22 February, 2013

Ахиад хичнээн бүсгүйд ингэж дурлах бол

Сүүлчийн шөнө чиний минь амьдрал шиг богинохон байсан...

Сүүлчийн удаа энгэрийн чинь товчинд би зүрх алдан хүрье...  этр гээл эро дуунууд гоё аятай тэ.       Сүүлчийн удаагийн юмыг хүн тийм гоё байлгадын бол уу эсвэл сүүлчийн юм тийм дурсамжтай байгаад байна уу.

Сүүлчийн удаа бичлэг хий гэвэл хэн ч л ялгаагүй  аймар гоё утга төгс юм бичихийг хичээх байхдаа тэ. Бодохнээ өнгөрсөнд минь сүүлчийн биш анхных нь их юм. Насны дундаас хойш сүүлчийнх нь ихсэх байх даа тэ. Гэвч нас хэзээ дуусах нь сонин.
Анхны... анхны... анхны... бүгд анхны боловч бас бүгд сүүлчийнх. Учир нь тэр бүхэн анхных шигээ эргэж ирэхгүй болохоор заавал сүүлчийнх.  Анхны бороо анхных шигээ эргэж ирэхгүй гээд нэг блогчин залуу бичсэн байдаг. Түүний мэдрэмжүүд нь их гоё.


Анхны хайрын чинь эзэн би байсан гэвэл
Ахиад чи хичнээн бүсгүйд ингэж дурлах бол
Өчигдөр чамтай санаандгүй таарах минь тавилан байж гэтэл ...



21 February, 2013

Баян ноёны хүү шал тэнэг байх ёстой

За тэгэхээр өнөөдөр юу ярьж буу халах уу.  Анд ер нь л нээх суудаг ажилд дургүй байхгүй юу. Азаар ч суудаггүй ажил хийдэг. Тэгсэн сүүлийн үед суумаар санагдаад байдаг болчихсон байна. Судлааааал суугаа тийм нэг дүр төрхийг төсөөл дөө.

Нүдний шилтэй, ширээн дээгүүрээ бөөөн номтой, тэр дунд нь заримдаа сонин ч явжээдаг. Том цэнхэр балтай, тэрүүгээрээ палийтал  палийтал  тойм бичдэг, утсаа ашигладгүй, фэйсвүүк ч байхгүй тийм нэг дүр дүрс орж иржийна уу. За тэгвэл тэр чинь би байна гэж хаха. Энэ жилийг авчуул ахиж юу ч суркуээ гэхгүй юу..

Удахгүй нээрээ мартын найман боллоо тэ. Ээжийгээ яаж баярлуулах гэж байна даа тануус. Энэ баяр нь ч гайгүй олон юм, баяраар бизнес хийдэг хүмүүс нь ч гамгүй олон юм даа тэ. Манайхан дундаа би бага нь талдаа төрсөн баагий гээд бодохоор яалтачгүй bigfamely  байгааз дээ. Тэгсэн тэрийг телевизийнхэн мэдчихсэн ээж аавруу утасдаад, урьж залаад амраахгүй сүүлийн хэд хоног хэрдээ л хөөрхөн авч хэлэлцэх асуудалтай өдрүүдийг өнгөрөөж байна. Ач гучаа тойруулсан сайхан айл мөн байлгүй л яахуу. Би ч бас боддог юм гэр бүлийнхээ тухай нэг уран бүтээл хийнэ дээ гэж... Тэгэхдээ нэвтрүүлгийн саналыг сонсоод баяраар далимдуулж халтуурны хэдэн төгрөг хийчих санаатай сэтгүүлч найруулагчидбайна гэж дүгнэсэн учраас дөнгөж сая татгалзчихлаа.

Яривал зузаан түүх дэлгэх өвөг дээдэс үр хойчийн буян байна. Тийм шүтээнүүдээ ийм аар саар юмаар хугаслаад ч дэмийз дээ тэ. Янзын юм хийнээ тэгжуугаад өөрөө.

Ер нь юм их сонин ш дээ. Аймар баян ноёны хүү тэнэг байдаг тэ. Тэгсэн мань өвөө айхтар ухаантай хүн байжээ. Түүх ингэж эхэлвэл үлгэр шиг байна уу. Энэ  түүх  худлаа, эсвэл өвгөний ухаан буруу этр... Аливаа зүйл гаж биш л бол гайхамшиггүй шүү дээ. Тийм болохоор л би тийм бардам байдаг байхгүй юу.  Тэгсэн тэр найман хүүтэй айлын отгон  хүүгийн ганц охин нь дахиад найман хүүтэй байдаг гээд л.. Номтой лам нарыг хэлмэгдүүлж явсан 37 оны түүхийг ардын их хурлын депутатын эхнэрийн ээж болох миний эмээ амьдралаараа өгүүлдэг. Хоёр ихэр өвгөн дээр эрхэлж өссөн хүүгийн найман сайхан үр элэг бүтэн амьдарцгаадаг аз жаргалтай гэр бүл гээд алдар гавьяаг нь өргөж, дээдлэн шүтэж явахаас аргагүй сайхан удмыг миний хүү, охин хоёр үргэлжлүүлнэ гээд л...  ер нь гэж хэлэхэд ээж аавыгаа л шүтэж хайрлаж яваарай. Удам судраа мэдэж хүндэлж, бахархан дээдлээрэй. Бахархах сайхан түүхийг бүтээж яваа шүү бид гэж санаж амьдраарай..

За эргээд мартын наймандаа орьё оо. Түүх яахуу.

 Ном, үзэг, хуучин дэвтэр хүсдэг хүн алтан гинжинд дуртай ганган ээжээс төрсөн юм чинь лав номын дэлгүүр орж хэрэггүй байх тэ ккк. Харин аав элдэвтэй зохион бүтээгчийн эрэг шурганд л дуртай даа. Арван наймны бэлгээ давхар бодоод амжнаа өнөөдөр.

Гэхдээ авсан бэлгээрээ биш амьдралын сайхнаараа жаргааж явах учиртай юм даа бид.

19 February, 2013

Сэтгэлээр навс уначихаад босоод ирэх гоё

Аливаа хүн ер нь өөрийгөө л таньж мэднэ гэдэг хамгийн чухаг.

За тэр ч яахуу.

           Сэтгэлээр навс уначихаад босоод ирсэн байх бас гоё тэ. Хэцүү үе хүн бүхэнд л байдаг. Өөрт байгаа бүх зүйлсээс өөрийгөө ангижруулмаар, цоо шинэ ертөнцөд цоо шинээр амьдармаар, энэ байгаагаасаа зугтмаар санагдах үе надад байлаа. Яагаад ийм байдалд хүрэв, яагаад нөгөө сэргэлэн цовоо, цагаан цайлган, уужуу тайван, ухаантай Анд ийм "муухай" болов. Хүн бүхэн шивэр авир ярилцаж, хов хөөж, найзууд зарим нь зэмлэж, зарим нь долигнож зарим нь бүүр даапаалж, далим үсэргэн өөртөө нэгтгэх гэж ятган, хүн хүний чанар тэр "булан"-гийн амьдралд л илэрдэг юм билээ шүү. 

Онхол донхол ороо бусгаа замаар эцэж ядран авирах, оргилд хүрэхдээ түрүүлэхийн төлөөнөө улайран тэмцэх, хэн нэгэнд шарлахан заавал давж гараад дээрээс чинь нулимж зогсох өдөр ирнэ дээ гэж  шүд зуун тэндээсээ дахин нэг алхмаар буруу гишгих амархан. Тэр замд ганцаардал зөндөө таардаг, ханьссан бүхэн бас л тийм замаар тэр оргилд гарахаар тэмүүлэн яваа тул хэрэгтээ газар хэрэгтэй цагтаа чамайг ч шат болгон ашиглахад бэлэн явах нь мэдээж. Түрүүлж чи гишгэж чадвал аз боловч сэтгэлийн амгалан хэзээд үгүйрдэг. Тэсвэр тэвчээр, хүч чадлаа баран байж туйлдан очсон уулын оргилоос доошоо харах гоё л доо. Гэхдээ тэр цагт, тэнд хүрээд л амьдарна даа, жаргана даа гэж насан турш аахилан уухилан бартаан дундуур нэр төр, алдар гавьяа, найз нөхөд, баяр хөөрөө нухчин туучин иртэл тэнд чинь юу ч үгүй салхи сийгэж нуруу даасан хүйтэн, хоосон байвал яана.

Тэгтэл тэээр дороос энгэрээс нь халуу дүүгэж уур савссан морьтон залуус ганзага нийлэн хөхрөлдөн, хөөрөлдөн ирж явах яасан атаархмаар байх бол. Тэд уулын бэлээс эхлэн аажуу тайвуухан, гэхдээ цэх шулуухан, сэтгэл бахдалтайгаар араас ирэх нялхсынхаа замын чулууг түүсээр, хааяахан буудаллаж энээ тэрээ орчмын уулсаа ажигласан шигээ, уулын бэлд, нугад, энгэрт, оргилд амьдрал ямархан байдгийг, хаанаа дулаан, хаанаа нөөлөгтэй байдгийг хүүрнэсээр дөхөж ирнэ. Тэд л бүрэн амьдарч чадсан мэтээр хов хоосон, хүв хүйтэн ертөнцөд өөрийн тугаа хатгана. Түүнийг нь бэлийн хүмүүс чигээ болгон уул өөд өгсөнө.

Хүн угтаа юуны төлөө л амьдардаг билээ. Тэнд оргилд тугаа хатгаж, амьдарсан мөр, алдаршсан нэр, араасаа дагуулах үрсийнхээ төлөөнөө юм биш гэж үү.

  За тэр ч яахуу.

             Нээрээ хааяа сэтгэлээр навс уначихаад босоод ирэх гоё тэ. Тэр тоолонд амьдралын минь зорилго хэвэндээ, хөх уул минь тэндээ л байхад зам мөр минь зөв яваа юм даа гэж санадаг. Амжилтанд хүрсэн алдар нэртэй улс олон л байлгүй яахав. Гэхдээ амьдралын сайхныг мэдэрч дууссан нь хэд юм болдоо гэж хааяахан бас бодогддог л юм.  Хүн бүхэн уулынхаа оргилд хэзээ нэгэн цагт гардаг. Хэзээ нэгэн цагт шүү... Заавал. Харин яаж гэдэг зайлшгүй бус юм даа.


Анд нь өөртөө гэж ийм үг олж зохиов шүү. Уулын оргил дахь зорилгоо харсан хүнд гутлын чулуу тээглэдэггүй. Аваад хормойлчих хүү минь. Араас чинь яваа ай түмэн үрсэд тээг бүү болог.



18 February, 2013

Голын чиг хайртай амраг даа

... Аяланхан дуулмаар чиг амраг даа чи минь
Аяархан уйлмаар чиг хорвоо доо ай
Голын чиг хайртай амраг даа чи минь
Гомдонхон уйлмаар чиг хорвоо доо ай ....  

 Нэг ийм шүлэгтэй, ийм утгатай, бодит амьдралаас сэдэвтэй өгүүллэг бичиж өгөөч гэсэн хүсэлт ирлээ. Хүний амьдралаа гэж... хувь тавилан гэж байдаг бололтой. Шүлгийг шууд зохиолоо ш дээ этр кк.  ардын дууны сэдэвтэй клиптэй байвал бүр догь ч юмуу. За юутай ч эхлээд бичээдэхье тэ

15 February, 2013

Би бол харьцангуй хүн мөн

Намайг нэг хүн чи аймар санаа муутай гэдэг юм. Би ч тийм юм байна даа л гэж бодсон. Тэгсэн сая нэг найз чи арай л гэнэн гэнэн юм боддог гэнэ ээ. Би тийм юм байна даа л гэж бодох гэхээр сонин байгааз дээ. Шал эсрэг.

Дээр нэг удаа найзуудтайгаа сууж байгаад манай захирал намайг ном уншаад л суугаад байвал нөхөр олдохгүй шүү гуравдугаар төрлийн хүн минь гэсэн тухай ярьсан чинь,  юу вэ Андаа одоо чамайг тэгж дүгнэлээ юу, чи одоо тийм номын байлаа юу. Харин ч чам шиг энд тэнд тас няс инээсэн хүн байхгүй байх гэжийлээ. Би бүр гайхаааал суусан. 

Бас эмээ намайг их буурьтай, хэрсүү хүүхэд гэдэг. Харин ээж болохоор агаар дээр амьдардаг гэдэг. Зарим хүмүүс намайг харьцахад амар, илэн далангүй эмэгтэй гэдэг. Хагас зарим нь болохоор юу ч болж байсан юугаа ч ярьдаггүй со хүүхэн гэдэг. 

Надад заримдаа тогтуун тайван амьдрал сайхан байдаг. Гэсэн хэрнээ шинэ орчинд дасах огтхон ч хэцүү санагддаггүй. Би бас ном уншаад умгар өрөөндөө суугаад л байж чадна. Гэсэн хэрнээ хэрэн тэнэж, олонтой бужигнасан эрэл хайгуулт амьдрал надад бас л зохидог. Би аймар аймхай, сохор хар ч байсан айдаг. Тийм байж үхлийн тухай хэзээ уулзахаа товлон товлон бичдэг. 

Ингээл бодоод байхаар би нэг тийм харьцангуй хүн шиг санагдаад байгаа юм.  Хамелеон шинжтэй, өөрөө ч дүгнэж боломгүй өөдгүй хачин ойлгомжгүй амьтан :P


14 February, 2013

Чамайг дурсах минь ийм удаан болсон

Нэг тийм шүлэг бичмээр өдөр байдаг даа. Өв өндөр шилэн байшингаас зугтаж хэн ч тоож орж ирэмгүй буйдхан кафед цонх бараадан суучихаад дэвтрээ гарган чимээгүйхэн шүлэг бичих  гоё.  Дурласан залуу минь хол байх гоё. Хайртай гэчихээд салаад явчихдаг анхны хайр ч гоё. Ер нь сэтгэл хөгтэй л байхад амьдрал үргэлжилж байдаг. Амьдралыг би дурсамж гэж боддог.

Чиний үгэнд гомдохдоо утсаа унтраан орондоо шөнөжин бодол болж, чиний бэлэглэсэн улаан цамцыг нандигнан үнэрлэж, чиний үнэрийг арилчихвий гэхдээ угаалгүй хадгалж, чиний заримдаа гэнэтхэн ирдэг төлөвлөгөөгүй болзоонд баярлаж, чиний нүдний дулаан үргэлжид  зүрхийг минь төөнөж яваа гэж санах надад жаргал байсан. Харин одоо чамайг дурсамж гэж санах минь улам удаан болсон. Гомдохоо байсан. Чамайг зөнд нь явуулчихаад шүлэг бичихээ байсан. Цонхны наранд шанаагаа тулаад чамайг санахаа байсан. Амьдрал бол дурсамж гэж бодохоор би одоо үхсэн.


07 February, 2013

Нар тусдаг жижигхэн байшиндаа

За гоё сайхан өглөөний мэнд. Амьдрах сайхан шүү тэ. Саяхан нэг найз маань хүүхэдтэй болсон, өөр нэг нь одоо цагаан сараар хуримаа хийнэ. Нэг найз томилолтоор баахан явж явж ирээд уулзалгүй сар болсон гэж хүүхэдтэйгээс бусад гурав нь урд шөнө элгээ хөштөл инээлдэж хонов.

Бид гурав ахлах анги, их сургууль, ажил дамнасан найзууд. Асуулт асуухаар яаааг адилхан хариулт бодож олж чаддаг л "шүрэн толгойнууд"шүү дээ. Ер нь хүн төлөвшлийн үедээ нөхөрлөж явсан найзууд хамгийн ойр байдаг шигээ. Нэг нэгэнтэйгээ хүсэл бодол,  түвшин,  сонирхол ойр, амьдралыг үзэх үзэл, ууж суугаад ярих яриа нь ч нэг. Бид гурав нэг нэгнийхээ тухай биш нэг зүйлийн тухай ярьж чаддаг нь надад хамгийн үнэтэй санагддаг. 

Нэг удаа бид гурав бусдын өмссөн оймс гутал ярьж явсангүй, нэг удаа болох бүтэхгүй муу үйлийн тухай ярьж явсангүй, нэг удаа нэгэндээ чи намайг тэглээ ингэлээ гэж гомдоллож явсангүй, нэг удаа ном, ертөнц, сэтгэл гурвын тухай ярилгүй өнгөрч байсангүй. Нэг удаа нэгнээсээ авсан тусаа  мартаж явсангүй, нэг удаа нэгнээсээ өгсөн тусынхаа хариуг нэхэж явсангүй. Найзуудтай явах сайхааан..

Өө нээрээ анд чинь ахиад л гадаад явах болжийх шиг байна. Энэ удаа харин суурин байх магадгүй.  Өглөө эртээ гэгч нь босож нар тусдаг жижигхээн байшингийнхаа цонхны дэргэдэх ширээнд сууж номоо бичээд л, нам тайван унтаж буй нөхрөө харж инээмсэглээд, томдсон унтлагын цамцныхаа ханцуйг чирээд нүдээ нухлан түнтэр түнтэр алхан орж ирэх хүүгийнхээ өглөөний цайг бэлдээд. Харин бусдын өглөө эхэлдэг 9 цагт костюмаа өмсөж, торгон алчуур мөрөн дээгүүрээ хээнцэрхэн шидчихээд албандаа явдаг ажил хэрэгч эмэгтэйн амьдрал минь намайг тэнд хүлээж байгаа.

Бодвол тэгээд болох юм болохоороо л болж буйз дээ.

Эцсийн эцэст хүний амьдралын туйлын хүсэл сэтгэл амгалан, сэтгэл хангалуун амьдрал л гэж би боддог. Амьдралдаа үлдээх нэртэй явах шиг,  олонтойгоо явах шиг сайхан юм юу байхав дээ.

06 February, 2013

Тэнэг хүн тэнэгээрээ л үлддэг

 За зөв бурууг мэдэхгүймаа. Би бол уур ихдэхээр үг ч гардаггүй юм байна гэдгээ л мэдлээ.

Өнгөрсөн зун нэг найз хүүхэн хоёулаа компани байгуулья л гээд байлаа. Би хөрөнгө оруулагч олсон гээл. Өө за тэгвэл тэгье хөөөөп гээл нэг хуулийн этгээд байгуулсан. Нэг сайт ажиллуулья хоёулаа гээл байлаа. Өө за тэгвэл тэгье хөөөп гээл бас нэг сайт бий болголоо. Уг нь би багаас нь мэдэхийн. Тийм болохоор л өө за гээд байсан хэрэг. Хөрөнгө мөнгийг ч найз олсон нь үнэн.

Тэгээд л ширээ сандал мандал авья гээл хамт эрээн явдымаа намар. Би ч яахуу айхтар муу санаатайн болохоор ер нь янзыг нь үзэх маягтай янз янзаар л авир гаргаж үзлээ. Муулжийна гэнээ. Мөнгө үзээгүй, мөнгө нарийлдаг, мөнгөнд л санаатай, эсвэл бүр мөнгөний сонирхолтой этр. Тэгээд ч ер нь удаан зам нийлэхгүй шинж ажиглагдаад ирэхээр нь нүдээ аньж яваад нэг юм монголд ирлээ, больё буцья гэж бодсон. Мань хүн гоё оффистой болсон гэнэ, мань хүн гоё ширээ сандлаа тавьсан гэнэ, мань хүн найзуудаа дуудаж ажиллуулж байгаа гэнэ... Болоод бүтээд л байгаа сурагтай. Би ч оролцохгүй яваад л байлаа. Оролцох хүсэл ч байсангүй. Ёсыг бодож яажийна ийжийнэ гэж асууна. Анхнаасаа яах ч гэж нийлж эхэлсэн юм гэж аль дээр үед эрээн явж байхад л бодож эхэлсэн. Тэгээд санаа таарахгүй хүнтэй сайн муугаа дуудалцаж байхаар яшиг бүгдийг нь өгчихье гэж бодлоо. Адаглаад тэр хүний ажил амьдралд гай тус болохгүй нэг нэр хоосон бөглөө байлгаж байхаар хоёрт би ч өөрөө энд тэнд нэр хочоо оролцуулж явахаар цэвэрлэж авья гээд л бодов оо. Тэнэг хүний ухаан үдээс хойш гэгчээр анхнаасаа бодох асуудал л даа. 

За тэр яахуу тэнэг хүн нь би юм. Тэгсэн өчигдөр найз залгаад л нэг нотиратаар орох ажил байна 2улаа. компаний хувиа авья би өөр нэг найздаа өгөхжаан этр гэвээ. Тэгээд ч би бодку юу яшиг төвөг өгч амарья. Чи ч ав би ч өгье ухааны юм бодцон явжээваа.  Гэсэн сая залгажийна. Одоо гарч ир гэнээ. Би завгүй байна гэсэн. Надад өөр зав байхгүй, аятайхан байжаад аятайхан өгцөн чинь дээр байх шүү гэнээ.  Тэр хүн одоо хэн бэ. 

Би одоо тэрнээс юм гуйж авчаад буцааж өгөх гээд байгаамуу хаашаан. Тэгэхээр нь бүр гэдиймээр санагдаад, эцчийст өгөх өгөхгүй нь миний дур биз дээ ингэхэд. Ажил дээр ирж хонгилоор нэг баахан орилсон гэнэ. Яджаахад би өрөөндөө байхгүй. Нэр нүүрээ боддоггүй хүмүүс гэж байдаг тээ. Яаг тийм. Коридороор би мөнгөө авмаар байна авчраад өг чи ми гэснээ өрөөгөө түгжцэн байна чи гараад ир энэ чинь миний амьдрал энэ тэр гэж баахан жүжиг тавьжээ. Манайхан бүр айцан байш дээ хөөрхий кк. Арай л харуул дуудаж гаргаагүй байх гэж найдья. Аргагүй ш дээ эрдэм номын өргөөнд ийм хүн орж ирэхээр. Мань хүн яахуу нөхөр сүүдэр, ховчин хорчин найзууд гээд өчнөөн муухай хэрүүл уруул хийж явсаар байгаад дөжирнө, хэрүүлийн муухай шүглэнэ гэдэг  шиг тийм юмыг тоохоо байсан л байх. 

Хэрэлдэж байгаа үг нь: "Би захиралд чинь албан бичиг барьж ороод чамайг гаргаж ирнэ" тэр одоо хэнд ямар хамаа байна аа. "Шүүх цагдаа болгуулах гээд байгаамуу" Би тэгье шүүх дээр чинь уулзья гэсэн. Тэгээд одоо энэ хүн эзэмшдэг хувиа надад өгөхгүй байна гэхийм байхдаа. 

Муу нэрийг хусавч арилахгүй ээ гэж. Суурь хүмүүжил, хувь хүний уг чанар ухаан ген гэдэг хувиршгүй зүйл юм байна. Хүн өөрчлөгдөж болно гэхдээ өмссөн хувцас нь гоёдно уу гэхээс хүнд дөрөвдүгээр ангийн боловсрол ч багаддаггүй л юм байна.  

Яаж олсон юуны мөнгөөрөө тэр компанийг хэрхэн ажиллуулна хэдэн төгрөгний ашигтай байна надад үнэндээ түй ч падлийгүй. Зохор зоос ч би авахгүй. Тэндээс нэрээ салгаж авна. Гэхдээ гуйж биш хэзээ хүссэн цагтаа. Тэр хүн ингэж харьцаж байгаа бол би өгөхгүй ч байж болно ш дээ. Тийм үү. Эсвэл гудамжинд таарсан хэн ч хамаагүй нэг хүнд бэлэглэчихсэн ч яадын буян болог. 

Чи хэн ч байж болно, хэн ч байсан байж болно, хэн ч болж болно. Гол нь "ХҮН" л байх ёстой. Хүн нэрээ тогос өдөө гэдэг дээ. 

05 February, 2013

Гомдол үгүй

Хүний амьдралд учрал тохиол ирж л байдаг, явж л байдаг. Амьдрал өөрөө баялаг юм даа. Нэг өдөр муудаж нэг өдөр сайддаг охидуудын нөхөрлөлд би дургүй гэж дээхнэ үеийн нэг бичлэгтээ хэлж байсан даа. Өнөөдөр нэг найзтайгаа уулзаж үдийн хоол хамт идлээ. Яахвээ магадгүй түүнд надад гомдсон үе байсан байх, надаас бусдад муухай үг хэлж явсан ч байг, надад ч зарим нэг үйлдэл нь таалагдаагүй байг.

 Гэхдээ л би гомдоогүй. Ухаантай, уужуу царайлах гэсэндээ биш, ер яагаад найзууд заавал дандаа хамт байх ёстой билээ, ер яагаад найзууд үгүй бол муудан холдох ёстой гэж. Би бодохдоо үл ойлголцлын ард үнэнч үлдсэн нь л жинхэнэ найз гэж санадаг. Юу ч болоод өнгөрсөн бай эргээд уулзахадаа инээгээд тосдог, гэрэл дулаан цацрааж чаддаг бай гэж би өөртөө хэлдэг. Өнөөдөр ч тийм байж чадсан. Харин олон битгий мууд, муудсан ч муухай үг битгий хэл... 

Амьдралын зовлонг биш жаргалд чинь хамт явахсан гэх гэгээн бодол тээдэгтээ чиний нүднээс уйгаас бусдыг нь асуудаг юм шүү. Миний найзад өдрийг хувааж гуниг тайлах өчнөөн найз олдоно. Харин цонхны тавцан дэрлээд өнгөрснийг хөвөн суухад амьдралд чинь ирсэн олноос эргэж яваагүй нь би байна. 

 Хэрвээ би чамайг найзаа гэж бодож чадсан л бол хэзээд чи миний найз байсаар л байх болно. Эцсээ хүртэл итгэхгүй л юм бол эхнээсээ л итгэлийн тухай ярих хэрэггүй биздээ дээ. Нөхөрлөл хайр аль аль нь ялгаагүй энэ сэтгэлийн угаас төрдөг болохоор зааглах гээд, заавал гоё байлгах гэж тэгтлээ чармайх хэрэггүй юм. Угаас тэнд гомдол, хорсол гэж байдаггүй.


04 February, 2013

Ертөнц жамаараа л яваа

        Гэрээ цэвэрлээл, цайгаа чанаал, үлгэр сонсоол, шкафаа цэгцлээл этр би нээх хөөрхөн байсааангг уржигдар. Өдөр хангалттай удаан өнгөрдийн байлээ. Юу ярьжаан би чинь бүр дараа нь амрангаа орон дээрээ суваг сольж хэвтэж этр.. Ийм амралтын өдөргүй ямар удаа вэ.

Өө бас нэг нэвтрүүлэг үзсийн байна. Жүжигжин Энхтуул, Одончимэг хоёр ярилцав.Эмэгтэй хүний хамгийн эрхэм чанар юу юм бэ гэсэн чинь бусдыг хайрлан энэрэх, хайр ундруулах гэдийн. Нэг бодлын үнэн юм уу гэж бодсон. Тэгээд би ч гэсэн хэзээ нэгэн цагт чадах л байх даа гэж бодсоноо бас эргэлзэн гайхсан. Хүнийг үнэн сэтгэлээсээ хайрлана гэдэг ямар байдгийг үзээгүй хүн юм бишүү дээ би чинь гочоо минь кк. 

Тэгээд бодлоо. Нэг бол би их азтай эмэгтэй юм, нөгөө бол их азгүй эмэгтэй юм. Яасан гэхээр миний хүндэлж явдаг эмэгтэйчүүд бүгд л залуудаа хань жил үр хүүхэд, энгийн нэг ажил гэж яваад сүүлд амжилтанд хүрч олны танил болжээ. Нэг нь бүр арван жил чив чимээгүй судалгааны ажил хийсэн ч хүн байдаг. Тэгээд тэд юу гэж ярьдаг вэ гэхээр. Хэрвээ эртхэн, та нар шиг байхдаа ингэж бодож ажилласан бол, энэ тухай бид нар та нарт ярьж байгаа шиг зүйлийг өөр хүмүүс бидэнд ярьж өгдөг байсан бол, залуу насандаа шургуухан сурч, шалмагхан амьдарсан бол гээд л... тэгтэл би энэ бүхнийг одоо мэдсэн дээ гэж бодохоор болоод ч байх шиг. Тэгээд дээрхи хоёрын яриаг бодохоор өөрөөр амьдармаар ч юм шиг. Зүү утас нийлүүлэн хүүдээ дээл оёод, амрагаа хүлээж, амраг минь адуунаасаа ирээд, зүгээр л нэг амьдарвал жаргал ч юм шиг.

Хүн хүний тавилан өөр. Тийм болохоор л тэд ингэж ярьж суугаа. Би ч тэгээд угийн нэг тийм улс нийгмийн зүтгэлтэн зантай хүн л дээ. Галуу дуурайж хэрээ хөлөө хөлдөөнө гэгчээр бусдыг дуурайгаад юу хийхэв. Бусдыг ч хүчлээд ч яахав. Бүх зүйл жамаараа л яваа ертөнц шүү дээ.

Хүн ямар байна тийм хүнтэйгээ л нөхөрлөдөг гэж би боддог. Найзаар минь намайг танидаг гээд дуу хүртэл байдаг шүү дээ. Хэд хоногийн өмнө нэг найзтайгаа түнжин хагараад, үй зайгүй явсан болохоор хэсэг хямрав. Тэгээд би ер нь болохгүй байгаа юм болов уу гэж бодож үзлээ. Өөрийгөө өөрчлөх үү ч гэж бодов. Үгүй юм аа. Хүн бүрт өөр өөрийн чанар байдаг. Би яах вээ хэтэрхий  зарчимч, зөрүүд, өөрийнхөөрөө, дураараа, бие даасан, хүн гуйж царайчилж амьдарч сураагүй байж болно. Тийм хэрнээ миний амьдрал гайхуулахаар сайхан биш ч байж болно. Харин би эндээс хэн хэн нь нэг зүйлийг ойлгосон байвал болоо доо л гэж бодож сууна. Би бодож олсон. 

Бүр багын л зохиолч С.Удвал гуайг би их хүндэлдэг юм. Ухаантай эмэгтэй шүү дээ. Хүн намайг баян явсан гэвэл итгэхгүй байх, харин залуу явсан гэвэл итгэх байх шүү гэсэн гэдэг. Эмэгтэй хүн залуу насаараа чимэх, залуу насаа ухаан мэдлэгээр чимэх шиг гоо сайхан зүйл гэж үгүй юм даа. Ээмэг зүүлт яах вэ нэг өдөр гээгдэж л орхих эд. Харин аав ээжээ баярлуулж, ард олондоо хүндлэгдэж, анд найзууддаа дэм болж, хойч үедээ бахархал нь болсон түүн шиг сайхан хүн л явахсан даа. 

Нүүрэндээ инээмсэглэлтэй гоё эмэгтэй биш байг, нөхөртөө халамжтай сайн бүсгүй ч биш байг. Харин өргөн бодол,  уужуу ухаан, зүрхэндээ нартай сайхан эмэгтэй л явахсан даа. Сайхан эмэгтэй ...