Өчигдөр ганцаараа номын дэлгүүр орж баахан суулаа. Гадуур хувцастай халууцаад байхаар нь тайлж шиджаал. уншаалайсан уншаалайсан, тэгснээ нэгийг ч худалдаж аваагүй гэхгүй юу хаха. Худлаа худлаа гуруун ном авсан. Нэг нь Неру, нөгөө 2 нь том хүнийх хаха. Монтень Айн рэйд 2 байсымдаа юун со юм боддын тануус одоо. Гэхдээ би нээрээ тэгж тухтай дэлгүүр хэсжаагаагүй юм байлээ. тэнд чинь майр майр ном бас байдын байлээ ш дээ.
Манайхан ер нь сүүлийн үед их ном уншдаг болжээ ажиглаал байхнээ. Дээр үед хобби гэхээр ном унших гэж хариулдаг соц үеийн сонирхолтой хариулт мэт санагддаг байлаа. Дунд сургуульд нэг нэгэндээ дурсгал хийж анкет бөглөхдөө ном унших дуртай гэж бичихээсээ ичдэг байвшдээ. Тэрний оронд хийл тоглох, бийтбоксоор хичээллэх, найзуудтайгаа салхинд гарч байгалийн сайхныг бишрэх этр гэвэл нээх залуулаг сонсдоод ч байх шиг этр. Харин одоо бол амьдрал өөр тэ.
Гэхдээ хажуугаар нь нээх ном уншдаг болж харагдах гэсэн хүмүүс бас их байнаа. Манай нэг найз надтай гайгүй овоо сонирхол нэгдээд байгаамшиг байсан шал худлаа л байсым байлээ.Хүн тэгээд танигдана л даа. Заавал унших албагүй. Гэтэл бараг л хэвлэгдсэн бүх номыг уншжээ манай тэр найз яриагаараа бол. Гол нь уншсан гэдэгт л утга нь яваадайхшиг байгаан. Тэгээд анализ хийхнээ үйл явдлыг нь хөөгөөд л, өөрөө үнэлэлт дүгнэлт хийх ч юмуу тийм юм байхгүй. Үнэндээ аль дэвэн үеийн зохиолыг өнөөдөр унших шаардлагагүй ч байж болийшдээ. Тэгтэл сонгодог гэжийлээ монсудар хэвлэсэн юм чинь авна ч гэжаах шиг хаха. Ядаж уншчаад яагаад сонгодог юмбэ гэдгийг олжээвэл бас болжийнэ тэ.
Би бол сургуульд яалтачгүй уншиж явсан болохоор номын хавтасны зураг гарчигнаас илүү зохиолч нь болоод зохиолынх нь санаанд үнэлгээ өгчихтэйгээ боловсрол олсон гэж боддог хүнийм, тэрэндээ ч нилээдгүй итгэлтэй явдаг хүнийм. Тэгээд л цод цод дуугарчаа хүнийм. Үгүй байсан бол бас ичдэг хүнийм. Аа уншдаг найзуудынхаа хажууд бол харин зүгээр сонирхогч л доо хэхэ.
Тэгээд хүнийг таньж болох хамгийн энгийн сонжоо бол уншиж буй номоор нь ухааны түвшинг нь тодорхойлох, мөн ойлгоцын түвшингээр нь оюуны чадварыг нь үнэлж болно гэж би өчдөр бодож олсын хаха. Манай тэр найз бол өөрийгөө л төлөвшүүлэх гэж яваа юм билээ. Олон ном уншсан, байнга уншдаг унших дуртай энэ тэр гэдэг нь бол худлаа санагдсан. Авсан номууд нь дандаа бүсгүй та, бүсгүй таны амьдрал, яаж баяжих вэ, амжилтанд хүрэх 10 зөвлөгөө этр. Тэгэхээр нь би нэг ном санал болгосын. Жавахарлал неру эсвэл Монтэнь уншаад үз гэсэн чинь Паааах шаөөл уйтгартайн байна, чи одоо юу худалдаж аваад байгаан болио гэжаамдаа. За Монтениос залхжээвал номын дэлгүүрээс гардаа найз минь л гэмээр байсан. Гэхдээ би бүх зүйлийн сайн талыг харах гэж хичээж байгаа л даа ойрд хэхэ. Тэгээд еөөр дургүйцээгүй. Харин ч бүр найзыгаа ойлгох нэг шалтгаан бодож олоод . Тэр нь "номын дэлгүүрт ороод ирсэн нь болжийшдээ".
Худлаа ч гэсэн ном уншдаг хүний дүртэй болохоор хичээжийш дээ тэр хүн. Тэгэхэд чи яав. Өглөө босдог болно л гэсэн хичээсэн юм байхгүй бодохоос цаашгүй.
Ёоооё та нар намайг хүн шүүмжлэхээ бол гэж мэж шүүмжлээч. Хүн өөрсдийг нь шүүмжлээд байхад чинь худлаа сайн хүн болкооооол дуугарку этр ккк.