг нөгөөгөөр нь нөхөж, няцааж, нийлүүлж ойлгож байж "за даа нэг иймэрхүү л юм болсымдагуудаа" гэсэн шүү юм бодох юм. Аа харин орой бол телевизийн суваг солих шаардлагагүй. Учир нь бүгд адилхан. Бурхан гурван хүслээ хэл гэвэл гуравт нь энэ богино долгионы радиогийн хөтлөгчдийг зүгээр дуугүй байсан нь бараг дээр юм биш үү хөгшөөн гээд хэлээд өг гэж гуймаар санагддаг шүү нууцгүй хэлэхэд.

За тэгээд тв сонины текст, техникийн, найруулгын бүү хэл агуулгын алдааг яривал эрдэм шинжилгээний бүтээл шахуу юм гарна. Хэдхэн хоногийн өмнө нээх хөөрхөн сэтгүүлч охин Тайвань улсын иргэд гээд л явж өгч байна лээ. Ингээд боджээ суухнээ манай хэвлэл мэдээллийн хэрэгслүүд өөрсдөдөө эхлээд анхаараасай. Даа ялангуяа сэтгүүлчдийн мэдлэгт шаардлага тавихгүй бол тэнэг асуулт тэнэг хариулт л авдаг. Тийм байж утгаа мэдэхгүй зүгээр л улс төрчид рүү буруугаа чихэж, дутуугаа нэхээд байвал онцгүй л дээ. Угаасаа тэд нар чинь сэтгүүлзүйд дайсны тал.
Дашрамд надад өнөөдөр ингэж хэлэх эрх байгаа л гэж бодож явдаг хүн ш дээ би 

...Утсаа унтраачихаад унтаад л баймаар өдөр байдаг тэ.

...Утсаа унтраачихаад унтаад л баймаар өдөр байдаг тэ. Өнөөдөр яг тийм уйтгартай байсан. Гадаа бороотой зэврүүн байсанд биш шийдвэрлэх асуудлууд дараа дараалан сэтгэл тавгүйтүүлснийх л байх.

Заримдаа бүр бодох тусам зарим зүйлийг ойлгохоо байгаад байгаа юм шиг санагдах юм. Дэндүү олон зүйлийн тухай бодох шаардлагагүйгээр амьдарч болно л доо уг нь. 

Харин өдөр өнгөрөхийн даваан дээр дөнгөж сая нэг хүн сайхан мэдээ дуулгалаа. Хятадад хамт сурч байсан Турк найз маань байгаа юм. Энэ номыг дурсгахдаа хэлсэн үг нь их хөөрхөн. "Амьдрал чиний боддог шиг тийм гоё гэж үү, юутай ч хорвоогийн бүхий л хүмүүс адилхан уйлдаг, инээдэг, үлгэрт итгэдэг болохоор.." гээд энэ хүүхдийн номыг бэлэглэж билээ.

Удахгүй найз хуримаа хийнэ гэнэ, ирээрэй гэнэ, ээж нь сайн уу гэнэ, нэг л өдөр инээдэг найзыгаа зориод очно доо гэнэ. Тийм ээ, эхлээд хүн байх хэрэгтэй. Хэн нэгэнд замын дундаас мартагдамгүй, жаргал зовлонгийн алинд ч санаанд нь буудаг нөхөр байх хэрэгтэй.

Сэтгэлээр унах үе бишгүй л байдаг. Утсаа унтраагаад унтаад л баймаар өдрүүд өнөөдрөөр тогтохгүй. Мөн ч амьдрах, аз жаргалаа олж, амар сайхандаа жаргах бидний үлгэр төгсөх болоогүй.

Намтар нимгэн надад байгаа, ам бадам хэлж чадах ганцхан зүйл одоохондоо нөхөрлөл л байна. Магадгүй тийм дээ л ямар ч бүүдгэр өдрийн маргааш амьдрал миний боддог шиг тийм сайхан санагддаг биз ээ.

Найздаа аз жаргал хүсье.

17 June, 2013

Хэдхэн тоолоод л би гуч хүрнэ  
Хэзээдээ тэгээд ийм үдэш
Шаахайгаа тайлчихаад усан борооноор
Шалба нортлоо бүжиглэх  юм

Хэдхэн тоолоод л би чамаас явна 
Хэзээдээ тэгээд  чи ийм үдшээр
Хөл нүцгэн өмнө чинь дэвэн нисэн яваа
Хөгжилт бүсгүйн инээдэнд гэрээ тас мартах юм

Яадаг юм
Яагаад би гэнэн амьдарч болохгүй юм
Хэзээ мөд залуу нас шиг бороо арилна
Хэдхэн тоольё, тэгээд л би гучин нас хүрнэ.

06 June, 2013

Би сайдын эхнэр болмоор байна

Би байдын эхнэр болмоор байна. Би сайдын эхнэр болмоор байна. Би сайдын эхнэр....

Ёоооё Ё.Отгонбаярын эхнэр шиг болчихвол юу хийдийн билээ байз. Тэр юу хийдэг байсан бол. Ер нь юу ч хийхгүй явж байсан юм биш байгаа даа тэнэг чинь. Тэр их мөнгөөр айн, юу ч л хийвэл хийнэ биз. 453 тэрбум шүү дээ дөрвөн зуун тэрбум, тоймоор ярьвал. Тоймолж ярьдаг их мөнгөтэй болохынсон. Байнга задгай мөнгөөр амьдарчихымаа нээрээ.

Би бол яахуу дээ нэг муу төсвийн байгууллагын ажилтан. Дээрээ олон даргатай. Доороо ч олон цэрэгтэй. Гэхдээ яаж ч хичээгээд  дундаас нь унагачих  юм "түй ч байхгүй" хаха.

30 May, 2013

Тийм тэнэг добрый юм байхгүй


Би лав Никитоны дуунуудад дуртай. Аймар чангаар шал солгой дагаж дуулах дуртай. Хамт дуулжаам шиг санагддаг байхгүй юу гэссс.

Сүүлийн үед баннандаа хэвтчэээл хэдэн цагаар энэ дууг дуулдаг болоод байгаа.  Өчигдөр эгчийн найз ирцэн байсыг мэдкү орилж орилж гаргасан байгаам даа. Эгч ичиж үхэнгээ алдсан гэсэн хаха. Хохийшдээ тэ. Яах гэж айлд орж ирсийн. Хүргэн хүүг ер нь эртнээс хашраажаах хэрэгтэй гэж би боддын этр.
За нэгэнт ярьсных усанд орох тухай ярихуу яахуу, эсвэл шууд хүргэн хүүгийн тухай ярихымуу. Уг нь Никитон ярьжээсан тэ.За яахуу хаашдаа будлиантчихсан юм чинь өөр гоё юм ярья. Залуу малуу ч юмуу аахаха.

Чи хааяа нээх гоё шинэ хүнтэй танилцмаар санагддаг уу. Манай найз ч гэсэн тэгдэг гэжээлээ. Тэгээд би танилцахжаа хүмүүст хэд гурван юм ярья гэж бодлоо л доо. За юун түрүүнд танилцахдаа нэрээ Үүлээ, Маралаа, Хайрмаа, Ялдмаа этр гэсэн бичил гэнэн үг сонго.  Хаха Ялдмаа нь ч арай бишиймаа.

Бас хаана танилцах вэ гэдэг маш чухал. Танилцаж үзээгүй ч танилцана гэж бодож чадсан хүний хувьд туршлагаасаа хуваалцахад кк. Кинун дээр гардаг шиг дэвтэр номоо тэврээл явжээсан чинь нэг залуу мөргөлдөөл, тонгойхдоо толгойгоороо бас мөргөлдөөл, толгой дараад ёооё гэхдээ харцаараа ахин мөргөлдөөл этр. Шал худлаа шүү. Тийм тэнэг добрый юм байхгүй.

За бас машинтайгаа Энхтайвны гүүрэндээр явжээж болноо. Гэнэт яасын бүү мэд тэнгэрийн санаагаар машин асахгүй болчихноо. Оо нэг гоё залуу бууж ирээл засаж өгөөд баярласандаа чи аяга кофегоор дайлаал таалагдаал папайдуул ч папайдьюу гэж бодтол чинь - хөөе чи зам бөглөхөө болиочээ. Мэдкү бол үхснээ хийж машин барьдын, та нар шиг юмнуудаас болж энэ замын түгжээ бла бла гэж мэгээл сигналдаал тэ өөдгүй ш дээ даабль залуучууд.

За бас баахан охидоороо бааранд явжээж болноо. Оо лаг зарим нэг хүүхнүүд чинь эро бүжиг бүжиг хийгээл эрчүүдийн анхаарлыг татаал этр байжээтал нь чи эвшээгээд, нулимсаа гоожуулаал, тэрнээсээ болж нүдний будаг нь бууж мууцан хачин юм суужээж яавч болку. Би өмнөх хагассайнд тэгж баларсан.

Тэгэхээр эцэст нь дүгнээд хэлэхэд би бол танууст энэ тал дээр тусалж үнэхээр чадку гэдэг нь нотлогдлоо. Мөн үү хаха.

Амжилт хүсье даа single baby single girl single mam-ууд минь. Учрал тохиол хаана ч хүлээж байж мэдэх юм шүү та нарыг.  Өдөр бүр хамгийн гоё хувцас, хамгийн гоё цүнх, хамгийн гоё ээмэг, хамгийн гоё зүрхээ зүүж яваарай. Дандаа гоё яваарай.

Учрахаа хүрвэл хүнийх ч байсан дурладаг л хорвоо шүү гэж никитон дуулаад байгааг сонсож байна уу энэ дээр.. :)