08 January, 2013

Миний өглөө ингэж эхэлдэг

Би ер нь их муу хүн шүү дээ,  шулуухан хэлэхэд :-P 

  Эмэгтэй хүн шөнийн дөрвөн цагаас өмнө гэртээ орвол хоносонд тооц оо гэдэг шиг сайнмуу найзууд, сайхан муухай ажлын уулзалт тасрахгүй долоо хоногтоо 5 оройтно. "Мань хүн" түчиг тачиг, түмпэн шанага болсоор үүдээр орж ирэхэд хайрт нийслэлийн минь утаа хамар сэнххийнэ. Унтаж байгаа хүмүүст ямар санагдахыг эс тооё. Усанд орчихоод нойтон үстэйгээ эгчийн өвөр рүү шургаж явчихна шүү дээ ва хаха. Би угийн л ганцаараа унтаж чаддаггүй, гэвч надтай унтах хүн байддаггүйм манайд. Тэгэнгүүт худлаа кино үзэж суужуугаад хүмүүсийг унтсан хойгуур хэн нэгнийх нь өрөө рүү гүйж ороод, өглөө хөөгдөж босох гоё  ккк.

Би бас хоол хийж чаддагүйм угаасаа. Эгч дүү биднуус өдөр бүр хоолны ээлжийн хуваарьтай боловч миний хуваарт өдөр иргэд амь амиа борлуулна. Дүү хүртэл одоо Анд боль боль материалын гарз гэдэг болсон. Ард олонд аливаа талаараа хүлээн зөвшөөрөгдчих ер нь амар юм. Тэр болтол мэдээж амаргүй давааг давна л даа хэхэ.
 
Би бас гэр цэвэрлэж чаддаггүйм. Хамгийн сайндаа л энд байсан юмыг нь тэнд тавиад, тэндэхийг нь өөр газар тавих гэжуугаа ккк. Одоо  бас л бүр хүлээн зөвшөөрөгдсөн. Зүгээр л өмссөн хувцсаа угаалгын машинд тайлж хийгээд минийх биш мэт орхиход 2 хоногийн дараа индүүдлэгнээс гарч ирнэ хаха аймар уу. Харин хааяа нэг эгчид шинэ лили, герман зайдас өгнө. Эгч тэрэнд хууртана хөөрхөн. Тэгснээ  - Андаа чи одоо өдий болчихоод хувцсаа дотрыг нь эргүүлж тайлдгаа болиоч гэнэ кк. 

Би бас мөнгөө хадгалж чаддаггүйм. Олоод л үрнэ.  Заримдаа шал хэрэггүй юм авна. Зайрмагийг яриад ч яахуу. Хумсаа янзлуулж маск тавиулахад тал цалингаа, талыг нь унаанд тэгээд талын тал ч үгүй хоцорно хаха. Тэгэнгүүт гоё нь дахиад л олно. Тэрүүгээрээ яах вэ гэж бодож эхлэнгүүтээ хэн нэгэнд бэлэг авч өгөх санааг бодож олно. Гэхдээ зөв чиглүүлүүл харин тв энэ тэр авчдын байлээ яахуу. Бас гувц аваалайна. Аваалайна. Авсан гувцаа хүн гуйвал шууд өгчнө, тэр нь жоохон тэнэг. Гэхдээ яахуу тэндээс өөрөө кайп авна, тээр хойно авсан үнээ бодож жоохон харамсахгүй л бол өөр яахчгүй хэхэ.

Би ажил бол харин хийж чаддийн. Хүмүүс нас чинь жуухан байна одоохондоо ми дөө гэдэг ч би бол өөрийгөө том хүн л гэж боддог. Дүү бид хоёр нэг удаа зэрэгцэж сууж байгаад ирээдүйн хүслээ бичжээ. Дүү - би эрдэнэсийн дэлгүүртэй болно, эрастрантай болно гэсэн чинь би төр нийгмийн зүтгэлтэн болно гэсэн гэдийн элгийн. Тэгээд ийм үл бүтэх хүн нөгөө хошин шогийн хэлээр төрд зүтгэлээ юү тэ,

Гэхдээ л би  хичнээн намайг дооглон инээж, тоглоом наргианаар даапаалсан ч тэр хүслээ орхиж чадахгүй. Өрөвдмөөр бяцхан хүү гадаа гутлаа тогшин зогсоход өөртөө булган шуба бодож чадахгүй. 1800 еврогийн тэтгэлгээр хангалуун амьдарч болох германаас илүү өвөртөө ганц номтой монголоо сонгож чадсан өнөөдрийн амьдралдаа би дуртай. 

Тэнд хүүхдүүд аавыгаа загнахаар өрөөндөө орчихоод өөдөөс нь хэлээ гаргаад чихээ тагладаг. Харин энд архичин аавдаа зодуулчихаад эмнэлэгт хүргэгддэг. Тэнд эмэгтэйчүүд дэлгүүр хэсч, амралтаараа хаашаа аялах тухай ярьдаг. Харин энд лангууны түрээс, маргаашийн талхаа боддог. Тэнд оюутнууд эрдмийг амталж сурдаг, үгүй бол сургуулиа зүгээр л хаяж чаддаг. Харин энд сурсан сураагүй хамаагүй сугавчлах ганц дипломын төлөө мөнгөө үрдэг. Тэнд хүмүүс сайн дураараа ажилладаг. Харин энд сайхан сэтгэлийн нэрээр луйвар хийдэг. Тэнд хүмүүс өглөө таарахдаа нэгнээрээ тоглож мэндэлдэг. Харин энд тэгвэл шоглоом болгож ойлгодог. Тэнд нийтээрээ амгалан. Харин энд нийгмээрээ айдастай. Гэхдээ тэндэхийн гоё бүхэн хүнийх. Харин эндэхийн голмоор бүхэн минийх. 

 Би ээмэг зүүдэг ганган ч гэрээ барьж амьдрах эх орныхоо хогийг шүүрдэх гэж өглөө босдог эмэгтэй.  Би ажилдаа яардаг эмэгтэй. Унтах дуртай ч өөрийгөө үсдээд босгочихдог зорилготой айхтар "БААГИЙ" .



6 comments:

Meegaa said...

chi ch yostoi ovoo muu gar yum daa!!! hahah

Би бас хоол хийж чаддагүйм угаасаа. Эгч дүү биднуус өдөр бүр хоолны ээлжийн хуваарьтай боловч миний хуваарт өдөр иргэд амь амиа борлуулна. Дүү хүртэл одоо Анд боль боль материалын гарз гэдэг болсон. hahah

Anonymous said...

Нэг том алчуур байнга авч явж бай. Нусаа ч арчаад нулимсаа ч арчаад...шалаа бас шударчихна. Өөр юуны ч хэрэггүй. Учир нь чи жар хүрч жаргахгүй, ная хүрч наргихгүй!

Эртний анд. said...

za 2 shine naiztai bolj bgada bayartai bna. tsaashid saitar tanilsnaa tanuustai kkk

anon - za ene chin yu gesen ug bile ho yuruul uu yuv ain hehe

alice said...

chamd aj axuich nuxur xeregtein bna daa.

Эртний анд. said...

hehe harin tiim shig bgan

Tsetsgee said...

Чамайг хайрлахгүй байхын аргагүй шүү нээрээ:) Сайн охин:)